Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Улс төр Лукашенко: Ерөнхийлөгчдийг түлхэн унагаж, хүмүүсийг алж ханахгүй байна уу

Лукашенко: Ерөнхийлөгчдийг түлхэн унагаж, хүмүүсийг алж ханахгүй байна уу

Lukashenko

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70-р чуулганы хүрээнд Тогтвортой хөгжлийн салбар хуралдаан дээр Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэлсэн үгийг хэсэгчлэн хүргэж байна.

...Тусгаар тогтносон эдгээр жилд манай улс Мянганы хөгжлийн зорилгоо нэр төртэйгээр биелүүллээ. Манай улсад эхийн эндэгдэл гэж байхгүй, хүүхдийн эндэгдэл дэлхийд хамгийн доогуур. Чухам энэ л ардчилал юм, түүнээс биш манай өрнөдийн багш нарын бидний толгойг угаагаад байдаг тэр зүйл биш. Харамсалтай нь манай гарагийн талаар бүхэлд нь ингэж хэлэх аргагүй...

... ЗХУ бутран унасны дараа хүчний тэнцвэр алдагдсан, одоо хүртэл бид эргэн сэргээж чадахгүй байна. Хүчний тэнцвэр байхгүй болохоор энх тайван ч алга, тогтвортой байдал ч байхгүй. Аливаа системд хэрэв ямар нэг хүч цор ганцаараа бол хяналтгүй хөдөлж, зөвхөн өөрийн хөгжил цэцэглэлтийг бодож асуудлаа бусдыг золиослон шийдэхийг эрмэлздэг. Манлайлан удирдах, үндэсний хувиа хичээх бодлого нь дарамт шахалт, хориг арга хэмжээ, хязгаарлалт, цэргийн үйл ажиллагаанд хүргэдэг. Үүний үр дүнд бид бие биедээ итгэх итгэлээ алдлаа.

Улстөрийн илт бүдүүлэг, худал хуурмаг үйлдэл, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн жишээ олон.... Сирийн хууль ёсны Ерөнхийлөгч Башар Асад яагаад өрнөдөд таагүй болсныг ойлгохгүй байна. Саяхны баримтуудыг сөхье. Иракт цөмийн зэвсэг байгаа гэж шалтаглан олны мэдэх зарим нэг улс Иракийг ардчилахаар шийдсэн. Гэтэл нөгөө цөмийн зэвсэг нь хаа байна? Иракийн ардчилал ч хаана байна? Яагаад Иракийн Ерөнхийлөгчийг хөнөөсөн бэ? Ер нь одоо энэ улс хаана байна? Иракийн ард түмний ирээдүй яаж эргэх бол? Хүмүүс энэ улсын нутаг дэвсгэр дээр амьдрахад илүү сайхан болсон уу? Үгүй шүү дээ.

Буруутай этгээдүүд болох та нар "Бид алдлаа" гээд болихын оронд улам цаашилсан. Тунисээс эхлээд Ливид дууслаа, нөгөө л найруулгаараа ажилласаар. Ерөнхийлөгч Каддафийг загалмайд хадаж, улс орныг нь устгасан. Ливид одоо амьдрал сайжирсан уу? Үгүй. Тэр бүү хэл одоо нөгөө бүхэл бүтэн Ливи улс хаана байна?

Бурхан минь, хангалттай юм биш үү? Гэтэл үгүй гээд Сири лүү ухасхийлээ. Яах гэж? Яах гэж хүмүүсийг алж хөнөөгөөд байгаа юм бэ? Яаж гэж хууль ёсны Ерөнхийлөгчдийг түлхэн унагааж байдгийм? Тэд яагаад та нарт гай болчихов? Ерөнхийлөгчдийг унагаж, хүмүүсийг алж талсан чинь хангалтгүй юу?

Тэр бүү хэл та нар энэ улсыг нядалгааны газар болгож улмаар манай соёл иргэншлийн анхны ул мөрийг газрын хөрснөөс арчин хаяж байна. Та нар дэлхий нийтэд хандан юу хүсч байгаагаа, юунд тэмүүлж байгаагаа хэлчих дээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс.

Европ дахь цус асгаруулалт, ах дүүсийн алаан хядааныг хэрэв бид зогсоохгүй бол бүх соёлт ертөнцөд "халуу шатах" болно. Уучлаарай, намайг. Гэхдээ энэ нь даяаршсан зөрчил рүү, бүр дэлхийн шинэ дайнд хөтлөх болно. Тэгэхдээ бүр соёл иргэншилт, дэвшилтэт ертөнцийн төвд шүү. Манай дэлхий, хүн төрөлхтний соёл иргэншил ямар эмзэг гэдгийг бид шинэ мянганд орсны дараа ч үнэхээр ойлгоогүй гэж үү?

...Би энэ бүхнийг ярихдаа дэлхийн хүчирхэг эрх баригчдад нэг юм бодогдуулах гэсэн юм. Өнөөдөр та нарыг зогсоох хүч алга, энэ ойлгомжтой. Гэхдээ эдгээр гэмт хэргийг үйлдсэн төрийн тэргүүнүүд бүгд шүтлэгтэй, зарим нь бүр олны өмнө залбирч мөргөдөг. Бурхан бүгдийг харж байгаа. Бурхан шударга. Хэрэв Бурхан уурлан хилэгнэж, буруутнуудыг шийтгэвэл яахав? Та нарыг болон үйлдсэн хэргээс чинь болж хэлмэгдсэн танай ард түмнүүдийг ч гэсэн. Зогсох хэрэгтэй. Ядуу орнуудын хүмүүст тусал, тэднийг хувцаслаж, эмчилж, тэдэнд боловсрол олгох ёстой. Өлсгөлөн хүмүүсийг хоолло, хүүхдүүдийн амийг авар, тэгвэл та нарыг ивээлдээ авна.

...Зарим орон дэлхийн тавцан дээр бусад улсын онцлог, тодорхой бодит байдлыг авч хэлэлцдэггүй. Хэрэв өөрөөр байсан бол Ирак, Ливи, Сири зэрэг олон оронд хэдэн зуун мянган хүний амь эрсдэхгүй байсан. Тэндхийн дайнаас дайжсан дүрвэгсдийн урсгал ч байхгүй байх байлаа. "Исламын улс" террорист байгууллага ч гарч ирэхгүй байв. Европт алан хядагчид гаарахгүй, Украинд иргэний дайн дэгдэхгүй байсан. Энэ жагсаалт урт үргэлжилнэ. Энэ бүхний талаар өнөөдөр ярих нь чухал, яагаад гэвэл хэрэв бид одоо хөгжлийн тухай яривал тэдгээр улс орны ард түмнүүд биднийг ойлгохгүй. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн сая сая, тэрбум тэрбум хүмүүс хөгжил энэ тэртэй мантай байна. Тэдний хувьд өглөөнөөс үдэш хүртэл амьд байх л чухал...

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ