Download Firefox
Download Firefox

Wednesday, Apr 26th

Last update10:49:49 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Дэлхий дахинд “Исламийн улс” - дайн ба үхэл

“Исламийн улс” - дайн ба үхэл

Дэлхий нийтийн өнөөдрийн түгшүүр

Dain Uhel 2Энэ үгүүллийг бичихээр үзгээ авч байх тэр мөчид би 2016 он гармагц тохиолдсон нэгэн үйл явдлын тухай тун ч таагүй мэдээтэй тулгарав. Энэ мэдээг би мэдээллийн гадаад сувгаас олж мэдсэн бөгөөд Сирийн Ракка хот дахь Исламын улсынхны бүлэглэлийн цэрэг хорин настай залуу хүү Исламын улсыг орхи хэмээн хүүдээ /өөрт нь/ ятгасных нь төлөө төрсөн эхийгээ олны нүдэн дээр цаазалсан тухай аймшигт мэдээ юм.

Сирийн хүний эрхийн зөвлөл үүнийг мэдсэн даруйдаа тийнхүү олон нийтэд мэдээлсэн байна. Тэдний мэдээлж байгаагаар цаазлуулсан эх 40 гаруй насны эмэгтэй байсан бөгөөд төрсөн хүү нь түүний гарыг нь ард нугалан хүлж, зуу гаруй хамсаатныхаа хамт гудамжаар авч явсаар хотын шуудангийн тасгийн байшингийн дэргэд өнөөх харгис үйлдлээ гүйцэлдүүлжээ. Тэр эмэгтэй /эх хүн/ Исламын улсын нийслэл хэмээн тунхагласан хотоос дутаан ирж, улмаар хорин настай хүүгээ тэдний эгнээнээс мултлан авахыг оролдсоныхоо төлөө ийнхүү амь алдсан аж. Орчин үеийн тероризм ийнхүү шашны цээр хоригийн хил хязгаарыг ч, хүний амьдралын халдашгүй үнэ цэнэт зүйлс тухайлбал гэр бүлийн нандин эрхэм зүйлсийг мэдрэхээ больсон аж. Үүний тод илрэл нь хөөрхий эхийн үхэл юм. Бүхий л сүсэгтнүүдийн хувьд энэ бол нэн аймшигтай огтхон ч уучилж боломгүй нүгэл хилэнц билээ. Түүхэнд гарч байгаагүй хамгийн гашуун /гаж/ терорист үйл явдал ингэж XX зууны сүүлч XXI зууны эхэн үед илрэн гарч ирэв. Энэ цаг үед тэдний боловсруулан хэрэгжүүлж байгаа тероризмын орчин үеийн стратеги гэгчийг цаг үеэсээ холдуулан зайлуулж хаяхгүй бол үнэнхүү болохгүй болжээ. Өдгөө тероризмын харгис, хайр найргүй, цуст ажиллагаанууд онцгой хурцадмал шинжтэй болж ирж байна. Орчин үед манай дэлхийд бий болсон аймшиг, үзэн ядалт, цочирдлуудын сүүдэр дэндүү тодхон хэвээрээ. Өнөөдөр ч ийм явдлууд өрнөж байна.. Хүн төрөлхтөн сэтгэл зүйн ийм цочирдлоос маш олон жилийн турш гарч чадахгүй байх. Энэ бол аль нэг улс орны хувьд эдийн засгаар сүйрч мөхсөнтэй ялгаагүй үлэмж том гарз хохирол. Хамгийн аймшигтай нь энэ цочирдлын улмаас хүмүүс өөрийгөө болон бусдыг өмгөөлөх хамгаалах мэдрэмж, дархлаагаа алдаж гээх аюулд өртөж буй явдал.

2011 оны есөн сард дэлхийн түүхэнд маш том алан хядах ажиллагаа болсныг санацгааж байгаа. Агаарын дөрөвдүгээр сувгийг барьцаалсан, нисэх хүчний хоёр онгоц бүхий “Аль-Кайда”-гийн арван есөн терорист дэлхийн худалдааны төвийн ойролцоох цамхаг болон Пентагон дахь бас нэг барилгыг мөргөж сүйтгэхийн зэрэгцээ Пенсильван муж дахь агаарын дөрөвдүгээр сувгийн удирдлагыг ниргэж орхисон. Үүний золиосонд 2977 хүн газар дээрээ үнсэн товрого болж 1100 хүний хувьд ялгаж танихын аргагүй болжээ. 2002 оны 12 сарын 12-нд Балид болсон терорист ажиллагаа бол Индонезийн түүхэнд болсон хамгийн том алан хядлага байсан бөгөөд 202 хүнийг амьдралаас авч одсоны 164 нь гадаадын иргэд байсан байна. “Жема Исламия” хэмээх хэт туйлширагч байгууллага тэнд болсон гурван дэлбэрэлтийн ард байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл 2002 оны арван сарын 23-26-ны өдрүүдэд Дубровскд болсон алан хядах ажиллагааг авч үзье. /ДК ОАО/ компаний “Московский подшипник” байшинд 916 хүнийг “Норт Ост” хөгжимт жүжиг /мюзикл/ үзэж байх үед хэсэг терористууд барьцаалж, дэлбэлэн сүйтгэсэн ба тэндээс 130 хүн л золионд өртөлгүй амьд гарч чадсан байна. Энэ явдлын хариуцлагыг Шамиль Басаев гэгч өөртэй хүлээхээ мэдэгдсэн байдаг. 2004 оны 2 сарын 6-нд Москвагийн метронд болсон дэлбэрэлтийн улмаас 41 хүн хорвоог орхин одсон. 2010 онд Москвад болсон газар доорх дэлбэрэлтэнд мөн төдий тооны хүн өртөж амь сүйдсэн. Эхний алан хядах ажиллагааны хувьд хариуцагч олдолгүй үлдсэн бол хоёр дахь ажиллагааг Доку Умаров гэгч “дайчин” үйлдсэн болох нь мэдэгдсэн. 2004 оны хавар гурван сард болсон Мадридын парламентийг сонгох ээлжит сонгуулийн үеэр бас нэг дуулиант алан хядлага явагдсан. Тог, цахилгаанаас үүдсэн гэх тэрхүү дөрвөн удаагийн дэлбэрэлтэнд өртсөн 191 хүн амь үрэгдэж, 2050 хүн хүндээр шархадсан байдаг. 2004 оны 7 сард Иракид болсон цуврал алан хядлага. Тус орны таван хотын цагдаагийн хэсэгт үзүүлэх зорилготойгоор энэ ажиллагааг үйлдсэн байдаг ба түүний улмаас 70 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн хүнд шархадсан байна. 2004 оны есөн сард Бесланд болсон алан хядлага бол түүхэн дэх хамгийн хатуу харгис терорист ажилагаануудын нэг юм. Тэнд ихэвчлэн хүүхдүүдээс бүрдсэн 1100 хүнийг хоёр хоног илүү хугацаанд барьцаанд байлгасан бөгөөд 334 хүн амь насаа алдасны 186 нь хүүхдүүд байсан байна. Амьд гарагсад нэгдэж тероистуудыг насан туршид нь хорих ялаар шийтгүүлсэн юм.

2005 оны долоон сарын долооноос 21-нд Лондонд болсон дэлбэрэлтүүд эхний дөрвөн дэлбэрэлт нь Лондонгийн метронд болж 52 хүний амийг аван одож, 700 орчим хүн шархадсан. Харин хоёр дахь удаагийн ажиллагаанд нь азаар хүний амь сүйдсэнгүй. Тикритийн Сабайкар дахь цэргийн баазад ВВС-гийн 1700 сонсогч курсантийг хуугаар нь хүйс тэмтэрсэн алан хядах ажиллагаа 2014 оны 7 сарын 16-нд болсон. Үүнийг Исламын улс ИГИЛ-ийн бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгдсэн. Мөн тухайн жилийнхээ зун нь Исламын улсын цэргүүд нийтийн унаагаар явж байсан хүмүүсийг түрэмгийлэн довтлож, 300 гаруй эмэгтэйчүүдийг боол болгон, 500 эрэгтэйг цаазлан хороосон. Тэдэнд олзлогдон боолчлогдсон эмэгтэйчүүд чухам амьдаараа оршуулагдсан гэдэг нь илэрхий.

Тэрчлэн Америкийн цэргүүд Сирий дэх курдуудын Кобани хотыг авахын төлөө тэмцэж буй Исламын улсын цэргийн байрлалыг онилох зорилгоор довтолгоон хийсэн. Энэ довтолгоон үр ашиггүй болж олон зуун энгийн оршин суугчид агаарын цохилтын золиос болсон гэдгийг гадаадын хэвлэлүүд мэдээлсэн. Ямар ч урьдчилсан тагнан турших ажиллагаа явуулалгүйгээр ийм холион бантан шиг юм хийсэн нь байгаа онохгүй байх гол шалтгаан болжээ. Хамгийн гол нь энэ агаарын цохилт зөвшөөрөгдөөгүй дураараа хийсэн зүйл байсан агаад бөмбөгдөлтийг үзэж харсан олон нийтийг тайвшруулахын тулд Исламын дайчидтай тэмцэх давалгаан өрнүүлэх гэгчээр халхавчилав. Хэвлэлийн агентлагуудын /СМИ/ мэдээлснээр үүнээс хэдэн сарын дараа хотыг хамгаалах армийг илгээн хэт туйлшрагчдын довтолгооныг зогсоож, Кобаний дүүргийг түрэмгийлэгчдээс чөлөөлөх ажиллагааг гудамжнаас гудамжинд аажмаар гүйцэлдүүлсэн ба үүнд 370 гаруй хэт туйлшрагчид амь үрэгдэж, 300 гаруй курдууд тархан алга болжээ. РТ телесувгаар мэдээлснээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асад тэр нутаг дэвсгэрийг цөлмөсөн аймшигт араатан мэт дайны гэрч болж буй юм.

Тэр үед АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама байнга хяналтандаа барьж байх нөхцөлгүй ойрхи дорнотод цэрэг оруулах, Сирийн ерөнхийлөгч Башар Асад болон түүний талыг баримтлагчдын байр суурийг аажмаар устган цэвэрлэх тухайгаа теле эфирээр тунхаглан мэдэгдсэн. Энэ бол Цагаан ордны улс төр, худалдааны ашиг олох зорилгоор явуулж буй “башир” бодлого гэдгийг тэдний далайн чанад дахь бодлого, ажиллагаа нь бэлхнээ гэрчилж байна. Гол нь ойрхи дорнотын бүс нутгийг эрхшээл доороо байлгаж, нефтийн бүтээгдэхүүнийн үнэ ханшийг зоргоороо барьж байх явдал. Энэ бүхэн бол ойрхи бүс нутгуудын мөнгийг өөр лүүгээ урсгах сав, хэтэвч байх гэсэн “Америкийн ардчилал” гэгчийн арга заль. Ойрын үед энэ нь өөрийн Ерөнхийлөгчийг суулаасаа буухаас урьтаж нефт экспортлогч орнуудын бүтээгдэхүүний үнийг доод түвшинд хүргэж, өөрт ашигтайгаар үнэгүйдүүлэн барих, бас давхар Оросын эдийн засагт хөндлөнгийн цохилт өгөх гэсэн санаархал юм.

Дараа нь 2015 оны 10 сарын 31-ны өдөр шиг санаж байна Арабийн хойгийн нутаг дээрх агаарын хилийн тойрогт нэг бус удаа алан хядах ажиллагаа явагдсан. Тэрээр Исламын улсын онгоц хөлөглөсөн нисэгч оросын иргэнтэй холбоо тогтоож, Египтээс Санктпетербург руу нисэж байсан нь маш тодорхой болсон. Энэ бол зөвхөн ойрхи дорнодоор зогсохгүй евроазийн эх газар луу чиглэсэн нэн онцгой аюул занал гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин оросын агаарын цэргийн хүчин тэдгээрт цохилт өгч эхлэхээр болсон нь тун аятайхан шийдвэр болсон. Цагаан ордоныхон үүнд түгшицгээсэн нь тодорхой. Башар Асадийн цэргийн хүч үлэмж нэмэгдэх боллоо гэдгийг тэд ойлгосон хэрэг. Үүнийг цаг хугацаа батлан харуулж байна. Харин дараа нь 2015 оны 10 сарын 13-нд Париж руу чиглэсэн алан хядлага явагдаж, Францын онгоцыг газар дундын тэнгист хөнөөсөн. Таван улсын зорчигдыг тээвэрлэж явсан энэ онгоцыг онилсон этгээдүүд мөн л Исламын улсын дайчид байсан нь тодорхой болов. Харин тэгтэл эвсэл хэмээн нэрийдэгсдийн хүчнийхэн үүнийг тал бүрээс нь дэмжлэг үзүүлсэн нь ил тод яригдсангүй. Улмаар Оросын агаар сансрын хүчний /ВКС/-ийн хорооллоос /байршил/ бөмбөгдөгч онгоц илгээсэн мэтээр яриа тархаав. Энэ бүхэн бол чухамдаа өөрсдийн эсрэг үзэл санааны нэр хүндийг гутаах гэсэн Исламын улсын бүлэглэлээс төвлөрүүлэн зохион байгуулж буй ажиллагаа юм. Энэ тоглолтонд Иран, Ирак, курдуудын мэргэжлийн отряд, Афганий хуваагдмал отрядууд болон Сирийн сөрөг хүчнийхнийг хамруулан уруу татаж байгаа нь илэрхий байдаг. Ийм арга барилд дулдуйгч үзэл санаа хэний гарт байдаг вэ? Ихэнхдээ АНУ, Турк, Саудивийн Араб гэх мэт, мөн тэдний улс төрийн хамсаатнууд, ойрын харилцаатай дээд албан тушаалтнуудад хамаатай. Энэ бол ардчилагчдын гаршсан практик гэж болно. 2016 оны нэг сарын 1, 2-ны үйл явдлын тухай тэд хэлэхдээ Иран, Саудын Арабын дипломат харилцаанас энэ арга барил арчигдан арилж буй тухай үгүүлсэн байна. АНУ өөрийн бодлогоо тайлбарлахдаа бүүр үүнийгээ нуулгүйгээр шалтаг болгосон байна. Өнөөдөр яг үнэндээ хэн Исламын улсын эсрэг сөрж зогсож чадаж байна. Бодит байдал дээр зөвхөн Сирийн Ерөнхийлөгч Башар Асадийн арми л зогсож байна. Оросын агаарын цэргийн хүчин тэдэнд туслан агаараас оновчтой цохилт өгч, тэдний хүчийг үлэмж нэмэгдүүлж байна. Харамсалтай нь Америкаар толгойлуулсан эвслийнхний хүчин сүүлийн үед Исламын улсын эсрэг тэмцэлд хүчин зүтгэл гаргах нь хойрго болж байна. Тэдний тэнгисийн цэргийн баазыг манайхан хэрхэн нам жим болгов. Энэ бүхэн Сирий дэх тулалдааны талбараас түгж буй мэдээллээс тодорхой сонсогдож байна. Оросын Оросын агаар сансрын хүчин /ВКС/ хэдэн мянган километрийн алс өөрийн нутаг орноосоо ч тэдний дайснуудад өдөр бүр урьтан цохилт өгч чадаж байна.

Dain Uhel 1Курдийн идэвхтэн Барзан. Тэр сүүлийн таван сарын турш Сирийн Кобани хот дахь Исламийн улсынхны зэрлэг балмад ажиллагааг баримтжуулан авахад хүчин зориулжээ. Түүнийхээ дараа Туркийн хил дээр очоод байх үедээ өөрийн эхнэрийн хамт РТ телевизэд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн байна. Үзсэн харсан хүмүүсийн ярианаас тэрхүү бүлэглэлийнхний асар харгис хатуу гэдэг нь батлагдаж байлаа. Барзаны бүрэн хэмжээгээр авсан материалын нэг томоохон хэсэгт тэр чигээрээ хүчирхийлэл аймшигаар дүүрэн байсан ба үүнийг олон нийтэд үзүүлэхэд ч боломжгүй мэт. Түүний ярьснаар энэ бичлэгийг хүмүүст үзүүлнэ гэдэг үнэхээр хүнд хэцүү зүйл юм. Тэнд хүмүүс “Дауны синдром” гэгчид автагджээ. Тэр өөрөө зүг чигээ алдан юу болоод байгааг ч ойлгохоо байж, фронтын шугамыг л орхих одох хэрэгтэй гэдгээс өөрийг анзаарах сөхөөгүй болсон гэнэ. Тэнд хэзээ ирсэн ч бүү мэд Исламийн /ИГИЛ/ цэргүүд толгойлогчгүй болж, эх адгаа алдах үед тэр зургийн аппаратаа газарт хаяж орхиод, гар бичмэлээ л авч гарч дөнгөсөн байна. Дауны синдромд автагсад тэнд “Шашин бурхангүйчүүд бид үхсэн. Тэнгэр бурхангүйчүүд” хэмээн гаслалдаж буй тухай Курдийн идэвхтэн маань ярьсан байна. Түрүүхэн түүний бичсэн химийн дайны тухай бичлэгийг РТ сувгаар үзүүлсэн. Барзан тэр бичлэгийг Кобани дахь курдийн цогцос хадгалах газарт /морге/ авчээ. Цагаан фосфор бүхий олон тооны бурхан болоочдийн бие цогцос. Барзаны ярих нь хөнгөн шархтануудыг ч тэнд үхлээс аварч эмчлэх оролдлого хийлгүйгээр химийн туршилтын золиос болгодог байна. Тэрээр үрэгдэгсдийн санаа сэтгэл үг хэлийг нь хүртэл нэг бүрчлэн туршилтийн обьект гэж үздэг аж. Тэр бидэнд Кобани дахь исламынхны бөмбөг болон бууны суманд өртсөн балчир хүүхдүүдийн зураг бичлэгийг үзүүлэв. Түүний нүдэн дээр зүгээр тоглож байсан тэндхийн оршин суугчдын хүүхдүүд  дэлбэрэлтэнд өртөж амь үрэгджээ. РТ сувгаар курдийн сэтгүүлч Раушань Халилийн ярихдаа Исламын улсад дайчлагдан очсон нэгэн шинэ дайчин дасгалжуулагч залуу тэндээс оргожээ. Түүнийг нэгэн эмэгтэй дайчин оргуулсан агаад Исламийн улсын цэргүүд түүнийг олж мэдээд хөөрхий эмэгтэйг бидний нүдэн дээр зэрлэгээр доромжлон зовоож, тэр ч байтухай өчүүхэн ч сандарч, халгасан шинжгүйгээр  тэр эмэгтэйг амьдаар нь гарыг нь тас цавчиж, толгойг огтолж орхихыг нүд хальтран харжээ. Сэтгүүлч Халиль бас хэлэхдээ “Сирий дэх Исламийн цэргүүд балчир хүүхдүүдийг авч явж хөнөөх нь байнгын үзэгдэл болж байна. Тиймээс цаашид терористуудын талын дайчдаас хүүхдүүдээ хамгаалах арга хэмжээ авах нь эн тэргүүний толгой өвтгөсөн асуудал” гэдгийг онцолсон байна. 2015 оны тавдугаар сард Кобаний хотын сургуулийн ёсдүгээр ангийн сурагчид улсын шалгалтаа өгөөд Алеппо руу зугаалгаар явжээ. Хүүхдүүд 150-уулаа явсан бөгөөд тэднээс ганцхан эмэгтэй сурагч л Кобанид буцаж ирсэн. Бүх эрэгтэй сурагчид цэргүүдэд олзлогдсон болохыг тэр үед сэтгүүлч Халиль РТ сувгаар мэдээлж байсан. Түүний хэлэхээр хүүхдүүдийг Сирийн хойт захад орших Манбиджа хэмээх багашаархан хотод аваачин, удаан хугацаагаар залбирал номлолд сургахаар барьж байсан. Тэнд тэднийг шариатын хуулинд сургаж, бүхий л цагийн турш Кораны номлолыг цээжлүүлэн, судлуулсан байна. Аюулгүйн албаныхан хотод буцаж ирсэн эмэгтэй сурагчтай хамт явж, долоо хоног эрсний эцэст хүүхдүүдийг олж цуглуулж чадсан. Тэрээр олзлогчдийн зорилго нь болж буй энэ дайнтай холбоотойгоор нийгэмд айдас төрүүлэх айлгах зорилго агуулж байсан гэжээ. Гэхдээ гол зорилго нь зөвхөн үүгээр ч зогсохгүй бизээ.

Исламын улсын түүхийг 2006 оны үеэс эхэлсэн гэж үзэж болох юм. Тэр үед Ирак даь Аль –Кайдагийн бүлэг хэсгүүд, тэрчлэн исламын хэт туйлшрагч үзэлтэй өөр бусад бүлгүүд нэгдэж нийлэн Исламын Ирак улсыг бий болгож байгаагаа зарлан мэдэгдсэн. Энэ нэгдлийн төв нь Мосул хот анхны лидер нь Абу Абдуллаха – аль – Багдади болов. Тэрээр эхни өдрүүдээс л өөрсдийн тойрогт идэвхтэй терорист ажиллагаа явуулж буй цэргийн анги хэсгүүдийг татан оруулах явдлыг зохион байгуулсан. 2010 оны тавдугаар сарын дунд үеэр Иракийн эрх мэдэл, тусгаар байдалд сүйрэл учрахын өмнөхөн дээрх нэгдлийг зарласан бол дараа нь 2011 онд Сирийд иргэний дайн дэгдэж, төрийн тэргүүнийхээ эсрэг бослого үүсгэсэн. Тэрхүү босогчдын дунд Исламын цэргүүд голлох үүргийг гүйцэтгэж байгаа нь тодорхой хийгээд энэ улс ойрхи дорнот дахь бас нэг түгшүүрийн голомт болсон нь өдөр ирэх тусам тодорхой болов. Янз бүрийн туйлшрагч хүчнүүдийн урсгал ийшээ зүглэж эхлэв. Багдад дахь үндсэн бүлэглэлийнний ихэнх нь тэндээ үлдэлгүй Сирий лүү цутгах болсон ба 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн энэ бүс нутагт “Ирак Левантийн холбоо буюу Исламын улс” /Исламский государьство Ирак и Леванта/ гэх нэршилийг хүлээн авчээ.

Энэ явдал Аль-Кайдагийн лидерүүд тэр тусмаа Осама бен Ладен, Аймана аз Завахари нарын дургүйцлийг өдөөв. Тэрээр эл үеийг хүртэл Сирий болон түүний орчмын нутаг дэвсгэр Аль-Кайдагийн хяналтан доор байлаа. Тэрээр Сирийн нутаг дэвсгэрт энэ байгууллагын өөр нэг бүлэглэл болох ан Нусрагийн фронт байрлаж байсан юм. Гэтэл дурьдсан цаг үеэс эхлэн тухайн нутаг дэвсгэрийн зарим /тодорхой/ хэсэгт “ИГИЛ” хяналтаа тогтоох болов. 2014 оны дунд гэхэд Сирийн нутаг дахь “ИГИЛ”-ийн засаглал бүхий хэсгийн эзэмших талбай үлэмж тэлж, сонирхогч бусад талууд болон Башар Асадийн Засгийн газар, түүний холбоотнуудтай мөргөлдөөн үүсгэж эхэлсэн. Эцэст нь аз Завахри мөргөлдөөнөөс татгалзан, өөрийн дайчдыг Ирак руу буцаасан бол 2014 онд Аль-Кайда ИГИЛ-ийнхий өмнө хуваагдлаа үзүүлэхгүйгээр, байгаа бүх нөөц хүчээ нэгтгэн Исламын улстай мөргөлдөөн үүсгэв. Аль-Кайдагийн ан Насура фронт болон ИГИЛ-ийн хооронд үүссэн дайнд 1800 орчим цэрэг дайчид амь үрэгджээ.

Барууны эвслийнхэн эхнээсээ л “ИГИЛ”-ийн цэргийн байрлал болон Ан Нусрагийн фронтийн дундуур хааяа нэг агаарын довтолгоон явуулж байсан. Хачирхалтай нь энэ явдал хамтын ажиллагааны тухай хэлэлцээртэй холбоотойгоор болж байсан байна. 2014 онд “Исламийн улс буюу Ирак Левант” нь Сирий, Иракийн нутаг дэвсгэрийн эрхшээлдээ авахыг хичээж, басхүү томоохон хотууд Мосул, Тикритэд хяналтаа тогтоон улмаар Багдадад тулж очив. Энэ давалгаан яван явсаар Багдад дахь халифуудыг уриалан дуудав.

Дээрх үйл явдал нь мусульманчуудыг дэлхийгээр тархаах бүрхэх гэсэн санаархалыг агуулснаараа хэдийний танил үйл явдал шиг. Сүүлдээ тэд үүнийгээ 1924 онд мөхсөн Османы эзэнт улсын төлөөлөгч хоёрдугаар Абдул-Меджидийн алдраар чимэх болов. Ийм байдлаар Багдадуудыг Османий хаант улсын залгамжлагч болгох санаархалаа ахиулсаар нэг мэдэхэд нутаг дэвсгэрт нь хяналтаа тогтоож, энэ үзэл санааг дэмжигч халифатууд дэлхий дахинд газар сайгүй бий болцгоов. Улмаар ийм бүлэглэл буюу зохион байгуулалтуудын бүс нутгуудын холбоог би болгон бэхжүүлснээр “Исламын улс” гэсэн нэр томъёо үүссэн хэрэг.

Дараа нь оросын агаарын болон сансрын цэргийн хүчний агаарын цохилтонд тэсэж үлдэх асуудал тэдний хамгийн хэцүү сорилт боллоо. Тэрээр Исламын улсынан өөрийн түүхээ хэрхэн бичих вэ гэдэгт энэ асуудал шийдвэрлэх нөлөө үзүүлэх биз. Үүний завсраар бас курдуудын гол түшиц Кобань хотыг авах дайн өрнөв. Таарамжтай цагаар нь гэнэт довтолж цохилт өгснөөр тэднийг шахан зайлуулжээ.

Өнөөг хүртэл ойр хавийн тосгодын төлөө л дайн өрнөж байсан бөгөөд тэдний зорилгод санамсаргүй гарз учирч Исламын улсын дайчид өөрсдийн толгойлогч, лидерээ алдав. Гэсэн ч үлэмж хэмжээний нутаг оронд хяналтаа тогтоох ажиллагаа нь үргэлжилсээр зөвхөн бүх нутгаар зогсохгүй дэлхий дахиныг хамруулахаар зүтгэж байна. Гэлээ ч дэлхий дээр Исламын улсыг хүлээн зөвшөөрөх өөрсдөөс нь бусад нэг ч улс орон дэлхий дээр байхгүй. Гэтэл тэд илүү өргөн хэмжээний цэргийн хүчийг хуримтлуулахын тулд Исламын янз бүрийн терорист бүлэглэлүүдийг нэгэн далбаан дор нэгдэхийг орон нутаг дахь халифатуудыг ч өөрсдөдөө нэгдэхийг уриалах болов. Тэрээр Исламын улсын цэргийг Ливийд эзэмшил тогтоон бэхжүүлэхийг урьдаас төлөвлөж, Дерн, Нофалию хотууд руу довтлон Сирт хотод орогнох болов. Бас өмнөд Африкт эзэмшлээ бэхжүүлж эхэлжээ. Ливид Каддафийг түлхэн унагасны дараа Ливийн иргэд олон нийт болон Засгийн газрын хоорондын зөрчил хурцдаж иргэний дайн үүсэх болсон ба Исламын улс үүнтэй зэрэгцэн газар нутгийнх нь багаахан хэсэгт хяналт тогтоож, дайны үйл явц хэрхэн өрнөхийг хүлээн ажиглах болов.

Усман Гази гэгч лидерээр толгойлуулсан “Узбекстаны Исламын хөдөлгөөн” гэгч Исламын улсад нэгдэв. Энэ байгууллага мөн л өгөгдсөн цагт тодорхой нөхцөлийн улмаас гарч ирсэн бөгөөд гол төлөв Афганистан, Пакистаны нутаг дэвсгэр дээр төвлөрч байна. Түүнээс гадна 2014 онд Узбекстаны Дотоод хэргийн яамнаас /МВД/ мөн хамтрана гэдгээ нийтэд мэдэгдэв. Тэгвэл “Ансар Бейт аль-Макдис” гэгч египтийн исламчуудын бүлэглэл мөн л Исламын улсад нэгдэх тухайгаа мэдэгдсэн. Дараа нь Иеменийн шийтүүдийн дунд эргэлт гарч “Аравын хойг дахь Аль-Кайда” –гийнханы цэрэг иргэний нэгдэл бий болов.

Тухайн үед Арабын хойг дахь Аль-Кайдагийн байгууллага /АКАП/ Иемений үлэмжхэн хэмжээний нутаг орныг хяналтандаа авсан. “Бока Харам” гэгч хэт туйлшрагч байгууллага Нигерийн өмнөд хэсгийн газар орныг өөрийн мэдэлд оруулан баруун Африкийн орон нутаг ба Исламийн улс гэсэн эвсэл үүсгэж жинхэнэ дайнд удирдан залах тухайгаа зарлан мэдэгдэв. Түүнчлэн Афганистан, Пакистанд Исламын улсын цэргүүд байгаа нь илэрхий боллоо. Энэ байдлаар бол Исламын улс яг хаана оршиж байна вэ гэдэгт хариулахад ихээхэн ээдрээтэй. Тэрээр өөрсдийнхөө янз бүрийн хэсэг бүлгүүдийг бү дэлхийгээр тархаан байршуулах стратеги баримтлаж байгаа нь илт. Исламын улс суфизм, ваххафизмын үзэл санааг түгээгч, номлогч болж Аль кайдагийн дүрд тоглогчдын хөтлөн залах үүргийг гүйцэтгэсээр. Үүнд өөрийн орны ихэнх хэсгийг татан оролцуулахаас гадна Сирий, Иракийн хүн амын нэлээд хэсэг болон бусад элсэгчдийг ч адил суфизм, ваххафизмын үзэл санаатан болгож болно. Исламын улсын лидер халифатууд болон сунитуудын дотор орж, чухам энэ тоглоомоор тоглож байгаад төгсгөл болсон. Харин одоо Исламын улсын хэт туйлширагчдын олонх хэсэг нь орон нутгийнхан бус харин арабын өөр орнуудаас ирсэн төлөөлөгчид байгаа юм. Бас Европ болон Оросоос ирсэн сайн дурынхан Ичкерийн төлөө тулалдах цэргийн бүрэлдэхүүнд багтаж байна. Исламын улсын терорист үйлдэл тэнд нутгийн хүн амын эсрэг үзэшгүй харгислал явуулж байгаагаар нь илэрч байна. Чухам яргалал алан хядах ажиллагааг тэнд практик дээр туршиж байгаа мэт. Тэдний гол зорилго нь дэлхий даяар халифатын дэглэм тогтоох явдал гэдгийг Исламын улсын удирдагч лидер тунхаглан мэдэгдсэн. Тэдний цэргүүд нь мөн адил өөрсдийн хэтийн зорилгын тухай иймэрхүү утгатай зүйлийг ярьцгаасан байдаг. Эртний Османий эзэнт улсад харъяалагдаж байсан Арабын хойг, Дундад Ази болон Кавказын нутаг дэвсгэр дэх тэдний түрэмгий хандлага бидэнд ч нөлөө сүүдрээ тусгаж байна. Олон улс төрчид өнөөдрийн Туркийн үйл ажиллагааг Исламын улсыг дэмжиж байгаагаа ил тод гаргахгүй байгаа ч “хумсаа нуусан муур шиг” байдал гаргаж байна гэж үзэцгээж байна. Орос болон дэлхий түвшинд терорист хандлага бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх, цэрэг зэвсэг нийлүүлэх, холбоо харилцаа тогтоохыг хориглосон газар нутгийн бүстэй зэргэлдээ хэсэгт Турк улс хэт туйлшрагчидтай холбоо бүхий усан онгоцоор цэрэг, зэвсэг тээвэрлэх хилийн коридорыг бий болгосон нь үүнийг гэрчлэнэ. Туркийн ерөнхийлөгч Эрдоган Сирийн тэнгэрт ОХУ-ын нисэх онгоцыг онилж устгасан үйлдлийнхээ тухай хийсэн мэдэгдэлдээ Исламын улс /ИГИЛ/-ын талыг баримталдаг гэдгээ халхалгүйгээр зарласан гэж болно. Тэрээр энэ бол хууль бус нефт нийлүүлэлтэй холбоотой бөгөөд Сирийн нэг хэсгийг түрэмгийлэн эзлэх замаар Иракын газар нутагт олборлолт хийх зорилго бүхий этгээдүүд /Исламын улс ба түүнии холбоотнууд/ Эрдоганы гэр бүл холбоо харилцаатай болохыг урьд нь олон улсын мэдээллийн хэрэгслээр илчилж байсан. Энэ тухайд маш баялаг нөөц бүхий Саудын Арабыг ч үлдээсэнгүй. Тэндээс мөнгө, зэвсэг, хуягт техник тээвэрлэн Исламын улсын цэргийн хүчинд нийлүүлж буйг “цагаан ордон” мэдээгүй дуугүй зөвшөөрсөөр сууна.

Салафитийн үзэл санааг өөрийн нутаг орон дээрээс хэрхэн алслуул, өргөнөөр түгээн тархаах вэ гэдэгт Исламын улсынхан гол анхаарлаа төвлөрүүлж байна. Тэрээр интернет мэдээллийг ашиглан, шууд болон өнгөлөн далдалсан маягаар Оросын эсрэг дэлхийн жихадуудыг турхирах явдал урьд нь хэд хэдэн удаа гарсан. Эдгээр мэдээлэлд Оросын агаарын цэргийн хүчин Сирийн хүн амын гол хэсгийг бөмбөгдөн устгаж байгаа мэтээр гүйтгэлэг тархааж байв. Үнэн хэрэг дээрээ бол оросын агаарын хүчин Исламын улсын /ИГИЛ/ цэргийн байрлалыг урьдчилан илрүүлсний дараа зайлшгүй устгах ёстой байрлалуудыг яг онилон ойр орчмын ард иргэдэд ямар ч нөлөөгүйгээр оновчтой довтолгоо хийж устгадаг. Ийм мэдээллийг тараагч гол эх үүсвэр нь “Pablig” хэмээх интернет сэтгүүл юм. Тэгэхээр энэ хэний гараар хийгдээд байна вэ, хэн ч биш гэжүү, чухам Америкууд ийм арга хэмжээг туршихгүй байгаа гэжүү. Интернет дэх хэт туйлшрагчдын энэхүү блог сервисийг хаах тухай асуудал ярихад Америкууд хүний эрх зөрчигдөж байна гэсэн шалтгаар хамгаалж, эсэргүүцдэг. Чухам энэ нь ямар учиртай хүний эрх, юун сонин эрх чөлөө вэ? Гэтэл өнөө хэт туйлшрагч этгээдүүд цөмийн зэвсэг үйлдвэрлэх болсноо аль хэдийн зарлачихаад байдаг.  Исламын улсынхан хаана хүрч, хаана байршиж байна тэнд дайн бас үхэл хагацал ноёрхож байна. Тиймээс бүх дэлхийн улс орнууд Исламын улс хийгээд тероризмийн голомтын эсрэг тэмцэлд нэгдэх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй Нэгдсэн үндэсний байгууллага зэрэг дипломатууд агентууд энд бүхий л нөөцөө холбон нэгтгэж, Сирийд олон улсын нийгэмлэгийг бий болгон цэргийн нэгдсэн штаб байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой шүү дээ. Тэрчлэн оросын бусад эерэг санаачлагуудыг хэрэгжүүлэх талаар хамтрахыг ОХУ-ын гадаад хэргийн яамнаас хэдэнтээ уриалсан билээ.

Дээрх үйл явдал нь мусульманчуудыг дэлхийгээр тархаан бүрхэх гэсэн санаархалыг агуулснаараа хэдийний танил үйл явдал шиг. Сүүлдээ тэд үүнийгээ 1924 онд мөхсөн Османы эзэнт улсын төлөөлөгч хоёрдугаар Абдул-Меджидийн алдраар чимэх болов. Ийм байдлаар Багдадуудыг Османий хаант улсын залгамжлагч болгох санаархалаа ахиулсаар нэг мэдэхэд нутаг дэвсгэрт нь хяналтаа тогтоож, энэ үзэл санааг дэмжигч халифатууд дэлхий дахинд газар сайгүй бий болцгоов. Улмаар ийм бүлэглэл буюу зохион байгуулалтууд бүхий бүс нутгуудын холбоог үүсгэн бэхжүүлснээр “Исламын улс” гэсэн нэр томъёо гарч ирсэн хэрэг.

Дараа нь Оросын агаарын болон сансрын цэргийн хүчний агаарын цохилтонд тэсэж үлдэх асуудал тэдний хамгийн хэцүү сорилт боллоо. Тэрээр Исламын улсынхан өөрийн түүхээ хэрхэн бичих вэ гэдэгт энэ асуудал шийдвэрлэх нөлөө үзүүлэх биз. Үүний завсраар бас курдуудын гол түшиц Кобань хотыг авах дайн өрнөв. Таарамжтай цагаар нь гэнэт довтолж, цохилт өгснөөр тэднийг шахан зайлуулжээ.

Өнөөг хүртэл ойр хавийн тосгодын төлөө л дайн өрнөж байсан бөгөөд тэдний зорилгод санамсаргүй гарз учирч Исламын улсын дайчид өөрсдийн толгойлогч, лидерээ алдав. Гэсэн ч үлэмж хэмжээний нутаг оронд хяналтаа тогтоох ажиллагаа нь үргэлжилсээр зөвхөн бүс нутгаар зогсохгүй дэлхий дахиныг хамруулахаар зүтгэж байна. Гэлээ ч дэлхий дээр Исламын улсыг хүлээн зөвшөөрөх өөрсдөөс нь бусад нэг ч улс гүрэн байхгүй. Гэтэл тэд илүү өргөн хэмжээний цэргийн хүчийг хуримтлуулахын тулд Исламын янз бүрийн терорист бүлэглэлүүдийг нэгэн далбаан дор нэгдэхийг орон нутаг дахь халифатуудыг ч өөрсдөдөө нэгдэхийг уриалах болов. Тэрээр Ливид Исламын улсын цэргийн эзэмшил тогтоон, бэхжүүлэхийг урьдаас төлөвлөж, Сирт хотод орогнох замаар Дерн, Нофалию хотууд руу довтлох болов. Бас өмнөд Африкт эзэмшлээ бэхжүүлж эхэлжээ. Ливид Каддафийг түлхэн унагасны дараа Ливийн иргэд, олон нийт болон Засгийн газрын хоорондын зөрчил хурцдаж, иргэний дайн үүсэх болсон ба Исламын улс үүнтэй зэрэгцэн газар нутгийнх нь багаахан хэсэгт хяналт тогтоож, дайны үйл явц хэрхэн өрнөхийг хүлээн ажиглах боллоо.

Усман Гази гэгч лидерээр толгойлуулсан “Узбекстаны Исламын хөдөлгөөн” гэгч Исламын улсад нэгдэв. Энэ байгууллага тухайн цагтаа, тодорхой нөхцөлийн улмаас гарч ирсэн бөгөөд гол төлөв Афганистан, Пакистаны нутаг дэвсгэр дээр төвлөрч байна. Түүнээс гадна 2014 онд Узбекстаны Дотоод хэргийн яам /МВД/ мөн Исламын улсын хамтрагч болно гэдгээ нийтэд мэдэгдэв. Тэгвэл “Ансар Бейт аль-Макдис” гэгч египтийн исламчуудын бүлэглэл мөн л Исламын улсад нэгдэх тухайгаа мэдэгдсэн. Дараа нь Иеменийн шийтүүдийн дунд эргэлт гарч “Аравын хойг дахь Аль-Кайда” –гийнханы цэрэг иргэний нэгдэл бий болов.

Тухайн үед “Аравын хойг дахь Аль-Кайда” –гийн байгууллага /АКАП/ Иемений үлэмжхэн хэмжээний нутаг орныг хяналтандаа авсан. “Бока Харам” гэгч хэт туйлшрагч байгууллага Нигерийн өмнөд хэсгийн газар орныг өөрийн мэдэлд оруулан баруун “Африкийн орон нутаг ба Исламийн улс” гэсэн эвсэл үүсгэж, жинхэнэ дайнд удирдан залах тухайгаа зарлан мэдэгдэв. Түүнчлэн Афганистан, Пакистанд Исламын улсын цэргүүд байгаа нь илэрхий боллоо. Энэ байдлаар бол Исламын улс яг хаана оршиж байна вэ гэдэгт хариулахад ихээхэн ээдрээтэй. Тэрээр өөрсдийнхөө янз бүрийн хэсэг бүлгүүдийг бүх дэлхийгээр тархаан байршуулах стратеги баримтлаж байгаа нь илт. Исламын улс суфизм, ваххафизмын үзэл санааг түгээгч, номлогч болж, “Аль- Кайдага”-гийн дүрд тоглогчдын хөтлөн залах үүргийг гүйцэтгэсээр. Үүнд өөрийн орны ихэнх хэсгийг татан оролцуулахаас гадна Сирий, Иракийн хүн амын нэлээд хэсэг болон бусад элсэгчдийг ч адил суфизм, ваххафизмын үзэл санаатан болгож болно. Исламын улсын лидер нь өөрөө халифатууд болон сунитуудын дотор орж, чухам энэ тоглоомоор тоглож байгаад төгсгөл болсон. Харин одоо Исламын улсын хэт туйлширагчдын олонх хэсэг нь орон нутгийнхан бус харин арабын өөр орнуудаас ирсэн төлөөлөгчид байгаа юм. Бас Европ болон Оросоос ирсэн сайн дурынхан Ичкерийн төлөө тулалдах цэргийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Исламын улсын терорист үйлдэл нь тэнд нутгийн хүн амын эсрэг үзэшгүй харгислал явуулж байгаагаар илэрч байна. Чухам яргалал, алан хядах ажиллагааг тэнд практик дээр туршиж байгаа мэт. Тэдний гол зорилго нь дэлхий даяар халифатын дэглэм тогтоох явдал гэдгийг Исламын улсын удирдагч лидер тунхаглан мэдэгдсэн. Тэдний цэргүүд нь мөн адил өөрсдийн хэтийн зорилгын тухай иймэрхүү утгатай зүйлийг ярьцгаасан байдаг. Эртний Османий эзэнт улсад харъяалагдаж байсан Арабын хойг, Дундад Ази болон Кавказын нутаг дэвсгэр дэх тэдний түрэмгий хандлага бидэнд ч нөлөө сүүдрээ тусгаж байна. Олон улс төрчид өнөөдрийн Туркийн үйл ажиллагааг дүгнэхдээ Исламын улсыг дэмжиж байгаагаа ил тод гаргахгүй байгаа ч “хумсаа нуусан муур шиг” байдал гаргаж байна гэж үзэцгээж байна.

Орос болон дэлхий түвшинд терорист хандлага бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх, цэрэг зэвсэг нийлүүлэх, холбоо харилцаа тогтоохыг хориглосон газар нутгийн бүстэй зэргэлдээ хэсэгт Турк улс хэт туйлшрагчидтай холбоо бүхий усан онгоцоор цэрэг, зэвсэг тээвэрлэх хилийн коридорыг бий болгосон нь үүнийг гэрчлэнэ. Туркийн ерөнхийлөгч Эрдоган Сирийн тэнгэрт ОХУ-ын нисэх онгоцыг онилж устгасан үйлдлийнхээ тухай хийсэн мэдэгдэлдээ Исламын улсын /ИГИЛ/  талыг баримталдаг гэдгээ халхлахгүйгээр зарласан гэж болно. Тэрээр энэ бол хууль бус нефт нийлүүлэлтэй холбоотой бөгөөд Сирийн нэг хэсгийг түрэмгийлэн эзлэх замаар Иракын газар нутагт олборлолт хийх зорилго бүхий этгээдүүдтэй /Исламын улс ба түүнии холбоотнууд/ Эрдоганы гэр бүл холбоо харилцаатай болохыг урьд нь олон улсын мэдээллийн хэрэгслээр илчилж байсан.

Энэ тухайд маш баялаг нөөц бүхий Саудын Арабыг ч үлдээсэнгүй. Тэндээс мөнгө, зэвсэг, хуягт техник тээвэрлэн Исламын улсын цэргийн хүчинд нийлүүлж буйг “цагаан ордон” мэдээгүй дүр эсгэн, дуугүй зөвшөөрсөөр сууна.

Салафитийн үзэл санааг өөрийн нутаг орон дээрээс хэрхэн алслуулж, өргөнөөр түгээн тархаах вэ гэдэгт Исламын улсынхан гол анхаарлаа төвлөрүүлж байна. Тэрээр интернет мэдээллийг ашиглан, шууд болон өнгөлөн далдалсан маягаар Оросын эсрэг дэлхийн жихадуудыг турхирах явдал урьд нь хэд хэдэн удаа гарсан. Эдгээр мэдээлэлд Оросын агаарын цэргийн хүчин Сирийн хүн амын гол хэсгийг бөмбөгдөн устгаж байгаа мэтээр гүйтгэлэг тархааж байв. Үнэн хэрэг дээрээ бол оросын агаарын хүчин ИГИЛ-ын цэргийн байрлалыг урьдчилан илрүүлсний дараа зайлшгүй устгах ёстой байрлалуудыг яг онилон, ойр орчмын ард иргэдэд ямар ч нөлөөгүйгээр оновчтой довтолгоо хийж устгадаг. Ийм мэдээллийг тараагч гол эх үүсвэр нь “Pablig” хэмээх интернет сэтгүүл юм. Тэгэхээр энэ хэний гараар хийгдээд байна вэ, хэн ч биш гэжүү, чухам Америкууд ийм арга хэмжээг туршихгүй байгаа гэжүү. Интернет дэх хэт туйлшрагчдын энэхүү блог сервисийг хаах тухай асуудал ярихад Америкууд хүний эрх зөрчигдөж байна гэсэн шалтгаар хамгаалж, эсэргүүцдэг. Энэ нь ямар учиртай хүний эрх, юун сонин эрх чөлөө вэ? Гэтэл өнөө хэт туйлшрагч этгээдүүд цөмийн зэвсэг үйлдвэрлэх болсноо аль хэдийн зарлачихаад байдаг.  Исламын улсынхан хаана хүрч, хаана байршиж байна тэнд дайн бас үхэл хагацал ноёрхож байна. Тиймээс бүх дэлхийн улс орнууд Исламын улс хийгээд тероризмийн голомтын эсрэг тэмцэлд нэгдэх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй Нэгдсэн үндэсний байгууллага зэрэг диплом агентууд энд бүхий л нөөцөө холбон нэгтгэж, Сирийд олон улсын нийгэмлэгийг бий болгон цэргийн нэгдсэн штаб байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой шүү дээ. Тэрчлэн оросын бусад эерэг санаачлагуудыг хэрэгжүүлэх талаар хамтрахыг ОХУ-ын гадаад хэргийн яамнаас хэдэнтээ уриалсан билээ.

Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ (СМИ-ийн мэдээллүүдийг ашиглав)

Орос хэлнээс орчуулсан Г.ТӨРМӨНХ

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ