Download Firefox
Download Firefox

Monday, Dec 11th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ Сэтгүүл зүй болон боловсролын чиглэлээр хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгүүл зүй болон боловсролын чиглэлээр хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

  • PDF
SANY0003
Zaiad 1
zaiad 2

Есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ОХУ –ын АБНУ болон Монгол улсын баруун аймгуудын сэтгүүлчид, боловсролын салбарынхны хамтын ажиллагааны хүрээнд уулзалт, зөвлөгөөн зохион байгуулагдсанаас гадна Баян-Өлгийд аймагт байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын Соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвтэй хамтран Баян-Өлгий аймгийн зарим сургуулиуд боловсролын байгууллага дээр Орос хэлний сургалтыг чанаржуулахад чиглэгдсэн уулзалт, ярилцлага хэлэлцүүлгүүд явагдав.

2017 оны 5, 6 дугаар саруудад Улаанбаатар хот дахь ОХУ-ын Соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвийн салбаруудыг зарим аймгуудад байгуулсанд баруун бүсийн аймгууд багтсан байдаг. Ховд аймагт энэхүү төвийг байгуулахдаа аймгийн БСУГ-ыг түшиглсэн бол Баян-Өлгий аймагт тусад нь бие даасан байдлаар тусгай өрөө тасалгаа, сургалтын танхимтай, тогтмол үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагын зарчмаар зохион байгуулсан байна. 

ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ын төвийн салбар, Ховд аймагт төвтэй “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, гавъяат сэтгүүлч Алексей Сергеевич Ивашкин, АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Андрей Александрович Жуков, Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ийн төвийн эрхлэгч К.Жулдыз, Ховд аймагт төвтэй Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Г.Төрмөнх, сэтгүүлч П.Гантөмөр, Баян-Өлгий аймаг дахь МСЭ-ийн салбар зөвлөлийн дарга Б.Өмирбек нар болон тус аймгийн сэтгүүлчид, сургуулийн удирдлагууд багш нар сурагчид болон холбогдох бусад хүмүүс оролцсон.

9 дүгээр сарын 13-ны өдөр баян-Өлгий аймгийн дунд сургуулиудын ахлах ангийн ангийн сурагчдын дунд чөлөөт хэлэлцүүлэг, ярилцлага, мөн сурагчид оюутнууд орос хэл сонирхон судлагч иргэд олон нийтийн дунд Орос хэлний мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдсэн лекц, сургалт, 9 дүгээр сарын 14-ны өдөр Монгол улсын баруун аймгууд (Ховд, Баян-Өлгий, Увс) болон ОХУ-ын АБНУ-ын сэтгүүлчдийн байгууллагын төлөөллүүдийн уулзалт, Баян-Өлгий аймгийн “Зайд” хувийн дунд сургууль дээр багш нар, сургуулийн удирдлага, судлаачид, сэтгүүлчдийг хамруулсан “Орчин үеийн ерөнхий боловсролын сургалтын чиг хандлагийн тухай” хэлэлцүүлэг, ярилцлага, гадаад хэлний нээлттэй хичээлүүд, түүнчлэн ОХУ-ын СШУМ-ын төв дээр лекц сургалтууд, 9 дүгээр сарын 15-ны өдөр сэтгүүлчдийн чөлөөт уулзалтууд өрнөсөн юм.Эдгээр арга хэмжээний үеэр хоёр улсын хил орчмын муж, аймгуудын сэтгүүлчдийн байгууллагууд мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах, хамтарсан судалгаа, экспидиц зохион байгуулах, бичил төсөл хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон бол багш нар болон ахлах ангийн сурагчдыг цөм болгон, зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлгийн үеэр гадаад хэлний сургалтыг тойрсон дэвшилттэй шинэлэг санаа оноонуудаа солилцсоноос гадна, санал зөрөлдөөнтэй зөрчилтэй асуудлуудын талаар халуун яриа өрнүүлсэн юм. Тухайлбал Зайд дунд сургуулийн сурагчид өнөөгийн байдлаар Монгол, Казак, Англи, Орос, Турк, Герман гэсэн зургаан хэлний хичээлийг тусгай хөтөлбөрөөр үзэж байгаа аж. Гэвч ерөнхий эрдэмийн суурь боловсрол ээзмшихийн хажуугаар ийн олон хэлний хөтөлбөр үзэх нь сургалтыг саармагжуулах сөрөг үр дагавартай байж болзошгүй талаар зарим судлаачид багш нар ярьж байсан.

ОХУ-аас ирсэн Алексей Сергеевич Ивашкины ярьснаар Britan English буюу Британи аялгад суурилсан англи хэлний хөтөлбөр үзэж байгаа нөхцөлд зэрэгцүүлээд Немц хэлний хөтөлбөр үзэх нь сөрөг үр дагавартай. Учир нь немц хэл бол америк аялгатай төстэй хийгээд их хатуу хэл учир сурагчдын англи хэлээр ярьж сурахад төвөг учруулах самууруулах магадлалтай хэмээн анхааруулсан юм.

“Зайд” дунд сургуульд Германаас уригдан ирсэн Немц хэлний багш, мөн олон улсын байгууллагаас уригдан ирсэн Англи хэлний багш зэрэг гадаад багш нар тусгай хөтөлбөрөөр хичээл заадаг юм байна.

Баян-Өлгий аймаг дахь ОХУ-ын СШУМ-ийн төв нь тогтмол сургалт явуулахаас гадна, ОХУ-ын тухай мэдээлэл таниулга зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулан зохион байгуулж, сурагчид оюутнуудыг ОХУ-ын их дээд сургуулиудад сонгосон мэргэжлээрээ элсэн суралцахад нь бэлтгэж, оюуны дэмжлэг үзүүлэх зэргийг чухалчилан ажиллаж байгаа тухай эрхлэгч К.Жулдыз танилцуулсан. ОХУ-ын төлөөлөгч хэлэхдээ “Ховд аймагт байгуулагдсан төв нь хэрхэн ажиллаж байгаа талаар сайн мэдэхгүй байна. Уг төвийн үйл ажиллагааг дунд сургуулиуд руу хандуулах, түүнчлэн Ховд их сургуультай нягт хамтран ажиллахад анхаарах хэрэгтэй гэсэн бидний  санал зөвлөмжийг дамжуулж өгнө үү” хэмээн Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Г.Төрмөнхөөс хүссэн юм.

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ