Download Firefox
Download Firefox

Thursday, May 25th

Last update07:32:02 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХУУЛЬ ТАНД ЗӨВЛӨХӨД Тендер шалгаруулалтын талаар таны мэдвэл зохих зүйлс

Тендер шалгаруулалтын талаар таны мэдвэл зохих зүйлс

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг явуулахад 2005 оны 12 сарын 01-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хуулийг дагаж мөрдөнө.

Тендер шалгаруулалт явуулах тухай мэдээллийг нийтэд хүргэхдээ  тус хуулийн 21 дүгээр зүйлд заасныг мөрдлөгө болгоно.
Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх

21.1.Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ.
21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно.
21.5.Тендерийн урилгад дараахь мэдээллийг  тусгана:
21.5.1.захиалагч байгууллагын тодорхойлолт;
21.5.2.худалдаж авах бараа, ажил, үйлчилгээний товч агуулга;
21.5.3.тендерийн баримт бичиг, бусад мэдээлэл авах, тендер ирүүлэх хаяг;
21.5.4.тендерийн баримт бичгийн үнэ;
21.5.5.тендер шалгаруулалтад тавих тусгай шаардлага;
21.5.6.тендер хүлээн авах эцсийн хугацаа;
21.5.7.тендер нээх хугацаа;
21.5.8.гадаадын этгээдийг оролцуулах эсэх;
21.5.9.давуу эрх олгох эсэх.
II. Тендерийн шалгаруулалтын нөхцлийн тухай мэдээллийг хаанаас авах вэ?

Хуулийн 22 дугаар зүйл. Тендерийн баримт бичиг, тэдгээртэй
холбоотой мэдээллийг олгох
22.1.Захиалагч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх үүрэгтэй.
22.2.Тендерийн баримт бичгийг түүнийг хэвлэн олшруулах, түгээх буюу тендер шалгаруулалтыг зохион байгуулах өртгөөр үнэлж, тендерт оролцохыг сонирхогчдод уг үнээр саадгүй худалдана.
22.3.Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг  тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж  болно.
22.4.Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно.

24 дүгээр зүйл. Тендер ирүүлэх болон
хүчинтэй байх хугацаа
24.2.Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг  анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно.
24.3.Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг  30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно.
24.4.Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбай үзэх шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг оруулан тооцно.
24.5.Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг  зохион байгуулж дуусгах хугацааг захиалагч тогтоож, тендерийн урилга, тендерийн баримт бичигт тусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.


25 дугаар зүйл. Тендер ирүүлэх

25.1.Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно.
25.2.Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана.
25.3.Тендерийн агуулга, үнэлгээний явц болон тендерт оролцогчийн чадавхийг үнэлэхтэй холбогдсон энэ хуулийн 26 дугаар зүйлд зааснаас бусад мэдээллийг гэрээ байгуултал нууцална.

26 дугаар зүйл. Тендер нээх

26.1.Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно.
26.2.Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд оролцох эрхтэй.
26.3.Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ.
26.4.Энэ хуулийн 26.2-т заасан этгээд, захиалагч байгууллагын төлөөлөгч энэ зүйлийн 26.3-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурна.
26.5.Энэ хуулийн 26.3-т заасан тэмдэглэлийг сонирхсон этгээдэд танилцуулна.
26.6.Тендер нээх үед энэ хуулийн 26.3-26.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглоно.
26.7.Тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй.
26.8.Захиалагч тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно.


27 дугаар зүйл. Тендерийг хянан үзэх


27.1.Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:
27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага;
27.1.2.техникийн тодорхойлолт;
27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага.
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно
27.2.1.бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө;
27.2.2.захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх;
27.2.3.энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх
27.3.Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.

27.4.Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад  нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.

28 дугаар зүйл. Тендерийг үнэлэх

28.2.Тендерийн үнэлгээг  тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ.
28.3.Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.
28.4.Захиалагч худалдан авах зөвлөхийн үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан өөрийн эдийн засгийн үр ашигт нөлөөлөх дор дурдсан хүчин зүйлсээс аль тохирохыг сонгож, мөнгөөр илэрхийлэн тендерийн үнэ дээр нэмж харгалзан тооцож болно:
28.4.1. ажил, үйлчилгээ дуусгах, бараа хүргэх хугацаа;
28.4.2. урсгал зардал, эсхүл зардал болон үр ашгийн тооцоо;
28.4.3. борлуулалтын дараах үйлчилгээ, техникийн туслалцаа;
28.4.4. сэлбэг хэрэгсэл нийлүүлэх болон үнийн талаар гаргах
баталгаа;
28.4.5.бараа, ажил, үйлчилгээний чанар, техникийн үзүүлэлт;
28.4.6.энэ хуульд нийцсэн бусад шалгуур үзүүлэлт.

28.5.Энэ хуулийн 28.4-т заасан нэмж тооцох үнэлгээ нь зөвхөн тендерүүдийг харьцуулах зорилготой бөгөөд тендерийн үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.

28.7.Шаардлагад нийцсэн  тендерийг дараахь байдлаар харьцуулж үнэлнэ:

28.7.1.тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно;
28.7.4. хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг  «хамгийн сайн»   үнэлэгдсэн тендер гэж үзнэ.
28.11.Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж «хамгийн сайн» үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана.

29 дүгээр зүйл. Гэрээ байгуулах эрх олгох

29.1.Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэж, ажлын ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, гэрээг байгуулна
Оролцогч гомдол гаргах
54.1.Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.
54.2.Захиалагч гомдлын агуулгыг бүх тендерт оролцогчид мэдэгдэж, холбогдох шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж болох тендерт оролцогчийг гомдол барагдуулах ажиллагаанд оролцохыг урих ба на.10 хоногийн дотор гомдлыг  хянан шийдвэр гаргана.

55 дугаар зүйл. Захиалагчийн шийдвэрт гомдол гаргах
55.1. Захиалагч гомдлыг хянан хэлэлцээд гаргасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрсөн, хуулинд заасан хугацаанд захиалагч хянаж шийдвэр гаргаагүй, эсхүл захиалагч гэрээ байгуулах эрх олгосон бол төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдлоо ажлын 5 өдрийн дотор гаргаж болно.
55.2.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ