Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС Тендер ба олон нийтийн хяналт оролцоо

Тендер ба олон нийтийн хяналт оролцоо

mercy
logo langID1
03

                                                              

Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй аливаа ажил үйлчилгээ бол иргэн та, бидний татвараас бүрдсэн санхүүжилтийн эх үүсвэр дээр тулгуурладаг. Иймд төрийн аливаа худалдан авах үйл ажиллагаанд иргэн та хэн ч байсан хөндлөнгөөс хяналт тавих эрх нь нээлттэй байдаг ч үүнд иргэд төдийлөн идэвхтэй бус ханддаг болоод ч тэрүү аливаа тендер шалгаруулалтаас эхлээд гүйцэтгэл дуусах хүртэлх ажлуудад иргэдийн оролцоо, хяналт гэдэг зүйл бараг үгүй байгаа билээ. Энэ нь нөгөө талаар иргэдийн энэ талын мэдлэг, мэдээлэл дутмаг байдагтай ч холбоотой төдийгүй нөгөө талаар төрийн байгууллагууд иргэдээ мэдлэг, мэдээллээр хангах явдал дутмаг байгаатай холбоотой байж болох юм. Ховд аймгийн тухайд өнгөрсөн жилүүдийн тендер шалгаруулалтын явцаас харж байхад дараах дутагдал бас анхаарах асуудлууд байгааг “Ховдын толь” ТББ-аас хэрэгжүүлсэн “Мэдээлэл Оролцоо Хөгжил” төслийн хүрээнд тендер шалгаруулалтын талаар тодорхой судалгаа хийх, үнэлгээний хороонд ажиллаж, идэвхтэй ажиглах явцад анзаарагдсан гол асуудлууд байгааг зөвлөмж болгон гаргасан байдаг. Үүнд:

“Тендерийг зарлах үнэлэхтэй холбоотой анхаарах асуудлууд

I.Захиалагчид тендерийг багцлаж зарлахдаа тендерийн урилгад багцын талаар тодорхой мэдээлэхгүй байх нь тохиолдож байсан. Тэгвэл ТБОНӨХБАҮХА тухай хуулийн   8.7.2-т “захиалагч тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг заах, 8.7.1-д. тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэлболгох, 8.7.4-т тухайнтендершалгаруулалтындүнгээрбайгуулахбүхгэрээнийүнийндүнгийннийлбэрньхамгийнбагабайххувилбарыгсонгох, 8.8 -д гэрээбайгуулахэрхийгбагцтусбүрээр, эсхүлхэдхэдэнбагцаарбуюубүхбагцааролгожболно” хэмээн заасан байдгийг анхаарах нь зөв.

II.Зарим захиалагчид болон төрийн байгууллагаас томилогдсон үнэлгээний хорооны зарим гишүүдийнхувьд оролцогчдын санал, буюу баримт бичгийг үнэлэхдээ хуулинд заагдсан үнэлгээний зарчим, шалгуур үзүүлэлтийг төдийлөн хэрэгсэхгүйгээр орон нутгийнхаа аж ахуйн нэгжийг дэмжих нь зөв гэсэн хандлага баримтлаж байгаа нь олонтоо харагдаж байсан. Энэ тухай хуулинд юу гэж заасныг сийрүүлбэл ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 10.1-д.Захиалагчтендерийнүнэлгээхийхдээдараахьэтгээдэддавууэрхолгожболно гээд тэдгээрийг тодотгохдоо.

1. “МонголУлсынгаралүүсэлтэйбараанийлүүлэхтендерирүүлсэнэтгээд,

2.Тавиас доошгүйхувийгньбиедаангүйцэтгэхээражилгүйцэтгэхтендерирүүлсэндараахьэтгээд: Үүнд

а.МонголУлсыниргэн, хуулийнэтгээд;

б.МонголУлсадбүртгэлтэй, өмчийнхнь 50-иас доошгүйхувь нь МонголУлсыниргэн, хуулийнэтгээдийнхувьхөрөнгөөсбүрдсэнгадаадынхөрөнгөоруулалттайхуулийнэтгээд,

3. Орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгааүйлчилгээгхамгийнихээрашигласан;.

4.Ороннутгаасхамгийнихажиллаххүчавсан,

5.Хуулийнэтгээдийнажиллаххүчний 90-ээс доошгүйхувьньМонголУлсыниргэнбайх.

6. Инновацийнбүтээгдэхүүнүйлдвэрлэгчдотоодынажахуйннэгж гэж зүйлчилэн зааж өгчээ. Тэгэхээр манай засаг захиргаанаас, эсвэл байгууллагаас ийм байр суурийг дэмжиж байгаа хэмээн хуулийг хэрэгсэхгүй байж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй байна.

III.Үнэлгээний хорооны гишүүдийг бүрэлдүүлэхдээ тэдний аливаад хандах хандлага, ёс зүй, мэдлэг чадвар зэргийг сайтар анхаарахгүй бол үнэлгээний хороонд томилогдсон зарим гишүүдийн хувьд оролцогчдын чадавхийг нягтлахгүйгээр техникийн тодорхойлолт ирүүлээгүй оролцогчыг шалгаруулахаар санал гаргаж байсан тохиолдол бий. Энэ талаар бид тусгай журам боловсруулан аймгийн ХАА-ны түншлэлийн хороогоор батлуулсан тул тэрхүү журмыг цаашид мөрдлөг болгох нь зүйтэй гэж үзэж байна.

IV.Зарим захиалагч баримт бичгээ боловсруулахдаа техникийн тодорхойлолтын шалгуур үзүүлэлтийг заагаагүй тохиолдол ч байсан. Тиймээс хуулинд заасанчилан “Захиалагчтехникийнтодорхойлолтыгбэлтгэхдээтухайнбараа, ажил, үйлчилгээггадаадшинжчанарынүзүүлэлтээрбус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарынтүвшин, техникийнүзүүлэлтээртодорхойлох, МонголУлсынхүлээнзөвшөөрсөнолонулсынстандартадүндэслэх, иймстандартбайхгүйтохиолдолдүндэснийстандарт, техникийншаардлага, норм, норматив, дүрэм, заавартүндэслэх, бараанытэмдэг, нэр, хэлбэрмаяг, төрөл, гаралүүсэл, үйлдвэрлэлийнарга, үйлдвэрлэгчбуюунийлүүлэгчийгтухайланзаасаншаардлага, нөхцөлтавихгүй байх, техникийнтодорхойлолтбэлтгэхдээтухайнтендершалгаруулалтадоролцохсонирхолтойэтгээдээсөрсөлдөөнийгхязгаарлахадхүргэжболохзөвлөгөөавахыгхориглох” гэснийг сайтар ойлгох хэрэгтэй.

V.Манай зарим захиалагчдад мөрдөгдөхгүй байгаа хуулийн бас нэг заалт бол ”...Захиалагч тендерийнбаримтбичгийгтендерийнурилганийтлэгдэхөдрөөсөмнөбэлэнболгосонбайхүүрэгтэй” гэсэн заалт. Тендерийнхээ урилгыг нийтлүүлснийхээ дараа баримт бичгээ боловсруулах ажлаа эхлэхээс гадна. Хамгийн түрүүнд байгуулах ёстой үнэлгээний хороог ихээхэн хожуу байгуулдаг зөрчил мэр сэр байсаар байна.

2.Гүйцэтгэлийн хяналтын талаар

I. Тендерийн гүйцэтгэлийн хяналтын талаар санаачилж хэрэгжүүлж байгаа зүйлүүд бий ч, бодит үр дүн төдийлөн гарахгүй байгаа нь харагддаг. Тендерийн гүйцэтгэлд олон нийт, иргэний нийгэм, иргэдийн зүгээс идэвхтэй хяналт тавьж байгаа юм одоохондоо алга байна. Төслийн зүгээс гүйцэтгэлийн судалгааг авч цахим сайт дээр байршуулж байгаа ч түүний мөрөөр санал бодлоо хэлдэг, асуудал хөнддөг иргэн байгууллага нэн ховор. Хуулийн дагуу гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд, гүйцэтгэлийн явцын талаар мэдээллийн самбар байршуулах ёстой ч ганц хоёроос бусад нь хэрэгжүүлэхгүй хэвээр л байна. Гүйцэтгэлийг ор нэр хийх, улайм цайм гэрээгээ зөрчиж чирэгдэл үүсгэх, гай тарих явдал гарсаар байна. Үүнийг таслан зогсоох нэг арга нь мөн л хуульд заасан ёсоор тухайн гүйцэтгэгчийг “хар данс”-нд бүртгэж, 3 жил хүртэл хугацаанд дахиж тендерт оролцуулахгүй байх явдал. Тиймээс аймгийн ХАА-ны хэлтэс үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

3.Төлөвлөлтийг ил тод болгох,

               иргэдийн оролцоог хангах тухайд

I.Төрийн худалдан авалтыг төлөвлөх үйл явцад иргэд олон нийтийн оролцоо огт байхгүй хэвээр байна. “олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаа”-ны төрлийг эс тооцвол Төсвийн тухай Монгол улсын хуулинд, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд иргэд олон нийтийг идэвхтэй оролцох бололцоог хангана гэж заасан хамгийн чухал заалтыг хэрэгжүүлэх ямар нэг санаачлага гараагүй хэвээр байна.Тиймээс үүнийг хэрэгжүүлэх ажлыг хэрхэн эхлүүлэх асуудлыг холбогдох газрууд нь анхааралдаа аваасай хэмээн хүснэ

4.Хууль эрх зүйтэй холбоотой асуудал

II.Бодит амьдралаас ажиглахад хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай зүйлүүд ч гарч байдаг.Тухайлахад дээр дурьдагдсан үнэлгээний хороог байгуулах асуудал байна. Хэдийгээр үнэлгээний хороотой холбоотой заавар журам байдаг боловч тэр нь амьдралд төдийлөн сайн нийцсэн гэж үзэх боломжгүй, учир дутагдалтай байгааг анзаарсны улмаас манай төслийн баг үнэлгээний хороог хэрхэн бүрдүүлэх талаар олон нийтийн санал асуулга явуулж, судалгаа хийсний үндсэн дээр тендерийн үнэлгээний хороог бүрдүүлэх зөвлөмж журмыг боловсруулан аймгийн худалдан авах ажиллагааны түншлэлийн хороогоор батлуулахаар ажиллаж байна.Хуулинд тендерийн урилгад тусгагдах зүйлсийн жагсаалтыг гаргаж тусгасан боловч үүнд тухайн тендерийн батлагдсан төсөвт өртөгийн мэдээллийг тусгана гэж заагаагүй байдаг. Иймээс захиалагчид тендерийн урилгад төсөвт өртөгийг ихэнхдээ тусгадаггүй. Үүнээс болж оролцогчид дээд зэргийн чанартай, шаардлага хангасан мөртлөө захиалагчын санал болгох ёстой төсөвт өртгөөс хэтэрсэн (хуульд заасан хэмжээнээс)үнэтэй санал ирүүлдэг ба үүний улмаас үнэ хэтэрсэн гэх шалтгаанаар хасагдах тохиолдол гарч л байсан.

Хуулин дахь бас нэг цоорхой гэвэл захиалагчид үнэлгээний хороог байгуулснаас хойш үнэлгээний хороонд томилогдсон гишүүддээ хэдий хугацааны дотор мэдэгдэхийг зааж өгөөгүй байдгаас тэд үнэлгээний хороог байгуулсан ч гишүүддээ хэлэлгүй их уддаг нь нийтлэг үзэгдэл. Тиймээс хуулинд хугацаа зааж өгөх нь зүйтэй санагддаг. Шинэчилсэн хуулинд “ТББ, иргэний нийгмээс оролцож буй үнэлгээний хорооны гишүүдэд урамшуулал олгоно” хэмээн зааж, урамшууллын хэмжээг дагалдах журмаар тогтоосон ч, энэ нь тэднийг идэвхтэй оролцуулах хөшүүрэг болж чадахгүйгээр, өчүүхэн бага хэмжээтэй байна гэсэн шүүмжлэл байгааг ч анхаарах хэрэгтэй байх” гэхчилэн энэхүү зөвлөмжид тусгасан байдаг.

Зөвлөмжийн хувьд олон талын ажиглалт судалгаа, хууль эрх зүйн хүрээнд үндэслэн гаргасан ч манай аймгийнтухайд зөвлөмж гарснаас хойшхи нэг жил гаруй хугацаанд дээрх асуудал, гаргалгаануудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэрэгжүүлэх явдал дутмаг байсаар байгааг энд хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна үнэлгээний хорооны гишүүдийг томилох томилгоо төдийлөн шударга бус байгаа нь ч харагддаг. Тэгэхээр анхнаасаа үнэлгээний хороо шударга бус ажиллаж эхэлнэ гэдэг бол мордохын хазгай гэдэгчилэн цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил бий болж, тухайн худалдан авах ажиллагаа бүрэн дүүрэн, чанартай хэрэгжинэ гэдэг эргэлзээтэй байдаг.

Төрийн худалдан авах үйл ажиллагаа шударга, ил тод, нээлттэй, хүртээмжтэй явагдах нь эргээд төсвийн хөрөнгө үр дүнтэй зүйлд зарцуулагдаад зогсохгүй иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай амьдралын үндэс бат бэх байх учиртай. Ингэхийн тулд иргэдийн оролцоо, хяналт юу юунаас илүү чухал байс ёстой билээ. Тэрнээс биш иргэд төрийн хэрэг мань мэтэд ямар хамаарал байх билээ гэсэн хандлагатай байж болохгүй. Иргэн хүн өөрөө өөрийнхөө амьдрал, ахуйд санаачилгатай оролцдогын нэгэн адил төрийн энэхүү худалдан авах ажиллагаанд хяналт тавих, үг үзэл бодлоо илэрхийлж байх нь эргээд иргэн та, бидний амьдралд үр өгөөжөө өгнө гэдгийг дахин хэлэх нь зүйтэй. Тиймээс энэ бол иргэн төвтэй төрийн үйл хэрэг, үйл ажиллагаа явагдаж байгаагийн илрэл гэж хэлж болно. Мөн нөгөө талаар МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилаад буй төрийн эрх мэдэл, үйл хэрэг иргэдийн оролцоотой байна гэсэн агуулга бүхий уриалга биелэлээ олохын үндэс байх болов уу.

Мерси кор олон улсын байгууллагын санхүүжилтээр “Ховдын толь” ТББ-аас хэрэгжүүлж буй “.....” төслийн хүрээнд иргэдийн хяналтын бүлэг байгуулагдан Ховд аймгийн 2014 онд зарлан хэрэгжүүлж буй нэр бүхий худалдан авах ажиллагаануудад хяналт, ажиглалт хийхээр төлөвлөгдсөн байгаа. Энэхүү бүлэгт сонирхсон иргэд өөрсдөө идэвх зүтгэл гарган хөндлөнгөөс хяналт тавин оролцож бидэнтэй хамтран ажиллах боломжтой юм. Үүнээс улбаалан төрийн худалдан авах ажиллагаанд иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд тодорхой хэмжээгээр нэмэр болох төдийгүй тодорхой ахиц гарна гэдэгт найдаж байгаа юм.

Ж.САРУУЛ

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ