Download Firefox
Download Firefox

Saturday, Aug 19th

Last update07:55:28 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Улс төр “Черкесүүдийг аймаглан устгах” сэдэв хаанаас үүдэлтэй вэ?

“Черкесүүдийг аймаглан устгах” сэдэв хаанаас үүдэлтэй вэ?

Өнөө цагийн түгшүүр

Аймаглан устгахуй – гэдэг нь угсаатны болон шашны шинж чанараар нь хүмүүсийг устгах гэсэн төрийн ухамсартай бодлого. Тийм зорилгыг Оросын эзэнт гүрэн XYIII зуунд ч, XIX зуунд ч тэр, XX зуунд ч Монгол, Хятадыг оруулан Ази тивийн газар нутаг дээр, черкесүүдийн хувьд ч тэр, өөр ямарваа нэгэн ард түмэн болон угсаатны хувьд хэзээ ч тавьж байгаагүй гэдгийг түүхч эрдэмтэд хэлдэг. Төрлөөр нь устгахуйг зөвхөн гитлерийн Германы үед (1933-1945 он) л төрийн бодлогын хэмжээнд өргөмжилсэн байдаг. Орос дахь парламентын сонгуулийн өмнөхөн АНУ болон Туркийн зарим нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд Барууны тэргүүлэх орон болсон Германд Османы эзэнт гүрний зүгээс нэг зуу гаруй жилийн өмнө армянуудыг төрлөөр нь устгах үйлдлийг хүлээн зөвшөөрсний дараа “черкесийн” гэх өөр нэгэн үндэстний хөзөр тоглохыг оролдоцгоож байна.

Энэ нь өнгөрсөн зууны 90-ээд оны эцсээрх бүтэлгүй оролдлогын дараахан Оросын Хойд Кавказыг тогтворгүй байдалд оруулахад чиглэгдэж байгаа буй бас нэг оролдлого юм. Гэхдээ Орос-черкесийн харилцаанд “аймаглан устгахуй” хэмээх нэр томъёог оруулах гэсэн өрөвдөлтэй хүчин чармайлт нь Оросыг Кавказаас шахах гэсэн өөрсдийнхөө геополитикийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэсэн зорилготой. Америкийн дэмжлэгтэй төрийн эргэлтийн үр дүнд засгийн эрхэнд гарч ирсэн Михаил Саакашвили төр барих үедээ Гүрж улс черкесүүдийг төрлөөр нь устгасныг хүлээн зөвшөөрсөн нь санамсаргүй зүйл бишээ. 2014 онд мөнхүү Америкийн хүчний оролцоотойгоор төрийн эргэлт хийсэн Украин улс энэ нэр томъёог ашиглаж хожил авахаар оролдож байна. Гэхдээ хууль эрхзүйн үүднээс 1940-өөд оны хоёрдугаар хагаст эрхзүйн практикт орж ирсэн “аймаглан устгахуй /төрлөөр нь устгахуй/” хэмээх нэр томъёог XIX зууны үед байсан үйл явдалд хамааруулан хэрэглэх нь зүй зохистой гэж үү. Түүхэн баримт бичгүүдэд хандая.

1810 оны эцэс хүртэл Кавказ дахь Оросын бодлого хамгаалалтын шинж чанартай байлаа. Гэхдээ барууны түүхийг гуйвуулагчид энэхүү баримтыг ажиглахгүй өнгөрөхийг эрмэлзэж байна. Адегейн олон нийтийн тэргүүн нарын Кавказын дайны тухай тайлбарт оруулж ирээд байгаа , “аймаглан устгах” хэмээх нэр томьёондоо хамааруулсан бараг 50 жилийн туршид Оросууд Кубань голын баруун эрэг дээр байж, черкесүүдийн газар нутагт халдаагүй бөгөөд уулынхны оргож боссон үед л Кубань, Лабу голыг гатладаг байлаа. Энэ бүхий л хугацааны туршид Орос улс энх тайвныг эрхэмлэн Кавказын ард түмнүүдтэй худалдаа хийхийг оролдож, тэдэнтэй зөрчилд орохгүй байхыг эрмэлздэг байсан. Османы эзэнт улс (Турк) болон Ойрхи Дорнодын орнуудаас Орос улсын ялгагдах тал нь гэвэл черкесийн ард түмнийг өөрийнхөө хөгжилд асар том үсрэлт хийхэд нь дэмжин туслаж байсан явдал юм. Оросын черкесүүд бичиг үсэгтэй болж, боловсрол эзэмших бололцоотой болж, өөрийн соёл, шинжлэх ухаан, утга зохиолтой болж, хожмоо энэ нь черкесийн сэхээтэн бүрэлдэн төлөвшихөд түлхэц болов. Тухайлахад Оросод Шора Бекмурзин Номов 1840 онд адегей хэлний зүйг, Кази Атажукин кабардин цагаан толгой, үсэглэлийг тус тус зохиосон. “Аймаглан устгах” явдалд өртсөн ард түмэн өөрсдийг нь устгаж байгаа засаглалын үед соёлын үнэт зүйлсийг бүтээж чадсан тохиолдол хүн төрөлхтний түүхэнд бий юу? Зөвлөлт засгийн үед черкесийн хүн ам бүхий Абхази, Адыгей, Кабардин-Балкар, Карачай-Черкес гэсэн үндэсний засаг захиргаа бүхий бүрэлдвэрүүд үүсч буй болов. Харин черкесүүд амьдран суудаг гадаадын орнуудад ийм засаг захиргааны бүрэлдвэрүүд байдаггүй аж.

ОХУ черкес угсаатны төлөөлөгчдийн эрхийг ийнхүү ажил хэрэг болгон хамгаалж иржээ. Жишээ болгоход 2008 онд Абхазын БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө 1992-1993 оны гүрж-абхазын зөрчлийн үеэр олон залуус амиа алдсан баримт бий. Дахин түүх сөхье. Гүржийн тусгай корпус командлагч, Кавказ болон Астрахань мужид иргэний асуудал эрхэлсэн генерал А.П. Ермоловын гол зорилго нь Оросын хамгаалалтын доор орших тосгод суурин руу чиглэсэн байнгын довтолгоог зогсоох явдал байлаа. Тэрээр чанд хатуу ажилладаг байсан ч нутгийн хүн амыг нийтээр нь хүйс тэмтрэх тухайд ямар ч яриа гардаггүй байжээ. Орос улсын бодлого бол Кавказыг эзлэх бус, харин ч тохинуулах, орон нутгийн хүн амыг бүсийн эдийн засгийн харилцаанд оруулан цаашдынх нь бие даан хөгжих үйл явцад эрч хүч өгөх явдал байсан юм. 1861, 1962 онуудад эзэн хаан II Александр черкесийн төлөөлөгчидтэй хоёр удаа уулзаж, тэднийг эсэргүүцлээ зогсоохыг хүсч, эзэнт улсын захиргаан дор өөрөө удирдах ёсыг нь хадгалуулна хэмээн баталгаа өгч байлаа. 2011 оны 5-р сарын 20-нд “Черкесийн ард түмний эсрэг Оросын эзэнт гүрний явуулсан “аймаглан устгах” үйлдлийг хүлээн зөвшөөрч, Орос улсыг эзлэн түрэмгийлэгч, “колоничлогч” хэмээн зарласан Гүржийн парламент нь Гүрж бол Хойд Кавказад Оросын байр суурийг бэхжүүлэх тэрчлэн Кавказын дайны ялалтанд хамгаас тууштай сонирхогч нь байсан гэдгийг даанч анхааралдаа авсангүй. Үүний учир нь энэ улсын арми XVIII зуунаас сайн дураараа оросын цэргийн харъялалд багтаж, оршиж ирсэнтэй холбоотой. XIX зуунд Орос болон Гүржийн улс төрийн сонирхол хамгийн нягт хэлбэрээр сүлжилдсэн байлаа. Кавказад эзэнт улсын бодлогыг гол хэрэгжүүлэгч нь Гүржийн язгууртнууд гэж тооцогддог байлаа.

Гүрж гаралтай олон зуун офицерууд оросын армид алба хаадаг байв. Чухамдаа Тифлист (Тбилиси) Гүржийн тусгай (хожмоо — Кавказын) корпус байрлаж байжээ. Түүнээс гадна гүржийн хаант улс, вант улсууд уулынхантай бас л дайны байдалтай байж, тэдний дайралтанд байнга өртдөг байлаа. Өнөөдөр албан ёсоор Тбилиси “черкесийн асуудлыг” өөрийн улс төрийн түр зуурын бодлого болгож, олон улсын тайзнаа Оросын нэр хүндийг унагаах оролдлого хийж байна. Гүржийн иймэрхүү өдөөн хамтгасан бодлого олон улсын хийгээд Кавказын улсууд, ард түмнүүдийн бүсийн нийгэмлэгт санаатайгаар хагарал үүсгэж байна. Адыгейн ард түмнүүдийн “гол хамгаалагчдын” дүрд тоглож буй өнөөгийн Гүржийн эрх баригчид XIX зуунд Хойд Кавказад болсон байлдааны үйл ажиллагаанд болон 1864 онд Красная Полянад болсон жагсаалд оросын армид алба хааж байсан олон тооны гүржийн элит офицеруудын талаар таг дуугүй байгаа нь ичмээр. Ийм учраас тэр цаг үеийн үйл явдлын төлөө шууд хариуцлагыг Гүрж бас үүрэх ёстой. Гүржийн өнөө үеийн улс төрчдийн олон төлөөлөгчид 1992−1993 оны Абхази дахь дайны үеэр абхаз-адегейчүүдийг устгахад оролцож байсан билээ.

Оросын черкесүүдийн олонх нь зөвхөн Оросод л амаар бус ажил хэрэг дээрээ үндэсний цөөнхийн эрхийг дагаж мөрддөг гэдгийг ухамсарлан Тбилисийн ивээл дор “тусгаар тогтносон черкес улс” байгуулахын эсрэг тэмцэж байлаа. ОХУ-ын ард түмнүүд өөрсдийн түүх, соёл, уламжлалаа чөлөөтэй судлах, төрөлх хэл дээрээ ярих нь чөлөөтэй байсан. Тэр үеэр Гүржид үндэсний цөөнхийг уусгах зорилготой нийтийг хамарсан “гүржжүүлэх” ажиллагаа ил цагаан явагдаж байлаа. Гүржийн засаг захиргааны арьс өнгөөр ялгаварлах бодлоготой үл эвлэрэх явдал нь Абхазид болон Өмнөд Осетинд (2008) дайн гарахад хүргэжээ. Гүржид аж төрөн суудаг армянууд, азербайжанчууд, грекүүд, турк-месхетинчүүд болон бусад үндэсний цөөнхийн эсрэг шахалт хавчилт үргэлжилсээр байна. Тэндхийн үндэстнээс нь үл хамааран “Туркийн иргэн бүр турк хүн” гэсэн үзэл санаа бүхий үндсэн хуультай Турк улсад өнөөдөр нөхцөл байдал их муу байна. Анкарагийн зүгээс албан ёсоор арьс өнгөөр гадуурхах бодлогод турк дэх үндэсний цөөнхүүд болох күрдүүд, армянууд, грекүүд, гүржүүд өртөгдсөөр байна. “Черкесүүдийг аймаглан устгахуй” хэмээх санааг урагшлуулан газар авахуулахад туркийн засгийн эрх баригчдын хэмжээ хязгааргүй бялангач зан төрх дөхөм үзүүлж байна.

Турк улс саяхан армянчуудыг аймаглан устгах үйл ажиллагаа явуулсан нь өнөөдөр дэлхийн 29 орноор хүлээн зөвшөөрөгдөөд байна. “Черкесүүдийг аймаглан устгахуй” – н үзэл санааг дэвшүүлэгч АНУ болон түүний холбоотнуудын хүчин чармайлт нь черкесүүдийн төлөө санаа тавихад бус, харин Орос улстай сөргөлдөхөд оршиж байна. Харин черкесүүдийн эмгэнэлт явдал тэдний хувьд ямарч ач холбогдолгүй юм; Дахин түүх сөхөж үзье. Кавказад оросууд орж ирснийг Америк болон Энэтхэгт европын колоничлогчид орж ирсэнтэй, Дорнод Европыг немцийн нацистууд булаан эзлэсэнтэй харьцуулшгүй юм. XVIII—XIX зууны үед Кавказын ард түмнүүдийг Оросын удирдлагын зүгээс бүс нутгийн бодлогын бие даасан субъектийн журмаар тууштай авч үзэж, тэдэнтэй урьд өмнө нь дайн хийж, энхийн хэлэлцээ, цэргийн эвсэл байгуулж байсан хэдий ч, гол нь худалдаа арилжаа хийдэг байлаа. Дэлхийн Хоёрдугаар дайны явцад нацистууд, зарим талаар Америк, Энэтхэг дэх европын колоничлогчид ч эзлэсэн нутаг дэвсгэрээ өөрсдийн колони шиг үзэж, нутгийн хүн амыг зөвхөн эдийн засгийн “хэрэглүүр”, олонх тохиолдолд зарлагадах материал мэтээр үздэг байжээ. Колоничлогчдын үеийн америкийн индианчуудын аймшигт хувь тавилан болон 1937-1945 оны Монгол тэрчлэн Хятад дахь японы эзлэн түрэмгийлэл, мөн Дэлхийн Хоёрдугаар дайны жилүүд дэх нацистын эзлэн түрэмгийллийн үеийн Орос, Украин, Белорусь, Польш, Югославийн иргэдийн хувь заяа тов тодорхой билээ.

Кавказын дайны үеэр үүнтэй төстэй зүйл болоогүйг түүхчид гэрчилдэг. Кавказын дайн гэж юу байсан бэ? Энэ нь түүнд оролцсон оросууд болон бусад бүхий л ард түмнүүдийн хувьд эмгэнэл байлаа. Энэ бол зөвтгөхийн аргагүй олон тооны үхэл хагацал бүхий урт хугацааны сөргөлдөөн байж, тодорхой үеүдэд тодорхой газар нутаг дэвсгэр дээр янз бүрийн талуудад хүчний давуу тал ажиглагдаж байсан. Гэхдээ эдгээр үйл явдлууд нь эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, хамгаалалтгүй хүмүүсийг алан хядахтай огтхон ч төсөөгүй байлаа. Нутгийн оршин суугчид нэг бус удаа байлдааны ажиллагааг эхлэж байлаа. Черкесүүд Кубаны баруун эрэг дээрх орос суурингуудыг дээрэмдэн тонохдоо, амьдралаа хангалуун байлгах чухал хэлбэр, аж ахуй эрхлэх гүйдлийн тогтолцооны таатай зорилго хэмээн үзэж байлаа. Түүнээс гадна хүмүүсийг боолчлохын тулд оргуулах, барьж авах явдлыг нутгийн ард түмнүүд хамгийн хүндтэй ажилд тооцдог, бараг шүтэх хэлбэрт оруулчихсан байлаа. Чухамдаа боолуудынхаа тоогоор хүний баялаг болон нийгмийн төвшинг тодорхойлдог байв.

Тиймэрхүү олзныхны хувь заяа мэдээж, туйлын гунигтай байлаа, тэднийг далайн эрэг тийш хөөж тууж, Османы эзэнт улсад (Турк) худалддаг байв. Оросуудыг Кавказад ирэхээс өмнө адегейн нийгэмлэг нэгдмэл бус байлаа, энэ талаар энэ нутагт ирж байсан эрдэмтэд, аялагчид дурдсан байдаг. Кавказын дайн эхлэхээс бүүр өмнө тус бүс нутагт янз бүрийн нийгмийн болон үндэстний бүлгүүд сөргөлддөг байсан нь адегейн нийгмийг нэгдмэл улс болгон төлөвших бололцоог олгосонгүй. Дайны эхэнд нэгдмэл кавказын нийтлэг байхгүй байсан учраас Кавказын дайныг “чөлөөлөх”, эсвэл “орос-черкесийн”, тэр ч байтугай “орос-кавказын” хэмээн нэрлэхэд тохиромжгүй юм. Энэхүү том дайн нь хэд хэдэн тулалдаанаас бүрэлдэх ба үлэмж хэжээгээр Оросын хувьд ч, Кавказын ард түмнүүдийн хувьд ч иргэний дайны шинжтэй байсны учир нь Оросын эзэнт гүрний албанд орон нутгийн хүн амын орон тооны анги нэгтгэлүүд оролцдог байв.

Кавказын дайны туршид Оросын талд олон тооны адыгей-мусульманчууд байлдаж байлаа, дайны эцэс гэхэд Шамилын нөлөөн дор Оростой хийсэн дайн “сүсэггүйтний” эсрэг шашны шинж чанартай болсон байв. Олон тооны эгэл жирийн уулынхан Оросын талд орж, боол эзэмшлийн тогтолцооноос гарч, хувийн эрх чөлөө олж авахын тулд казак хэмээн бүртгүүлдэг байжээ. Эндээс харахад черкесийн ард түмнийг “аймаглан устгах” гэгч сэдэв нь Кавказын бүс нутаг дахь Баруун болон АНУ-ын бодлогын ерөнхий дэвсгэрт орж байна. Хар тэнгис НАТО-гийн бүрэн хяналтаас гарсан үед, черкесүүдийг “аймаглан нь устгах” гэгч сэдэв “хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газраа” байнга гарч байх нь ойлгомжтой болоод байна.

https://regnum.ru/news/polit/2138171.html Дмитрий СОКОЛОВ.

Орос хэлнээс орчуулсан Наваанзоч Х.Цэдэв

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ