Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИД ХҮҮХДҮҮД Амралт чөлөөт цаг “Космос” зусланд зочилоход

“Космос” зусланд зочилоход

Kosmos 03
Kosmos 07
Kosmos 02

АБНУ-ын Вестник Горно-Алтайска сониноос тэндхийн хүүхдийн зусланд хийсэн сурвалжлагаа илгээснийг орчуулан нийтлэж байна. Манай орон нутгийн хүүхдийн болон боловсролын байгууллага, сургуулиуд багш нарт санаа авах зүйл ч байгаа байх

Горно-Алтай дахь “Космос” хүүхдийн зуслан энэ жил өнөр олуулаа зусацгааж байна. 5 дугаар сард явагдсан хяналт шалгалтаар хүүхдүүдийг хүлээж авахад шаардлагатай бүх бэлтгэлийг хангасан хэмээн дүгнэгдсэн ба багачуудын зуны амралтыг ая тухтай үр дүнтэй өнгөрүүлэх үүднээс хэд хэдэн чухал зүйлийг шинээр нэвтрүүлсэн гэх энэхүү амралтын захирал Виктор Мишенкотай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Энэ зун танай зуслан хэрхэн ажиллаж эхлээд байна даа?

-Энэ зун зургаа, долоо, найман сарын турш манай зусланд зургаагаас 14 насны хүүхдүүд гурван ээлжээр амрах юм.   Эхний ээлжинд дандаа бага насны 150 хүүхэд хүлээж авсан. Энэ насынхан их хөдлөгөөнтэй, алив зүйлийг сонирхомтгой, бас өртөмтгий эмзэг байдаг тул биднээс хараа, хяналт, хариуцлага нэлээн шаардана. Бас тэдэнд зориулсан шинэ мэдлэг олгох, танин мэдүүлэх чиглэлийн үзүүлбэр танхимуудыг энэ жил шинээр бий болгосон маань тэдэнд их таалагдаж байгаа.

- Гурван ээлжинд танайх 450 хүүхэд хүлээх авахаар төлөвлөсөн гэж сонссон. Энэ тийм ч их тоо биш биз дээ. Дээрээс нь зайлшгүй шаардлагаар захиалга нэмэгдэж ирвэл шингээх чадамж бий юу?

-Харамсалтай нь тийм боломж одоогоор алга байна. Энэ байдлыг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудал байна. Боловсролын байгууллагаас баримтлаж буй бодлогоор бол 50 сургууль тутамд шинээр нэг хүүхдийн зуслан нэмж байгуулах чиглэл бий. Энэ төлөвлөлт хэрэгжих байх гэж найдаж байгаа ч лав хотын Боловсролын байгууллагын төсөвт энэ жилийн хувьд манай хэсэгт зөвшөөрөгдсөн зүйл алга байна.

-Найдлагаа орхих хэрэггүй байх. Ямар ч атугай танай зуслан өргөжиж, шинэ салбартай болох асуудал бодлогод тусгагдсан болохоор ойрын жилүүдэд багтаж ажил хэрэг болох байхаа. Харин нэг зүйлийг сонирхоход танайх боловсон хүчний нөөцөө хэрхэн бүрдүүлж байна даа. Сурган хүмүүжүүлэгч багш нар, мэргэжлийн тогооч, үйлчлэгч, шаардлагатай бусад мэргэжлийн хүмүүсийн хувьд?

-Энэ зуны хувьд манайх арван хоёр удирдагч буюу хүмүүжүлэгч багштай, бүлэг бүрт хоёр багш ажиллаж байна гэсэн үг. Тэд маань гол төлөв хотын сургуулиудын багш нар байна. Мөн ахлах удирдагч, эмч, нийгэм соёл, олон нийт биеийн тамирын чиглэлийн удирдагч багш нар зайлшгүй байх ёстой. Ийм мэргэжлийн багш нар ч зохих ёсоороо ажиллаж байна. Улсын их сургуулийн Багшийн коллежээс зургаан дадлагажигч оюутан ирж туслах багшаар ажиллаж байна. Зуслангийн тогоочид бүгд мэрэгжлийн байгууллагын шалгалтанд орж батламжлагдсан хүмүүс байгаа. Дашрамд хэлэхэд энэ жил манай зусланд шинээр эмнэлгийн тасаг байгуулагдаж, ажилдаа орсон. Долоо хоногийн Лхагва гараг бүрт зусланд амарч буй хүүхдүүддээ эрүүл мэндийн үзлэг хийдэг юм. Энэ бол АБНУ-д ажиллаж байгаа бүх зуслангуудад адилхан хэвшүүлж буй ажил.

-Энд ирэхийн өмнө би орон нутгийн бусад зуслангуудаар явж үзлээ л дээ. Танайхтай танилцсаны эцэст дүгнэж бодоход өнгөрсөн жилүүдийг бодоход материаллаг баазын хувьд харьцангуй шинэчлэлт хийгдсэн байна шүү.    

-Тийм шүү.   Хотын боловсролын газрын захиргаанаас энэ асуудлыг анхаарч үзсэний үр дүнд зулангийн хооллох танхимыг үндсэнд нь шинэчилж, заалны шалыг сольсноос сүүлийн үеийн хийц бүхий шинэ ширээ сандлаар 100 хувь хангасан. Гал зуухны тоног төхөөрөмж, сав суулгыг ч шинэчилж эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцүүлсэн. Мөн урлагийн танхимыг шинэчлэн засварлаж, үзэгчдийн танхимыг өргөтгөн, ложтой болгосон ба орчин үеийн тайзны төхөөрөмжүүдээр тоноглосон. Хүүхдүүдийн сонирхлыг маш их татаж, урин дуудаж буй зүйл юу гэвэл тэдэнд зориулж “Орос дүнзэн байшин”, “Алтайн айл” гэсэн нэртэй хоёр бэсрэг музейг байгуулсан явдал. Эндээс хүүхдүүд маань манай ард түмний ахуй, соёлын талаар танин мэдэхүйгээ тэлэх өргөн боломжтой. Түүх соёлын чухал мэдээлэл өгөхүйц олон зүйлийг байршуулсан бий. Сүүлийн зургаан жилийн хөдөлмөрийн үр дүнд зусланд маань шинэ тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, гар үйлдвэрлэлийн барааны үзмэрүүд, Горно-Алтай нутгийн олон төрлийн ургамлын хүрээлэн бий боллоо. Бид хотын автотехникийн газартай нягт хамтран ажиллаж, зусланд авто хотхон бий болгож, дугуйн болон мототехникийн үзэсгэлэнг бас нэвтрүүлээд байна.

-Танай зуслангийн ээлж болгон өөрийн онцлогтой байдаг тухай сонссон. Энэ бүхэнд нийцүүлсэн тодорхой шинж байдлууд бий байх.

-Анхны ээлжийг бид энэ жил “Нарны хот” гэж нэрлэсэн юм. Учир холбогдол нь юу гэвэл төрөлх хотынхоо соёл, хөгжил цэцэглэлтийн талаар судлаж мэдэх боломжийг хүүхэд багачуудад олгох явдлыг энэ хэсэгт ихэд анхаарсантай холбоотой. Тухайлбал хүүхдүүд энд төрөл бүрийн чөлөөт уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, хөгжлийн онцлог хүчин зүйлүүдтэй тодорхой танилцаж, улс төр, Засаглалын болон байгууллагуудын үндсэн бүтэц, зохион байгуулалтыг мэдэж авах боломж нээлттэй нь юм. Хоёр дахь ээлжийг “Гэрэл гийсэн 21 өдөр” гэж нэрийдсэн. Энд хүүхдүүд спортын болон хөгжим уран сайхны, түүнчлэн дэлхийн болон эх орныхоо хөгжлийн баялаг мэдээллүүдтэй танилцан, төсөөлж таамаглаж байснаа дэлгэрүүлэн нотлож, оюуны цэнгэл эдлэх сайхан боломжтой. Тэгвэл гурав дахь ээлжийг бид “Увидаслаг эх орон” гэж нэрлэсэн Энд хүүхдүүд хэдий богино хугацаанд ч гэсэн өөрийн дотоод шавхагдашгүй боломжоо нээн туршиж, увидас шидийг эзэмших нэн сонирхолтой сорилтууд болон чөлөөт бэлтгэлийн арга хэмжээ тэднийг хүлээж байгаа юм.

-Виктор Викторовна Бидний яриа чин сэтгэлээсээ өрнөсөнд сэтгэл ханамжтай байна. Хүүхдүүд танай зусланд ирээд шинэ мэдлэг эзэмшихээс гадна, нэн тэргүүнд хамтач нийтэч, зан төлөвийг өөрсддөө төлөвшүүлж, хайр нөхөрлөлийг мэдэрч, түүгээр гагнагдах нь их чухал зүйл гэж бодно. Хүүхдүүдтэй ажиллахдаа та бүхний бодож төлөвлөсөн зүйлүүд тань бүгд бүтээл, туурвил болж, нарны улирлын гал халуун элчийг өөрсддөө болон олон зуун хүүхдүүдэд шингээн хоногшуулахыг ерөөе.                      

Ярилцсан Алексей Ивашкин

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх  

 

 

Comments 

 
#1 Bi - gees bi 2014-07-16 14:03
Tiin shte chi ayagui unen heljee kkkkk
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ