Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ Соёл - Түгжрэл – Гэмт хэрэг

Соёл - Түгжрэл – Гэмт хэрэг

Soeol tugjrel

Боловсрол ард түмэнд хүрэхэд зөвхөн хатуу мэдлэг биш харин уран зохиол чухал үүрэгтэй. Тиймээс иргэн хүн, ялангуяа залуу хүн номтой нөхөрлөх хэрэгтэй. Төр бас үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Учир нь хүн ардад танин мэдэхүйг зөвхөн шинжлэх ухааны хатуу боловсролоор биш уран зохиолоор давхар дамжуулах боломжтой. Үүгээр олон асуудал шийгдэгдэх боломжтой.

Уран зохиолын энэ асар их ач холбогдлыг олон орнууд таньсан тул яг л ШУ-тай ижил хэмжээнд уран зохиолын салбарыг хүчтэй дэмждэг. Манай өнөөгийн ардчилсан төр үүн дээр ямар ч бодлогогүй явсаар л байх уу?

Социализмын үед зөвхөн ном бичих, уран бүтээл туурвих үүрэг даалгавартай мэргэжлийн хүмүүс цалинтай ажиллаж, номыг жинхэнэ үйлдвэрлэж, соёлыг жинхэнэ түгээж байсан. Харин одоо энэ бодлого үнэхээр үгүйлэгдэж байна.

Социализмын үеийн зохиолчид Монголчуудад хүн төрөлхтөний мэдлэгийг түгээхийн хажуугаар сайн, муу, гоо сайхны мэдрэмжүүдийг өгч чадсан. Харин одооны залуус юугаар хүмүүжиж байна вэ? Бодох л асуудал.

Уран зохиолын агуу хүчийг ашиглаж нийгмийн олон асуудлуудыг шийдвэрлэх, гоосайхан, сайн муугийн мэдрэмжийг бий болгох бзрэн боломж бгаа. #‎Соёл #‎Түгжрэл #‎ГэмтХэрэг эдгээр зүйлсийн үндсийн үндэс тархи, оюун ухаан, оюун санаа, сэтгэлгээ, хүний хүмүүжил байдаг.

Өнөөдөр Монголын нийгмийн САЙН, МУУ-гийн үнэлэмж, мэдрэмж алдагдаад байна.

Уран зохиол нийгмийн хаана асуудал, алдаа, дутагдал, завхрал байна тэдгээрийг илрүүлж илчилж хүмүүсийн нүдийг нээх увидастай. Энэ хүчийг ашиглах хэрэгтэй. Үүний төлөө бид тэмцэж, зүтгэж байгаа.

Нийгмийн шударга бус зүйлүүд, тулгамдаж буй асуудлуудад хариулт өгөх үүрэг сэхээтнүүдэд бий, төр бас үүнийг дэмжих үүрэгтэй. Үүргээ хэзээнээс ухамсарлах вэ?

Яагаад эрх чөлөөт, эрхзүйт, ардчилсан гэгдэж буй өнөөгийн нийгэмд хүмүүс амаа үдүүлж сайн дураараа улстөрийн хэрэгсэл болж бие даасан, "ЧӨЛӨӨТ" иргэн бус ХАРААТ иргэд болоод байна?

Өнөөдөр хүүхэд залуучуудад гоосайхан, сайн, муугийн мэдрэмжийг өгч, соёлын боловсрол олгох үүрэгтэй ХҮҮХДИЙН, ХҮҮХЭЛДЭЙН театрууд хаачив???

Сайн бод, сайн бодъё, сайн бодоцгооё.

 

                                                                                                                                                         Н. Хүлгэн

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ