Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Оюутан залуус Мэдээлэл Оюутны онол, практикийн хурлыг тогтмол зохионо

Оюутны онол, практикийн хурлыг тогтмол зохионо

Oyutnuud iltgel

“Хар нуур – Ховд голын сав газрын усны, байгалийн нөхцөл, нөөц, экологийн асуудлууд” сэдэвт Их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээ, онолп рактикийн бага хурлыг 2014 оны 4-р сарын 1-ны өдөр ХИС-ийн лекцийн зааланд зохион байгуулав. Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд Ховд их сургуулийн БШТС-ийн Хими, Биологи байгаль шинжлэл, Байгаль хамгаалал экологи, Менежмент газар зохион байгуулалтын ангийн оюутнуудын 16, Политехник коллежийн агрономийн ангийн оюутны 1 илтгэл тус тус нийт 17 оюутны илтгэл хэлэлцэгдэн дүгнэгдэв.

 

     Шагналт байр эзэлсэн оюутнууд:

 

I байр:               Ч.Баяндүүрэн . / ХИС, ББШ-IV/

II байр:               Г. Бямбасүрэн / ХИС, ББШ IV/

III байр:             Д. Хизатхан / Политехникколлеж, Агроном II/

 

       Тусгай байр:       М. Жавзандулам /ХИС, Хими IV/

       Тусгай байр:       Б. Цолмон /ХИС, ББШ III/

       Нэрэмжит шагналаар:   С. Нансалмаа /ХИС, БХЭ IV/

                                                 Ж. Нямдорж /ХИС, БХЭ-II/

                                                 Х. Жаныбек / ХИС, МГЗБ- II/

 

.Хурлын талаар ХИС-ийн Байгалийн шинжлэл технологийн сургуулийн Химийн

тэнхимийн эрхлэгч,доктор, дэд профессор З. Бурмаагаас тодрууллаа.

 

-     Энэ жилийн эрдэм шинжилгээ онол практикийн хурлын ач холбогдол, онцлог тал нь юу байсан бэ?

-     НҮБ-аас жил бүрийн 3-р сард “Ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр”, “Цаг уурын өдөр”, “Эх дэлхийн цаг”сэдвийн дор байгаль хамгаалал, экологийн чиглэлээр дэлхийн өдрүүд болгон тэмдэглэсээр ирсэн. Эдгээр өдрүүдийг угтан зохион байгуулагдсан оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн энэхүү хурал нь цаг үеээ олсон ач холбогдолтой ажил болж өнгөрлөө. Оюутан залуусын байгаль хамгаалах сэтгэлгээ, сэдлийг төрүүлж идэвхжүүлсэн, тэдний эрдэм судлалын ажлыг дэмжсэн энэхүү онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулсан болон ивээн тэтгэсэн байгууллагуудад талархал илэрхийлье.

Оюутны эрдэм шинжилгээний хуралд олны анхаарлыг татсан, Ховд аймгийн хэмжээнд тулгамдсан зарим асуудлуудыг оюутнууд, судалгаа, шинжилгээний үндсэн дээр нотлон харуулсан онц сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдлээ. Үүнд: Ховд аймгийн төвд байгаа машин угаалгын газруудын усны зохисгүй хэрэглээний тухай Биологи, байгаль шинжлэлийн IV ангийн оюутан Ч.Баяндүүрэнгийн илтгэл, Буянт голын усны бохирдолтонд нөлөөлж буй антропогений хүчин зүйлийг тодорхойлсон Химийн IV ангийн оюутан М.Жавзандуламын илтгэл, Рашаант багийн зарим цэгүүдийн худгийн усны химийн найрлагыг тогтоож, үнэлгээ өгсөн Химийн IV ангийн оюутан Ж.Рэгзэдмаагийн илтгэл, Дөргөн сумын ундны усны химийн судалгааг тодорхойлсон Химийн I ангийн оюутан Ц.Бямбасүрэнгийн илтгэл,Жаргалант сумын хатуу хог хаягдал, түүнийг боловсруулж, дахин ашиглах боломжийг судалсан Байгаль хамгаалал экологийн IV ангийн оюутан С.Нансалмаа, Менежмент газар зохион байгуулалтын II ангийн оюутан Х.Жаныбек нарын илтгэлүүдийг дурьдаж болно.

Мөн энэхүү хурлаар ард иргэдийн эрүүл аж төрөх үндэс болсон байгалийн гаралтай экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг тарималжуулах туршилт судалгааны ажлууд, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн асуудлуудыг хэлэлцүүлсэн нь онцлогтой байлаа. Тухайлбал, “Шар буурцгийн ургацад сорт, агротехникийн нөлөө” сэдвээр Политехник коллежийн оюутан Д.Хизатханы илтгэл, “Лууванг хатаасан жимс болгох боломж” сэдвээр ХИС-ийн ББШ-ийн IV ангийн оюутан Г.Бямбасүрэнгийн илтгэл, “Алимны зарим сортуудын өсөлт, хөгжилтийг судалсан” ЭБХ-ын II ангийн оюутан Ж.Нямдоржийн илтгэлүүд их сонирхолтой байлаа. Оюутнуудаа судалгааны ажилд татан оруулж, дадлагажуулж байгаа оюутны илтгэлүүдийг удирдсан багш нартаа ажлын амжилт хүсье.

-     Цаашид юун дээр анхаарвал дээр вэ?

-     Их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг жил бүрийн 3-р сарын 20-оос 4-р сарын 1-ны хооронд уламжлал болгон зохион байгуулах, энэхүү хуралд оролцогчдын хамрагдах хүрээг өргөтгөн Их дээд сургуулийн магистрантууд, докторантуудыг хамруулж эрдэм шинжилгээний хурлын цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй. Мөн Харнуур-Ховд голын сав газрын усны чанар, байгалийн нөхцөл, нөөц, экологийн асуудлуудыг үүсгэж байгаа нийгэм-эдийн засгийн судалгааны чиглэлүүдийг оруулах нь чухал байна. Хурлаас гарсан санал, шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргэн, цаашдын ажлын төлөвлөгөөнд нь тусгуулах, бодит ажил болгох нь онол-практикийн хурлын хамгийн чухал үр дүн, ач холбогдол болох юм. Иймээс энэ тал дээр анхааран ажиллах нь зүйтэй байна.

Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан АНУ-ын Азийн сан, ХИС-ийн доктор, профессор багш нар, ХИС-ийн “Экологи”-ийн сургалт, сурталчилгаа, мэдээллийнтөв,оюутнууддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Алтайн нүүдэлчид ТББ

 

Comments 

 
#3 Emmanuel 2017-05-14 05:41
Great post. I used to be checking constantly this blog and I am impressed!
Extremely useful information specially the ultimate section :
) I deal with such info a lot. I used to be looking for this particular information for
a very lengthy time. Thanks and best of luck.

Look at my page online jobs
work from home: http://homebusinesstips.eu/
Quote
 
 
#2 Janessa 2017-04-25 03:13
Hi, i think that i saw you visited my weblog thus i came to “return the favor”.I'm attempting to find things to enhance my site!I suppose its ok to use
a few of your ideas!!

Also visit my web site career guidance: http://educationpoint.eu/
Quote
 
 
#1 Nickolas 2017-04-15 05:01
It is the best time to make some plans for the future and it
is time to be happy. I have read this post and if I could I wish to suggest you few
interesting things or advice. Maybe you could write
next articles referring to this article. I want to
read even more things about it!

Feel free to visit my weblog - small business: http://www.dealhint.eu/
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ