Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ Өрийн тааз 670 тэрбум төгрөгөөр өсч байна

Өрийн тааз 670 тэрбум төгрөгөөр өсч байна

670 saya

Төсвийн тодотголыг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөл 2015 оны төсвийн тодотголыг бодитой хийж чадаагүй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. Ямар асуудлууд дээр эсрэг байр суурьтай байгааг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Шинэ оныг зарим яам төсөвгүй угтаж байна гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Монгол Улс анх удаа төсөвгүй яамдуудтай онтой золголоо. 2015 оны төсөв дээр Аж үйлд­вэрийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гэж байхгүй. Уг нь оны өмнө тодотголоо хийх ёстой байсан. Энэ оны төсөвт Эрчим хүч, уул уурхайн яам гэж байгаа болохоос Уул уурхайн яам, Эрчим хүчний яам гэж тусдаа байхгүй. Яамдын нэрийг өөрчлөх юм бол төсвийн тодотголыг зайлшгүй хийж байх ёстой. Учир нь сайдын багц дандаа сайд нар яамдын нэрээр байдаг. Тиймээс эдгээр яам  өнөөдөр яаж санхүүжилтээ авч байгааг мэдэхгүй байна. Нэг бол хууль зөрчиж олгож байгаа байх. Аж үйлдвэрийн яамны тухайд ор тас төсөвгүй байх жишээтэй. Хэтэрхий улстөржилтөндөө халуураад төсөвгүй яамдтай манай улс анх удаа шинээ оноо угтлаа.

-АН, МАН өрийн таазыг нэмэхгүй гэдэг дээр зөвшилцсөн. Гэтэл одоо асуудал өөрөөр эргэж байх шиг байна?

-2015 оны төсвийн тодотгол дээр зарим зүйлийг онцлон хэлэх зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, өрийн таазыг нэмсэн. Өрийн таазаа нэмэхгүй, улс эх орноо өрөнд орууллаа гэж байсан хүмүүс 2015 онд өрийн таазыг дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувьд хүргэнэ гэлээ. 2016 онд 65, 2017 онд 60 хувь. Тэгэхээр улсаа өрөнд оруулж байгаа гэдэг асуудлыг ярьсан хүмүүсээс эргээд асуух хэрэгтэй. Яагаад  өрийн таазыг нэмсэн талаар нь. Өмнө нь өрийн таазыг л нэмэх юм бол улс орон сүйрлээ гэж байсан. Үүнээс үүдээд аль аль талдаа хариуцлагыг нэхдэг баймаар байна. Өөрөөр хэлбэл, өрөнд оруулах асуудал сайдын суудлаар солигддог гэсэн товчхон ойлголт байна. Мөн төсвийн тэнцлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хоёр хувь байхыг өөрчилсөн. 2015 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.8 хувь байна гэсэн. 2016 онд дөрөв, 2017 онд гурван хувь байна гэнэ. Ингээд төсвөө дордуулсан хэлбэр рүү орлоо. Уг нь хамтраад энэ бүх нөхцөл байдлыг сайжруулаад явна гэж  бодож байсан. Харамсалтай нь эдийн засаг, төсвөө муутгах хэлбэр рүү явж байна. Төсөв дээр өөр нэг сонин зүйл харагдаж байгаа. Нэгдсэн төсвийн орлого 905 тэрбумаар буурсан. Улсын төсвийн орлого 630 тэрбумаар буурсан. Гэтэл зарлага нь 8.7 тэрбумаар өссөн. Уг нь нэг их наядыг хасна гээд баахан таналт хийсэн. Тухайлбал, Төрийн албан хаагчийн цалингийн нэмэлт 234 тэрбум төгрөг байхгүй болсон. Төрийн албан хаагчид тэтгэвэртээ гарахдаа авдаг байсан урамшууллуудыг бүр  байхгүй болгож байна. Засгийн газрын хэмжээнд урамшууллын хэмжээг тогтоож байна гэсэн байдлаар өөрчлөх санал оруулж ирж байгаа. “Оюутолгойг”-оос мөнгөө нэхэж чадахгүй байж иргэдийнхээ орлогоос авдаг, иргэд рүүгээ чиглэсэн арга хэмжээ авч байна.

-Хөрөнгийн татгварыг шинээр авна гэсэн үү?

-Хөрөнгийн татвар гэж бий болгож байгаа. Хөрөнгийн албан татварын хууль шинээр бий болсноор үл хөлдөх хөрөнгөөс татвар авна. Тээврийн хэрэгслүүд, бөөний, малын хөлийн татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг нэмнэ гэсэн үг. Ядарч, хямарч байгаа үед иргэдийнхээ татварыг нэмэхгүй гэж нэг улс төрийн хүчин саяхан хэлсэн дээ. Үүнийг ч гэсэн тэднээс асуух хэрэгтэй.

-Хямралаас гарах хамгийн оновчтой арга юу байна вэ?

-Компаниудаа тогтмол ажилтай байлгаж, улсын төсвөөс өгөх мөнгөө өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид орлоготой болж байж, татвараа төлнө. Ийм энгийн зарчим байх ёстой. Гэтэл компаниудаа ажилгүй болгож өрөнд орж байна. Өрийн тааз гэхэд 670 тэрбумаар өсч байгаа.

Д.ЦЭЦЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ