Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Спорт Арван тамирчин шинээр спортын мастер боллоо

Арван тамирчин шинээр спортын мастер боллоо

Medeenii zurag 01
Byambaa
Ulambayar

“Ховд 2014” бага олимп буюу олон төрөлт спортын тэмцээний төгсгөлд спортын мастер болон дэд мастер цолны болзол хангасан тамирчдад үнэмлэх, тэмдэг гардуулав.

Өндөр уулын спортын төрөлд Монгол улсын спортын мастер цолыг “Хан Алтайн Бүргэдүүд” уулчдын клубын тамирчин Дүгэржавын Бөхжаргал, Гонгоржавын Төрмөнх, Хумбаагийн Бямбасүрэн нарт олголоо. Эдгээр гурван тамирчин өндөр уулын спортын төрөлд тогтмол амжилт гаргаж спортын мастерийн болзол биелүүлсний зэрэгцээ, таван удаа улсын аврага болж, олон улсын тэмцээнд багаараа тэргүүн байр эзэлсэн зэрэг амжилт үзүүлжээ.

Мөн Чөлөөт бөхийн спортын төрөлд Монгол улсын спортын мастерийн болзол хангасан Дэрмээгийн Уламбаяр, Даваажаргал, Шатрын спортын төрөлд Монгол улсын спортын мастерийн болзол хангасан Отгонбаяр, Гар бөмбөгийн спортын төрөлд Монгол улсын спортын мастерийн болзол хангасан Баттулга, Батхуяг нарт спортын мастерийн үнэмлэх тэмдэгийг, ширээний теннисны спортын төрөлд Монгол улсын спортын дэд мастерын болзол хангасан Төрболд, Самбо бөхийн спортын төрөлд Монгол улсын спортын дэд мастерын болзол хангасан Заяа, Гимнастикийн спортын төрөлд Монгол улсын спортын дэд мастерийн болзол хангасан Эрдэнэ-Очир нарт спортын дэд мастерийн үнэмлэх тэмдэгийг тус тус гардууллаа.  

                                                                                                                        Г.Энхжаргал

    

Comments 

 
#13 Zochin 2014-08-12 17:51
Хахаха нээрээ яг тэгсэн шүү. MNB-ын Чандмань студ, ТВ 9 энэ тэр гээд төвийн хэд хэдэн ТВ тэгээд Ховдын бүх ТВ байсан тэд яг л тэгэцгээсэн
Quote
 
 
#12 Zochin 2014-08-12 17:47
Setguulch survaljlagchid ni gesen chini darga nariig shgnaj baihad l baahan kamer8 apparat barichihsan chihldeed tulheltseed urd, hoino ni orood l guildeed baisn tegtel yag pinaliin togloltiin dun garah sportiin shine masreruudad tsol temdeg garduulah bolson chini hen ni ch baihgui bolchihson. Darga nariinhaa teneg daalgavriig bieluulsen l bol tedend boloo um baih. Manai setguulchdiin nuur tsarai neg iimerhuu l bgaa um daa. Haramsmaar
Quote
 
 
#11 Muugii master 2014-08-12 14:22
Za masteruudad amjilt husie ee
Quote
 
 
#10 Baagii 2014-08-12 14:00
Ted chini ajlaa hiij bga uls yugii ni daldganadag um Bas tegj bolohgui shte
Quote
 
 
#9 Zochin 2014-08-12 13:58
Neg baahan apparat kamer barisn nuhduud guldeed baigaagui yu6 Ted chini l baihgui yu daa
Quote
 
 
#8 Baagii 2014-08-12 13:55
Daldgaruud gedeg ni hen um be?
Quote
 
 
#7 Zochin 2014-08-12 12:00
Harin tiimee darga nar ni ch uhaangui daldgaruud ni uhaangui. Deeree suudlaa olohgui bol dooroo guidlee olohgui geech l bolj bna lee
Quote
 
 
#6 Uuliin holboo 2014-08-12 10:42
Shinehen tsol temdegee gardaj avsn Hovdiin gurvan mastertaa bayar hurgej. Mongoliin Uuliin holboonoos mend damjuulj bna shuu
Quote
 
 
#5 Зочин 2014-08-12 10:40
Яг тэгсэн шүү нээрээ балай юм. Тэр дарга нар нь гэж ямар ухаангүй нөхдүүд байдийм дуртай ь аргагүй зүүгээд л зүгсож байна лээ кккккккк
Quote
 
 
#4 Спортын зүтгэлтэн 2014-08-12 10:30
Хэ хэ яг тийм шүү. Сая гэхэд бага олимпийн сүүлчийн өдөр Олимпийн Алтан Од медалийг баахан дарганцаруудад тараалаа шүү дээ. Спортыг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан ч гэх шиг. Яг үнэндээ спортыг хөгжүүлэхэд 10, 20 жилийг зориулсан мэргэжлийн спортын зүтгэлтэнүүддээ өгөх ёстой байхгүй юу. Тэгтэл тэр хүмүүс нь дэмий гайхаад л хоосон хоцорч байгаа юм. Харин спортын мастер бол амжилтынхаа эрэмбээр яг болзлоо биелүүлж байж авдаг болохоор бахархалтай Мастеруудад баяр хүргэе
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ