Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 26th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ Ховдын уулчид “Хөх сэрэг”-ийн ноён оргилд авирав

Ховдын уулчид “Хөх сэрэг”-ийн ноён оргилд авирав

  • PDF
SANY0390
SANY0345
SANY0381

Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчид 6 сарын 7-ны өдөр Алтайн уулсын ноёлыг оргилуудын нэг, дархан цаазат “Хөх сэрэг”-ийн нурууны ноён оргил 4129 метр өндөр “Тахилт” оргилд авиран гарчээ.

Энэхүү авиралтыг Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны ойн хүрээнд Ховд аймаг дахь тус албанаас зохион байгуулсан бөгөөд “Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчид аймгийн ОБА-ны залуу уулчдыг дагуулан авирч, нэг ёсны өндөр уулын авиралтын томоохон сургуульлалт болсон юм.

            

             Уулчдын багийг Монгол улсын гавьяат уулчин ОУХМ Т.Гүррагчаа, Спортын мастер, нэрт дасгалжуулагч багш Б.Эрхэмбаяр нар ахалж, Спортын мастер Д.Мөнх-Эрдэнэ, спортын дэд мастер Х.Бямбасүрэн, дэд мастер Г.Төрмөнх, дэд мастер Д.Бөхжаргал нарын шигшээ тамирчид, мөн залуу уулчин Ховд их сургуулийн биеийн тамирын ангийн оюутан Болорцэцэг, Батхишиг, Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга хошууч Өлзийхишиг, ахлах дэслэгч Лхагва-Очир, ахлах ахлагч Мөнхзул, Доржбат, Тэмүжин, 12 жилийн 1-р сургуулийн сурагч залуу уулчин Д.Дэлгэрцэцэг мөн уулчин Лхагвадорж нарын бүрэлдэхүүнтэй авирсан байна. Энэ удаагийн авиралтанд аймгийн Засаг дарга оролцсон нь бас нэг онцлох зүйл ажээ.

Түүнчилэн энэ авиралт нь 6 сарын 10-14-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд болон Сутай хайрханд болох Монголын уулчдын 2014 оны нэгдсэн авиралт, улсын аврага шалгаруулах тэмцээний өмнөхөн явагдсанаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл Онцгой байдлын албанаас аймгийнхаа уулчдыг болон уулын спортын хөгжлийг дэмжсэн сайхан үйл явдал боллоо хэмээн уулчид үгүүлж байна.

“Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчид “Хөх Сэрэг”-ийн авиралтаас ирмэгцээ, өндөр уулын спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болон 2014 оны Монголын уулчдын нэгдсэн авиралтанд оролцохоор 6 сарын 9-ны өдөр Говь-Алтай аймгийг зорьж байгаа юм.        

                                                                                                                                                                   Г.Энх

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ