Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Сонин хачин Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болох гэж зүтгэжээ

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болох гэж зүтгэжээ

Boliochee

    

Уржигдар Ерөнхий сайдын суудлаасаа огцорч өөрийн бүрэн эрхээ Шадар сайд Д.Тэрбишдагвад түр хугацаагаар шилжүүлэн өгсөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эргээд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болохын тулд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг шахжээ. Гэвч нөгөөх нь байнгын хорооны хурлаа зарлаад ирцээ бүрдүүлж чадсангүй.

Н.Алтанхуягийг огцруулахдаа Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Д.Тэрбишдагвыг томилчихсон. Уг нь Үндсэн хуульд зааснаар бол дараагийн Ерөнхий сайд томилогдтол огцорсон Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэдэг аж. Гэхдээ бас Засгийн газрын тухай хуулинд үүрэг гүйцэтгэгчийг сольж болох тухай заалт ч бий ажээ.

Тиймээс Н.Алтанхуяг Үндсэн хуулийн заалтыг урдаа бариад өнөөдөр үүрэг гүйцэтгэгч болохын тулд А.Бакейг шахамдуулсан ч УИХ-д тэр үнэхээр хүчгүйдсэн нь харагдлаа. Н.Алтанхуягийг ахин дээш гаргах сонирхол гишүүдэд байхгүй учраас байнгын хорооны хурлыг хуралдуулах ирц хүрээгүй байна.

Г.Самбаа эх сурвалж: ugluu.mn

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ