Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр Төр захиргааны мэдээлэл

Төр захиргааны мэдээлэл

Эртэч Ховд...

            Гэр бүлийн өдрийн хүрээнд “Эртэч Ховд” арга хэмжээг өглөө бүр зохион байгуулж байна

Жаргалант сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоотойгоор “Эртэч-Ховд” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Сүүн сэтгэл ахмад эмэгтэйчүүдийн холбоотой хамтран өглөө бүр төв талбайд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг 06 сарын 10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд нийтдээ 60 гаруй хүн оролцож эрүүл мэнд, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн өглөөний дасгал хийлээ. Ахмад эмэгтэйчүүдийн “Сүүн сэтгэл” холбооноос энгийн дасгал хөдөлгөөн болон хийн дасгалыг олон нийтэд зааж эхлүүлсэн бөгөөд цаашдаа өглөө бүр энэхүү үйл ажиллагааг ССАЖГ болон бусад төрийн байгууллагууд хуваарийн дагуу зохион байгуулах юм.

Төрийн албан хаагчид цусаа хандивлалаа

2004 оноос Монгол улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 14-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил цусны донорын өдрийг “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хүний алтан амь насыг аврах буянт үйлст аймгийн ЗДТГ-ын хамт олон нэгдэж цусаа хандивлалаа. БОЭТ-ийн цусны салбар банкны хамт олон аймгийн ЗДТГ-т байрлаж цус хандивлах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд нэг хүний өгсөн цус 3 хүний амь аварна гэдгийг хүний гавьяат эмч Ц.Даваахүү хэллээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн орны хүн амын 3 хувь нь байнга цус бэлэглэдэг байхад улс үндэстнийхээ хэрэгцээг хангана гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.

Сумдын бичиг хэрэг, өргөдөл гомдол хариуцсан ажилтнууд сургалтанд хамрагдав

Сумдын бичиг хэргийн болон өргөдөл гомдол хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах ”Архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, түүний шийдвэрлэлтэнд тавигдах шаардлага” сэдэвт сургалтыг саяхан зохион байгуулав. Сургалтаар төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн бүрдүүлэлтэд тавигдах шаардлага, захирамжлалбн болон мэдээлэл лавлагааны баримт бичгийг хэрхэн хөтлөх талаар аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн дарга С.Батдорж, мэргэжилтэн М.Отгонхишиг, Архив, бичиг хэргийн эрхлэгч П.Долгор нар сургалт зөвлөгөө өгсөн юм. Мөн иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авах шийдвэрлэх, эрхзүйн актуудын биелэлт тооцох талаар мэдээлэл өгч, ярилцлага, санал авах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Багийн Засаг дарга нар номын дуу сонслоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, аймгийн ЗДТГ, ХБНГУ-ын Конрад Аденауэр сангаас хамтран энэ сарын 11-нд аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхимд “Баг иргэний засаг захиргаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 90 гаруй багийн Засаг дарга нар хамрагдаж байгаа бөгөөд Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очир, Засгийн газрын ахлах референт Ш.Бямбаа нар энэхүү сургалт, хэлэлцүүлэгт оролцож Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, багийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх арга зам, иргэний санаачилга-багийн хөгжлийн үндэс зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл хийсэн юм. Мөн багийн Засаг дарга нар өрх гэрт багаас үзүүлэх үйлчилгээ, багийн ИНХ-ын төлөвшил, баг-төрийн байгууламжийн анхдагч нэгж болох нь зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа нэгтгэх, дүгнэлт хийлээ. Сургалтын 2 дахь өдөр нь төрийн албан хэрэг хөтлөлт, эрхзүйн актуудын биелэлт тооцох талаар мэдээлэл өгснөөс гадна аймгийн Статистикийн газраас хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программ, түүний хэрэглээ, хагас жилийн мал тооллого, хэрхэн зохион байгуулагдаж байгаа байдал, шивэх программын талаар сургалт явагдсан юм.

Багийн Засаг дарга нарыг унаажууллаа

Төр иргэн хоёрын гүүр болж ажилладаг багийн Засаг дарга нарыг унаажуулах талаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд хөдөөгийн 62 багийн Засаг дарга нарыг унаажуулж, БНХАУ-ын үндэсний үйлдвэрийн Шандас маркийн мотоциклийг ЗГХЭГ-ийн ажлын хэсэг болон аймгийн удирдлагууд багийн дарга нартаа гардуулан өгч, ажилд нь амжилт хүслээ. Дээрх ажлын гүйцэтгэгчээр Жаргалант шанд компани ажилласан байна. Энэ ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 49 сая төгрөг зарцуулж, үлдсэнийг нь багийн Засаг дарга нар хувиасаа гаргасан байна.

“Эрүүл гудамж-миний хашаанаас...” аяны ажлын хэсэг хуралдав

Аймгийн Засаг даргын захирамжаар “Эрүүл гудамж миний хашаанаас...” аян 3 сарын хугацаанд Жаргалант сумын Буянт, Бичигт, Цамбагарав багуудад хэрэгжиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. 4 сараас эхэлсэн тус аян дуусч 7 сарын 1-нд ажлаа үнэлүүлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн учраас ажлын хэсэг 06 сарын 13-нд хуралдаж дахин ажил эрчимжүүлсэн төлөвлөгөө гаргалаа.. Мөн баг тус бүрт төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж, ухуулга нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.

 

Г.Одонтуяа \хэвлэл мэдээллийн ажилтан\

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ