Download Firefox
Download Firefox

Saturday, Sep 19th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Засаг дарга бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Засаг дарга бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Энэ жил манай аймагт нийтдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 49,6 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр 11,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Томоохон ажлуудаас дурдвал 16 тэрбум төгрөгний өртөгтэй дулааны 2 дугаар станцын ажил хийгдэж байна. Мөн талын хашааны гэр хорооллын цэвэр бохир усны өргөтгөл, хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Цахилгааны 2 дугаар хуваарилах станцын өргөтгөл 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна гээд олон томоохон ажлыг дурдаж болно. Аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай энэ сарын 7-нд аймгийн Засаг дарга газар дээр нь очиж танилцлаа. Энэ бүрэлдэхүүнд Жаргалант сумын засаг дарга Д.Баасандорж, Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Энхтөр, ГХБХБГ-ын дарга Д.Пүрэвдорж, Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, Тээвэр авто замын газрын дарга Я.Галбат, МХГ-ын даргын үүргийг тур орлон гүйцэтгэгч н.Алтанхишиг нарын холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл хамт явж, холбогдох мэдээлэл, заавар зөвлөгөөг өгч ажилласан юм.

Баруун бүсийн барилгын материалын сорил шинжилгээний лабратори Магсаржав кино театрын урд талд баригдаж байна. Энэхүү барилгын ажлыг “Арвижих Увс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 24 хүн ажиллаж байгаа ба арматур төмөр болон хэрэгцээт материалуудаа татаж авсан 6 сарын 30 гэхэд карказын ажил дуусах юм байна. Нийтдээ 960 сая төгрөгийн өртгөөр босож байгаа энэ барилгын ажил 2014 оны 4-р улиралд ашиглалтанд орно. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн нэр, ажил эхэлсэн болон дуусах сар өдрийг бичсэн анхааруулах самбарыг хүний нүдэнд харагдахуйц газар байрлуулахыг, барилга байгууламжийн журмын дагуу ногоон тор татаж, ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцас өмсүүлж хэвших, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан чанартай барилга байх ёстойг анхаарууллаа.

2012-2016 оны 4 жилийн цикл хугацаанд 2000 орчим айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Энэ ажилд хувийн хэвшил идэвхтэй оролцож өнгөрсөн жил 9 давхар лифттэй байр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулсан зэрэг жишээг дурдаж болно. Тэгвэл усан бассейны урд талбайд мөн л хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хорооллын орон сууцнууд босож байна. “Электро инсталейшн” ХХК 24 айлын 2 орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байгаа ба 2014 оны 4-р улиралд ашиглалтан оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар 1-р 24 айлын орон сууцны дотор өрлөг, дотор шавардлагын ажил хийгдэж байна, 2-р 24 айлын зоорийн давхрын багана, дамнуруу хэв хашмал хийгдэж байна.

2011 онд 550 сая төгрөгийн өртөгтэйгээр “Ахуй үйлчилгээний барилга” барихаар Сутайн сарьдаг ХХК ажлаа эхлүүлсэн боловч өнөөг хүртэл ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй л байна. 2012 оны 07 сарын 05 ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан бөгөөд графикт хугацаанаасаа 2 жил хоцорч байна. Одоогийн байдлаар барилгын өрлөг цутгалтын ажил хийгдэж дууссан. Дотор гадна ханын шавардлагын ажил хийгджээ. Биднийг очиход барилгын материалыг хүлээж барилгын ажил түр зогссон байдалтай байсан юм.

Бүтээн байгуулалтын ажилтай танилцах маршрут цааш үргэлжилж 72 айлын орон сууцны дээд талын модон дэлгүүрээс хүүхдийн парк хүртэлх замд хийгдэж буй дугуйн зам, явган хүний замын ажилтай танилцлаа. Тус замын ажлыг “Эрч хүч” ОНӨААТҮГ орон нутгийн хөгжлийн сангийн 120 сая төгрөгний төсвөөр гүйцэтгэж байгаа ба 2140 метр урттай 1м 50 см өргөнтэй, дундаа 30 см зайтай дугуйн болон явган хүний замын ажлыг хийж байна.

Талын хашааны цэвэр бохир усны шугам сүлжээний ажил: Ховд аймгийн Жаргалант сумын цэвэр усны шугам, өргөлтийн насосны станцын шинэчлэлтийн ажил нь 2011 оны 12-р сарын 01-ний өдрийн дугаар №ЛШ-2011/13/159, 2012 оны 04-р сарын 16-ны өдрийн дугаар №41, 2012 оны 12-р сарын 07-ны өдрийн дугаар №БУ-2012-20/1 барилга угсралтын ажлын гэрээний дагуу УБ хотын “ХҮЧИТ ЧУЛУУТ” ХХК 2012 оны 5-р сараас эхлэн хийж гүйцэтгэж байна. Уг ажил эхлэснээсээ хойш 2012 онд цэвэр усны 3800м орчим шугамын угсралт хийгдсэн бөгөөд 2013 оны 5-р сараас эхлэн Ф160 шугам 530м, ЦУХ6-аас ЦУХ12 хүртэл Ф100 шугам 1456м, ЦУХ13-аас 8-р цэцэрлэг хүртэл Ф100 шугам 1042,4м, Бичигт багт ЦУХ22-оос эхлэн Жаргалант сумын чиглэлд 812,5м Ф100 шугам угсарч нийтдээ 3840,9м цэвэр усны шугамын ажил хийгдсэн байна.

Бохир усны шугамын ажил нь БУХ6-аас эхлэн дулааны II эх үүсвэрийн чиглэлд Ф200-ийн 2067,7м бохир усны шугам, хүүхдийн паркийн доод 4 замаас шинэ хороолол хүртэл өөрөөр хэлбэл БУХ126-аас БУХ165 хүртэл Ф150-ийн 1334,8м бохир усны шугам угсраад ажил явагдаж байна. Мөн энэ онд цэвэр усны ТУС бүр 500м3 багтаамж бүхий 2ш усан сангийн ул болон ханын бетон цутгалтын ажил хийгдсэн боловч I усан сангийн М тэнхлэгийн дагуух хана усаар дүүргэж шалгах явцад цууралт өгч ан цав үүссэн учир УБ хотоос зохиогч нь ирж үзээд явжээ.

УБ хотод БХБЯ-ны БОСНААБХЗГазар, ББМБХЗГазар, СХОХ-ийн дарга нар 2013 оны 9-р сарын 4-нд захиалагч, гүйцэтгэгч, зургийн зохиогч нарын төлөөллийг байлцуулан хуралдаж уг хурлаас Ховд аймгийн МХГазрын акт, Ховд аймгийн ГХБХБгазрын дүгнэлтийг үндэслэн I усан сангийн барилгыг буулгаж дахин барих шийдвэр гаргасан байна.

Жаргалант сумын цэвэр усны шугам, өргөлтийн насосны шинэчлэлтийн ажил нь нийтдээ цэвэр усны 13000 м шугам хийх ёстойгоос одоогийн байдлаар 7640,9м шугам, бохир усны 6500м шугам хийхээс одоогийн байдлаар 3402,5м шугам хийгээд байна. Мөн шинэ насосны станцын барилга 1000м3 багтаамжтай усан сан, 2 ширхэг гүний худаг барьж байгуулах ёстойгоос зөвхөн 500м3 багтаамж бүхий 1усан сангийн ул ба ханын бетон цутгалтын ажил хийгдээд байна. Энэ талаар “Хүчит чулуут” компанийн ерөнхий механик инженер Д.Лхагвасүрэн хэлэхдээ "Олон дахин зураг нь өөрчлөгдсөн, өнгөрсөн зуны байдалтай харьцуулахад цэвэр бохирын шугамыг 10 км метр орчим ахиулсан, бохир усны шугамыг нийтдээ 6,5 км метр тавих ёстой байснаас 3,5 км, цэвэр усны шугам 12 км тавихаас 8 км хийсэн байна. 8-р сарын 1-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар 7 хүн ажиллаж байгаа ажил жигдрээд ирэхээр хотоос 12 мэргэжилтэн ирнэ. Шугамын ажил 70 хувьтай харин усан сангийн цутгалтын ажлыг өөр нэг туслах компани хариуцан авсан гэлээ.

Мөн улсын төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа дулааны хоёрдугаар станцын барилга байгууламжийн ажилтай танилцлаа. Энэ ажлыг "МЭЗ”ХХК, Энерго Тех сервис ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд нүүрсний талбайн хашааны суурийн цутгалт, станцын тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж байна. Энэ зун 8 сард туршилтын галлагаа өгч, ирэх өвөл гэхэд ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр шуурхай ажил хийгдэж байна.

Мөн Хөгжимт драмын театрын хажууд машины зогсоол хийх ажлыг “Аса Контракшин” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 14 хоногийн дараа ажлаа дуусгаж хүлээлгэж өгнө гэдгийг тус ХХК-ийн захирал Д.Цэндсүрэн хэллээ.

Өнгөрсөн онд Ховд аймагт монгол гутал, домбоны хэлбэр бүхий ус хадгалах сав хийгдсэн бол энэ жил тарвас, морин хуур, монгол гутал бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд хийгдэх юм. Тус бүр 50 сая төгрөгний өртөгтэйгээр Бат дайчин ХХК төмөр хийцийн угсралт, талбайн тэгшилгээний ажил хийж байна. Энэ цэцэрлэгт хүрээлэнгүүд 7 сард ашиглалтанд орно.

Өнгөрсөн онд зарим байгууллага ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх маш том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэ бол Мянган угалзат ОНӨААТҮГ, Шим Ус ХХК-ийн ажилчдын орон сууц байсан юм. Тэгвэл энэ жил НХҮХ-ийн ажилчдын 6 давхар 24 айлын орон сууцны барилгын ажлыг “Эсба интернэйшнл” ХХК хийж байна. Одоогоор 1-3-р давхрын гадна ханын өрлөг хийгдсэн, 5-р давхрын багана дамнуруу цутгалтын ажил хийгдэж байна.

Ийнхүү олон үндэстэн ястан хаврын бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орж, нутаг орныхоо хөгжлийн замыг гэрэлтүүлсээр байна.

                                                                                                                                                    Г.Одонтуяа

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ