Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ Төрийн худалдан авалт Монгол мөнгө ямар замыг туулсан бэ?

Монгол мөнгө ямар замыг туулсан бэ?

mongol-mungu

Монгол улсын шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж хэрэглэсэн  энэ богино хугацаанд мөнгөн тэмдэгтийг санаатайгаар урах нууц хийц металл утсыг сугалах, дугаарыг арилгах, ариг гамгүй ашиглах зэрэг сөрөг үзэгдэл гарсаар байна. Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их эзэн Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Монголын эзэнт гүрний хаанчлалын үед 100 гаруй удаа алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байв.Ардын хувьсгалын жилүүдэд Монгол улсад үндэсний банк, санхүү, мөнгө зээлийн системгүй, зах зээлд нь орос, хятад, мексик зэрэг харийн мөнгө хүүлэгчид ноёрхсон эдийн засгийн хүнд үе байлаа.  Монгол улсад ардын хувьсгал ялснаар 1921 онд үндэсний санхүүгийн системийн эх суурь тавигдаж 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг (хожим нь 1954 онд БНМАУ-ын Улсын банк болсон) нээж ажиллуулснаар эдийн засгийн шинэчлэл хийх алхамуудыг дэс дараатай хэрэгжүүлэх эхний оролдлого боллоо.

БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ.
Ийнхүү 1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаас  өнөөг хүртэл 85 жилийн түүхэн үйл явцыг туулжээ. Мөнгөний шинэчлэлт явуулах нь ард түмний ашиг сонирхолд нийцсэн нэн чухал зүйл байсан учраас Монголын нийт ард түмний ухамсартай дэмжлэгийг хүлээсэн байна. Мөнгөний шинэчлэлт хийх хугацаанд (1926-1927) Монголбанкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгдэж, хувь нийлүүлсэн банк нь худалдааны банкнаас мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах эрх бүхий эмиссийн банк болон хувирсан байна. Тэрээр улсын банкны мөнгөний фондыг өргөтгөж сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1966 онуудад төгрөгийг шинээр хэвлүүлэн гүйлгээнд гаргасан байдаг.
Анх 1925 онд гүйлгээнд гаргасан цаасан тэмдэгт дээрх бүх бичиг тоог монгол үсгээр бичиж, 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэрттэйгээр бүтээсэн байна.  1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээн гүйлгээнд нэмж хэрэглэжээ.
1925, 1939, 1941, 1955 онуудын мөнгөн тэмдэгтэд хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай хийц байгаагүй, зөвхөн цаас, зураг хээ нь мөнгөн тэмдэгтэд зориулагдсан онцлог хийцээр бүтсэн байжээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн цаасыг үйлдвэрлэхдээ хуурамчаар үйлдэхээс хамгаалсан усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан бөгөөд цаасны найрлагын 3/5-ийг хөвөн, 2/5-ийг нийлэг эд, маалинга, бусад хольц оруулан үйлдвэрлэжээ.
Одоо гүйлгээнд хэрэглэгдэж байгаа мөнгөн тэмдэгт төгрөгийг шинээр бүтээж өндөр нууцлалтайгаар хэвлэн 1993 оноос гүйлгээнд гаргасан байна. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй, 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд их эзэн Чингис хааны хөрөг, 10-аас 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн байдгийг уншигчид мэдэж байгаа.
Шинэ мөнгөн тэмдэгтийг 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс хамгаалах зорилгоор усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, ультра гэрэлд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, скайнер болон бүх төрлийн хувилагчаар олшруулбал тодрох юмуу хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоор тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн болно. 2002 онд дахин хэвлүүлсэн 10000-тын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг "колограмм" хийцийг оруулсан. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэртүүд дээр Монголбанкны Ерөнхийлөгч асан Д.Моломжамц, Ж.Үнэнбат, О.Чулуунбат, Ж.Батсүх, 2010 онд шинээр хэвлэгдсэн 20 000-тын дэвсгэрт дээр монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар гарын үсгээ зуржээ.
Зоосон мөнгийг 1925, 1937, 1945 онд Зөвлөлт Холбоот Улсад, 1959 онд Хятад улсад хэвлүүлж гүйлгээнд гаргасан бөгөөд 1970 оноос монголдоо үйлдвэрлэн гүйлгээнд гаргаж байжээ.
Монголбанк дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан зоосон мөнгөнөөс гадна 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг үйлдвэрлүүлэн 1996 онд гүйлгээнд гаргасан. 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны зурагтай, 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн, 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн дүнгээр чимэглэсэн зурагтай. Өнгөрсөн 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргав.
Гүйлгээнд яваа төгрөг зоосон мөнгөний гүйлгээнд тэнцэх эсэхийг төв орон нутгийн банкны бүх байгууллагууд шалган тогтоож ялган, муудсан мөнгөн тэмдэгтийг Төв банкинд татан авч, Тусгай комиссын хяналттайгаар шалгаж зориулалтын машинаар хигэж үртэс болгон устгадаг.
1925 онд үүсэн бий болж гүйлгээнд гарсан үндэсний валют төгрөг нь өнөөг хүртэл манай орны байгууллага, иргэдийн эдийн засгийн амьдралын найдвартай хэрэглэгдэхүүн нь болж, санхүү, мөнгө зээлийн системийг амжилттай хөгжихөд өөрийн үүргээ гүйцэтгэн, бат тогтвортойгоор   үйлчилж ирлээ.

Comments 

 
#3 bayart 2016-04-13 22:05
Gyuu medeelel baina
Quote
 
 
#2 Gena 2016-01-22 01:21
I¡¦ll correct away clutch your rss feed
as I can't in discovering your e-mail subscription hyperlink or e-newsletter service.


Also visit my blog post; Cheap Diy Wood Projects: http://s3.amazonaws.com/shedandwork/index/89.html
Quote
 
 
#1 Ernestine 2016-01-21 08:16
Apples: Having an apple during meals is a filling and nutritious way to
cut appetite and calories. It is important to keep this thought in mind, as there are some exercises that
would help you in reaching the goal even quickly.
"This tiny tablet can push a lot of fat out of your body.

Also visit my web page; ways to lose fat around belly button: http://s3.amazonaws.com/shedbuilder/index/118.html
Quote
 

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ