Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Шинжлэх ухаан - танин мэдэхүй “Баруун Монгол”-ыг судлаачдын олон улсын чуулган

“Баруун Монгол”-ыг судлаачдын олон улсын чуулган

DSCN0194
DSCN0163
DSCN0197

“Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний хэл соёл” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймаг дахь Ховд их сургууль дээр 2015 оны 9 сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.   

Энэ хурлыг 1993 онд анх санаачилан явуулж, түүнээс хойш хоёр жил тутамд нэг удаа, Монгол, Орос, Хятад улсуудад зохион байгуулагдаж хэвшсэн бөгөөд өдгөө арван хоёр дахь удаагийн хуралдаан нь болж байгаа юм.

Энэ удаагийн хуралдаанд Монголын их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагуудаас гадна ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн бүгд найрамдах улс, БНХАУ, Герман, Япон, Польш улсуудаас эрдэмтэн судлаачид оролцлоо.

9 сарын 18-ны өглөө Ховд их сургуулийн хуралдааны танхимд эхэлсэн уг арга хэмжээний нээлтэн дээр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, ЗДТГ-ын дарга доктор Б.Батмөнх, Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа, ОХУ-ын Томскийн Улсын их сургуулийн профессор А.С.Ревушкин, Барнаул хотын Усны Экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор София Александровна нарын хүмүүс үг хэлж, хуралдааны зорилго ач холбогдлын талаар тайлбарлан үгүүлэв.

Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа энэ үеэр уг хуралдаан нь тус сургуулийн төдийгүй, баруун Монголын эрдэм шинжилгээ, судалгааны болон дээд боловсролын байгууллагуудын судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг өргөтгөх энэ талаар хөрш болон бусад гадаад орнуудтай үр ашигтай хамтран ажиллах явдлыг эрчимжүүлэх чухал хөшүүрэг гэдгийг дурьдсан бол доктор Б.Батмөнх, профессор А.С.Ревушкин, доктор Ч.Лхагвасүрэн нарын эрдэмтэн судлаачид энэхүү хуралдааныг анх санаачилсан хийгээд түүнээс хойш хэрхэн өргөжиж хөгжиж ирсэн талаар сонирхолтой түүхэн дурсамжуудыг оролцогчидтой хуваалцаж байв.

Доктор Б.Батмөнх энэхүү хуралдаанаар анх дан ганц байгаль шинжлэлийн салбар дахь судлаачдын илтгэлүүдийг хэлэлцдэг байсан бол 1995 онд болсон гуравдахь удаагийн хуралдаанаас эхлээд нийгмийн салбар тэр дундаа хэл соёл, түүх угсаатны зүйн чиглэлийн илтгэлүүдийг хэлэлцэх болсон нь илүү ач холбогдолтой болсон гэдгийг онцолсон. Профессор А.С.Ревушкин шинжлэх ухаан, боловсролын энэхүү хамтын ажиллагааны явцад бүс нутгийн хамтарсан судалгааны үр дүнд тулгуурласан “Ховдын процесс” хэмээх шинэ нэр томьё үүсэн бий болсныг онцлоод “Ховд процесс” маань улмаар баруун Монгол болон Сибирийн шинжлэх ухаан боловсролын нэгдмэл орон зайг бий болгох суурь нөхцөл болсон юм. “Ховдын процесс”-ийн гол хөдөлгөгч хүч нь хоёр жил тутам болдог энэхүү эрдэм шинжилгээний хурал юм. Одоо бидэнд хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг эрэлхийлэх хэрэгцээ ч бий гэж бодож байна. Хамтын ажилагааг санаачилж эхлүүлэн улмаар хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн профессор Г.Нямдаваа нэгэнтээ баруун Монгол болон ойролцоох бүс нутгуудыг судалдаг судлаач эрдэмтдийн холбоог байгуулах талаар бидэнтэй санал солилцож байсан явдал бий. Хэрвээ үүнийг хэрэгжуүлэх юм бол бидэнд илүү их өргөн боломж нээгдэнэ гэдгийг та бүхэн анхаараасай гэж хүсэж байна гэлээ.

Профессор А.С.Ревушкин өөрийн сургууль буюу Томскийн Улсын их сургуулийн захирлын хуралдаанд оролцогчдод хандсан мэндчилгээг видео бичлэгээр авч ирж уламжилсан. 

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хэлсэн үгэндээ даяаршилд Алтайн болон баруун бүс нутаг юугаараа дангааршиж үлдэх вэ гэдгийг ялгаж гаргаж ирэх, уур амьсгалийн өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох. Азийн хамтарсан дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд Орос, Хятад, Казакстаны хилийн хэсгээр хийн хоолой барихаар төлөвлөж байгаад анхаарлаа хандуулах, Алтайн нурууг юнескогийн өвд бүртгүүлэхээр төлөвлөж байгааг анхаарах гэх мэт санаануудыг онцолсон.

Тэрчлэн Ховдын хувьд нийт газар нутгийн 35-аас доошгүй хувийг дархлан хамгаалах, угсаатны онцлогийг хадгалж, хамгаалж, хөгжүүлэх явдлыг чухалчилан ажиллаж байгаа хэмээн танилцуулсан юм.

Нэгдсэн хуралдаан дээр профессор А.С. Ревушкин “Ховдын процесс ба түүний Сибирийн талбар хийгээд төв азийн шинжлэх ухаан, боловсролын интеграцид гүйцэтгэх үүрэг” (Ховдский процесс и его роль в интеграций научно-образовательного пространство Сибирий и центральной Азий. Ховд их сургуулийн МХУЗ-ын тэнхимийн профессор Б.Даваадорж, доктор А.Батсуурь нар “Ойрд түмний хэл аялгуу, аман билэг, соёлын судалгаа, түүний чиг хандлага”, Ховд их сургуулийн багш доктор Ч.Аюурзана “Монгол Алтайн бүс нутагт явуулсан газар зүйн судалгаа, цаашдын зорилт”, мөн сургуулийн профессор Г.Пүрэвдорж “Баруун бүс нутгийн түүх, угсаатны зүйн судалгаа цаашдын зорилт” гэсэн ерөнхий илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Үүний дараа салбар хуралдаанууд эхэлсэн бөгөөд эдгээр нь Байгалийн нөхцөл нөөц, Биологийн олон янз байдал ба түүнийг хамгаалах, Усны нөөц болон ашиглалт, Боловсрол, нийгэм эдийн засаг, Түүх археологи, аялал жуулчлал, хэл шинжлэл, соёл гэсэн зургаан салбар хэсгүүдэд хуваагдан явагдав.  

Байгалийн нөхцөл нөөцийн салбар хэсгийн хуралдаанд оролцогчид 20 гаруй илтгэл ирүүлснээс 14 илтгэлийг амаар илтгэж, танхимд хэлэлцүүлсэн. Эдгээрээс ОХУ-ын Барнаулын Усны экологийн хүрээлэнгийн эрдэмтдийн Алтайн олон улсын хил дамнасан бүс нутгийн эрдэс баялгийн нөөцийг үнэлэх туршилт (Опыт оценки минеральных ресурсов в пределах международной трансграничной территорий Алтай), Ховд их сургуулийн багш доктор Цэрэнгомбын Баруун Монголын бүс нутагт хийсэн хөрсний радио идэвхт бодисын харьцуулсан судалгааны үр дүн. (Сравнительние результаты исследования радиоактивности в почвах Западной Монголий)  ОХУ-ын Алтайн УИС-ын  эрдэмтэн Г.А. Ефремов, И.Н.Ротанов, Ховд их сургуулийн дэд захирал, профессор Ч.Лхагвасүрэн нарын “Их Алтай, Байгаль, Түүх, Соёл” (Большой Алтай природа, история, культура), “Газар зүйн зураглалын (атласын) үндсэн суурь, зохист бүрдэл” Подходы к составлению, базовых, карт атласа” гэх зэрэг чухал илтгэлүүд хэлэлцэгдсэн бол Биологийн төрөл зүйлийн  салбар хэсгийн хуралдаанд нийт 27 илтгэл ирснээс 12 илтэлийг амаар хэлэлцүүлсэн. Үүний дотор Профессор О.Мөнхтогтох, Д.Сэргэлэн нарын Жаргалант, Бумбат хайрхан уулын ирвэсний тоо толгойн судалгааны үр дүн, профессор С.Дорж, доктор Б.Гантөмөр, доктор Б.Цэндээ, магистр Б.Цагаанбилэг нарын Дөрвөлжин далавчит царцааны химийн судалгааны зарим үр дүн гэх зэрэг илтгэлүүд Усны нөөц ба ашиглалт салбар хэсгийн хуралдаанд мөн 20 гаруй илтгэл хэлэлцэгдэхээс ОХУ-ын Барнаулын эрдэмтэн Винокуров, Ю.И.Красноярова нарын “Оросын Азийн бүс нутаг дахь хил дамжсан урсгалтай гол мөрний усны нөөцийн менежмент” (Стратегические управление водными ресурсами трансграничных рек Азиатской Россий) ХИС-ын доктор Д.Отгонбаярын “Монгол Алтайн усны нөөцийн судалгаа”, доктор Ц.Сэр-Од, Я.Гансүх, Ч.Аюурзана, магистр Б.Гурвандаваа, А.Отгонзориг нарын Монгол Алтайн нурууны Мөнхцэвдэгийн судалгаа зэрэг 10 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн байна.

Түүнчлэн боловсрол нийгэм, эдийн засгийн секцийн хуралдаанд нийт 34 илтгэл ирүүлснээс амаар 17 илтгэл, Түүх археологи, аялал жуулчлалын секц мөн 30-аад илтгэлээс 20 орчим, Хэл шинжлэл, соёлын секцийн хуралдаанд 18 илтгэл ирүүлснээс 10 гаруй илтгэлийг тус тус амаар хэлэлцүүлж, санал шүүмжлэл өрнүүлсэн тухай хурал даргалагчид танилцуулсан.

Салбар хэсэг бүрийн хуралдаанууд дээр хуралдааны зохион байгуулалт, бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилттой холбоотой санал авсан ба тэдгээрийг нэгтгэж үзэхэд 

- Хуралдаанд оролцогдын цар хүрээг илүү өргөн болгох

- Ханын илгэлүүдийг нэмэгдүүлэх

- Тийнхүү хурлын цар хүрээг өргөжүүлж, ач холбогдлыг өргөхийн төлөөнөө хөрөнгө санхүүгийн хүрэлцээ, төлөвлөлтөн дээр урьдаас сайтар анхаарч байх

- Хэлэлцэгдэж буй илтгэлүүдийн чанар чансаа, ач холбогдолд анхаарах

- Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр асуудал дэвшүүлсэн илтгэлүүдийг татан оролцуулж хэлэлцүүлж байх

- Технологи инновацийн чиглэлийн илтгэлүүдийг мөн нэмэгдүүлэх,

- Дэлхий нийтийн шинжтэй тулгамдсан асуудлууд түүний дотор усны нөөц, ус ашиглалттай холбоотой шинжлэх ухааны судалгаа түүний үр дүнг өргөнөөр хэлэлцүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэх

- Хуралдааны тухай мэдээлэл сурталчилгааг бүх талаар өргөжүүлэх

- Баруун бүсийн байгалийн нөөц, технологийн судалгаан дээр хамтарч ажиллах боломжуудыг нэмэгдүүлэх

- Хуралдааны илтгэлүүдийг Орос, Англи хэл дээр байгаа бол Монгол хэл дээр, Монгол хэл дээр байгаа бол Орос, Англи хэл дээр хөрвүүлэн хэвлэх нь зүйтэй гэсэн гол гол саналууд гарсан байна.

Хуралдаан өндөрлөсний дараа бид гадаадын оролцогчид тухайлбал ОХУ-ын Алтайн хязгаар,  Сибирийн бүс нутгийн Их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудаас ирсэн зарим оролцогчидтой уулзаж, ярилцсан бөгөөд тэдгээрийг дараагийн дугааруудад цувралаар нийтлэх болно.

Мөнхүү хуралдаанд хүрэлцэн ирсэн зарим нэг зочид судлаачид тус тусынхаа эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиг үүргийн хүрээнд богино хугацааны хамтарсан экспидиц зохион байгуулж хээрийн судалгаа хийсэн явдал ч бий. Ховд их сургууль хийгээд ОХУ-ын Новосибирскийн Дорно дахины судлалын Социологи эрхийн хүрээлэнгийн эрдэмтийн хамтарсан түүх, археологи болон философийн чиглэлийн хээрийн судалгааны багт редакцын төлөөлөл оролцож хамтран ажиллах завшаан бүрдсэн бөгөөд энэ тэмдэглэлийг мөн дараа нийтлэх болно.   

 

Г.Төрмөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ