Download Firefox
Download Firefox

Monday, Dec 11th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Дэлхий дахинд Кавказийн үймээн - III

Кавказийн үймээн - III

Osetin 2
Osetin 3
Osetin 4

Дэлхий дахинд

-Улс төрийн тэмдэглэл – гуравдугаар хэсэг -

Сүүлийн үед барууны болон хэт барууны үзэлтнүүд (тэжээвэрүүд) Орос дахь Кавказтай холбоотой зөрчилт асуудлуудыг “Кавказын ард түмний эсрэг Оросын явуулсан геноцид” гэж нэрийдэх нь элбэгшив. Бүүр XIX зууны Оросын хаант Засгийн бодлогыг ч “геноцид” болгож хувиргав бололтой. Оросын бүрэлдэхүүнд байсан, өөр хоорондоо ялгаа зөрөөтэй байдал бүхий үндэстэн ард түмнүүдэд барууны иргэншлийг нэвтрүүлэх, баруунчилах үйл явцын гол зорилго нь энэ мэт ямар ч шаардлагагүй, нотолгоо баталгаагүй цуу мэдээг дэлгэрүүлж, дэлхий нийтэд буруу ойлголт өгөхөд чиглэгдсэн мэт. Нягтлаад үзэх юм бол дурьдсан цаг үед үнэндээ Орос (Зөвлөлт) улстай холбоотойгоор нэг ч ард түмний газар нутаг, үндэстний бүрэн бүтэн байдал алдагдаагүй явж ирсэн бөгөөд, дийлэнх үндэстний хүн амын олонхийг уугуул үндэстэнүүд нь бүрдүүлсэн хэв шинжтэйгээр аж төрж ирсэн. Тухайн цагт барууныхан Индайнчуудын амьдралыг түймэрдэн, шатааж, Тасмануудыг таслан хааж, Негрүүдтэй наймаалцсан бол харин Оросууд маш олон янзын угсаатан, ард түмнүүдийг бичиг үсэгтэй болгож, эрүүл мэндийг нь хамгаалж, тэдгээрт үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлсэн бөгөөд тэд чухам Зөвлөлтийн үед л хэн хүнгүй шагшин магтах түвшинд хөгжин цэцэглэж чадсан. Тэгвэл энэ үйл явцыг өнөөдөр барууныхнаас бусад улс үндэстнүүд юу гэж харж байна вэ? Оросын түүхэнд үнэхээр геноцид ажиллагаа явагдаж өнгөрсөн гэж харна гэж үү?

Орчин үеийн хойт Америкийн Индианчууд бараг л гэгээрэл боловсролгүйгээр амьдарч байгаа тухай АНУ-ын болон бусад барууны хэвлэл мэдээллээр мэдээлж байна. Гэсэн ч Индианчуудын дунд бүүр барууны хүмүүст гайхаш төрүүлэм өндөр гэгээрэлд хүрсэн хүмүүс бий. Тэдний нэг нь Индиан омгийнхний их жолоодогч Дакота юм. Эрт үеэс үүнийг нийтэд мэдэгдэхгүй байхыг чухалчилахаас гадна Америк ардчилалд цохилт болохоос болгоомжилон, түүнийг Кагахи үндэстэн хэмээн нэрийдэхийг тулган хүлээлгэсэн байдаг. Түүний хамгийн ойрын нөхөр, хамтран зүтгэгч Леонардо Пелтиера амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл Америкийн фашизмын эсрэг эсэргүүцэн тэмцсээр дууссан. Канадын сэтгүүлч Арджил Тернер “Их удирдагч”-тай ярилцаж, нийтлэл, мэдээлэл бэлтгэсэн байдаг бөгөөд тэдгээрийн нэгэнд удирдагч Америкийн хэд хэдэн их сургуулиудад нууц нэрээр суралцаж, боловсрол олж авсан тухай нь үгүүлсэн бий. Өдгөө энэ нь хойт Америкийн өргөн уудам эх газрын хаана нь ч ил гаргаж болохгүй, нууц мэдээлэл хэвээр байна.

Тэрээр ардчилсан гэгдэх барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тухайн үед нь “удирдагч”-тай ярилцсан ярилцлага болоод түүний талаар ямар нэг мэдээллийг хэзээ ч нийтлэж байгаагүй. Гагцхүү хэзээ хойно түүний гар бичмэл болон дуу бичлэгт үлдсэн ярианаас л түүх болгон нийтлэх болсон юм.

- Түүх сонирхдог хүний хувьд ажиглаж байхад орчин цагийн олон улсын харилцаанд урьд өмнө нь огт байгаагүй сонин үзэгдэл гарч байгааг харах боллоо. Жишээ нь барууны хаант засаглалын нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн улс үндэстнүүд хэн нэгэн маань хэрвээ дайнд ялж чадахгүй бол гарцаагүй сүйрэн унана гэсэн мөнхийн айдаст дотроосоо автсан хэвээр байна. Энэ зохистой үзэгдэл мөн үү? Яг ийм явдал Индианчуудад тохиолдсон. Хэрвээ АНУ 150 жилийн өмнө Индиан омгийн тэргүүнүүдийн дунд яс хаяж, маргаан үүсгээгүй бол зарим талаар биднийг (Индианчуудыг) худалдан авч чадахгүй байсан бөгөөд ялалт Индианчуудын талд байх байсан. Бас түрүүхэн Ирак, Ливий Югаславд болж өнгөрсөн хэрэг явдал одоо Сирид өрнөж буй үйл явцыг хар л даа. Түүгээр ч зогсохгүй одоо АНУ барууны ертөнцийг өөрийн хараа хяналтанд бүхлээр нь авахын тулд Кавказад хүртэл тулж очиж, тэндэх Оросын нөлөөлөлтэй шөргөөцөлдөх санаа агуулж байх шиг надад санагдаж байна. Үүний гол сэдэл нь Кавказ болон Туркэд мөргөлдөөн үүсгэх явдал. Хэдэн жилийн өмнө би Адыгенээс ирсэн Оросын эрдэмтэнтэй уулзсан юм. Тэр эрдэмтэн бол Индианчуудыг Туркуудтэй угсаа нэгтэй гэсэн үзлийг баримтлагч талын хүн байсан. Энэ тухайгаа илэрхийлсний дараа тэр Адыген дахь Черкесүүдийн амьдрал ямар байгаа талаар ярьсан ба бид хоёрын дунд нэлээн халуун яриа өрнөсөн юм. Тэгээд бодож үзэхэд “агуу Манитууд яагаад тийм байх гэж, бид төрөл угсаа нэгтэй учир бүгд адил эрх чөлөөгөө алдаж, гачигдал, зовлонд нэрвэгдсэн хэрэг үү? Засаглалыг ийм байдлаар явуулахаас өөр аргагүй байсан гэж үү? Тэр газраас цааш хаа хүртэл бидний урьдны /эрт цагийн/ маань газар нутаг оршин байгаа юм бол. АНУ-ын зэвхий дээрэмчид тэндэхийн газар оронд л хорхойсон зүтгэж байгаа байх нь ээ? гэсэн асуудлууд гарч ирж байгаа юм.

Миний ажиглаж байгаагаар ойрхи дорнодод маш сонирхолтой үйл явц өрнөж байна. Сирий дэх мөргөлдөөнд Оросууд хутгалдан орсны дараагаас ээлж ёсоор ИГИЛ-ын (Исламын улс) гэгч гарч ирэв. Оросод тэднийг нэвтрүүлэхийг хориглосон бол харин Турк, Саудын Арави болон зарим нэг улсад тал бүрээр дэмжин өөгшүүлэх боллоо. Туркууд Кавказид дайны түймэр дэгдээхийг оролдож байна.  Карабахын асуудлаар ямар ч нотолгоогүй, огт хэрэггүй зүйлээр оролдон, тэндэхийн нөхцөл байдлыг хурцатгахын төлөө зүтгэж байгаагаас энэ нь илэрхий харагдаж байгаа юм. Тэрбээр анзаарагдаж байгаагаар бол “шинэ Османы эзэнт улс” байгуулах төсөл бий болгохоор зэхсэн ба Орос улс Сирид ажиллагаа явуулж эхэлсний дараагаар ойрхи дорнотыг бүрмөсөн нураах гэсэн мөнөөх санаархалаа тэвчих болсон. Эрдагоны хараа хяналт Кавказ руу чиглэгдэх болов. Исламын байгууллагуудад элдэв төрлийн дэмжлэг үзүүлэх замаар олон үндэстний бүс нутагт бий болж буй мөргөлдөөнийг өдөөн турхирах нь тэдэнд сонирхолтой байх шиг. Тэрбээр Орос улс ч хүлээж авахаас аргагүй гэж тооцоолжээ.Туркийн ерөнхийлөгчийн “түрэмгийллийн төлөвлөгөө”-нд өртсөн онцгой газар нь Адыгенск. Тэрээр “миний Адыген найз Орамзамезийг надад өг” гэж хэлсэн удаа би бөгөөд энэ мэт үзэл хандлагаа тэр “Кавказийн асуудал” гэсэн нэр томъёогоор хучиж байгаа юм.  Дараа нь манай хүмүүстэй уулзахдаа Кавказын ард түмэнд атаархаж байгаагаа чухалзуулан, “Орос Кавказын түүхийн асуудлыг авч үзсэн маань Кавказийн газар нутаг хүн амыг үгүй хийх гэсэн биш, харин манай улс үндэстэний адил зэрэгт авч үзэж, төдий хэмжээнд хүргэх л гэсэн хэрэг, Орос улс урьдын “геноцид ажиллагаа”-ныхаа төлөө гэмших ёстой” гэх мэтийг өгүүлсэн.

Гэтэл .... хэрвээ тийм бол, - одоо цагт чухам хэн маань дэлхий дахинд болж өнгөрсөн үй олон түрэмгий үйлдэл, хомроглон устгах /геноцид/ ажиллагааны түүхийг мартагнуулахыг хичээж байгаа  билээ гэдэг асуудал гарч ирнэ. Хиросима Нагасакагийн цөмийн цохилт геноцид ажиллагаа биш гэж үү? Саяар тоологдох Веатьнамчуудыг химийн зэвсгээр устгасан нь бас геноцид ажиллагаа биш үү болох гэж үү? Баруунд хэдэн арав, зуун саяар тоологдох хүмүүсийг золиослосныг өөрсдөө устсан гэж хэн ч хэлэхгүй биз ээ.

Тэгвэл “Черкесийн асуудал” гэж юу юм бэ? XIX зууны дунд хагаст Черкес омгийнхон тэдний холбоотон байсан Шамиль болон Имамачуудтай нэгдэн, Оросын эсрэг самуун дэгдээсэн. Үүний үр нөлөө нь тэд бараг бүгдээрээ, тэр ч атугай хаант засаглалтайгаа хамт дарагдан, устсан явдлаар дуусав. Энэ мэт янз бүрийн үймээн самууны хөлөөр Черкесүүдийн 96 хувь нь үрэгдэж үгүй болсон байдаг. Черкесүүдийг байгалийн жамаар устсан гэж хэн ч нотлохгүй л дээ. Өөрөөр бол Индианчууд болон Кавказийн ард түмний хувьд аль аль нь адилхан гунигт хувь заяанд дайруулсан улс. Болсон процесс нь ийм бөгөөд бидний хувьд бодит түүхийг гуйвуулан худал ярих ёс суртахуун байхгүй. Шамилийн хөдөлгөөний үндсэн хүч нь хожим Авари болон Чеченчүүд болж хувирсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Дараа нь 1859 оны наймдугаар сард Шамиль олзлогдож, улмаар цээрлүүлэгдсэн ч тэр ард түмнийг мөрдөж мөшгөх явдал болоогүй. Тэд оршин тогтнож байсан бөгөөд үүнийг одоо тайлбарлах шаардлагатай аваас тусгайд нь авч үзэх хэрэгтэй байх ...

Харин АНУ болохоор тэднийг Оросын орон нутгуудаар тархаан шингээсэн гэж үздэг. Тэд уулынхны дунд холилдон орсон нь үнэн л дээ. Гэвч одоо тэднийг угсаатныхаа хувьд хаа нэгтээ оршин тогтнож байгааг тодорхойлох аргагүй болсон. Хэзээ ч томоохон овог угсаатан байгаагүй тэд өнгөрсний туршид зөвхөн “хэсэгхэн үүлний тасархай” мэт, дурсагдах төдийд л үлдэж хоцорчээ. Гэвч үүнийг “хомроглон устгагдсан” гэж үзэж болох уу? гэдгийг уншигч та ч бодож үзэгтүн. Нэг л мэдэхэд цөөрч үгүй болсон Черкесүүдийн тухайд тийм хорон, нууц түүх агуулагдаж байгаа гэж үү...?

Түүхийн баримт сөхвөл: Черкес (язгуур нэр нь адыге)-чүүд Адыговын ард түмний нэгэн хэсэг, одоогийн Оросын газар нутаг болох Карачаев – Черкеси бол тэдний үндсэн газар нутаг. 60.8 мянган хүн амтай бөгөөд тэдний 50.2 мянга нь Карачаев – Черкесийнхэн юм. Өөрөөр бас тэднийг Адыге, Кабардинчууд буюу Адыгейчүүд ч гэдэг байв. Карачаев – Черкесид арван долоон Бүгд найрамдах улс оршин тогтнодог. Бас ойрхи дорнотод тэдний тасархай бий бөгөөд тэд XIX зууны хоёрдугаар хагасд тийш шилжин суурьшжээ. Хожим Адыге болон Абхазуудыг бүхэлд нь “Черкес” гэж нэрийдэх болсон бөгөөд заримдаа өөрөөр, Хойд Кавказынхан ч гэх нь бий. Хойд Кавказын оршин суугчид түүхийн тодорхой цаг үед бүгд Оросод нэгдсэн юм. Түүхийн салбарын мэргэжлийн судлаачдаас гадна бүр мэргэжлийн бус хүмүүс ч Москвагийн (хаант засаг) бодлогын үрээр ганц ч улс үндэстэн устаж, үгүй болоогүй гэж үздэг. Оросын түүхэнд тэнд буй омог угсаатнуудыг толгойлогчгүй, засаглалгүй болгох, цус урсган хядах ажиллагаа ер гарч байгаагүй бөгөөд харин ч улс үндэстнийх нь хувьд дэмжин тэтгэх бодлого явуулж ирсэн.

Тэгвэл “геноцид” гэж юу гэсэн нэр томъёо юм бол? Улс төрийн ухаанд омог угсаатнаар нь болон шашин шүтлэгээр нь хомроглон устгах гэдэг ойлголт байдаг. Оросын Засаглалын түүхэнд Черкесүүдтэй эсвэл өөр ямар нэг омог, угсаатнуудтай харилцахдаа тийм зорилго тавьж байсан явдал огт байхгүй. Гэтэл яагаад барууныхны хэн нь ч бодит баримтуудад анхаарал хандуулахгүй байна вэ? Барууныхны үзэл сурталд үргэлж л ямар нэг “гэм, зэм”-ийн төлөө, үйлдсэн хэргийнхээ төлөө гэмших тухай зохиомол ухагдахуун явсаар байдаг бөгөөд энэ чухам тэдний өөрсдийнх нь үйлдсэн үйлийн үрээс улбаалан тархи мэдрэлд нь хоногшчихсон зүйл бололтой. АНУ болон түүний холбоотнуудын ажиллагаа юунд чиглэгдэж байна гэвэл эхлээд Грузинд явуулж буюу “Геноцид” буюу “Черкесүүд” хэмээн томъёолсон зохиомол үзэл санааны хөдөлгөөн, улмаар “Черкесийн хатуу ширүүн явдал” гэгч зохоимол зүйлээ хүмүүст давтан хоногшуулах замаар өнөөгийн нөхцөл байдлыг Орос улсын эсрэг эргүүлэх л сонирхолтой байгаа. Үнэндээ бол тэд Черкесийн эмгэнэлийн тухай санаа зовж байгаа гэж үү? Энэ бол огтхон ч үнэмшилгүй асуудал юм.XIX зууны дундуур болж өнгөрсөн Кавказийн зөрчилт асуудлын үед, эсвэл түүний дараа тэд ийшээ гар сунгах нь байтугай санаа тавьсан уу гэвэл огт үгүй шүү дээ. Шамилийнхантай, Имамачуудтай тэмцэж асан хэдэн арван жилийн дотоод тэмцэлдээнийг Оросод “Крымын” мөн “дорнод Европын үйл явдал” гэж нэрэлдэг, гэтэл Кавказыг үүнд хамааруулж үзэх нь учир утгагүй зүйл юм. Англи болон Туркууд нутгийн ард түмнийг Оросын эсрэг идэвхтэйгээр өдөөн хатгаж байна. Эхний ээлжинд тэд хойд Кавказын баруун хэсгээр, хаана Черкесүүд амьдарч байсан байна тэр нутгуудын хүн амд нөлөө үзүүлж, өдөөн турхирахыг оролдож байна. 1856 оны 7 сарын дундуур Крымын дайны төгсгөл ойртож байх үеэр уг дайн Британий Засгийн газарт ач холбогдолгүй төгсөхөөр болоод ирмэгц, тэд бэлтгэгдсэн мэргэжлийн цэргийнхнийг Английн цэргийн хөлөг онгоцоор зөөн авч ирж, Кавкази дахь уулынхны хил хамгаалах отрядуудын дунд байршуулан, нутгийнхнийг зэвсэглэж, өдөөн турхирах замаар Оросын эсрэг босгохоор оролдож байсан. Түүнчлэн тэндхийнхнийг Англи, Францын харъяат болохыг ятган уриалж эхэлсэн ба дараа нь энэ ажиллагаагаа Туркийн оршин суугчдын дунд бас явуулж байв. Энэ бол өмнө нь Англи, Франц, Испанчуудын зүгээс Индайнчуудтай харилцахдаа хэрэглэж байсан арга барил нь бөгөөд тэд Индайны омгуудыг зэвсэглэж, нөгөөгийнх нь эсрэг өдөөн турхирах аргаар өөр хооронд нь тэмцэлдүүлэн, хүчийг нь мохоож авсаныхаа дараа хагаралдан тэмцэлдэж буй тэдний газар нутаг дээр дайны гал дэгдээж, хөнгөхөн эзэлж авсан түүхтэй.

XIX зууны туршид Орос болон Османы эзэнт улсууд бүх талаар харилцаатай байсан ба хүчирхэгжиж хаяагаа тэлэх санаа агуулсан үед нь тийнхүү дайны гал ассан байдаг. Эл үед Турк Английн талыг дэмжин Оросын фронтын ар талын нутгууд руу хүч хаях явдлыг даамжруулан өөгшүүлэх сонирхолтой байв. Ийм нөхцөл байдалд Орос улс дайнд ялах магадлал тун бага байсан. Гэсэн ч Орос ялалт байгуулсан бөгөөд ялалтад хүргэсэн давуу чанар нь юу гэвэл тухайн үед Оросын хаант Засаг байлдаж байгаа улсуудын болон дэлхийн улс орнуудын ар тал руу огтхон ч санаархаагүй юм. Түүнчлэн Кавказын дайны хувьд хэзээ ч угсаатны хоорондын шинж чанартай байгаагүй. Үндсэн шалтгаан нь эрх мэдлээ булаалдсан эзэнт улсуудын мөргөлдөөнөөс үүдэлтэй байж, эхлээд Орос болон Османы эзэнт улсын хооронд өрнөсөн ба түүнд Англи, Франц улсууд татагдан орсон юм. Ийм байдлаар салан тусгаарлах хөдөлгөөн, зөрчил мөргөлдөөнүүд эртнээс одоо хүртэл Кавказид өрнөсөөр ирсэн ба өчигдөр ч бас өнөөдөр ч эмх замбараагүй, бутран сарнисан, сүйрэн доройтсон үймээн бужигнаан болсоор байна. Дашрамд хэлэхэд энэ нь эртний Орос дахь хүй олныг хамарсан хөдөлгөөнүүдийн сэдэвт хамааарах ба АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэргэдэх Жеймстауны сан болон Европын холбооноос хамтран явуулсан “Черкесүүдийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээий хурал” дээр энэ үйл явцыг /процесс/ “Черкесийн хомроглон устгах ажиллагаа /геноцид/ “ хэмээн гуйвуулсан нэр томъёонд оноосон хэрэг.

Оросын засгийн газар хязгаар нутгуудад энх тайван тогтоох, суурьшил газрууд болон түүний хүн амын тайван, амгалан байдлыг эрхэмлэх бодлогыг эн тэргүүнд тавьдаг бөгөөд хэзээ ч цус асгаруулахыг урьтал болгодоггүй билээ. Чухам ийм болохоор хязгаар дахь томоохон үндэстэн угсаатнууд Москвагийн Засгийн газрын харъяалалд байх нөхцлийг таатайгаар дуулгавартай хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү уулынхны зарим хэсэг нь үүний эсрэг санаа бодолтой байдаг ба Англи болон Туркийн зүгээс тэднийг өдөөн турхирч, хагалан бутаргахыг санаархсаар байна. Тиймээс Оросын Засгийн газар хязгаар нутгийн үндэстэн, оршин суугчид болон Туркийн харилцааны тухайд хүч, анхаарал тавьж, хангалттай хугацаанд дуугүй байсан байр сууриа өөрчлөн, Кавказид бат бэх байдал тогтоохын тулд шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй болоод байгаа юм. Энэ асуудлыг цэрэг зэвсгийн замаар шийдвэрлэхийг ч үгүйсгэх аргагүй болсон гэж холбогдох газрууд үзэж байгаа.

1860 оны зун нэгэн зориудын /кампант/ ажиллагаа эхэлсэн. Кавказын нурууны Лаба гол, Цагаан гол, Уруп голуудын урсгалын дагуух ой хөвчийг сэтлэж зам тавьсан бөгөөд тэнд шинэ суурьшлын бүсийг бий болгосон. Энэхүү үйл ажиллагааны үеэр ч, түүний дараа ч уулынхны зүгээс эсэргүүцэл үзүүлээгүй юм. Тэд бүгдээрээ л түүнд сэтгэл ханамжтай байсан. Оросын Засгийн газраас уулын оршин суугчдын саналаар нутаг хувиарлан суулгаж байсан бөгөөд хэн нь ч Туркийн харъяалал, захиргаанд орох хүсэлгүйгээр тэндээ аж төрөхийг илүүд үзсээр ирсэн. Индианчууд ч гэсэн тэр үедээ бас хэн нь ч тэнд, энд суурьшина гэж санал тавиагүй байдаг. Гэтэл зориудаар үймээн үүсгэн, амар тайвныг нь алдагдуулах явдал бол уугуул ард түмнийг хайр найргүй устгаж буй энгийн жишээ юм. Үнэхэээр тухайн үед АНУ маш харгис, араатнаас ч долоон дор авирлан Индианчуудын бүгдийнх нь эсрэг хомроглон устгах /геноцид/ ажиллагаа явуулсан. Үр дүнд нь сая, сая уугуул Индианчууд устаж үгүй болсон билээ. “Дээд зэргийн /геноцид/ ажиллагаа” гэж чухам үүнийг л хэлэх байх.

«Абердинский Субботний Пионер» (Aberdeen Saturday Pioneer) сонины 1891 оны дугаарт тус сонины залуу редактор, хожим нь “Страна Оз” хэмээх зохиол бичиж, Америкийн сонгодог зохиолчдын нэг гэгдэх болсон Лаймен Фрэнк Баум гэгч бичихдээ “ ..манай аюулгүй байдлын гол шаардлага бол Индианчуудыг бүгдийг хомроголон устгах явдал. Тэд зууны туршид үржиж олшрох тусам бидний иргэншилд садаа болно. Газар шорооны төрхтэй, мал адгуус мэт энэ зэрлэгүүдийг улам ихээр шахаж цөөрүүлэн, арчиж устгаж дуусгах хэрэгтэй. Энэ бол хожим нь манай чадвар тааруухан командлагчтай цэрэг, иргэнийхнй аюулгүйн баталгаа болно. Өнгөрсөн жилүүдэд улаан арьстнуудын балгийг арилгахын тулд явуулсан өчүүхэн ч гэсэн хүчин зүтгэлийг чамлах аргагүй юм ...” гэсэн байдаг. Оросын уран зохиолын сонгодогуудаас хэзээ ч энэ мэт ямар нэг ард түмнийг устган сүйрүүлэхийг уриалсан зэрлэг балмад үг үгүүлбэрийг олж үзэхгүй. Энэ бол Оросын эсрэг үзэл гэгчийн бодит түүхийг гэрчлэх хангалттай нотолгоо, барууны хэвлэл мэдээллийн мөн чанарыг илчилсэн маш тодорхой баримт болж байна. Дашрамд хэлэхэд өнөөдөр Адыгейний ард түмнийг хамгаалагчын дүрд тоглохоор элсэн суралцаж буй Туркийн элитүүдийн олонх нь XIX дүгээр зуунд хойд Кавказийн байлдааны ажиллагаанд оролцож байсан Оросын армийн офицерүүдийн үр сад гэдгээсээ ичмээр. Түүх үргэлж л ийм шинж төрхтэйгээр давтагддаг ажээ.

Черкесүүдийн хувьд Индианчуудаас ялгаатай нь гэвэл Кавказийн нурууны үй түмэн хавцал, салаа, нугчаанууд дунд оршдог. Тэрээр үйл явцыг гурван хувилбараар авч үзэж болох юм.

Үүнд:

- Оросын харъяаллыг хүлээн авсан явдал: - Энэ тохиолдолд ямар ч тулгалт, залхаан цээрлүүлэлт байгаагүй. Тэд төрөлх газар нутгаа орхисон. Харин түүний үрээр хөрш зэргэлдээх Казахууд тэр нутагт түрэн орж суурьшсан. Гарт нь зэвсэг бариулбал тэд мөнөөх түрэн орж ирэгсэдтэй дайлалдах, эсвэл үхэх гэсэн хоёрхон замаас өөр сонголтгүй байсан бөгөөд Оросын арми үүнд аль нэг талд нь хүч тавихаас зайлхсийсэн юм.

- Хоёр дахь хувилбар бол тэд Туркэд цагаачлах: - Эл асуудлаар Орос улс тэднийг бас л албадаагүй. Зөвхөн саад хийхгүйг эрхэмлэсэн ба харин тухайн үед тэд тэнгисийн чанадаас даллан дуудсан Турк, Английн урхинд өөрсдөө явж орсон. Индианчуудыг аймаглан устгасан шиг тийм харгис явдал энд огтхонч байхгүй байхад ямар “геночид ажиллагаа”-ны тухай яриа гаргаад байгаа нь ойлгомжгүй байгааг уншигчид анзаараа байх. Орос улсын хувьд Черкесийг золиослосон зүйл үнэхээр үгүй бөгөөд харин Англи, Туркууд Кавказад янз бүрийн аргаар нөхцөл байдлыг хурцатган даамжруулж байгаа. Кавказын эзэнт улсын үед Орос улс байдлыг намжмал, тайван болгохын тулд яаралтай арга хэмжээ авч байсан тэр бодлого л одоо дахин үргэлжилж байна. Тухайн үед тэд Балканы хойг болон Армян дахь христос шашинтнуудын газар нутгийг өөрсдийн эзэмшилд оруулах “Турк – Мусульманы төлөвлөгөө” гэгчийг хэрэгжүүлэхээр зүтгсэн ба түүнийг таслан хаахын тулд Оросын цэрэг Казакын суурьшил болон Туркийн түшмэгүүд болох олон зуун суурьшигчдын зүг хөдлөж, оршин суугчдын дунд багагүй арга хэмжээ авсны нэг нь Оросын цэрэгт элсэгчдийг татвараас бүрэн чөлөөдсөн явдал байв. Үүний үр дүнд Оросын арми тэр дариудаа хагас сая Черкесүүдээр хүчээ сэлбэв. Оросын Засгийн газар ийнхүү сонирхолтой тактик хэрэглэснээр Кавказ дахь самууныг үтэр түргэн бөхийлгөн дарж чадсан ба хөрш улсууд болон суурьшигчид нь өөрсдөө халуун цэгээс нутгийнхныг гаргах ажиллагаанд зориулан хөлөг онгоцоо хэрэглүүлэх санал тавив. Оросын хөлөг онгоц хөлөглөн аюулгүй газарт дайжиж буй суурьшигчид Турк болон Английн өдөөн хатгалагад автахаас шулуухан татгалзаж эхэлсэн юм. Туркийн флот тэр хүмүүсийг хүчээр түрж дийлсэнгүй. Үүний үр дүнд Хар тэнгисийн эрэг хавиар Кавказаас дүрвэж очсон олон мянган хүмүүсийн суурьшил үүссэн. Түүнтэй зэрэгцээд газрын дундад тэнгист дүрвэж хүрсэн хэсэг бүлэг ард түмнийг одоо Европчууд ямар гаралтай улс болохыг нь ялгаж чадахгүй гайхацгаадаг ч явдал бий.

Тэгвэл одоо Кавказынхныг тийнхүү дайжуулан аврах боломжгүй бөгөөд тэнд чухам хэчнээн хүмүүс үхэлтэй нүүр тулгарч байгааг ч мэдэх аргагүй. Туркэд яаралтай төвлөрүүлж буй дүрвэгсдийн лагеруудад тийшээ очихыг хүссэн хүмүүсийг хүлээн авах хүчин чадал үгүй болж,  хүмүүсийн зан авирын өөрчлөлт, үхэл хагацал нэлэнхүйд нь нүүрлэх болов. Черкесийн дүрвэгсдийг энэ хэцүү адармаат зам руу түлхэж буй явдалд хэмжээ хязгаар үгүй мэт. Тэгвэл энэ байдалд Орос улс буруутай гэж үү? Дүрвэн цагаачлагчдын урсгал хэзээ саарахыг төсөөлшгүй бөгөөд тэнд тус улсын хүн амтай зэрэгцэн, уулынхны суурьшил бий болж байна. Чухамдаа одоо Адыгейчүүдийг тэнд шилжин суурьшиж байна гэж хэлэхэд ч буруутамгүй болжээ.

Орос дахь Черпесүүдийн төлөөлөл болох Орзамез надад хэлэхдээ: “Чухамдаа одоо Орос улсад суурьшин амьдарч буй Черкесүүд энэхүү аз завшааныхаа үнэ цэнийг мэдэрч байна” гэсэн билээ. Османы үед шилжүүлэн зөөх үеэр Оросын нутаг дэвсгэрт очиж, улмаар Оросын Засгийн газрын харъяалалд орсон Черкесүүдийн хувьд хязгаар нутаг дахь хөгжин цэцэглэсэн хүчирхэг ард түмэн болон аж төрж байна. Тэнд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааг хөгжүүлэх аятай нөхцлийг бүрдүүлснээс гадна хүүхэд, багачуудыг нь боловсролтой болгоход анхааран, сургууль нээж ажиллуулсан. Тэгвэл Америкийн Индайнчууд одоог хүртэл ийм нөхцлийг мөрөөдсөөр байгаа. Бас Турк, Англи, Америк улсууд Оросыг гутаан доромжлоход хамаг анхаарлаа төвлөрүүлж, Кавказын ард түмний цусыг асгаруулж байхаар, ядарсан ард түмнүүдийн төлөө ийм арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ.

Харин Черкесийн зарим ухаалаг хэсгийн төлөөлөгчид нь өнөөдөр мөнгөн орлоготой болох, түүнчлэн үр хүүхэд хойч үеийнхээ төлөө Кавказ дахь Орос суурингууд руу тэмүүлж байна. Тэд эхний ээлжинд бичиг үсэгт боловсрох хэрэгтэй нь мэдээж бөгөөд үүнийг хүсэж байгаа нөхцөлд тэднийг Орос сургуулиудад оруулан сургаж, боловсруулах, амьдралын нөхцлөөр хангах үүд хаалга нээлттэй юм. Ийм хүмүүсийн нэг болох Мераб Чухуаг тэнд “тэрслүү хэрэгтэн” хэмээн адлах бөгөөд Мераб өөрөө Черкесүүд Грузин луу дайжин суурьшиж байгаатай огтхон ч санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, “энэ бол Америкийн түрэмгийллийн уршигт тоглоом” гэдэг бөгөөд Кавказад “Черкесийн соёлын төв”-ийг нээж, Оросын цэргүүдийг тэндээ урин санал бодлоо солилцдог ажээ. Харин Оросод байгаа Черкесүүд цөмөөрөө л Кавказ дахь уугуул Черкесүүд нь Тбилис руу цутган орж байгааг буруушааж байна. Тэд одоо “Тусгаар Черкес улс” хэмээх байгууллагыг байгуулан тэмцэж байгаа байгаа бөгөөд ийм нөхцөлд Орос улсыг түших нь цорын ганц зөв зам хэмээн үзэж байгаа нийт Черкесийн цөөнх хэсэг билээ. Дашрамд дурьдахад Зөвлөлтийн Засгийн газраас 1917 оны сүүлчээр Черкесүүдийг уугуул нутаг оронд нь суурьшуулах арга хэмжээ авсныг одоогийн Кавказ дахь Адыгечүүд болон Черкесүүд мөн хөрш зэргэлдээх ард түмнүүд юу гэж үзэж байгаа нь бас сонирхолтой билээ.

Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ

(“Дэлхий ба бид” /Мир и мы/ сайтын мэдээллийг ашиглав )

Орчуулсан Г.ТӨРМӨНХ

Comments 

 
#1 goyo medee 2017-07-10 00:10
ene goyo medee bna
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ