Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Францын элчин сайд айлчилав

Францын элчин сайд айлчилав

Prants 1
Prants 4

Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ энэ оны 11 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Ховд хот, Булган суманд ажлын айлчлал хийгээд буцсан. Булган суманд ажиллах хугацаандаа сумын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж, 2 дугаар дунд сургуульд хандивласан компьютер, хүүхдийн цэцэрлэгт хэрэгжүүлсэн худгийн төсөл, мөн “Эко 00”-ийн төсөлтэй танилцан, 2015 онд тохиох Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Булган суманд Рубрукийн хөшөө босгох газар, цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрыг үзэж, хөшөөний загварыг сумын удирдлагуудад үзүүлэхийн дашрамд хөшөөг босгох хөрөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан.

Мөн сум дундын Прокурорын газрын хамт олонтой ч уулзаж амжсан юм.

Элчин сайд Францын Рубрук хотын Захиргаанаас Булган сумын 2 дугаар дунд сургууль дээр зарласан “Хүүхэлдэй урлахуй” сэдэвт уралдааныг дүгнэж, оролцогч хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулсан ба Булганы хүүхдүүд өөрсдийн хийсэн хүүхэлдэйгээ Рубрук хотын музейд илгээж байсан нь тун сонирхолтой.

Элчин сайдыг Булган сумаас Ховд аймгийн төвд хүрэлцэн ирэхэд Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.

Засаг дарга Элчин сайдыг дипломат албаныхаа нөр их ажлын цаг заваа гарган, өөрийн биеэр хөдөө орон нутгийг зорин ирж, хамтын ажиллагаатай танилцаж байгаад талархал илэрхийлээд, сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж байгаа төдийгүй Франц улсаас хэрэгжүүлж буй олон төсөл хөдөө орон нутгийн ард иргэдэд ач тусаа өгч байгааг сайшаан тэмдэглэж байв.

Түүнчлэн Ховд хот бол Монголын эртний хотуудын нэг бөгөөд Алтайн нурууны ар талд аян зам, худалдааны зангилаан дээр үүссэн. Одоо энэ түүх орчин үед дахин давтагдах гэж байна Дараа жил Ховд хотын 330 жилийн ой тохиох гэж байна гээд аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн гарцыг танилцуулав. Мөн Франц улсын Рубрукийн холбооноос хэрэгжүүлсэн 67 сая 500 мянган төгрөгийн өртөг бүхий эко 00-ийн төсөл нь сум орны эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд ихээхэн үр дүнтэй болсныг сайшаагаад, Ховд хотод хэрэгжүүлэх саналыг Элчин сайд болон Рубрукийн холбоонд албан ёсоор уламжлав.

Элчин сайд Ховд хотод саатах хугацаандаа ХоИСургууль, Прокурорын газар, ХДТ, БОЭТөвөөр орж танилцлаа. БОЭТ-д зочилохдоо эмч нарын төлөөлөлтэй уулзаж, 11 дүгээр сарын сүүлээр Францын эмч нар энд ирж хийх, мэс заслын эмчилгээний   урьдчилсан хөтөлбөртэй танилцав. Энэ үеэр БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох хэлэхдээ өнгөрсөн жил францын эмч нар ирж, олон хүүхдэд хагалгаа хийсэн нь үр дүнтэй болсон. Франц-Бельги улсын хамтарсан 6,8 сая еврогийн санхүүжилттэй төсөл удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Эдгээр нь Франц Монголын харилцаа тус байгууллага дээр онцгой үр нөлөөгөө өгч буйгийн тод илрэл гэсэн юм.

Ховд их сургуульд зочлох үед нь захирал, доктор Ж.Янжмаа хүлээн авч уулзаад, өнгөрсөн зуны 7 дугаар сард Булган сум, Рубрук тосгоны хооронд эгч дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд Франц улсад очсон тухайгаа хэлж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ сургуулийнхаа талаар товч танилцуулсан.

Францтай зэргэлдээ орших Швейцарь улсад Ховд их сургуулиас 2 багш, 2 оюутныг 45 хоногоор мэргэжил дээшлүүлж байгаагаас гадна, Швейцариас ч багш, мэргэжилтнүүд ирж ажилладаг. Тэд нар голдуу франц хэлтэй байдаг тухай сургуулийнхан дотночирхон ярьж, тус сургууль дээр органик бордоо гарган авч, барилгын материал үйлдвэрлэлийн туршилтийг амжилттай хийснийг танилцуулав. Бас Франц улсын технологийн хөгжил өндөр тул хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байв.

Элчин сайд Ив Дэлүнэгийн энд айлчилж буй нэг зорилго нь Ховд их сургуульд франц хэлний анги нээх боломж байгаа эсэхийг судлах, Францын Тулизийн их сургуультай харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх явдал юм байна.

               Франц улс бол дэлхий дахины амьдралд тодорхой байр сууриа олсон, хөгжилтэй гүрнүүдийн нэг бөгөөд, Герман улстай хамтран Европын холбоог үүсгэн байгуулсан, НҮБ-ын ҮАБЗ-ийн гишүүн орон юм. НҮБ-ын харьяа ЮНЕСКО хэмээх байгууллага тус улсын нийслэл Парис хотод байрладгийг бид мэднэ.

Франц хэл НҮБ-ын албан ёсны таван хэлний нэг, Европын холбооны ажлын хоёр хэлний нэг бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 50 оронд 300 сая хүн франц хэлээр ярьж байгаа, 2050 он гэхэд 800 сая болж нэмэгдэх урьдчилсан тооцоо бий гэнэ.

Элчин сайд “сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа их эрчимтэй хөгжиж байна. Томоохон компаниуд УБ хотод төлөөлөгчийн газраа нээж олон улсын бага сургууль байгууллаа. 1963 оноос эхлэн МУИС-д франц хэл зааж эхэлсэн. Монгол улсад 5000 гаруй хүн франц хэлээр ярьдаг гэсэн мэдээ байдаг. Өнгөрсөн жил хоёр улсын хооронд агаарын шугам нээж, Францаас Монгол улсад 10 мянган жуулчин ирсэн нь франц хэлний хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэнэ гэдгийг харуулж байна” гээд францаас нэг багш ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ЭСЯамнаас ном, сурах бичиг явуулна хэмээн амалсан.

Уулзалтын дараа Элчин сайд ХоИС-ийн оюутнуудад лекц уншиж тэдний асуултанд хариулсан юм.

Д.Нямаа /доктор, Аймгийн ЗДТГ-ын ГХ хариуцсан мэргэжилтэн/    

                                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ