Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Тагнуулч өвөө

Тагнуулч өвөө

Ivashkin zurag 04

              Халхын голын байлдааны ялалын 75 жил,

                Агуу их эх орны дайны 70 жилийн ойд

Тапала Алданышыг анх хараад л их хүнд хэцүүг туулсан хүн юм даа гэж тааварлав. Дулаахан сайхан монгол гутал өмссөн тэрбээр тасалгаан дотуур хурдан шаламгай хөдлөж, аяг дүүрэн цай барьсаар ирэх зуураа, тэнд байгаа зочдоос нүд салгалгүй ажиглана. Тэр бүүр бяцхан жаал байхаасаа л хэзээ ч өөрийн иргэний үнэмлэх, төрсөн бичиг баримтаа хүмүүст үзүүлдэггүй ажээ. Би түүний бичиг баримтыг хараад өөрийн эрхгүй гайхаш төрөв. 1916 оны оны есөн сарын 15 гэсэн тэмдэглэгээ тэнд дурайж байх юм. Хүнд хэцүү цагийг хамт туулсан түүний нас цачуутнуудаас одоо ганц хоёроор тоологдох, тун цөөхөн хүн үлджээ. Энэ хүн аль 75 жилийн өмнөх үйл явдлыг маш сайн санаж байлаа. Залуу дайчин 1939 онд 17 дугаар дивизийн командлагчийн хараанд өртжээ. Тэр эмээл дээрээ бат сууж бууны сум шунгинан, исгэрэх талын дундуур огт чимээ гаргалгүй давхихдаа, мэдэгдэхийн аргагүй газрыг төвөггүй баримжаалан олж очдог байв. Тийм болохоор л японы милитиристуудтай хийсэн дайны эхэн үеэс аваад цэргийн тагнуулийн албанд тохоон томилогджээ. Командлалаас түүнд нууц даалгавар өгсөн нь Зөвлөлт Монголын цэргийн байрлалаас бараг 300 километрийн алслагдсан газарт, дайсны ар талд нэвтрэн, дайсны байршил, хөдөлгөөний тухай хэл мэдээ авах, холбоо харилцааг нь устгах ажиллагаа байв.

Тагнуулчид өдөр нь зөвхөн нөхцөл байдлыг ажиглаж өнжөөд, шөнө нь ажиллагаагаа эхлэв. Харуулыг ганц сумаар алдалгүй буудаж чадахгүй бол бүх зүйл бүтэлгүйтнэ. Гэсэн ч тэд тэгж бүтэлгүйтсэнгүй. Ийнхүү харуулыг устгах төлөвлөгөө амжилттай болж, тэд японы офицеруудын бүрэлдэхүүн бүхий зургаадугаар армийн штабын үндсэн байрлалд хүрч, дотогш нэвтрэн, дайсны гол хүчний байршлыг тодорхойлж өөрийн армийн агаарын хүчний бөмбөгдөгч группын командлалтай холбоо барьж чаджээ. Тэрээр 24 удаа ийм нууц ажиллагаа гүйцэтгэсэн байна. Эрэлхэг зориг, дайчин үйлсийнхээ төлөө шагнуулсан одон медалууд ч түүнд цөөнгүй бий.

Халхын голын байлдаан манайхны ялалтаар дууссаны дараа тэр японы хорлон сүйтгэгчдийг илрүүлэн устгах тагнуулын үүргээ үргэлжлүүлсээр байлаа. Түүнтэй мөр зэрэгцэн байлдаж явсан 20 гаруй хүнтэй тагнуулын багаас одоо гагцхүү мань хүн л амьд сэрүүн үлджээ. Хал үзсэн хашир дайчин Тапал 1945 оны 8 дугаар сард японы самурай нарыг бут цохих, Зөвлөлт Монголын армийн бүрэлдэхүүнд Хайлаар хотын чиглэлд давшив. Тэрээр Монголын армийн 20 дайчин дайсан этгээдийн зүгээс хэл мэдээ олзлох тагнуулийн даалгавар авсан бөгөөд даалгаврыг амжилттай биелүүлж, командлалд нэн чухал хэрэгтэй байсан мэдээллийг олж хүргүүлж чадсан байна. Чухам үүний үр дүнд манай цэргүүд цус асгаруулж байлдалгүйгээр хотыг чөлөөлж Японы арми цагаан туг өргөн бууж өгчээ.

Дэлхийн хоёр дугаар дайны дараа Тапал Алданыш төрөлх Өлгий хотдоо ирж багшаархан байшин барьж аваад амьдралаа зохиолоо. Гэрлэж, хүүхэдтэй ч болов. Гэтэл гэнэтийн золгүй явдал тохиолдож эхнэр нь хорвоог орхин оджээ. Тэгээд амьдралын эрхээр дахин гэрлэж, одоо тэр таван хүү, есөн охин, олон ач зээ нартай өнөр өтгөн аж төрж байна.

Өнөөдөр Монголд амьдарч буй Тапалын төрөл төрөгсдийг тоолбол 172 -т хүрнэ. Хүү, охин, хүргэн, бэр, ач, зээ, ачинчир, зээнцэр гээд. Энэ жил тэд бүгдээрээ Тапал өвөөгийнхөө 100 насны ойг тэмдэглэнэ. Энэ өнөр гэр бүлээс миний олж харсан бас нэг эрхэм зүйл бол тэд ургийн бичгээ тун нямбай сайн хөтөлдөг явдал юм. Чухам тиймээс элэнц, хуланцаа ч мэддэг, хүндэтгэн дурсдаг нь надад сайхан сэтгэгдэл төрүүлэв. Тухайлбал тэдний хуланц өвөө Рысбая гэж 1800-1882 онд амьдарч байсан биеийн хүч тэнхээ ихтэй хүн байжээ. Тэр хүн Монгол бөхийн спортоор хичээллэж, хүндийг өргөлтийн төрлөөр дээд амжилт тогтоож байсан түүх намтар нь одоо үр ач нарт нь хадгалагдан үлдсэн байна.

Ид аагтай, бяртай байхдаа түүний өргөсөн 178 сантметрийн диаметртэй, 184 килограмм жинтэй чулууг одоо болтол хэн ч өргөж дийлээгүй аж. Өвөг дээдсийнх нь бахархалт намтрын гэрч болсон тэр чулуу одоо Дундат (Хятад) улсын Шинжаан Уйгарын Шункор сиян (сум)-ын дэргэдэх спортын сургуульд хүчит эрийн дурсгалыг сануулсан, музейн үзмэр болон хадгалагдаж байна. Тапал Алданышийн тэсвэр хатуужил, яс чанар нь мэдээжийн хэрэг, тэрхүү алдарт өвөөгөөс нь өвлөгдсөн байж таарна.

Биднийг тэдний гэрээс явахын өмнөхөн Тапал өвөө Оросоос ирсэн зочдоо хүндэтгэж, одон медалуудтай (пиджак), гадуур цамцаа өмсөж зураг авахуулья гэснээр бид түүний зургийг дуртайя дарж өгсөн билээ.

Алекскей Ивашкин (АБНУ-ын гавьяат сэтгүүлч)

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх      

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ