Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС “Оюу тогтох” компаний 13 нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн таны гар дээр

“Оюу тогтох” компаний 13 нэр төрлийн сүүн бүтээгдэхүүн таны гар дээр

6 ner turliin buteegdhuun
Buteegdehuunuud
Buteegdehuun savlagaa

Биенесийг дэмжих булан

Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Б.Бөх-Амгалан захиралтай “Оюутогтох” ХХК 2010 оноос эхлэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дагнаж, Ховд аймаг болон зэргэлдээ бусад газрын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж иржээ.

Анх үйл ажиллагаагаа эхлэж байх үедээ зөвхөн хорхой ааруул боловсруулж, хэрэглэгчдэд нийлүүлдэг байсан бол одоо 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна. Бусад хөрөнгө оруулагчдын дэмжлэггүйгээр зөвхөн өөрсдийн бололцоонд тулгуурлан нийлүүлэгчдээс сүү худалдан авч, цагаан идээ боловсруулж эхэлснийг бодоход эднийх одоо арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг, дөрвөөс таван борлуулалтын цэгтэй боломжийн үйлдвэрлэгч болжээ.

Энэ бол эднийхний хөдөлмөрийн үр шим юм. Хэдийгээр сүүлийн үед өрсөлдөгчид олширсон, аймгийн төвд л гэхэд ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэдэг арав гаруй хувь хүн, аж ахуйн нэгжүүд байгаа ч “Оюутогтох”-ын бүтээгдэхүүний борлуулалт урьдынхаас буурахгүй нэгэн жигд байж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нь үйлдвэрлэн борлуулж буй бүтээгдэхүүний чанар чансаатай холбоотой.

Компаний менежер Д.Оюунхүүгийн ярьснаар эднийх ойр орчмын сумуудад бүтээгдэхүүн нийлүүлэх хэд хэдэн түнштэй. Тэдгээр түншүүд нь цэвэр малын сүүг газар дээрээс нь дамжлагагүйгээр нийлүүлдэг ба ийнхүү нийлүүлсэн түүхий эдийг өдөрт нь боловсруулж хэвлэн, тусгай бэлтгэсэн хүлэмж, хатаалгын газарт технологийн дагуу хатааж, савлан худалдаанд нийлүүлнэ.

Хорхой ааруул, хэвийн ааруул, боргоцойн ааруул, чипсэн ааруул, мөн хөх тарианы гурил зэрэг бүтээгдэхүүнүүд нь уламжлалт технологоор үйлдвэрлэгдсэн, амт чанар, өнгө үзэмж сайтай учраас амархан борлогдоно. Энэ ч үүднээс 2013 онд Ховд аймагт болсон Баруун бүсийн “Элбэг дэлбэг цагаан сар” үзэсгэлэн худалдаанаас хорхой ааруул, хэвийн ааруул гэсэн бүтээгдэхүүний нэр төрлөөр мөнгөн медаль, 2013 оны 10 сард “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанаас хорхой ааруул, боргоцойн ааруул, хэвийн ааруул, чипсэн ааруул зэрэг бүтээгдэхүүнээрээ шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртэж, 2014 оны “Элбэг дэлбэг” цагаан сар үзэсгэлэн худалдаанаас дээрх нэр бүхий бүтээгдэхүүнүүд нь “хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн”-ээр 2014 оны 10 сард “Баруун бүсийн түншлэл” үзэсгэлэн худалдаанаас шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр, 2015 оны Элбэг дэлбэг цагаан сар үзэсгэлэн худалдаанаас шилдэг цагаан идээний иж бүрдлээр тус тус шалгарчээ.

Энэ компаний бүтээгдэхүүнүүд аймгийн төв дэх Номин худалдааны төв, Цамбагарав зочид буудлын зүүн талд байрлах Нарлаг супер маркет, мөн Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх Ховдод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах төв, Хүсний захын сүү цагаан идээний хэсэгт худалдаалагдаж байна.

Оюу тогтох компаний бүтээгдэхүүний бусдаас ялгарах нэг давуу тал гэвэл зориулалтын цэвэрхэн, авсаархан сав баглаа боодолтой байдаг. Бүтээгдэхүүнүүдээ нэр төрөл тус бүрээр нь хүмүүсийн хэрэгцээнд тохируулан олон янзын хэлбэр, хэмжээгээр савлаж худалдаанд гаргах нь хэрэглэгчдийн тус тусынх нь эрэлтэд тохируулсан, орчин үеийн ухаалаг маркетингийн нэг шинж төлвийг илтгэж байгаа хэрэг.

Ийнхүү өөрсдийн бололцоог дайчилж бүтээгдэхүүн үйлдвэрлэн гэр бүлээ болон бусад ажиллагсдыг ажлын байраар хангаж, ард олны хэрэгцээнд хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарч байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тэдэнд таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдсэн бодлого үйл ажиллагааны хүртээмж төдийлөн сайн биш байгаа нь бас л чамлалттай.

Жишээлэхэд Оюу тогтох компанийхан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, илүү дэвшилтэт, бүтээмж өндөртэй технологи нэвтрүүлэх, сүү боловсруулах тогоо, хэвлэх, хатаах төхөөрөмж, хатаалгын байр, хүлэмж зэргээ шинэчилж томруулах хүсэл өвөрлөж, арга чарга хайвч тэр болгон санаснаар болдоггүй бололтой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд хамруулах төслийн шалгаруулалт жил бүр явагддаг ч дэмжүүлж чадаагүй л байгаа гэнэ.

Гэсэн ч гандан буурахгүй гэгчээр эднийх өнгөрсөн 9 сард Ховд аймгийг Улаанбаатар хотод сурталчилах өдрүүдийн хүрээнд болсон үзэсгэлэн худалдаанаас бүтээгдэхүүнээрээ шалгаран, нийслэл хотод очиж, Ховдод үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцжээ. Мөн Улаанбаатар хотод болсон “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсоны үр дүнд нийслэл хотод хэд хэдэн борлуулалтын түншүүдтэй холбоо тогтоож, тэдний захиалгаар бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлэх хэлцэл хийсэн байна. Зөвхөн Ховдын зах зээлд нийлүүлэгдэж байсан бүтээгдэхүүн одоо Улаанбаатар, Ховд болон зарим аймгийн зах зээлд гарах болж өргөжив.

Хэрэглэгч та бүхэн Оюутогтохын эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авахын тулд дээр үгүүлсэн Номин худалдааны төв, Нарлаг супер маркет, Хөдөлмөрийн хэлтсийн дэргэдэх борлуулалтын төв болон хүнсний захыг зориорой!

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ