Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Тагшикен-Ярантын боомтын нэвтрүүлэх чадварыг хоёр дахин ихэсгэх санал тавив

Тагшикен-Ярантын боомтын нэвтрүүлэх чадварыг хоёр дахин ихэсгэх санал тавив

Хятад улсын Алтай аймгмйн Чингэл сумаас албаны хүмүүс нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр  Ховд аймагт ажлын айлчлал хийв.

Алтай аймгийн намын хорооны орлогч дарга, Гадаад харилцааны орлогч дарга,  Арилжаа наймааны зөвлөлийн дарга,  Чингэл сумын дарга зэрэг албан тушаалтнууд оролцсон төлөөлөгчдийн гол зорилго нь Хөшөөтийн нүүрсний уурхайгаас Хятад улс руу нүүрс экспортлох боломж бий болсонтой холбоотойгоор Тагшикен, Ярантийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, авто замын байгууламжийг өргөсгөх төслийг хэрэгжүүлэх явдал байв.
Төлөөлөгчид боомт болон замыг өргөжүүлэх төсөл зургийг авч ирэн танилцуулсан ба тухайн төслийг хэрэгжүүлж дуусахад Тагшикен, Ярант боомтын ачаа бараа нэвтрүүлэх чадвар дариу 2 дахин нэмэгдэх ажээ.
Хятадын Алтай аймгийн Арилжаа худалдааны зөвлөлийн дарга төслийн талаар танилцуулахдаа өнөөгийн нөхцөлд боомтын хүчин чадал жилд 10000 тонн ачаа бараа нэвтрүүлэх боломжтойгоор ажиллаж байгаа. “Мо Эн Ко” компани Хөшөөтийн уурхайгаас энэ жилдээ 200.0 мянга, ирэх жил 400.0 мянган тонн нүүрсийг хятад улсад нийлүүлэхээр байгаа. Цаашид нүүрс нийлүүлэлт улам эрчимжих тул боомтын нэвтрүүлэх чадвар хүрэлцэхгүй болох юм. жилийн 360 хоногт тасралтгүйгээр, одоо баригдсан байгаа замын ачаалал даах чадварыг 100 хувь ашиглаж, нүүрс тээвэрлэхэд 100.0 мянган тонн нүүрсийг арай гэж зөөхөөр тооцоо гарч байна.
Тиймээс бид энэ төслөөр боомт орчмын нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн явах замын өргөнийг 1000 гаруй метр, мөн боомтын ачаа бараа бүхий тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хэсгийг 300 метрийн өргөнтэй, 5 машин чөлөөэтэй зөрөх боломжтой болгож, тэр хэмжээгээр боомтын шалган нэвтрүүлэх бүх талын чадамжийг сайжруулахаар зураг төсөв хийсэн хэмээв.
Боомтын нэвтрүүлэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг нь сайшаалтай ч нүүрс экспортлох  тухайд манай талын байр суурийг мэдээгүй байгаа нь харагдаж байв. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Нямдаваа энэ талаар тайлбарлаж, Хөшөөтийн нүүрсийг экспортлох тухайд бид түүхийгээр нь гаргахаас аль болох зайлсхийх, “Мо Эн Ко” компаний анхны төслийн дагуу коксжуулах боломжийг  судлах, энэ талаар боломж хомс байлаа гэхэд угааж, цэвэршүүлсэн нүүрсийг танайд нийлүүлэх бодлого баримталж байгаа.
Боомт, болон замын байгууламжыг өргөжүүлэх төсөл нь хоёр талын харилцаанд эдийн засгийн чухал ач холбогдолтой учир энэ төслийг дэмжиж, Монгол улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Засгийн газарт танилцуулна гэсэн хариу өгөв.
Хятадын тал нүүрсийг боловсруулж байж экспортлоход бид саад болохгүй. Ер нь ямар ч хэлбэрээр нүүрс нийлүүлсэн ялгаагүй боомтын нэвтрүүлэх чадвар болон замын даацыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир энэ төслийг санаачилсан гэж байв. Тэрээр төслийн бүх хөрөнгө оруулалтыг Хятадын талаас хийнэ гэв.
Хятад улс нүүрсний нөөцийн хувьд хомсдолд ороод байгаа, тиймээс дотоодын нөөцийн ашиглалтад хяналт тавьж, зөвхөн гадаадаас нүүрс гийлүүлэх ажилд түлхүү ач холбогдол өгөх болсон нь илэрхий болсон. Тэр тусмаа “Мо Эн Ко” компанийхан Шинжаны компанитай энэ онд болон ирэх жил 1 сая гаруй тонн түүхий нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн нь тэдний хорхойг хөдөлгөсөн бололтой.
Асуудлыг маш шуурхай шийдвэрлэж, ийнхүү ач холбогдол өгөн айлчлал хийж буй хэрэг. Гэхдээ манай талын байр суурийг ирснийхээ дараа мэдэв бололтой. Харин Боомт, замын байгууламжийг өргөжүүлэх төслийн тухайд дэмжиж хамтран ажиллах нь ач холбогдолтой гэдэг нь мэдээж.
Хятадын тал энэ төслийг маш яаралтай эхлүүлэх сонирхолтой байгаагаа тэрээр мэдэгдэж байгаа юм.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ