Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Ил ба Далд Судрын утгыг тайлах болсны учирт ...

Судрын утгыг тайлах болсны учирт ...

2014.03.31

                                                                                             (Цуврал 2)

Магад найман зууны өмнө бүтээгдэж, эдүгээ бидний үед орчин цагийн Монгол хэлнээ буулгагдан, уншигчдад хүрч буй энэхүү айлдвар болон тайллыг нийтэлсэн сонины дугаар бүрийг эрхэмлэн хадгалахын зэрэгцээ, судар номон дээр гишгэвэл алдас болдогийг бодолцон, дор газар тавихгүй, дээгүүр нь алхаж гишгэхгүй, урж тасдахгүй бохир буртагтай хутгахгүй байхыг хичээнгүйлэн хүсье!!!

Өмнө нь бид Соркоктай бэкүни хатны Хөх Моногоуулыг нийхэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засгийн алтан дээд үнэний аялгуу” судрын утгыг тайлсан Ч.Жавзанчулууны тайллыг уушигчдад ойлгомжтой болгох зорилгоор дөхөмчилөн тайлбарлаж. зургаан цуврал нийтлэл бэлтгэн уншигчдад хүргэсэн. Харин одоо “Хөх Моногоуулыг Кү Эн Долоон биет их засагаар бадраах алтан дээд үнэний гэр иэ” судрын утгыг тайлахын өмнөх “оршил аялгуу”-ны 2 дахь хэсгийг толилуулж байна. 

 

           Ч.ЖАВЗАНЧУЛУУН 

Тэнгэр чамд эрдэм хайрлаваас

Тэнгис далайг хага ярах мэт урагшилна чи

Дуу уухайгаа буу тасла

Хад чулууг бутлах мэт давшилна чи

Хашхираа уухайгаа улам чангаруулахгүй юу чи

Ханцуй хормой урагдан яваа чи

Хойшоо уйл хэргийнхээ мэдээг жигууртэйгээр илгээ \ Эзэн Богд Чингис хаан цолт Тэмү Чин хааны хэлсэн үгнээс. \ Иэ ЭКЭ Моногоуулынхаа гүн ухаан,шинжлэх ухааны өв соёлыг нууц түлхүүрээр нээх энэ хэцүү давааг давах гэж шантрах үе гардаг, Тэр үед энэ мөрийг уншдаг. ИР минь хурцлагдаад,жигүүр ургуулж,зориг оруулдаг,эрчим билээ. Ч.Ж\

 

”Мон” гэдгийг би өмнөх номондоо ойлгогдохоор тайлбарласан. Орчлон хорвоо болон сэтгэхүйгүй бүх зүйл муу санаа гаргахгүй тул 1-108+109-216-гийн (орчлонт ертөнцийн эд эс бүхнийг бүрдүүлж буй 216 төрлийн элемент) харилцан шүтэлцээнд яг захирагдсан байдаг. “Атомын цөмийг гэрлийн хурдтай электрон туяа эргэхэд масс багасдаг бол төгсгөлийн эгэл бөөмсийг бодлын хурдтай туяа эргэхэд багассан массыг ихэсгэдэг” хуультай. Дотроосоо аливаа хорт энерги гаргадаггүй амьд эд эсийн хувьд бол дээрх хуулинд яг тохирдог тул хохирол дагуулдаггүй. Гэтэл хүн нь сэтгэхүйтэй тул муу санаа гаргаж хорт хар матери үйлдвэрлэдэг. Энэ нь хохирол дагуулдаг. Тиймээс хүн болон орчлон хорвоогийн зохист харилцааг төвшин сайхан байлгахын тулд ИХ ЗАСАГ буюу засахуйн ухаан эрдмийг бидний өвөг дээдис бий болгож, засаж төвшитгэж ирсэн байдаг. Хатан Яагаад Өтүгэ боловсролтой гэж хэлээд байна гэж та бодно. Яг шинжлэх ухаанаар хэлбэл бидний тархины сэтгэн бодох чадварыг цэнэглэж тэтгэдэг цагаан туяа оюуны төв эрхис гаригын гурвалжины 33 градуст уналт хийж шилжсэн гэдэг үг юм. Оюун сэтгэцийн түвшин нь ийм төрхөнд байгаа үед хүн орчлонгийн эрчимийн харилцан шүтэлцэх хуулинд яг зохицож чаддаг тул хохирол дагуулдаггүй ажээ. Энэ мэт тайлбарыг “Сав ертөнцийн хууль, гэгээрэлийн онол” номд орхигдуулсан тул Ойлголтыг муу өгсөн байх талтай. Тиймээс уг номыг дахин хэвлүүлэхдээ засаж баталгаажуулах болно. Би сударт “юун тухай бичсэн” гэдэг гол санааг ард түмэнд мэдүүлэхийг хичээсэн юм. “ирээдүйгээ өнгөрсөнөөс одоо сүйрүүлэгч” болсон гэдгээ ухаарах сөхөөгүй (чадваргүй, тэнхэлгүй) хүмүүс Энэ нэг “юм” солиорчээ” гэж дүгнэж болно. Бүүр “сэтгэхийн өвчинтэй” гэж шоолж ч болно. Өнөөдөр алба тушаал нэр алдар, өнгө мөнгөөр юмыг харж дандаа гадна өнгөнөөс нь хэмжиж сурсан болохоор ингэх нь ч аргагүй. Манай зарим албан тушаалтнууд, албан хаагчид “төрөөс цалинжсан боловсролтон” яваагаа “тэнгэрийн мундаг” атгасан хувь заяатан гэж “мөнхийн юм” гэж бодож болно. Гэсэн ч Иэ Экэ Моногоуулын нэү-рит засаг мэддэг болсон хүмүүс тэднийг нимгэн боловсролтон, өчүүхэн дотортон гэдгийг өрөвдөн харж халаглаж байгаа гэдгийг нуугаад ч яах билээ. Соракоктай хатны судрын утгыг олох гэж бас мэрийх нь таны үүрэг билээ. Би нэг юманд туйлын их харамсдаг. Моногоуул хүн бүхэн түүх шаштирын өргөн мэдлэгтэй байх ёстой. Хүн бүхэн аав, ээж байх хуультайн адил хүн бүхэн иргүн байж, өвөг дээдэс ураг удмынхаа түүхийг мэддэг байх ёстой. Ир-Гүн байхын тулд бүх хүн билгийн боловсролтой байх ёстой. Би нэгэн дээд сургуулийн түүхийн багшаас Монгол улс яагаад Манжид эзлэгдсэн юм. Өндөр гэгээн Занабазар урвасан нь зөв үү? Хохирол гарсан гэж түүхч та нар үздэг үү? гэж асуулаа. Тэр багштан намайг илт голсон шинжтэй, ихэмсэг янтгар ч гэж бэрх. Мэдэхийг хүсч байгаа бол яахав хэлээд өгч болох юм. Тань шиг ийм настай хүн ингэж асуух нь юу ч гэмээр юм. Илүүц мэт. Өндөр гэгээн Занабазар урваж, манжид эзлэгдсэн боловч, Монголд хохирол байхгүй. Одоо тусгаар тогтнолтой улс байгааг та харж байгаа биз. Улс орны хөгжил,уруудаж,босож хөгждөг хууль байдаг юм. Харийн дайсанд хүч мөхөс үед бууж өгч, эрхшээлд нь орох амьдралын хууль байна шүү дээ. Бүдүүлэг харанхуй Монголчуудад шашны соёл нэвтрүүлж, нүдийг нь нээсэн юм” гэж хариулдаг байна шүү. Аа яа яа Гадаадын хүн бүү сонсоосой. Авилгал, арын хаалгын багш гэж л энэ юм байхдаа гэж бодохоос өөр зам байсангүй. Манж нар Монголд маш их хорт бодлого явуулж байсан нь язгуурын овгийг тарааж, нэг овогтон болгосноор барахгүй, мал адил болзолт рефлекстэй болгон, бүх соёл, иргүншлийн баталгааг устгуулсаны хохирол дэндүү их гэж би үздэг. Хатан ч өөрөө хэдэн зууны өмнөөс “Иэ ЭКЭ Моногоуул улсын хохирол дэндүү их, дааж давахааргүй их болно” гэж урьдчилан сануулсан шүү дээ. Бүү үзэгд. Гадаадын хүн сонсвол Монголчуудын мунхагыг гайхавч өөрт нь хэлэхгүй, сайн ашиглах гэж магтаалд булна буй за. 1911 онд Манжийн эрхшээлээс гарч, нийслэл хүрээнд хорин хэдэн хүүхэдтэй орчин үеийн хичээл заадаг анхны сургууль байгуулсан гэдэг шүү дээ. Манж бидний өвөг дээдсийг дарлаж юу сургасан юм. Ид шид хувь заяаг өгнө гэж сургасан. Энэ хугацаанд дэлхийн бусад улсуудаас шинжлэх ухааны олон нээлтүүд хийгджээ. Ганцхан жишээ дурьдахад: Английн нэрт эрдэмтэн М.Фарадей 1831 онд цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг нээсэн. М.Кюри уранаас цацраг гарч задрал болох явцад радий, полоний зэрэг химийн шинэ элемент үүсч байгааг нээж, 1911 онд хоёр дахь удаагаа Нобелийн шагналыг хүртсэн. 1908 онд мөн л химийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртсэн Английн эрдэмтэн Э. Резерфорд 1911 онд радийгаас цацарч буй альфа бөөмийг алтны нимгэн ялтас дээр тусган сарних үзэгдлийг нь судалж байгаад атомын төвд маш жижиг цул хэсэг байгааг илрүүлж, түүнийг цөм гэж нэрлэжээ.Бид энэ үед Манжид дарлагдаж байлаа.Ойлгогдохгүй тангуд ном цээжилж, үндэсний бичиг, түүх гэж юу байдгийг бараг мартсан байлаа шүү дээ. Гэтэл Манж нар өөрсдөө шинжлэх ухааны хүрээлэнтэй байсан гэж би уншсан юм байна. Дээрхи түүхийн багш маань мэдлэг боловсролоороо шалгараад, доктор цол хамгаалж, дээд сургуульд ажиллаж байгаа байх л даа. Хэрэв түүхчид хүүхдүүдэд ийм мэдлэг олгодог бол боловсролын систем ялзарчээ.   Монголынхоо гүн ухааныг бусдад устгуулсан ч гэсэн Буддын судар номыг судлах байсан байтал,түүнийг баринтаглан боож “ид шид өгөөч” гэж мөргөсөнд бүх буруу байдаг. Би энд бичээч цорж Агвандоржийн\1785-1849\ бичсэн Түвд хэлний орчуулгаас нэг мөрийг тайлбарлая. “Удияана хаанаас сигжаннямбуу хаанд өгсөн хөө хуяг нь биед хүртвээс амгалантай. Таслах ба цоожлоход бэрх, харыг дарах чадал лугаа төгссөн ба таван гишүүн төгссөн гэж номносон. Гучин гурван тэнгэрийн таван их эрдэнэ нь индранил, маргад, танха, тончева, оджэй тав ба алт, мөнгө, зэс, сувд, номин, шүр тав нь замбуулингийн хүмүүний таван их эрдэнэ” гэж гарсан энэ их хэрэгтэй болой” гэж бичсэнийг тайлбарлая. Үүнийг өнөөдөр лам, хутагтууд тайлж гаргаагүй байдаг юм.

Бид 33 тэнгэр гээд хөх огторгуйд ер бусын бурхад байдаг гэж үзэж мөргөдөг. Дээрхи шадыг зөвхөн Моногоуулын онолын гүн ухаан тайлбарладаг. Хаан гэдэг нэр томьёо бол 21 харилцааг хэлдэг. Тархи, зүрхтэй хүн болгон танилцахаас эхлээд баярлах, гомдох гэх мэт харилцаа үүсгэдэг. Баярлавал хүний бие болон оюуны генд нэг харилцаа үүсэж, гомдвол өөр нэг харилцаа үүсдэг. 153-216 хүртлэх дээд байгалийн бус бодис нь энэ харилцааг байгалийн хуулиар үүсгэнэ. Сайн сэтгэл гаргавал 201-207-ын долоон бодис биеийг энергийн сайн боломжоор наран мэт ээнэ. Хэрэв муу сэтгэл гаргавал 201-207 биеийн эс генд үйлчлэх үйлчилгээг үзүүлэхээ больдог. Энэ нь биеийн дотоодоос гарах хорт туяа биеийг бүрдүүлсэн бодисын гэрлэн бүрхүүлд очиж, гаднаас 201-207-ын сайн эрчим нэвтрэн орж ирэх замыг хаадаг тул эсийг цэнэглэдэг шар туяа доголдож, туяаны гажуудал үүснэ. Үүнийг түвд номонд “Удияана хаанаас сигжаннямбуу хаанд өгсөн хөө хуяг нь биед хүртвээс амгалантай “ гэж хэлжээ. Туяаны гажуудлыг засах шаардлагатай болдог, засахгүй бол генийн доройтол болно. Тиймээс ген хамгаалалтын 153-176 дахь 24 бодис, амин эрчим өгөгч 177-200 дахь 24 бодисын аль таарсан нэгдлээр засах болдог. Наран, саран, сүүн, мэдвэл зохихуй, их засаг таваас удамшил зөв хүчин авдаг гэж Соракоктай хатан хэлснийг онолд оруулан тайлбарлавал: 153-216 \наран\, 213, 214, 215 \саран\, 1-108+109-216 \сүүн\, 201-207 \мэдвэл зохихуй\, 153-176,+177-200 \их засаг\ гэж хүний бие эрчим эхээр хангагдаж амьдардаг тул “ИЭ Чи” эрчимийн харилцаа явагддаг. Эдгээр бүх элементүүд шүтэн барилдахдаа бодисын атомын цогц онолд захирагдана. Атомын цөмийг гэрлийн хурдтай электрон эргэхэд масс нь багасдаг бол бүүр төгсгөлийн ес дэх задралын үед эгэл бөөмс бодлын хурдаар эргэхэд багассан массыг ихэсгэдэг. Иймээс “ИЭ-ЧИ ЭХЭ” гэдэг. Хүний биеийн эрчимийн шүтэлцээний энэ онолыг Чингис хааны эцэг Иэ үсү эхэ баатар дээд орон зайнаас тайлж нээсэн байна. Иэ бол бодисын эрчмийн харилцаа гэдэг утгатай.Үсү бол сүү гэдэг ойрд үг боловч энэ сударт а\ оюун ухаан, б\ эс ба генийг агуулсан утгатай байдаг. Эхэ бол гэрлийн ба бодлын хурдны шүтэн барилдахуй боловч, тэр нь цогц атомын онол юм. Экэ –ийн өөр нэг утга нь “Бүхнийг өртөөлөн өрнүүлэх гэгээн тархи орон зайг эзэрхийлж, ИР -т КҮ-ЭН боловсрол улсыг ноёрхвоос экэ болно” гэж хатан хэлсэн шүү дээ. Иэ үсү эхэ баатарын нэрний утга ингэж тайлбарлагддаг юм. 201-207 дахь химийн элементийн үйлчилгээ биеэс салвал туяаны гажуудал үүсдэг тул түүнийг хүний биеэс салгахгүй тогтвортой байлгах тэр үйл заслыг ИХ ЗАСАГ гэдэг. Тиймээс их засалын бодис дээр наран долоог оруулж 153-200+5+2 гэж 55 бодисыг оруулж тооцдог. Үүнийг өвөг дээдэс “хүслийн дээд бодис” гэж хэлсэн байдаг. Эртний өндөр соёл иргүншилийн үед эдгээр бодисын эрдэм эзэмшсэн суутнууд байсан ба тэдний сүнс нь 55 ТНГР гэж нэрлэгддэг орон зайн шатлалуудад суудалтай гэдэг. ТНГР ийн энэ онолыг ИЭ ҮСҮ ЭХЭ баатар тайлж, товчоолсон учир ИЭ-ҮСҮ-ЭХЭ баатарын ИХ ЗАСАГ-ийн зөн гэдэг юм. ЭЦЭГ ЗӨН гэдэг. Тиймээс хатан: “Кау Эл ГҮн АКОК ТНГР -ийгээ хоногтоо багтааж эцгийнхээ бүхнийг өртөөлөн өрнүүлэх тархиар соёрхийтэ” гэж ЖРЛГ болсон нь хугацаанаас өнгөрвөл Монгол орон Бумбын эринд олдох ганц боломжоо алдах болно гэж анхааруулсан хэрэг юм. Түвдээс орчуулсан “таслах ба цоожлоход бэрх, харыг дарах чадал лугаа төгссөн ба таван гишүүн төгссөн гэж номносон”-ыг саная “Таван гишүүн төгссөн” гээд байгаа маань Соракоктай хатны наран, саран, сүүн, мэдвэл зохихуй, их засаг бүхий удамшилт таван хүчинг хэлдэг. Энэ нь удамшил, уламжлалын гүн ухаан болдог. Монголын гүн ухаан нь энэ таван цогц дотор багтдаг юм. Энэ таван цогцыг Эрчим-Эх ба МОн-Чу-Кур гэдэг. Нагаржунай үүнийг “Хоосон чанар таван цогц гэвэл үгүйсгэх туйлшрал болно. Таван цогцоос ангид гэвэл ахуйчлах туйлшрал болно. Хоёр туйлд үл орших, хоёрдмол загварт үл баригдах, үзэгдэл ч бус, үзэгч ч бус, нэр томьёонд үл орших үнэмлэхүй агаар түүнийг л хоосон чанар гэнэ” гэжээ. .Атомын задралын ес дүгээр задралын байдалд орших тэр эгэл бөөмсийг хэлж байна.Тэр нь 153-216 дээд бодис юм. Эдгээр бодисыг байгаль дээр нэү ба иэгү байдлаар оршдог гэж Монголын гүн ухаан хэлдэг. 1-152 хүртлэх 152 химийн бодис тус бүрдээ дагнаж атомын задралаар гис, эхэ, төрөөхүүн, нэү, байдалд оршдог юм. 153-200 дахь 48 бодис байгаль дээр зөвхөн нэү байдлаар оршдог. 201-216 дахь дээд мон тоба бодисууд нь мөнхийн нэү байдалтай боловч иэгү хүчинд оршдог тул нэү байдлаас тусгайлан авч үздэг. Иэү бол 1-108 дахь бодист мөнхийн оршихуйн үйлчилгээ өгдөг тул бүх бодист шүтэн барилддаг. Бодис бүхэн гис, эхэ, төрөөхүүн, нэү, иэгү таван байдалд захирагддаг гэж хатан хэлсэн байна. Энэ ухагдахууныг Их сэтгэгч Нагаржунай дээрхи үгээр хэлжээ. Дэлхийн Гүн ухааны онолыг Монголын гүн ухаанаас өөр хэн ч тайлбарлаж чадахгүй байсаар байтал Манжийн хаан юунд устгуулсан юм бол доо. Эсэхүл Манжийн хааны номын архивд тоосонд дарагдаад Монголын гүн ухааны онол хэвтэж байгаа ч байж мэднэ. Монголын гүн ухаанд 144-176 хүртлэх 33 элементийг хамгаалалтын 33 тэнгэр гэдэг. Монгол хүмүүс эрт үед нэг тэн бодис бүхий гэрлэн бүрхүүлт бодис гэж үзээд “тэнгэр” гэж хэлж иржээ. 144-152 нь байгалийн бодит бодист тооцогддог. Бумбын эриний шинжлэх ухааныг хөгжүүлдэг гол багаж юм. 144-176 дахь бодисын 144-152 нь ГИС, эхэ, төрөөхүүн, нэү байдлаар оршивч иэгү байдалд харилцан шүтэлцээтэй байдаг. Үүнийг Түвдээс орчуулсан номонд 33 тэнгэрийн таван их эрдэнэ гэж хэлсэн байна. Алт, мөнгө, шүр, сувд, номин тав бол замбуулингийн хүмүүний таван их эрдэнэ гэж хэлсэн энэ үг. 144-152 оор шинжлэх ухааныг явуулахад алтны ялтасаар бөөмсийг тусган текнологид хэрэглэхтэй адил тул тэгэж хэлсэн хэрэг. Ирээдүйн шинжлэх ухаанд алт, мөнгө, шүр, сувд, номин таван зүйлийг ялтас мэтээр текнологи болгон хэрэглэнэ гэсэн үг. 153 -176 – ын 24 бодисыг заслын аргаар хэрэглэхэд дээрхи бодисын эрчим нь багаж болно гэдэг утгатай юм. Баринтаглаад мөргөж байгаа энэ судар номонд чинь ийм шинжлэх ухаан байна. Түүнд ид шид өгөөч гэж бид хэдэн зууны турш мөргөлөө, одоо Монгол оронд хадаас хийдэг үйлдвэр байна уу. Автоматаар буугаад мэдлэг өгдөг ид шид гэж байхгүй. Хүн мэдэрч, ойлгож, ухаарч, таньж, сэхээрч байж тэр шинжлэх ухааныг олдог юм. Та ингэж хэллээ гээд надтай марга. Өнөөдөр дэлхий дахинд бие болон оюуны генийг хамгаалдаг нэү бодисоо Түвдүүд гаргаад тавьчихсан, түүнийг Монголчууд ямарч хяналтгүй хэрэглэж байна. Энэ нь Монгол хүний генд хэрхэн тохирч байна гэж хутагтуудын хэн нь ч хэлээгүй байна. Гэтэл Сора кок тай хатан хүний бие болон оюуны ген нь үндэстэн бүхэнд өөрийн гэсэн тусгаар тогтнолтой тул Их Засаг заслын арга түүнд тохирсон тусгаар тогтнолын жаягтай гэж хэлсэнийг би “Сав ертөнцийн хууль гэгээрлийн онол” номондоо бичсэн билээ. Гэтэл энергийн эриний үед бие болон оюуны генээ хамгаалдаг нэү бодисын нэгдэл буюу тарниа нийтэд гаргасан үндэстэн тэнгэрийн дайнд өртөх болно гээд гараад байдаг нь дайсанд бүх нууцаа ил гаргаад зэвсэггүй болсон улс болсонтой адил. Ямарч эсэргүүцэлгүй алуулсантай адил болох юм. Тиймээс Монголчууд нэү заслын аргаа нууцалж иржээ. Манай лам нар тэр их сударуудыг баринтаглан мөргөж шүтэх биш шинжлэх ухааны онол дээр тайлж тавимаар байна.

   Энэ хүн юу яриад бичээд байна гэдгийг судалж үзээсэй гэж би хүсч байна. Энэ хүн хатны сударыг зөв тайлж уу гэж шалгаасай гэж хүсч байна. Миний бичсэн тайлалтай зэрэгцүүлж тайлаасай, тэгээд цогц ухааныг бүтээх юмсан гэж та бүхэнд хандаж байна. Та өөрөө доктор, профессорын цолыг авилгал өгч худалдаж аваагүй л бол танд заавал судлах сэтгэл үүсэх болно. Энэ бол Моногоуул хүний ген уламжлан, удамших хуулийн шалгарал гэж бодох хэрэгтэй. Та булхайн аргаар доктор, профессорын цол аваагүй бол танд эх оронч үзэл байна. Энэ малчин эмэгтэй юу биччихвээ гэж танд шалгах сэтгэлгээ үүснэ. Өө энэ эмэгтэй түүнийг буруу тайлжээ. Ингэж тайлах ёстой гээд та гаргаад ирвэл жинэхэнэ Хөх Моногоуул иргүн болно. Ингэж энэ сударт хандвал би ихэд баярлах байна.

                13-р зууны үед амьдарч байсан энэ хатан бол Чингис хааны от хан кү эн Толуйн ёсолсон хатан бөгөөд ИЭ Экэ Моногоуулын соён гэгээрүүлэгч, Мон-ын онол буюу дотоод сэтгэлийг гэгээрүүлэх ухааны багш, Гэр Иэ -ний онол буюу бодист энерги шүтэн барилдахуйн онолд боловсорч, мэргэшсэн, уялгын онол буюу улс төрийг удирдах шүтэн барилдахуйн онолд төгс боловсорсон, улс төр, шинжлэх ухаан, гүн ухааны эрдэмтэн кү эн байжээ. Хатны энэ их эрдэм нь Толуй хааны гэгээрэл, боловсрол, мэргэшилээс суралцсаны үр өгөөж бөгөөд хаан, хатан хоёрт Моногоуулын гал голомтын эзэн суухаар Эцэг Чингис хаан ТНГР –ийн ЖРЛГ болгосон байдаг. Сударт: Сийгэн жил Чингис хаан, Толуй хаан, Соракоктай хатан гурав Алтайн нурууны Хас Хах Ёл ууланд амьдардаг Тоул чу мөр гүн-ий гэрт таван хоног зочилсон тухай бичсэн байдаг. Чингис хаан Тоул чу мөр Гүнд “Тоул ухай тай чу мөр гүн” цолоор шагнаж, төрийн багшаар ажиллах ЖРЛГ болгодог. Эртний язгуур Монгол нэг үг бол хэд хэдэн агуулгыг багтаадаг. Тоул гэдэг нэр ул боловсролыг тогтоох гэдэг утгатай. Чу гэдгийг манай философичид харьцангуй үнэн гэдэг утганд авч байна. Шинжлэх ухааны хувьд арайхийж судалж мэдсээр хөгжиж байна гэдэг утга боловч. Бодисын атомын задралын хувьд Чу кур гэвэл “эгэл бөөмс” гэдэг утганд авдаг. Мон чукур гэвэл ДНХ ийн цогц гэдэг утгатай байдаг. Чу Эн гэж хэлбэл ДНХ- ийн цогц дотор агуулагдсан хувь хүний амьдралын мэдээлэл гэдэг утгыг агуулдаг гэдгийг хатан бидэнд хэлж өгсөн байдаг юм. “Чу” бол хүч гэдэг ерөнхий агуулаганд багтдаг. Мөр-Гүн гэдэг үг нь хүний биеийн эс ба генийн хөгжил нь тухайн үеийн 153-216 дахь дээд бодисуудын эрчимийн хүчинд тохирч, харилцан шүтэлцэж, туяаны гажуудал үгүй амьдарч байвал сэтгэхүйн хөгжил нь давамгай болж, ГҮН мэдлэг эзэмшдэг. Мөр гэдэг үг бол хүний цогцос 99 элементийн исэлдэн ангижрах урвалын үр дүнд 950 тэгштгэлээр бүрэлддэгийг илэрхийлсэн утга агуулна. Хатны сударт сүнсний гар гээд байгаа 153-176 –ын 26 бодис, эзний гар гээд байгаа 118-152-ын 24 бодисыг 50 арга Эр-Дэм гээд байгаа юм. Хүний биед дээд бодисоор засал хийхэд 153-176 - аар хамгаалалт хийж, 118-152 - аар технологи болгон ашиглаж байж 177-200 дахь бодисоор засал хийж, амин эрчимыг болон 201-216 дээд мон тоба бодисын оршихуйн чанарыг тогтвортой байлгаж чаддаг юм. Ингэсэнээр 950+50 болж 950 мянган сэхээрэл биетэй боллоо гэж хэлдэг. Ийм биеийг онолоор олж чадсан бол сэрэхүй өөрөө хөгжиж, гүн ухаан үүсдэг гэсэн үг.

Монгол хүний генийн онцлог нь хөх толботой тул их засал-ын аргаа, өвөг дээсээс үүсэн удамшиж ирсэн язгуурын онол ухаанаа хэрэглэхгүй бол бусдаас түрүүлж сэтгэхүй хөгжихгүй, бусдын бүтээснийг хэрэглэгч болох нөхцөл болдог. Чингис хаан Тоул чу мөр Гүнд яагаад “Ухай тай” цолыг нэмж өгсөн бэ гэвэл ”У” бол урлахуй ухаан гэдэг утга агуулдаг. “Хай” бол зугтаах хүчийг тогтоо гэдэг утгатай. “Тай” нь дээд эзэн гэж нэг ойлголт өгдөг. Тэр нь 153-207 -ын 55 бодисын шүтэн барилдахуйгаар үүсдэг оюуныг төгс эзэмшсэн гэх утга агуулдаг. Соракоктай хатан эдгээр судруудаа бичээд Мон кү хаан хүү нь хаан ширээнд ор суухад гардуулж өгөхдөө: “Тоул чу ухай тай мөр Гүний эрх, алдар бол “Дэлхийн хау ухайм чу уг” гэж Чингис хаан эцгийн хэлсэн дэлэгүн утгатай үгийг сэтгэлийн хана болгож бичлээ” гэж хэлсэн байдаг юм.”Чу уг” гэдэг үг бол “өмнөх өндөр соёл иргүншлийн язгуур уг мэдлэгтэй” гэдэг утгатай. Дэлхийн хау гэдэг бол дэлхийн хурд гэдэг утгатай үг . Өтүгэн цагийн Монголчууд өндөр хөгжлийн үр дүнд хау ухааныг бүрэн эзэмшиж чаджээ. Дэлхийн хау хууль бол агт морины хурдаар хөгжих зүй тогтолтой. Тиймээс хатан “Агт морины хурдаар хөгжих ёстойг хаун гэнэ. Агт морины хурдаар хөгжиж чадсаныг хаул гэнэ” гэж тодорхойлсон байдаг шүү дээ. Шинэ дэлхийд буугаад агт морины хурдаар амьдарсаар 19000 жил онолоор амьдраад чадсан бол дараагийн дэлхийд шилжилт хийж чадах эрхтэй болно. Энэ бол ертөнцийн туйлын чин үнэн зүй тогтол. Үүнийг Монголчууд хэрэгжүүлж чадсан байдгийг хатан бидэнд мэдүүлэхийг зорилго болгожээ. Мон кү хаанд хатан хэлэхдээ “хаан хүүдээ ээж нь том бэлэг өгч байна. Та иш зарлигаа гаргаж, арван мянган жилийн настай энэ номыг Алтайн уугуул ястаныд цээжлүүлж хадгалуул.

               “Ойрдууд цаг бусын өвчин ирвэл дайждаг улс

               Ойрдууд цэгц чанар алдагдвал цусаа бардаг улс

               Ойрдууд гэгээрэлтэй улс тул цөвүүн цагт дэндүү хурц билээ

                ...Гартаа, хөлтэй болгон тэдэнд халдах боломж үгүй

                   Ганцхан жимээр нь янгир цуврахдаа ирвэсээс айна..”

гээд Толуй хааны отгон кү эн Мүкэй хатны хүү Жөн тоба монийг удирдагчаар томилж, Хасарын удмаар харуул тавьж, өөр отог байвал нүүлгэтүгэй гэж хатан ЖРЛГ болсон байдаг юм. Энэ судраас Тоул ухайтай чу мөр Гүн Хэрэйд ир Гүн байсан гэдэг ойлголт гардаг. Хатан энэ судруудаа яагаад бичих болсон тухай бичсэн байдаг юм. Бас тэр үеийн ний-хэмийн улс төрийн үйл явдлуудыг дурдсан байна. Зарим үйл явдалууд нь МНТ-нд бичсэнээс өөр утгатай байдаг. Тухайлбал Монголын нууц товчоонд Чингис хаан өөрийнхөө ор суурийг Өгөөдэйд залгамжлуулахаар ЖРЛГ болсон байдаг бол энэ сударт Чингис хаан “хаан суурийг” Толуй хаанд өгөхөөр гэриэслэж, бүүр эхнээс бэлтгэж сургасан тухай гарч байна. Энэ тухай хэрхэн дурдсаныг бичье. Чингис хаан,Толуй, Соракок тай гурав Алтайн Хас хах Ёл ууланд амьдарч байсан Тоул чу мөр Гүнийд таван хоног зочилохдоо охин Мүкэйг Толуйд гуйдаг.

...Чингис хаан гурван зуун тавин түшигтэй билээ

Чин , чу, хау жүй ир үнэнээр танай охиныг шинжвээс

Алтайн өврийн газар ганцаараа огоу соракоктай

Алтайн гоу Мүкэйг хараад талархав

Төрсөн бие минь ТНГР ээс одвоос

Туг сүлд барих Толуй хан хүслийн зүйтэндээ

“Айл” бүлийн ний-хэмт засагч хатнаар Мүкэйг өргөх

Амар сайхан санаа байнга гэж Чингис хаан хэлэхэд Тоул чу ухай тай мөр Гүн: ...Ноён байхаас хэтрээгүй, олиггүй нэгэн эрийг юу бодож урина вэ та.Чумон, чухоны номонд мөр гүн гэдгээ танд шалгуулмаар байна.Толуй хан хүслийн зүйтнийг тохой шороодуулбал би дагая. Хажир мэх хийж хүргэний бөх зөнг шалгая гэжээ.

                                                                                                                                   Үргэлжлэл бий

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ