Download Firefox
Download Firefox

Tuesday, Aug 22nd

Last update12:01:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Дэлхий дахинд Кавказийн самуун

Кавказийн самуун

Kavkaz
Osetin 1
Osetin 2

Улс төрийн тэмдэглэл

(Нэгдүгээр хэсэг)

Зөвлөлтийн үед Кавказийн бүс нутаг СССР-ийн ард түмний амрах, тухлах дуртай газар байлаа. Грузин, Абхаз, Азарбежиан, Армен, Дагестан улсууд  чухам дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдын хөлд дарагддаг байв. Үнэхээр тийм үе байсан.  XX зууны сүүлч, XI зууны эхээр нөхцөл байдал огцом өөрчлөгдөж, энэ нутагт хурцадмал уур амьсгал ноёлох болов. Зөвлөлт холбоот улс задрахад тэнд тусгаар тогтнолын парад гишгэж байлаа. Гэвч тэд Оросын холбооны хүчирхэг бүгд найрамдах улсынхаа хуучин суурь бүтцийг хадгалж үлдсэн. Харин аажимдаа хав ойрынхондоо нөхөрсөг биш хандлага үзүүлэх болов.  Иймэрхүү нөхөрсөг бус, дайсагнасан гэхээр ааш аяг гаргах болсон улсуудын нэг бол,  “пост зөвлөлт”-ийн (хэт тусгаарлах) орон зайг бий болгосон Грузин улс юм.

Михиал Саакашвилийг Засгийн эрхэнд гарснаас хойш энэ байдал мэдэгдэхүйц хүчтэй болж ирсэн. Тэр тэнд юуг ч ярьсан бай, тэр яриа нь “зангиагаа зажилсан мэт битүү хатуу” болж өнгөрөх жишээтэй. Тэгээд Грузин улс Оросоос бүх л талаараа улам улмаар алслан холдож, хөмсгөө атируулан, царайгаа барайлгахын хэрээр Кавказын нуруунаас ирэх аюул занал нэмэгдэх болов. Энэ нь чухам Оросын нөлөөнөөс зайлсхийж, зугатаж байгаа юм шиг харагдахын хэрээр, тэд өөрийн эдийн засаг улс төрийн үйл явцад ОХУ-аас ирэх таагүй нөлөөг өөрсдөө бий болгосон хэрэг.

 Улс төрийн тухайд тэнд үнэхээр хэвийн бус байдал үүссэн. Нэг үгээр хэлбэл тэдний лидерүүд барууныхан руу шарваж, тэднээс дэмжлэг, тусламж хүсэх болсон нь маш тогтворгүй хийгээд тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэв.  “Үнэгүй бяслаг зөвхөн оготнын хавхны хэлэн дээр л байдаг” гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл атал өдгөө Михиал Саакашвили “хавхны хэлэн дээрх тэр бяслаг” руу харалган оготно мэтээр зүтгэлж буй нь түүний хувьд ихээхэн гунигтай бас сургамжтай хувь заяаг өөрт нь оноож байна. Эх орноосоо зугатан Украйнд суурьшсан, мөн Одесстэй холбогдсон нь хүчтэйгээр барахгүй, тар нярхийсэн  дуу чимээтэй уналт боллоо.      

    Хувьсгалын “сарнай” болж, авилгал хээл хахуульд идэгдсэн цэргүүдийн эзэн гэх Петро Порошенко руу гүйж очиж буй нь түүний нэг шинэ халхавч гэхээс аргагүй. Ингээд түүнийг индэр дээрээс нь хөөж буулган, араас нь шүгэлдэж, ёстой л нөгөө “Хэдийнээ хүлээхэд удаан биш байсан ...” гэдэг дууг дуулж байгаа юм шиг. Саакашвили зугатсан, харин Грузин юу болов? Мэдээж тэнд ямар ч өөрчлөлт гарсангүй. Нэр хүнд нь гээгдэж, харгислал, үзэн ядалт, хорсол хилэнгийн үрийг л тарилаа.  Оросод ичгүүр сонжуургүй хориг тавих мэтээр Грузинийг том харж үзэх НАТО-гийн тоглолт “Брюсселийг ширээтэй нь хөмөрч” болох бөгөөд Орос улс тэр тусам нь “Исламийн улс” хэмээх терорист байгууллагыг олон оронд нэвтрүүлэхийг хориглож, бүх хүчээрээ тэмцсэн билээ.   

Грузиний улс төрийн бодлогын гол асуудал нь, “хэрэвзээ энэ байдал Европын холбоонд ашигтайгаар эргэвэл бид яах вэ?”  гэх мэтээр олон туулай хөөхөд чиглэгдэж байгаа.  Тэд хэрэв НАТО-д элсэнэ гэвэл яах вэ? Оросийн нэгэн лидерийн хэлсэнчилэн ингэсэн тохиолдолд тэдний оршин тогтнол үрэн таран болно гэсэн үг. Грузиний улс төрийн ноёдууд далайн чанадад “эзэнтэй” болсон нь тэдний алдаа гэхээс аргагүй. Өнөөдрийн Оросын зэвсэгт хүчин хийгээд дипломат агентуудын үзэж байгаачилан Аллен Даллесийн хуучин онолоор бол бүүр атомийн бөмбөг турших хүртлээ тэд салан тусгаарлах хэрэгтэй болно.  Харин Грузин Украйныг пост зөвлөлтийн орон зайд нэгдэх асуудлыг тулгах замаар хойт атлантийн эвслийг өргөжүүлэн жолоодно гэж тооцолж байгаа нь юунд хүргэх вэ? Энэ бол шуудхан л улс төрийн мөргөлдөөн эрсдэлд хүргэнэ. Ингэснээр тус бүс нутаг дахь холбооны улсуудын нийгэм, эдийн засгийн асуудлуудын хүрээнд зохицуулж болохгүй маргаан, үл ойлголцол үүсэх нь мэдээж. Хэрвээ Грузин гэнэтхэн НАТО-гийн гишүүнээр элсвэл яах вэ? Ингэвэл  Кавказийн бүс нутаг дахь хүчний харьцаа өөрчлөгдөж, хөрш орнуудын аюулгүй байдалд сүүдрээ тусгах нь тодорхой. Ялангуяа Армен, Азербажейны өмнө хүнд асуудал бий болно. Оросын хувьд тун нөлөө багатай хэдий ч Кавказийн бүс нутагт оршин буй олон сая хүн амын хувьд цус асгаруулах эрсдэл нэмэгдсээр байгаа нь хэр зөв шийдэл вэ? Кавказийн олон сая гэр бүл хүүхдүүд, төрөл төрөгсдийн өмнө аюул нүүрлэж байна. Ийм учраас Грузиний ард түмэн тус улсыг НАТО-д элсэх асуудлаар санал нэгдэхгүй байгаа юм.

2008 оны 8 сард Цхинвалид болсон Орос, Грузиний цэргийн мөргөлдөөний сургамж, одоог хүртэл олонхи грунзичүүдийн зүрх сэтгэлд томоохон сануулга болсоор байна. Хилийн чанад дахь НПО-гийн нэр алдартнуудын хэсэг бусаг төлөөллүүд Грузинийг НАТО-д элсүүлэн, “харж үзэх” явдлыг яаравчлуулах талаар саналаа илэрхийлсээр байна. Гэвч ард түмний олонхийн үзэж байгаагаар энэ нь авилгал, хээл хахууль, үндэсний цөөнхүүдийн алагчлал, ялгаварлан гадуурхалт, эдийн засгийн тэгш бус байдлыг цэцэглүүлж, дотоодын мөргөлдөөнийг урин дуудах нь зайлшгүй юм.

Чухам тэр үед АНУ, Европийн холбоотнууддаа шахалт үзүүлж, “Хойт Атлантын эвсэл дэх Грузиний асуудал” гэгчийг босгож ирэх бөгөөд үнэндээ бол энэ нутаг дэвсгэрт хөрш зэргэлдээх Ираний эсрэг чиглэгдсэн “багт” дайн дэгдээж, зөвхөн өөрийн эрх ашгийн эсрэг сайтар халхлагдсан ээлжит үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэх юм.  

Бас нэг дурсамжийг сөхөж үзвэл Афганистанд болсон “Аюулгүйн ажиллагаа , тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх” чиглэл, (даалгавар) бүхий цэргийн сургуульд оролцогчдын дүгнэлт хэмээн нэгэн сувгаар мэдээлэхдээ “Грузинчүүд цаг үеийнхээ нөхцөл байдлыг нэвтэрхий мэдэрснээр цэргийн техник бүрэн зэвсэглэлд ач холбогдол өгч, НАТО-гийн улс орнуудтай ойртож нөхөрлөх болов. Саакашвили цэргийн зэвсгийн нөөц агуулахуудыг дүүргэж, бүрэн нөөцтэй байлгахаар шийдвэрлэсэн нь үүнийг харуулж байна. Орос улс үүнээс болгоомжилохдоо 2008 онд өмнөд Осетиний ард түмнийг өмнөө сөрхүүлэхийг чухалчилсан” хэмээжээ.

Тэгвэл огтхонч тийм юм болоогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайн бүс  нутаг  дахь Оросын зэвсэг, техникийн нөөц өнөөдөр ч гэсэн хангалттай түвшинд байна. Абхаз болон Өмнөт Осетин нь Орос улсын стратегийн найдвартай холбоотон гэдэг нь илэрхий хэвээрээ байгаа бөгөөд 2008 онд тухайн бүс дэх анхны бие даасан, хараат бус, бүгд найрамдах улс болсон юм. Тбилис энэ орныг цэрэг дайны туршилтын талбарт тооцогддог нутаг орны жагсаалтаас хассан хийгээд тухайн улсын хараат бус тусгаар орших эрхийг Москва ямар ч татгалзах шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрсөн билээ. Харин Европын холбоо болон АНУ дээрхийн жишээгээр дэгс, гажуу мэдээллийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө ихэд чармайж байгаа юм. Энэ нь тэдний хувьд Оросын холбоотнуудын тархай бутархай бус нэгдмэл холбоо харилцааг сарниулахын тулд нэр хүндийг нь хазайлгах, гутаах гэсэн нэг оролдлого.  Түүнчлэн энэ нь 2008 онд  Абхаз болон Осетинд Оросын Засаглал бий болсноор тэдгээр улсууд нэг гараа алдсан мэт болсон, томоохон алдаа гаргасан хэмээн ухуулж, тухайн улс оронд буй цөөнхүүдийн дунд барууны либераль (хагалан бутаргах) үзэл санааг шургуулан дэлгэрүүлэх тактик гэдэг нь бүхэнд ойлгомжтой.  Өнөөдөр Абхаз болон өмнөд Осетиний хөгжилд дэм болж буй хамгийн сонирхолтой түнш, тусгаар байдлаа тогтвортой хадгалахад нь үнэнч нөхөр болж буй улс орон бол Орос улс гэдэгтэй маргашгүй.

Орос Абхазын харилцааны үйл явцад байгаа нэг засагдашгүй хохиролтой зүйл бол Абхазын эрх баригчдын дунд хэт үнэдсэрхэг үзэлтнүүдийг үй олноор нь оруулж ирсэн явдал. Одоо Абхазын БНУ-д хүний эрх, эрх чөлөөгөөр гул барин, ард түмэн, ялангуяа өсвөр залуусын сэтгэлгээг автоматаар хэт домогжуулан, хийрхүү үзэл сурталд автуулах үйл явц идэвхтэй явагдаж байна. Тухайлбал хөрш зэргэлдээ Турк улс л гэхэд Абхазид “Залуучуудын хэтийн ирээдүй “ хэмээн гоёчилж нэрлэсэн, үнэндээ бол Абхазуудын дунд Туркын элит (тэргүүлэх) суртлыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг нэг бус удаа зохион байгуулах болов. Туркын их дээд сургуулиуд Абхазын ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг үнэ төлбөргүй эслүүлэн суралцуулах, турк хэл сургах саналыг шургуу тавьж, тийм аянууд өрнүүлж байна.  

 Абхазид Исламийн шашин нэвтрэх болов. Одоо тэдэнд намагт шигдэж буй хөлөө яаж болгоомжтой сугалж авах вэ гэдэг асуудал тулгарч байна. Исламийн суртал энэ улсын бүхий л хот, тосгонуудаар тархаж эхэлжээ.Орон нутаг дахь мусульманчууд Абхазид Исламийн сүм барих төсөл хэлэлцсэн аж. Тэгвэл түүнийг ямар арга замаар барих вэ? Анкара энэ улс оронд шашин нэвтрүүлэх дуршлаа огтхон ч нуухгүй байгаа нь нэгийг хэлээд өгч байгаа хэрэг.  Туркээс тус улсад эдийн засгийн олон янзын төсөл хэрэгжүүлэх явдал бол мэдээж үүний хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд Абхазын орон нутгийн захиргааны зарим түшмэлүүд ихэд сонирхон дэмжиж, Туркийн холбоотон болж байгаагаа илэрхийлсэн нь ч бий. Өөрөөр хэлбэл Абхаз дахь улс төрийн нөхцөл байдал хэвийн биш болж ирэв. Хэрвээ үнэхээр ийм нөхцөл байдал ноёлох юм бол хэзээ нэгэн цагт Абхаз зөвлөлтийн үеийнх шиг Грузин ССР-ийн бүрэлдэхүүнд орж, автономит эрхтэй болно гэсэн үг.

Нэгэн мэдээллийн агентлагийн сонордуулсныг иш татвал. Австрийн тэргүүлэх дипломат Себастьян Курц  Европын холбооны гүнзгий мөрөөдлийг тунхаглахдаа “орогдол босуулуудыг Европын холбооны улсуудад хувааж тараан байршуулах явдал бол шийдэврлэх хамгийн чухал асуудал” гэжээ. Түүний санаагаар бол Грузин улс үүнд хамгийн сайн тохирох улс юм байна. Грузиний Генштаб (дарга) В.Чачибая өөрийн батлан хамгаалах яамны сайд Л.Изориягаар дамжуулан НАТО-гийн эвслийн тэнгисийн цэргийн хүчнийг “Поти”-гийн боомтуудад тархаан байршуулах санал уламжилжээ. Нэг үгээр хэлбэл Хар тэнгисийн орчимд НАТО-гийн холбоотнуудын цэргийн эвслийг бий болгоно гэсэн үг.  Цаашилбал “Монтрегийн конвенц”-ийн дагуу Туркид цэргээ нэвтрүүлэхийг хэдэнтээ гуйсан тэр гуйлтыг зөвшөөрөх хэрэг бий болох биз. Изориягийн хамтран зүтгэгч Г.Б. Лешь үүнийг мөн дэмжиж байгаа. Цаад санаа нь юу гэвэл маш энгийн. Одоо Орос улс Хар тэнгисийн орчимыг бүхэлд нь эзэмшиж байгаа. Тэгэхээр үүний эсрэг хүчнийг бий болгож, дараа нь Крым рүү нэвтрэх явдал нэн чухал болж байгаа хэрэг.

Грузинчүүд улс гүрнүүдийн түүхийн сургамж, урьд өмнийн явдлыг огт анхаардаггүй нь тоогүй хэрэг. Сануулбаас: урьд нь Европын холбоо ёстой нөгөө Оросын зүйр үгд гардагчилан “элэг буруу шалтаг” гаргаж “зохиолын баатрууд”-аа бидэнд огтхон ч падгүй хэмээн ичгүүр сонжуургүйгээр хөөж туусан. Гэтэл одоо болохоор МИД-ийн гол улс болох Австри улсын лидер мөнөөх оргодлуудыг эсрэгээр нь бамбай болгоод барьчихсан зогсох.

Бас сануулахад: Потид цэрэг байршуулах НАТО-гийн санал нь энэ оронд үнэхээр аюул түгшүүрийг дуудна хэмээн  Балканы улсууд болон Египед бас Грузин улс ч татгалзаж байсан нь саяхан.  

Энд тодорхой аюул нүүрлэж байгааг дурьдвал. Нэгдүгээрт тэд илүү дөнгүүр чадварлаг тэнгисийн цэргийн баазаа Оросын хилд аль болох ойртуулж байршуулна. Бид хариуд нь Сербед “оперативийн бааз”-аа байршуулах боломжтой л доо.  Сербийн ерөнхийлөгч Николай ч үүнийг талархалтайгаар хүлээн авна. Гэвч нэг гол асуудал нь энд өөр аюул бий.

Хоёрдугаарт Европд цагаачны дүрээр нууцаар орогнож буй дундажаар 1000 илүү терористууд бий. Тэд цаг ирэх бүр улам олширно. Өнөө гэхэд бүхий л хориотой бүлэглэлүүдийн төлөөллүүд Сирид нэвтэрч, Оросод заналхийлж байгааг бид мэдэж байгаа. Тэднийг Грузиний нутаг дэвсгэр даяар тархаан байрлуулахыг зөвшөөрөх юм бол чадмаг, түрэмгий хэсгүүд нь баруун Грузиний засаг захиргааг цэргийн бүлэглэлийн түшиц газар болгон хувиргаж, өмнөд Осетин, Абхазийн эсрэг өдөөн хатгалага зохион байгуулж эхлэнэ.  Хэдхэн хоногийн өмнө НАТО-гийн цэргийн хорооны дарга, генерал Петр Павел хэлэхдээ “ОХУ Бүгд найрамдах улсуудаа эргүүлэн татахад урин дуудаж байна. Грузин улс 2008 онд алдсан газар нутагтаа эргүүлэн хяналтаа тогтоохыг маш ихээр хүсэж, ийм ажиллагаа явуулахыг дэлхий дахинд тулгаж байна” гэсэн байна.

Дараагийн нэг ээдрээтэй зураг гэвэл: Орос улсын хилийн дагууд дахин нэг “хүчдэл”-ийн голомт”-ийг бий болгох тухайд санал нэгтгэсэн байна. “Сулбагар оюун санаатай нутгийн үндэстнүүдийг тэмцэлд өргөөд ч ач холбогдолгүй байдгийг амьдрал нотолсон юм” хэмээн Михиал Лерментов нэгэнтээ “Шулмасууд” зохиолдоо бичсэн байдаг. 

“Дайн удаан үргэлжлээгүй”, хулчгар Грузинууд дайжин, зугатаж одсон” Харин дараа нь үүний төлөө баярлан дэвхцэх хэн нэгэн гарч ирэх нь лав. Үүнд бүх талаараа хамгийн сайн тохирч байгаа этгээд гэвэл бармалейчууд буюу тэдний лидер Абу - Бакр аль – Багдад. Тэд л нөөц хүчээ ийшээ илгээх болно.  Тэнгисийн цэргийнхний дэмжлэгтэйгээр цэргүүд болон нутгийн иргэд нэн аюултай бодлогод татагдан орж, түүний золиос болоход ойрхон байна.  Шинэ Цхинвал Грузиний “Град”-ийн цохилтон доор нуран унахад ойртоод байна гэвэл бид гайхах хэрэггүй болж байна.  Түүний хойноос нутгийнхнийг биш зөвхөн гаднын цэргүүдийг ирүүлэхээр хэдийн бэлдчихсэн байх. Манай дэлхийн хамгийн чадварлаг гэсэн цэргийн хүчнийхнээс илгээх нь магад. 

Кавказийн бүс нутаг нийтдээ ийм асуудалтай  биш л дээ. Гэхдээ Грузиний тухайд гэвэл зөвхөн мөрдлөгө мөшгөлтөнд орсон хүмүүс гэлтгүй өндөр түвшний дипломатууд ч ийм бодол эрмэлзэлэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Тэд өөрийн чадлаар хөдөлмөрлөж, тэмцэж биш харин далайн чанад дахь эздийнхээ зааврыг биелүүлэгч болохыг илүүд үзэж байгаа нь Оросын өмнөд хилийн дэргэд аюулын голомтыг үүсгэж байгаа юм.

(Үргэлжлэл бий)

Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.Төрмөнх 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ