Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Та орон сууц сонирхож байна уу?

Та орон сууц сонирхож байна уу?

Tulga kompani 45 ail 2
Khovd baganatiin 24 ail
Elektro instalatsion 48 ail 1
Injid tur XXK 24 ail
Jargalant rashaant 14 ail 1
And zul
Dinatos XXK-nii 12 ail 1
Tsats gurvan suvraga 12 ail 2
Elsen morit XXK 24 ail 3

Хэрэглэгч ба бизнес

Сүүлийн үед Ховд аймгийн төвд орон сууц олноор баригдах болов. 2014 оны байдлаар аймгийн төвд шинээр ашиглалтанд орж байгаа болон барилга угсралтын ажил нь явагдаж байгаа 10 гаруй орон сууцны барилга байна.

Эдгээр нь гол төлөв 12 болон 24 айлын сууцнууд бөгөөд Ховд аймаг, мөн бусад аймаг хотуудад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн барьж буй барилга ч байна. Үнэ ханшийн хувьд Улаанбаатараас харьцангуй хямд ч, орон нутагтай бол иргэдийн худалдан авах чадвараас бас л хэтийдсэн түвшинд байна гэж үзэж болно.

Өмнө нь бид орон сууцны үнийг хөөрөгдөхгүйгээр бодитоор тооцож үзэх юм бол ямар түвшинд байх боломжтой байгаа тухайд мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа, тэр ч байтугай зарим, ганц нэгхэн шудрага удирдлага бүхий компаний үнэлгээгээ бодитоор тогтоож, хэрэглэгчдэд худалдсан жишээн дээр тулгуурлаж, хэд хэдэн цуврал нийтлэлийг бэлтгэн хүргэсэн.

Тэрхүү нийтлэлд дурьдагдсан бодит ханштай харьцуулах юм бол бидний та бүхэнд товч мэдээллийг нь хүргэх гэж байгаа шинэ сууцнуудын үнэ бас л “хөөсрөлттэй” байна гэж үзэхээс аргагүй. Эдгээрийн дотор нэг метр квадрат нь 750.0 мянга, 850 мянгаар үнэлэгдэж буй орон сууц байхад ихэнх нь саяас дээш байгаа нь чанартай холбоотой гэхээсээ илүү, бизнесменүүдийн сонирхол, дур зоргоос ихээхэн шалтгаалж байна гэж үзэж болохоор. Яагаад гэвэл орон сууцнуудын үнийн зөрүү нь тэдгээрийн чанар, баталгаат байдалтай ямар холбоотой байгаа талаар асуухад мэргэжилтнүүд тодорхой тайлбар хэлэхээс зайлсхийж байгаа юм.

Тэрчлэн шинээр баригдаж буй энэ олон сууцны чанар, стандарт хэрэглэгчдийн эрх ашигт хэрхэн нийцэж буйг үнэлж, дүгнэж буй байдал нь ч учир дутагдалтай. Мэргэжлийн хяналтын ганц хоёрхон байцаагч бүгдийг хянаж ажиллах боломжгүй. Дор хаяад захиалга өгч буй хэрэглэгчдэд барилгын компаниудын танилцуулж байгаа орон сууцны талбайн хэмжээ нь “маапаантай” байх магадлал ихтэй байна.

Компаниуд шинээр барьж байгаа орон сууцныхаа талбайн хэмжээг гаргахдаа ихэвчилэн нийт зай хэмжээ болон ашигтай талбайг хооронд нь ялгаж салгахгүйгээр нийт талбайгаа ашигтай талбай болгон тооцож танилцуулдаг болсон нь олон жишээн дээр харагдсан. Үүнийг хуучны үеийн барилгын инженерүүд болон мэргэжилтнүүдийн зарим нь гайхахад хүрээд байгаатай ч тааралдаж байсан.

Эл бүгдийг орхин үгүүлэхэд ямар ч атугай орон сууц олноор баригдах болсон нь сайн хэрэг бөгөөд, үүнийг дагаад үнэ, чанарын өрсөлдөөн, хэрэглэгчдэд ээлтэй хандлагууд ч бий болох биз ээ гэсэн билэгтэй үгийг дашрамд нь дайхыг хүснэ.

Уншигч та бүхнийг Ховд аймгийн төвд шинээр баригдсан болон баригдаж буй орон сууцнуудын тухай товч мэдээлэлд урьж байна.

1.Прокурорын газрын зүүн тал, Шүүхийн шинжилгээний албаны баруун талд байрлалтай, “Ховдын тулга ХХК” -ний барьж буй 5 давхар 45 айлын орон сууц. 2013 онд баригдаж эхэлсэн. 2014 оны 1 сараас ашиглалтанд өгөх зорилготойгоор ажиллаж байна. Өрөөний сонголтын хувьд 1 өрөөтэй 2 сууц, 2 өрөөтэй 6 сууц, 3 өрөөтэй 1 сууцнаас бүрдсэн.

Үнийн хувьд бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн тохиолдолд нэг метр квадрат нь 1.0 сая төгрөг. Банкны зээлд хамрагдах замаар авах бол 1,0 сая 200.0 мянган төгрөг.

. 2.Прогресс сургуулийн харалдаа замын хойт талд “Ховд баганат ХХК” -ний Жаргалант сумын ЗДТГ-ын захиалгаар барьж буй 4 давхар 14 айлын орон сууц. 2013 оны 6-р сард эхэлсэн. 2014 оны 12-р сарын 1 гэхэд бүрэн ашиглалтанд өгөх зорилготой. Өрөөний сонголтын хувьд давхар тус бүр нь 1 өрөөтэй 1 сууц, 2 өрөөтэй 3 сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 900000 төгрөгийн саналтай байна.

3.Спортын ордны баруун талд талд “ Электро Инсталэшин ХХК” -ний барьж буй 4 давхар 48 айлын орон сууц нь А, Б гэсэн хоёр байрнаас сонголтоо хийх боломжтой. 2014 оны 4-р сарын 25 баригдаж эхэлсэн. Сүүлчийнхээ байрыг 2014 оны 1-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200 мянган төгрөг.

 4.72 айлын орон сууцны баруун, замынхаа цаад талд байрлалтай “Инжид төр ХХК” –ний барьж буй “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгат 4 давхар 24 айлын орон сууц. 2013 оны 10-р сард баригдаж эхэлсэн. 2014 оны 12-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа.

Үнэ ханш нэг метр квадрат нь 750.0 мянган төгрөг.

5.Хөгжил политехник коллежийн дотуур байрны баруун хойт талд нэгдүгээр 12 жилийн сургуулийн ар талд байрлалтай, “Жаргалант рашаант” компани барьж ашиглалтанд оруулж буй 4 давхар 16 айлын орон сууц. 57 болон 60 метр квадрат бүхий 2 өрөө, 47 метр квадрат бүхий 1 өрөө байруудас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200.0 мянган төгрөг.  

6.Прогресс сургуулийн харалдаа замын хойт талд “Анд зул ХХК” -ний барьж буй 4 давхар 16 айлын орон сууц. 2012 оны 8-р сард баригдаж эхэлсэн. 2014 оны 12-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Өрөөний сонголтын хувьд 2 өрөөтэй 8 сууц, 3 өрөөтэй 8 сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая төгрөг. 

7.Прогресс сургуулийн дэргэд “Динатос ХХК” -ний барьж буй 4 давхар 12 айлын орон сууц. 2014 оны 7-р сард баригдаж эхэлсэн. 2014 оны 12-р сард ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа. Давхар тус бүрт нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая төгрөг. 

8.Цагдаагийн газрын баруун өмнө талд ХДТ-ын зүүн талд байрлалтай “Шинэ төгс шийдэл” компани барьж, 2014 оны 11 сарын эхээр ашиглалтанд оруулсан 4 давхар, 12 айлын орон сууц. Давхар тус бүр нь нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200.0 мянган төгрөг 

9.Тавдугаар цэцэрлэгийн барилгын баруун талд 52 айлын орон сууцнаас урагш, Ховдын өргөө компаний барьсан 12 айлын орон сууцны чанх урд талд байрлалтай “Цац гурван суврага”   компаний барьж буй 4 давхар, 12 айлын орон сууц. 2014 оны 8 сард эхэлсэн. Оны сүүлчээр ашиглалтанд оруулах зорилготой. Давхар тус бүр нь нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 100.0 мянган төгрөг

10.Захын хойт тал, “станцын сууцнууд”-ын орчимд байрлалтай Говь-Алтай аймгийн “Элсэн морьт” компаний барьж буй 4 давхар, 24 айлын орон сууц. 2014 оны 8 сард эхэлсэн. 2015 онд ашиглалтанд оруулах зорилготой. Давхар тус бүр нь нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200.0 мянган төгрөг

11.Цэргийн ангийн хашаан дотор хашааны урд талаас ордог гол хаалганы дэргэд байрлалтай ББМЗЗТ компаний барьж буй цэргийн ангийн албан хаагчдад зориулсан 4 давхар 24 айлын хоёр орон сууц /нийтдээ 48 айлын сууц. 2014 оны 7 сард эхэлсэн. 2015 онд ашиглалтанд оруулах зорилготой. Давхар тус бүр нь нэг, хоёр, гурван өрөөтэй дөрвөн сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 850 мянган төгрөг

Бэлтгэсэн:  Г.Төрмөнх

Б.Дарьчулуун

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ