Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УРЛАГ Галдан хааны тухай тайзны анхны том уран бүтээл

Галдан хааны тухай тайзны анхны том уран бүтээл

Galdanboshigt haan duulalt jujig 1
Duulalt jujig 01
Galdanboshigt haan duulalt jujig 4

             Галдан хааны мэндэлсний 370 жилийн ойд зориулан МЗЭ-ийн шагналт Нямжавын Сүхдоржийн цомнол Зүүнгарын хаант улсын хаан, агуу эх оронч, дипломатч Галдан хааны тухай “Галдан бошигт” хаан хэмээх дуулалт жүжгийг Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид ССАЖЯ – ны дэмжлэгтэйгээр тайзнаа амилуулан, ойн баяр наадмын үеэр хэд хэдэн удаа үзэгчдийн хүртээл болгосон.

Монгол үндэстэн дэлхийн түүхэнд гурван их гүрнийг байгуулсан нь дэлхийн анхны төрт улс Хүннү гүрэн, Чингэс хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улс, Зүүнгарын хаант улс юм. “Галдан бошигт хаан” дуулалт жүжигт Зүүнгарын хаант улсын Галдан бошигт хааны төр улсынхаа тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, улстөрийн үзэл, амьдралынх нь сүүлчийн он жил, үндэстний эв нэгдлийн тухай өгүүлжээ.

Галдан хааны үйл хэрэг, амьдрал тэмцлийн тухай зохиолчид уран бүтээлчдийн олон бүтээлүүд бүтээгдсэн байдаг.Төрийн соёрхолт зохиолч Балжирын Догмидын “Үхэл ирвээс үл эмээтүгэй” бэсрэг романыг юуны өмнө нэрлэж болох бөгөөд энэ бүтээл нь уран сайхны шийдэл, дүр зохиомж, түүнчлэн баатруудын дотоод амьдрал, оюун санааны ертөнцийг гарган үзүүлэх гэсэн оролдлогынхоо хувьд үнэ цэнэтэй бүтээл болсон. Сүүлийн жилүүдэд тайзны чиглэлийн хэд хэдэн томоохон бүтээлийг зохиолчид туурвисанаас МЗЭ-ийн шагналт нэрт зохиолч Булгудур М.Уянсүхийн “Тэнгэр тайсан үхэл буюу Хар сүлдний оршил”, орчуулагч, зохиолч Наваанзоч Х.Цэдэвийн “Галдан хааны ганцаардал”, мөн өдгөө тайзнаа тоглогдох болсон МЗЭ-ийн шагналт зохиолч Кидан Н.Сүхдоржийн “Галдан бошигт хаан” жүжгүүд юм. Эдгээр нь бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой чамбай бүтээлүүд бөгөөд он цагийн уртад уншигчдын мэргэн оюуны мэлмийгээр шүүгдэх нь магад.

Төрийн шагналт ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хөгжмийг нь хийсэн “Галдан бошигт хаан” дуулалт жүжиг нь дөрвөн бүлэг, зургаан үзэгдэлтэй бөгөөд жүжгийн үйл явдал Галдан хаан хорвоод мэндэлснээр эхэлнэ. Нэгдүгээр бүлэгт түүний бага нас, эцгийнх нь зуурдын үхэл, ахыг нь хөнөөсөн хуйвалдааны тухай, удаах бүлэгт бурхны номонд боловсорсон Галдан нутагтаа эргэж ирээд хаан ширээнд заларч Ануг хатан буулгаж байгаа тухай бас Түвдийн далай ламаас бошигт цол хүртэж буй зэргийг үгүүлнэ. Эцсийн амьсгалаа хураатлаа Манжийн хаантай тэмцэж, эцэст нь “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлснээр энэ жүжиг өндөрлөнө.

Жүжгийн нэг онцлох зүйлийг дурьдвал орон нутгийн театрын уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн чадварлаг найруулагч, хөгжмийн зохиолч, бүжиг дэглээчдийг хөдөөгийн театруудад урин ажиллуулах боломж нээсэн явдал юм.

Жүжгийн гол дүр Галдан хаанд дуучин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд жүжигчин С.Лхамхүү, дуучин Б.Мэндээ, Галдан хааны ээж Юм Агас хатны дүрд гавьяат жүжигчин Д.Болормаа, Анударъяа хатанд С.Ариунжаргал, өндөр гэгээн Занабазарын дүрд Д.Нямбаяр, Номын гэгээн багшид Б.Даваажаргал, Данжило баатарт Т.Идэрмөнх, Үржинжав жанжинд Д.Төгөлдөр, Цэвээнравданд С.Хадхүү, Чахундоржид Б.Цогтсайхан, Занадарь хатанд Б.Тунгалаг, Энх-Амгалан хаанд жүжигчин Б.Бямбасүрэн, Цөхүр Увшид Б.Хүрэлсүх, Авдрахман ноёнд Х.Ганзориг нар тоглосон бол жүжгийн дууг гавьяат жүжигчин С.Жавхлан зохиож, дуулсан юм.

Хөгжмийн зохиолч төрийн шагналт Б.Мөнхболдтой шинэ бүтээлийнх нь тоглолтын үеэр уулзавалЭнэ сайхан уран бүтээлийн хөгжмийг бичих завшаан надад тохиолоо. Би анх 2006 онд Галдан хааны талаар судалгаа хийж, 2008 онд “Галдан Бошигт хаан” нэртэй дөрвөн ангит симфони бичсэн юм. Мөн 2009 онд “Алтан намар” хөгжмийн наадамд энэ бүтээлээрээ анх оролцож тус наадмын Гран При шагнал хүртэж байсан. Тэгээд энэ симфони сюэтээ цааш нь үргэлжлүүлж 2013 онд цомог гаргасан. Энэ жил туульсын дуулалт жүжгийн бүтээл болгон баяжууллаа” хэмээв. Жүжгийн бүжиг дэглээчээр ажилласан гавьяат жүжигчин А.Даваахүү хэлэхдээ “Хааны сүр хүчийг магтан дуулсан энэхүү дуулалт жүжигт миний бие тайлагдашгүй түүхийн гэрч болж байгаадаа, Галдан бошигт хааны гал мэт дүрэлзэн асах сүр хүчтэй энэхүү гайхамшигт хааны тухай  уран бүтээлийг оюун санаандаа тунгаан бодож, урлагийн хэлбэрээр туурвин тавьж байгаадаа туйлын их баяртай байна” гэсэн юм.

Жүжгийн түүхийн зөвлөхөөр доктор, профессор На.Сүхбаатар, гавьяат багш А.Баасанхүү, ерөнхий зураачаар Ц.Энхтуяа, хормейстрээр доктор, дэд професор Д.Нандинцэцэг, туслах зураачаар Т.Түмэн-Өлзий, тайзны яриа, ур чадварын багшаар СУИС-ийн гавьяат жүжигчин Ч.Чаминчулуун, төслийн удирдагчаар СТА Б.Нямсүрэн  нар ажилласан байна.

М.Баатар даргатай Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийг ийнхүү бүрэн хэмжээний уран бүтээл тоглоход нь “Урлаг маркет” ХХК. дэмжиж ажилласан.

“Галдан Бошигт хаан” жүжгийг цаашид Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймагт аялан толилуулах, мөн 2015 онд Ховд аймгийн соёлын өдрүүдийн үеэр нийслэл хотод айлчилан тоглохоор төлөвлөжээ.

                                                                                                                                        Г.Мөнх

Comments 

 
#2 Baigal 2014-08-05 21:29
Aan tiim uu? Ter jujgiig ni neg uzeh umsan
Quote
 
 
#1 zochin 2014-08-05 21:22
Surhii sain jujig bolsn um shig bna lee shu
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ