Download Firefox
Download Firefox

Thursday, Jun 29th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ Хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд

Хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд

  • PDF
GAGU

Өнгөрсөн долоо хоногт Горний Алтайн Улсын их сургууль дээр тус сургуулийн захирал Валерий Бабин, АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дарга Борис Алушкин, Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, долоо хоног тутмын “Вестник Горно -“Алтайска” сонины ерөнхий редактор Алексей Ивашкин нарын албаны хүмүүс уулзалдав.

Уулзалтанд оролцогсод 1966 онд Манжерокд болж өнгөрсөн Зөвлөлт Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадмын тавин жилийн ойн бэлтгэл ажлын талаар ярилцсан байна. Уулзалтын үр дүнд уг наадмыг зохион байгуулахад Алтайн их сургуулиас санхүүгийн дэмжлэг үзүүлэх тодорхой зардлуудыг хариуцахаар шийдвэрлэсний зэрэгцээ наадмын сүүлчээр 2016 оны 9 сарын 27-ны өдөр Улсын думын депутатуудыг Майманскийн районы Манжерок суурин дахь аяллын баазад зочлуулахаар хэлэлцэж тохирсон байна.

Энэ үеэр дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан арга хэмжээнүүд явагдах юм байна. Уг арга хэмжээнд Алтайн их сургуулийн төлөөлөгчид, оюутнууд мөн Монголын Үндэсний их сургууль, Ховд их сургуулийн төлөөлөгчид, оюутнууд болон анхдугаар их наадамд оролцож байсан ахмадууд оролцох нь эргэлзээгүй юм байна. Тэрчлэн наадмын зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд Монголын талаас ажиллаж буй Үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв, Ховдын толь сонины ерөнхий редактор Гонгоржавын Төрмөнх нарын хүмүүс дээрх бүх үйл ажиллагаанд оролцож, хамтран зохион байгуулах юм байна. Монголын Баян-Өлгий аймгаас оюутнууд болон багш нар уг наадамд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа гэнэ.

1966 оны 8 дугаар сард болсон анхдугаар наадмыг ЗХУ-ын Бүх холбоотын Лениний коммунист Залуучуудын холбооноос санаачилж, Манжерок сууринд зохион байгуулсан түүхтэй. Тэнд Оросын алдарт дуучин Эдита Пьеха, “Цэцгийн баглаа” циркийн акробатчин Геннадий Попов, Зөвлөлтийн нэрт кино жүжигчин Сергей болон Крилл Столяров,  бусад алдартай жүжигчид тэрчлэн яруу найрагчид, хөгжмийн зохиолчид оролцож байжээ.

Тэр үеийн Монголоос буюу БНМАУ-аас тамирчид, балетийн жүжигчид, мэргэн харваачид, тэргүүний ажилтан,  ажилчид, сэтгүүлчид очиж оролцсон байна. “Өнөөдөр бид тэр үйл явдлыг тун энгийн даруухан хэрнээ нийтийг хамруулан тэмдэглэж, тухайн цаг үеийнхээ нандин сайхан бүхнийг дуудан сэрээхэд гол ач холбогдлыг чиглүүлж байгаа юм. Хамгийн чухал нь гэвэл залуучуудын эх оронч хүмүүжил, цэвэр ариун ёс суртахууныг эрхэмлэж, түүнийг хоногшуулан төлөвшүүлэх явдал” юм хэмээн зохион байгуулагчид үгүүлж байна. .

Дмитрий Соколов

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ