Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр Нэрээ хичээж чадсан уу?

Нэрээ хичээж чадсан уу?

SANY0251
SANY0154

Ховд аймагт зохион байгуулагдаж буй XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жил, баруун бүсийн Морин эрдэнийн Бат-оршил наадмын морь бөхийн бай шагналыг харьцангуй өндөр тогтоож, газар газраас цугласан түмэн олны өмнө нэрээ хичээх нь чухал хэмээн эртнээс бэлтгэж, үүний төлөө ихээхэн цаг зав, хүч, хөдөлмөрөө зориулсны үр дүн нь ч чамлалтгүй болов бололтой.

 

Наадмын түрүү бөхийг 20.0 сая, үзүүрлсэн бөхийг 10.0 сая төгрөгөөр шагнасан бол, хурдан хүлгийн уралдаанд түрүүлсэн азаргыг мөн 20,0 сая, аман хүзүүний азрагыг 10,0 сая, гуравт ирсэн азаргыг 8.0 сая, дөрөвийн азаргыг 4.0 сая, айргийн тавд давхисан азаргыг 3,0 сая төгрөгөөр, Их насны түрүү морийг 25,0 сая, хоёрт ирснийг 15,0 сая, гуравт давхисан морийг 8.0 сая, дөрөв, тавд давхисаныг 4.0 сая болон 3.0 сая төгрөгөөр, Соёолон хүлгийн бай шагналыг дэс дараалан жагсаавал нэгийнхийг 12.0 сая, хоёрыг 5.0 сая, гуравыг 4.0 сая, дөрөвийг 3.0 сая, тавыг 1.0 сая төгрөгөөр, Үрээ морьдын нэгийг 5.0 сая, хоёрыг 4.0 сая, гурвыг 3.0 сая, дөрөвийг 2.0 сая, тавыг 1.0 сая төгрөгөөр. Харин айргийн тавын жороо морьдын эхнийхийг нэг сая, хоёрт ирсэнийг нь 500.0 мянга, дараачийн морьдыг 200.0 мянгаас 400.0 мянган төгрөгөөр байлсан. Гэтэл ивээн тэтгэсэн кёкшүзан Батбаяр нь эхний таван моринд тус бүрд нь сая, сая төгрөг шагнахаар нийт 5.0 сая төгрөг өгсөн гэж байдаг. Морины комиссынхнаас дахиад л будилаан. Эрлийз морины бай шагнал эдгээрээс харьцангуй багаар тогтсон бололтой, дээрх бүх насны морьдын уяачид буюу эздэд нь мөнгөн шагналын дүнг бичсэн том том пайз гардуулсан бол эрлийз морины уяач эздэд нь пайз энэ тэр өгсөнгүй, өргөмжлөл болон дугтуйтай /мөнгө/ бололтой зүйлийг гардуулж харагдсан.

 

 

 

                                                                                                                                                   Г.Мөнх 

Comments 

 
#7 Зочин 2014-08-01 10:38
Нэрээ хичээсэн хичээсэн ккккк
Quote
 
 
#6 Баяр 2014-08-01 10:21
Юун өөнтөгчийн сайхан л наадам болсон юм даа
Quote
 
 
#5 Дээгий 2014-08-01 10:20
Нэрээ хичээж чаджээ хэхэх
Quote
 
 
#4 Hurlee 2014-07-28 19:12
Buun budilaan buun budilaan. yamar naadam geh ve?
Quote
 
 
#3 Hurlee 2014-07-28 14:18
Neree hicheeh ni zuv. Tiim shu!
Quote
 
 
#2 Дайсан хэхэ 2014-07-28 01:22
Тийм ч юм болов уу даа чааваас
Quote
 
 
#1 Нөхөр 2014-07-28 01:20
Нэрээ хичээгээд ч нэг л янзаараа гэж хахахахаха
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ