Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр “Амьдрал”-гүй хуулиар чинь яах вэ

“Амьдрал”-гүй хуулиар чинь яах вэ

Tamhi

           Өнгөрсөн оны гуравдугаар сарын нэгнээс тамхины хяналтын тухай хууль орон даяар хэрэгжиж эхэлсэн билээ. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт анхандаа гайгүй байсан боловч одоо бүр дийлдэхээ байх нь. Ховдын гудамж талбайн хаа сайгүй янжуур зуусан эрхмүүд хэлхэлдэнэ. Төр захиргааны ажилтнууд захиргааныхаа үүдэнд хэнэггүй “тамхилж” зогсох нь энгийн үзэгдэл. Ер нь бол хариуцлагын тухай ойлголтыг хангалтгүй суулгаж өгснөөс л хууль зөрчих угшил нь улбаатай байх. Учир нь энэ хуулийн олон зүйл заалт өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байгаа юм. Хууль бол нийтээрээ дагаж мөрдөх ёстой хэм хэмжээний цогц энэ утгаараа ч хүн бүр дагаж мөрдөх нэг ёсондоо “замын хөдөлгөөний дүрэм” мэт үйлчлэх ёстой. Уг хуулийн заалт ёсоор бол гудамж талбай, баар цэнгээний газар, бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл зэрэгт тамхи татаж болохгүй гэж заасан ч хуулийг дагаж мөрдөж байгаа хүн байхгүй байна.

Уг хуулийн дагуу бол сургууль цэцэрлэгээс 500 метрийн доторх зайд тамхи борлуулахыг хориглосон. Тэгвэл аймгийн төв барааны зах маань Нэгдүгээр сургууль, Ховд их сургуулиас 500 метрээс холгүй байрладаг ч тэнд тамхи чөлөөтэй зардаг. Энэ мэтийг харахад тамхины хяналтын тухай хуулийн талаар яриад илүүц биз.

Аливаа юмыг хааж боох тусам “далд гар” өөрөө өөрийгөө зохицуулаад эхэлдэг нь нууц биш. Хуулиар тамхины хэрэглээг хязгаарласан нь сайн хэрэг боловч далд бизнес хөгжих нөхцлийг бий болгоод байгааг үгүйсгэх аргагүй. Хэдий санаа нь зөв ч, хэрэгжүүлэх арга хэлбэрт нь асуудал байна. Зарим нэг дэлгүүр өөрийн найдвартай худалдан авагчиддаа ширхгийн тамхи борлуулсаар байна.

Гудамжинд гараад тав алхаад л “Тамхины хяналтын тухай хууль” хэр зэрэг амьдарлтай хууль болох нь тодорхой харагдана. Монголд хууль-гууль болдгийн үлгэр энэ ажээ.

 Г.ЭНХ

 


Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ