Download Firefox
Download Firefox

Wednesday, Oct 18th

Last update02:33:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Улс төр “Улс төрийн ой санамж бол ард түмний ой санамж юм”

“Улс төрийн ой санамж бол ард түмний ой санамж юм”

“Гаалийн” Ш.Адьшаатай холбоотой

түүхэн баримтуудыг эргэн санавал

УИХ-ын сонгуульд саналаа өгнө гэдэг нь иргэн бүрийн хэдхэн минутанд төрийн эрхийг барих асар хариуцлагатай үйл хэрэг тул нэгэн аравны бүү хэл бүхэл бүтэн зуун, мянганы ой санамжыг ч сэргээн санаж,"долоо хэмжиж, нэг огтлох" нь Монголчуудын дээд эрх ашигт нийцэх юм.

767676

Баримт №1 Улс төрийн сонин 2005 оны 12 дугаар сарын 19-ны дугаар 

“Гаалийн цуутай дарга нарын нэг байсан Ш.Адьшааг Ховдынхон бүү хэл Монгол улс даяар мэдэх болжээ. Ховдод прокурор байхдаа дэлгүүрээс ганц талх хулгайлсан өнчин хүүхдэд хоёр жилийн ял өгч социалист өмчөө нүдний цөцгий мэт хамгаалж байсан нэгэн. Ш.Адьшаа гаалийн хяналт шалгалтын газрын хэлтсийн дарга болсноос хойш хууль дүрэм, өмч хамгааллыг байнга ярьдаг болжээ. Гэхдээ социализмын үеийн Ю.Цэдэнбал даргын хоёр урианаас ишлэл авдаг байсан нь “Хүн бүр бага балчраасаа...” гэдэг үг. Ингэж л гаальд ажиллах болсноос нь хойш түүний талаарх мэдээлэл сонин хэвлэлүүдээр гарч, нэг ёсондоо “хэвлэлийн баатар” болж эхэлсэн түүхтэй. Ховдод аймгийн Прокурорын мөрдөн байцаагч байх үедээ улсын өмчийг дээрх мэтчилэн хамгаалж байсныг бодохоор түүнийг шударга үнэний төлөө нутгийнхаа бахархал болж есөн эрүү даваад гарсан Ард Аюуштай зүйрлэж болмоор санагдах. Гэтэл яг начир дээр 2005 оны тавдугаар сараас хойш түүний зураг бүхий мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэргүүн нүүрэнд залрах болж. “Гаалийнхных” хэмээх тодотголтой тухайн үедээ төдийгүй өнөөдөр ч хүний сэтгэлд буухааргүй их мөнгөний хэрэгтэй нэр холбогдох болжээ. Ш.Адьшааг хэвлэлийнхний анхааралд оруулсан хэрэг бол “Гаалийнхан” гэсэн тодотголтой авлигын хэрэг гэх их хэмжээний ноолуур болон, төмрийг татваргүй гаалиар гаргаж, нийт 107 тэрбум 850 сая төгрөг завшсан явдал юм. Тэрээр эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байжээ. 2005 оны аравдугаар сард баривчлагдан Ганц худагт хэд хоног хоригдож байгаад эрүүл мэндийн гэх шалтгаанаар батлан даалтанд гарч сүүлдээ “Баатарын хэрэг”-ээс тусдаа шүүх хурал нь болж байгаад шийдвэрлэгдэлгүй замхран үлдсэн. Тэр үед болж байсан үйл явдлын талаар хэрхэн мэдээлж байсныг сануулъя.

Баримт №2 Ш.Адьшааг баривчлан хорьжээ “Өнөөдрийн монгол” сонин 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр

“Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар нарын хэсэг албан тушаалтнуудын авлигын гэх хэрэг хүрээгээ тэлж, цагдан хоригдсон хүний тоо нэмэгдсээр... Уг хэргийн бас нэгэн холбоотон хэмээн сэжиглэгдэж байгаа Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага шуурхай хяналтын хэлтсийн дарга Ш.Адьшааг Х.Баатар, Н.Даваажав, Х.Өвгөнхүү нарыг хорьсны маргааш эрэн сурвалжилж эхэлсэн. Түүнийг тав хоног эрэн сурвалжилсны эцэст 2005 оны 11 дүгээр сарын 02-ны 21 цаг 40 минутын үед баривчилж “Ганц худаг”-т цагдан хорьжээ. Мөн оройноо ажлын өрөө, гэрт нь нэгжлэг хийн эд хөрөнгийг нь битүүмжилсэн байна. Ш.Адьшааг Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнууд томоохон авлига авахад оролцсон, зуучилсан хэмээн сэжиглэж цагдан хорьжээ. Тиймээс бусдын адил Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас хээл хахууль авсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” хэмээн Өнөөдрийн монгол сонинд бичжээ.

Баримт №3 “Ш.Адьшааг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ” Өнөөдрийн Монгол сонин 2006 оны нэгдүгээр сарын 10

ГЕГ-ын дарга Х.Баатар нарын авлигатай холбоотой хэргээр тус газарт шалгалт үргэлжилж байгаа билээ. Энэ хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн улсын ахлах байцаагч Г.Ганбаяр, байцаагч Т.Алагаа, Ч.Отгонжаргал болон Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтыг шалгаж байгаа аж. Мөн татварын ангилал тогтоох төв лабораторийг шалгаж байгаа юм байна. ГЕГ-ын мэргэжлийн зөвлөлийн хурлаар Эрдэлийг удирдлага, шуурхай хяналтын хэлтсийн дарга Ш.Адьшааг үүрэгт ажлаас нь албан ёсоор түдгэлзүүлжээ.

Баримт №4 Ш.Адьшаад холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүллээ

ГЕГ-ын дарга асан Х.Баатар тэргүүтэй гаалийн ажилтнуудын холбогдсон эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд Ш.Адьшаад холбогдох хэрэг шийдвэрлэгдэлгүй үлдэж, олон жил хууль хяналтын байгууллагад шалгагдсан. Ш.Адьшаад холбогдох дээрх эрүүгийн хэрэг Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад 2009 оны гуравдугаар сард Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Ш.Адьшааг эрүүгийн хуулийн 268.2-т заасан үндэслэлээр буюу “хээл хахууль авсан ” эрүүгийн хэрэгт шалгаж гэм бурууг эцэслэн тогтоолгохоор Прокурорын хяналтанд өглөө. Түүнийг Өмнөговь аймгийн Гашуун сухайтын хилийн боомтын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа, мөн Улаанбаатар хотод ГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус тус албан тушаалаа ашиглан бусдаас хээл хахууль авсан үндэслэлээр шалгаж, хэргийг Прокурорт шилжүүлээд байгаа юм.

Иймэрхүү таатай бус мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасалгүй хөвөрч байсныг уншигчид та бид харж байна. 2001-2005 он буюу чухамдаа Ш.Адьшаа хэмээх эрхмийг ГЕГ-т ахлах байцаагч, Эрсдэлийн удирдлага, шуурхай хяналтын хэлтсийн дарга хийж байх үед Монгол улсын хилээр 356 мянга 180 тонн хар төмрийг хууль бусаар хил гаргаж улсад 107 тэрбум 850 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарч үүнтэй тэрээр нэр холбогдлоо. Уг нь түүний хийж байсан ажил мэргэжлийн уриа нь “МУ-ын хилээр БУЗРЫГ ОРУУЛАХГҮЙ, БУЯНЫГ ГАРГАХГҮЙ” гэсэн байдаг. Тухайн үед Монголын эдийн засаг өнөөгийнх шиг биш урд хормойгоор хойд хормойгоо нөхөж бусдыг “царайчилж” явсан цаг. Гэхдээ тэд эх орон, ард түмнээ бодолгүй нөгөө МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН гэгчийн үлгэрээр болжээ.

Баримт №5 www.olloo.mnСэтгүүлч Баярмаа

2001 он Контрбандчид 5384 тонн хар төмөр, 1107 тонн хар тугалга гаргасан гэж Монголын хил дээр бүртгүүлжээ. Гэтэл Хятадын хил дээр ганц ч килограм хар тугалга очсонгүй. Харин 15947 тонн хар төмөр Хятад руу орсон гэж бүртгэгджээ.ВВВВВ  Энэ хоёр мэдээллийн зөрүү 9454 тонн хар төмрийн татвар болох 500 сая төгрөг Монголын КОНТРБАНДЧИД-ын халаасанд орсон гэх юм.

2002 ондВВВВВ  Монголын Гааль мэдээгээ гаргахдаа ердөө 130 тонн хар төмөр, 1050 тонн хар тугалга гаргасан гэж мэдээлжээ. Хар төмрийн экспорт буурч, хар тугалганых нэмэгдсэн нь эндээс харагдаж байгаа юм. Гэтэл Хятадын Гааль дээр Монголоос 10614 тоон хар төмөр гарсан, харин хар тугалга ерөөсөө орж ирээгүй гэж мэдээллээ. Энэ хоёрын зөрүүгээр 9433 тонн хар төмөр буюу контрбандчидын сүлжээнийхэн улсын төсвөөс бас л 1 тэрбум төгрөгийг хулгайлчихжээ.

Энэ байдал улам газар авч, амтанд нь орсон луйварчид 2003 онд 2869 тонн хар тугалга гаргасан бөгөөд хар тугалга гаргахад татвар оногддоггүй. Хар тугалганы үйлдвэрлэл явуулаагүй мөртлөө 84 тонн хар төмрийн татвар төлж албан ёсоор бүртгүүлжээ. Харин Хятадын гааль Монголоос 39325 тонн хар төмөр ирсэн гэж он, сар, өдөр, машины дугаартай нь бүртгэжээ. Даварсан контрбандчидын бүлэглэл 36370 тонн хар төмрийн контрбанд хийж, халаасандаа 4 тэрбум төгрөг хийсэн байна.

2004 он контрбандчидын хууль бус үйлдэл тамтгаа алдлаа. 5248 тонн хар тугалга хил давлаа гэж бүртгүүлэн харин хар төмөр 1781 тонн гаргасан гэж албан ёсоор төрдөө мэдээллээ. Хятадын Засгийн газарт хил гааль нь статистикаа танилцуулахдаа Монголоос 176148 тонн хар төмөр орж ирсэн гэжээ. Зөрүү нь 169118 тонн хар төмөр хууль бусаад хил давуулж, контрбандчид 57 тэрбум төгрөг эх орноосоо луйварджээ.

2005 он Монгол улс хар тугалгын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Чили зэрэг орноос давлаа. Энэ онд 4705 хар тугалга хил гаргасан гэж мэдүүлж, харин хар төмөр 20 тонн буюу жилдээ нэг машиныг гаргасан гэж албан ёсоор мэдээлэв. Гэтэл Хятадын гаалийн албан ёсны мэдээгээр Монголоос 136520 тонн хар төмөр орж ирснийг батлах албан ёсны эх сурвалжийн мэдээ гаргажээ. Тэр ондоо контбандчидын сүлжээ 46 тэрбум төгрөгийн луйвар хийж ард түмнээ хохироож байжээ.

Энэ эрхмийн гаальд ажилласан тав хүрэхгүй жилийн дотор хичнээн их үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц стратегийн төмөр урд хөршийн гангийн үйлдвэрүүд рүү гарсан бол... Таван жилийн дотор 356 мянган тонн хар төмөр улсын хилээр давав. Тухайн үед манай улсын хар төмрийн жилийн хэрэглээ дөнгөж 50 мянга орчим тонн байсан гэхээр мөн ч их тоо болж байна шүү. Тухайн үеийнхээр хэнийг ч царайчлахгүйгээр улсынхаа долоон жилийн хэрэгцээг хангаж болохуйц нөөцийг хэдхэн албан тушаалтан нийлээд цагаан хэрэм давуулан чулуудчихсан баримт нь энэ.

Тэднийг монгол улсаа луйвардан дураараа дургиж байх үед Монголдоо ганц Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь түүхий эдгүй хаалгаа барих шахаж байсан цаг. Тэгвэл контрбанд хийж олсон 107 тэрбум төгрөг өнөөдрийн ханшаар хэд болох байсан, тухайн үеийн ханшаар юу хийж болох байсныг нягталж үзье. Тэр үеийн Ховд аймгийн жилийн төсөв хоёр тэрбум орчим төгрөг байсан гэвэл Ховд аймаг шиг аймгийн 50 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний төсөв буюу бүхэл бүтэн нэг үеийнхнийг тэжээх мөнгө, Монголын хүүхэд бүрт 10 мянган төгрөгийг нэг жилд өгөх мөнгө, 60 мянган айлын орон сууц барих мөнгө, түүнчлэн энэ их төмөр өнөөдөр байсан бол орон сууцны үнэ тэнгэрт хадалгүй, хот тойрсон хэдэн хятадын төмрийн үйлдвэрийн чанаргүй арматурыг царайчлан суухгүй байсан биз. Мэдээж угсармал байшингийн гол түүхий эд болсон төмөр нь үнэд орохоор дагаад байрны үнэ ч тэнгэрт тулах нь ойлгомжтой. Энэ мэтчилэн нэр дэвшигч, “гаалийн” хэмээх Ш.Адьшаагийн гар бие оролцон шалгагдаж байсан, сонин хэвлэлд дурдагдсан мэдээллүүдийг дурдаад байвал энэ нийтлэлийн байтугай, өнөөдрийн өдөр ч хүрэлцэхгүй.

Гэдэс нь хонхолзоод талх хулгайлсан, өнчин хүүд хоёр жилийн ял өгч байсан энэ эрхмийн хэрэг нь яагаад хэрэгсэхгүй болоод байдаг юм бол... Харин түүний шалгагдаж байсан зарим хэргүүдийн талаар сонирхвол нэлээдгүй асуудалд орох байсан нь харагддаг.

Баримт №6 “Ш.Адьшаа хэнээс, хичнээн төгрөгийн авлига авав” Өнөөдөр сонин 2006 он

573210

573210

ГЕГ-ын Эрсдэлийн удирдлага, шуурхай хяналтын хэлтсийн дарга ш.Адьшаад холбогдох хэргийг Прокурор шалгаж байна. Мөрдөн байцаах газраас түүнд тулгаж байгаа ялыг үндэслэлтэй гэж үзвэл Прокурор яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлэх юм. Хууль хяналтын байгууллагын ажилтнууд авлига авсан, зүйлчилсэн түүний хэд хэдэн үйлдлийг тогтоогоод байгаа. Тухайлбал, 2002 оны нэгдүгээр сарын 06-нд “Бодончийн хавцал” ХХК-ийн захирал Р.Дүгэржоншуугаас таван сая төгрөг, 2004 оны дөрөвдүгээр сар БНХАУ-ын иргэн Ван Ли буюу Л.Ганболдын нэг тонн ноолуурыг буцааж олгосныхоо төлөө дөрвөн сая төгрөг, 2004 оны долдугаар сарын 16 иргэн А.Батбуянгийн 11 тонн ноолуурыг хилээр гаргаж өгөөд 60 мянган юань буюу 8,7 сая төгрөг, 2005 оны зургадугаар сар “Монгол цюлэн” ХХК-ийн ажилтан Ж.Бямбабаатарын 26,6 тонн ноолуурыг нь гаргаж өгөөд 80 мянган юань буюу 9,6 сая төгрөг, түүнчлэн Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтын байцаагч Т.Алагаад 10 сая төгрөгийн авлига зуучилсан хэрэгт буруутган ял тулгасан боловч бас л аавын хаалгыг таталгүй өнгөрсөн.

Ш. Адьшааг хуулийн байгууллагад танил тал ихтэйг батлах нэгэн баримт бол сэтгүүлч Дашцэрэнтэй холбоотой асуудал юм. Сэтгүүлч асуудлын мөрөөр нийтлэл бичсэнийхээ төлөө олон хоног хуулийн байгууллагын үүдийг сахьсан. Гаалийнхны гэсэн тодотголтой гэмт хэрэгт 200 гаруй хүн шалгагдсан боловч Ш.Адьшаа ганцаараа гэм зэмгүй гараад ирсэн нь хачирхалтай.

Баримт №7 2006 оны наймдугаар сарын таванд Замын үүдээс нэгэн мэдээлэл ирлээ

Тухайн үед болсон явдлын талаар сэтгүүлч Дашцэрэн нийтлэлдээ “...Гаалиас төрсөн тэрбумтан гэгдэх Ш.Адьшаа 22 машин хар төмөр гаргаж байна гэв. Би томилолт аваад хүрч очлоо. Цаашаа Эрээн хот явж Хятадын хил гаалийнхантай уулзаж олон улсын конвенц дурдаж байгаад зарим мэдээгээ цуцлуулсан. Хотод ирээд бичив. Тэгтэл Ш.Адьшаа албан тушаал, ажил хэргийн нэр хүндийг унагасан гэж 10 сая төгрөг нэхэмжлэх нь тэр. Гэвч Баянзүрх дүүргийн шүүх шүүж, магадлаж үзээгүйгээр барахгүй хоёр жилийн турш хятад руу төмөр зөөсөн машины зураг нотлох баримт гэж анзааралгүй шууд л Ш.Адьшаагийн нэр төрийг сэргээсүгүй, Дээдсийн хүрээлэн сониноос 300 мянган төгрөг гаргаж Ш.Адьшааг хохиролгүй болгосугай гээд шийдчихсэн.

Баримт №8 “Гаалиас төрсөн тэрбумтан Ш.Адьшаа төмөр, ноолуурын бизнес хийж байна”

Сэтгүүлч Дашцэрэн ВВВВВ “Би нийтлэлдээ гаалиас төрсөн тэрбумтан Ш.Адьшаа төмөр, ноолуурын бизнес хийгээд байна гэхэд шударга төрийн албан хаагчийн нэр төрд халдлаа гээд нөгөөх Ш.Адьшаа “найз” маань нэр төрөө сэргээхээр шүүхэд өгсөн. Шүүхээс Ш.Адьшаагийн нэр төрийг сэргээж, надаас 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр болсон юм. Миний таньдаг нэг сэтгүүлч Ш.Адьшаа шүүхийн даргатай нэг анги, шүүхээр дуртай шийдвэрээ гаргуулна гэж 13 шүүгчийг хотын ойролцоо амралтанд аваачин зад дайлсан. Чи өнгөрчээ, мөнгөтэй хүнийг дийлэхгүй гэж хэлж байсан нь үнэн болсон. Шүүхээс Ш.Адьшаагийн хүсэн хүлээсэн шийдвэр гарч, би 300 мянган төгрөг хүн амьтнаас олж өгөх гээд явж байна” гэж бичсэн байдаг.

Бурууд нүр хурц гэгчээр Монголчууд бид ярьдаг. Ш.Адьшаа тухайн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байсан олон явдлуудаа хэрэгсэхгүй болгуулж чадсан. Тэр танил тал, хөрөнгө мөнгөөрөө хэдэн хүний нүдийг хуурч, амыг таглаж чадсан байж болох ч Монголын ард түмэн, тэр дундаа шударга үнэний төлөө хэзээд тэмцсээр ирсэн Ховдчуудын саналыг “худалдаж” авна гэвэл үгүй гэдэгт найдна. Тэр танил тал ихтэй учраас ямар ч хэргээс мултраад гараад ирдэг гэдгийг баталсан баримт 2006 онд томоохон хэвлэлд гарч байсныг сануулъя.

Баримт №9 Өдрийн сонин 2003 оны гуравдугаар сарын 18, 066 дугаар С.Энхтуул

Гаалийнхан даргыгаа батлан даалтанд гаргах хүсэлтийг тавьж байсан боловч Прокуророос зөвшөөрөөгүй. Сүүлийн үед түүний ар гэрийнхан мөн батлан даалтад гаргах хүсэлийг Прокурорт байнга тавьж байгаа аж. Харин Ё.Сагсай прокурор Х.Баатарыг батлан даалтад гаргах ямар ч боломжгүй гэдсэн хариуг өгч байгаа юм байна. Бичигтийн боомтын гаалийн дарга Б.Даваажавыг батлан даалтад гаргах хүсэлтийг гэр бүлийнхан удаа дараа тавьж байгаа гэнэ. Түүний хэргийг н.Жадамба хянаж байгаа бөгөөд эх сурвалжууд Б.Даваажавыг сулласан боловч прокурор зөвшөөрөөгүйгээс буцааж хорьсон гэсэн мэдээллийг бидэнд өгөв. Харин гаалиас төрсөн тэрбумтан гэгддэг ГЕГ-ын Шуурхай удирдлага, хяналтын хэлтсийн дарга Ш.Адьшаа төмрөөс гадна их хэмжээний ноолуур улсын хилээр хууль бусаар гаргасан хэргээр цагдан хорьж шалгах тухай хэвлэлүүд мэдээлсэн. Үүнийг эх сурвалж эрс няцаав. Х.Баатар, Б.Даваажав нарыг л шалгаж дийлэхээс Ш.Адьшааг хорьж, шалгаад байх зүрхтэн өнөөдрийн хуулийнхан дотор үгүй гэнэ. МУИС-ийн хуулийн ангийг дүүргэсэн Ш.Адьшаа төгсөлт болон үеийнхэн бүгд одоогийн Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрууд өндөр албан тушаал хашиж суудаг юм байна.

Баримт №10 Зиндаа сонин 2006 оны есдүгээр сарын 13

Харин хахууль авсан хэрэгтээ найман жилийн хорих ял авсан Х.Баатар нарын хэргээс Ш.Адьшаа хэрхэн мултарч үлдсэн юм бол... Сүүхэйтэй л нөхөр байна даа гэх яриа олны дунд хэсэгтээ явсан. Гэтэл Ш.Адьшааг гаалийн Х.Баатарын гэх хэрэгт холбогдууллгүйгээр орхиж, ихээхэн хэмжээний мөнгөн барьцаагаар гадуур шалгагдаж байгаа тэр хүн маань даншиг наадам хэссэн шиг ВВВВВ зуныг тун зугаатай өнгөрүүлжээ.

Төр түшилцэх эрхэм хүндтэй албанд Ховдоор овоглон нэр дэвшиж байгаа гаалийн Ш.Адьшаагийн талаарх хэвлэлийн шарласан хуудсуудыг сөхвөл иймэрхүү чихэнд чимэггүй мэдээллүүд л байлаа. Энэ хүн өөрийн хийсэн ажил, байгуулсан гавьяагаараа төрөлх нутгийнхаа нэр хүндийг өргөхөөсөө илүүтэйгээр гутааж байсан нь олонтоо тохиолдох юм. Энэ эрхэм эх орон, ард түмний тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан олон сайхан алдартнуудынхаа нэрийг идсэн, уусан, завшсан, гадагш нь гаргасан, хил давуулсан гэх чих халууцуулсан мэдээллүүдээр хачирлан нэмэхээр шийдсэн бололтой. Монголчууд нэр хугарахаар яс хугар гэдэг. Төрийн нэр хүндтэй, асар хариуцлагатай ажилд хэдхэн жил зүтгэхдээ ямар ямар томоохон зүйлд нэр нь холбогдсоныг харахад өөрийн төлөө олон олон зүйлийг амжуулж гаалиас саалиа дүүргэсэн, хувиа борлуулж довоо шарлуулсан хүн бусдын төлөө юм хийнэ гэдэг нь юу л бол. Цатгалан мөнгөтэй хүн өлсгөлөн хүний зовлонг мэддэггүй гэдэг. Одоо тэрээр төр түшилцэх ээлжит дөрвөн жилийн төлөө хоёр дахь удаагаа өрсөлдөж байна. Түмэн олны нүд хурц учраас хэнийг сонгох сонгохгүйгээ тэд хэнээс ч илүү мэднэ.

МУ-ын ерөнхийлөгч хэлэхдээ “Авлигын хэргийг илрүүлнэ гэдэг тийм амар ажил биш ээ. Энэ үнэхээр хэцүү. Энд хамгийн гол нь мөнгөний хүч оролцож байгаа. Тэгэхээр мөнгө нэг газар алга болдог ч нөгөө газраа ил болдог. Мөнгө хэний ч түрийвчинд орж чаддаг, үүгээрээ их аюултай. Хэнийг өөрийнхөө нөлөөлд оруулж чаддаг л байхгүй юу. Би гэхдээ заримдаа гайхдаг. Хамгийн шударга гэж боддог хүн авлигач даргыг өмөөрөхөөр гайхдаг. Мэдээж мөнгөний хүч байгаа л байх. Хууль, шударга ёсыг уландаа гишгээд байгаа албан тушаалтантай хариуцлага тооцохгүйгээр яаж шударга ёсыг тогтоох юм бэ гэж би боддог. Нутаг ус, анд нөхөд, ураг садны холбоо хүчтэйг би мэднэ. Тийм хүчний өмнө өвдөг сөхрөх байсан юм бол надаас яах гэж шударга ёс нэхээд байгаа юм болоо гэж би заримдаа боддог. Тийм хүчний өмнө өвдөг сөхрөх ёсгүй” гэсэн атлаа өнөөдөр Ардчилсан намаас хууль, шударга ёсыг уландаа гишгэсэн эрхэм хоёр дахь удаагаа Ховдод нэр дэвшээд явж байна. Ардчилсан нам шударга ёсны тухай ам уралдан ярьцгаах хэрнээ МУ-ын аюулгүй байдал, тусгаар тогтнол, төрийн залгамж чанарыг умартсан, гаалиас саалиа дүүргэсэн, хуулийг гууль болгосон ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНЫГ Ховдчуудын сонголтонд илгээсэн нь ардчилсан засаглалийн ухралт гэлтэй.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ