Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Спорт Ховдын “бага олимп” буюу Ховдчуудын спортын наадам

Ховдын “бага олимп” буюу Ховдчуудын спортын наадам

SANY0460
SANY0461
SANY0446

Бага олимп буюу нийтийг хамарсан спортын наадам Ховд аймагт 2014 оны 8 сарын 6-нд эхэлж, 7-ны орой нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээн нь үндэсний бөх жу-до, чөлөөт бөх, сурын харваа, олс таталт, буухиа гүйлт, шатар, даам, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, ширээний теннис зэрэг 10 гаруй төрлөөр 5 өдрийн турш үргэлжлэх ба тус аймгийн 16 сум мөн аймгийн төвийн 12 багийн 1500 орчим тамирчин уг тэмцээнд оролцож 90 шүүгч, төрөл тус бүр дээр хуваагдан ажиллах юм.

             Спортын тэмцээнийг Монгол улсын Засгийн газар, ССАЖЯ, Монголын үндэсний олимпийн хороо, Ховд аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна. Ховд аймгийн хөгжлийн төлөө сангаас уг тэмцээнийг хөрөнгө мөнгөөр дэмжиж байгаа ажээ.

“Амжилтын оргил өөд” гэсэн уриатай бага олимпийн зорилго нь иргэдийн спортод дур сонирхолтой болгох, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, шилдэг тамирчдыг хөхиүлэн дэмжих, олимпизмийн үзэл санааг түгээхэд оршиж байгаа юм хэмээн зохион байгуулагчид ярьлаа. Дэлхийн улаан номонд орсон Алтайн аргаль хонийг тэмцээний бэлгэдэл болгожээ.

8 сарын 7-ны үдэш Ховд хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болсон спортын наадмын нээлтэд Үндэсний олимпийн хорооны ерөнхийлагч Отгонцагаан, МҮОНТ-ийн захирал Наранбаатар, ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн ерөнхий дасгалжуулагч Басхүү, түүнчлэн Ховд аймгийн удирдлагууд оролцож үг хэлсэн.

Бага олимпид оролцох нийт тамирчид жагсаал үзүүлэх тогтлолт үзүүлсэн юм.

                                                                                                                            Г.Мөнх

Comments 

 
#1 dash 2014-08-13 12:17
baga olimp saihan bolson shvv
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ