Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Шинжлэх ухаан - танин мэдэхүй Ойрад судлалын оюутны эрдэм шинжилгээний хурал Ховд их сургууль дээр болов

Ойрад судлалын оюутны эрдэм шинжилгээний хурал Ховд их сургууль дээр болов

DSCN0145

Ойрад Монголын түүх соёлын судалгаа” оюутны эрдэм шинжилгээний хурал 2016 оны 4 сарын 18-нд Ховд их сургууль дээр зохион байгуулагдав. Ойрад Монголчуудын түүх соёл, хэл бичгийн судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд оюутан, залуу судлаачдыг татан оролцуулах, дэмжих зорилгоор  “Тод номын гэрэл” төв, “Ховд” их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, “Тод дөрвөлжин” клуб, “Тод түүх” клубээс хамтран зохион байгуулсан уг хуралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтанд МУИС, МУБИС, МУИС-ийн Улаанбаатар сургууль, Ховд их сургууль, СУИС, ОХУ-ын Тувагийн Их сургууль, БНХАУ-ын Ганьсу мужийн Баруун Хойтын ҮИС, Өвөр Монголын Их сургууль, Бээжингийн төвийн Үндэсний их сургуулийн оюутнуудаас ирүүлсэн илтгэлүүдээс 17 илтгэл шалгарч, үүнээс 10 илтгэлийг гуравдугаар шатны хуралдаанд хэлэлцүүлэхээр болж үлдсэн 7 илтгэлд хэвлүүлэх эрх олгосон аж. Хэлэлцэгдсэн илтгэлүүдэд тухайн сэдвээрх судалгааны зангилаа асуудлуудыг олж хөндсөн, түүхчид судлаачдын дунд маргаантай байдаг нэг мөр болоогүй зарим асуудлуудад шийдэл олохыг эрэлхийлсэн, судалгааны шинэлэг арга зүйг нэвтрүүлэхийг оролдож, хичээсэн нь цөөнгүй байснаараа олзуурхууштай байлаа.

DSCN0151

МУБИС-ын түүх нийгэм судлалын дөрөвдүгээр ангийн оюутан Л.Энхсаруулын “Зүүн гарын хядлагатай холбоотой түүхийн зарим асуудал” илтгэлд тухайн үйл явдалтай холбоотой Манжийн хааны зарлиг, үйл явдлын үргэлжилсэн он цагийн судалгаа, тэрчлэн тэрхүү геноцид буюу хомроглон устгах балмад ажиллагааг зогсооход нөлөөлсөн хүчин зүйлүүдийг сурвалжууд болон архивын баримт, судлаачдын бүтээлүүдэд шинжилгээ хийх замаар тодруулахыг хичээсэн, МУИС-ийн ШУС-ын дөрөвдүгээр ангийн оюутан Б.Буян-Оршихын Зүүн гарын Засаг захиргааны зохион байгуулалт /Отгийн тухай/ илтгэлд отгийн зохион байгуулалтай холбоотой эртний уламжлал хийгээд дундат зууны үеийн зарим түүхэн үйл явцыг сурвалжуудад тулгуурлан нягтлахад ихээхэн анхаарсан, “Улаанбаатар” их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан Э.Дагвадоржийн “Хаан ор суусан хэмээгдэх Эсэхү” илтгэлд дундат эртний үеийн Ойрадын дээрх язгууртны тухай тэр бүр судлаагдаагүй зүйлүүдийг илрүүлж, шинэлэг санаа дэвшүүлсэн, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл, уран зохиолын дөрөвдүгээр ангийн оюутан Б.Орломын “Баяд аялгууны “көкрэгч”, “нам” хэмээх үгсийн утга зүй хэрэглээний зарим онцлог” илтгэлд ойрад аялгууны дээрх үгс нь үгүүлж буй зүйлстэйгээ холбоотойгоор үгүүлбэрүүдэд янз бүрийн утгыг илэрхийлдэг тухай болон утгуудын тогтсон холбоосын талаар ажиглалт хийсэн, Ховд Их сургуулийн Түүх, эрх зүйн тэнхимийн гуравдугаар ангийн оюутан Г.Золжаргалын “Торгуудын Төмөржин гүн” хэмээх илтгэлд тэрхүү түүхэн зүтгэлтэнтэй холбоотой сурвалжуудыг харьцуулан нягтлаж, зарим маргаантай асуудлуудад шийдэл олохыг хичээн, МУИС-ийн ШУС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Амгаланбаатарын “Ховд хотын түүхийн зарим асуудал” илтгэлд Ховд хотын анхны ул мөр гэгдэх Ховд голын хөвөөнд буй туурийн хэв шинжийг сансрын зураг зүйг ашиглаж, харьцуулан судлах замаар хэн анх барьсан болохыг нь тогтоохыг оролдсон зэрэг нь ихээхэн сонирхол татаж байв. Хуралдааны дундуур оюутнууд болон багш нар, судлаачид оролцогчдын зүгээс илтгэгчдэд асуулт тавьж, хариулт авах замаар хэлэлцүүлэг өрнөж байснаас гадна хуралдааны төгсгөлд Ховд их сургуулийн профессор багш нар илтгэгч оюутнуудын илтгэлүүд дээр санал бодлоо хэлж зөвлөгөө өгсөн юм.

DSCN0143

Эрдэм шинжилгээний хурлын дүн гарахад доктор, дэд профессор На.Сүхбаатарын удирдсан МУБИС-ын түүх нийгэм судлалын дөрөвдүгээр ангийн оюутан Л.Энхсаруулын “Зүүн гарын хядлагатай холбоотой түүхийн зарим асуудал” илтгэл тэргүүн байр, доктор Д.Баярсайханы удирдсан “Улаанбаатар” их сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан Э.Дагвадоржийн “Хаан ор суусан хэмээгдэх Эсэхү” илтгэл дэд байр, доктор, дэд профессо Б.Цэрэндаваагийн удирдсан Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл, уран зохиолын дөрөвдүгээр ангийн оюутан Б.Орломын “Баяд аялгууны “көкрэгч”, “нам” хэмээх үгсийн утга зүй хэрэглээний зарим онцлог” илтгэл гутгаар байр, доктор О.Оюунжаргалын удирдсан МУИС-ийн ШУС-ын дөрөвдүгээр ангийн оюутан Б.Буян-Оршихын “Зүүн гарын Засаг захиргааны зохион байгуулалт /Отгийн тухай/” илтгэл дөтгөөр байрыг тус тус эзэлсэн байна.

Г.Төрмөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ