Download Firefox
Download Firefox

Wednesday, Dec 13th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Боловсрол Англи хэлний бүтээлчээр зохион бичих уралдаан

Англи хэлний бүтээлчээр зохион бичих уралдаан

Artikle zurag 01
Artikle zurag 03
Artikle zurag 02

Жил бүр Америкийн энх тайвны корпусаас зохион байгуулдаг Олон улсын бүтээлч бичлэгийн уралдаан 5 дахь жилдээ зохион байгуулагдаж 2014оны 3 сарын 15, 16 буюу Бямба Ням гаригуудад Ховд аймгийн төв номын санд ЕБС-ийн 6-11дүгээр ангийн 183 гаруй сурагч,оюутан болон мэргэжлийн багш нар оролцлоо.   Дунд сургуулийн сурагчид болон их сургуулийн оюутнууд төдийгүй орон нутгийн багш нарт өгөгдсөн сэдвээр англиар бүтээлч эсээ бичих 60 минутын хугацааг өгсөн бөгөөд эсээний сэдвүүд нь оролцогчдын төсөөлөн бодох чадварыг дээшлүүлж, уран сайхны мэдрэмжийг хөгжүүлэхэд чиглэсэн байлаа. “Хэрвээ чи нэг өдрийн турш шоргоолж шиг жижиг бол юу хийж үзэх байсан вэ”, “30 жилийн турш ухаангүй байж байгаад 2044 онд ухаан орвол дэлхий ямар байх бол”, “Чи ангараг гариг дээр эхний жилээ амьдарчихаад байгаа анхны хүн бол тэр нэг жилийнхээ тухай бичнэ үү” гэх мэт сэдвээр та юу гэж хариулах байсан бол...?

Write on тэмцээн 2006 онд Гүрж улсад анх зохиогдсон бөгөөд Кавказын бүс нутгууд болох Армен, Азербайжан нь 2009 онд энэхүү зохион бичлэгийн олимпиадад нэгдэн орсон. 2011 он гэхэд Монгол улс төдийгүй Европ, Төв Ази дахь мянга мянган залуучуудад бүтээлч чадвараа харуулах боломж олгосон тэмцээн болон өргөжсөн байна. Ховд аймаг энэ уралдаанд анхнаасаа амжилттай оролцож ирсэн бөгөөд 2012 онд Прогресс сургуулийн сурагч Б. Мандухай олон улсын түвшинд 2 дугаар байр, өнгөрсөн 2013 онд Прогресс сургуулийн сурагч Б. Юндэрмаа, Ховд Их сургуулийн В. Нарангэрэл нар олон улсад амжилттай оролцсон болно.

Ховд аймагт энэ жил тэргүүн байр эзэлсэн эсээнүүд Монгол улсын бусад аймгаас шалгарсан шилдэг эсээнүүдтэй Улаанбаатар хотод дахин өрсөлдөх ба Улсын хэмжээнд тэргүүлсэн эсээ нь этоп, Лэсото, марокко, Гана, Мадагаскар, Армени, Азербайжан, Гүрж, Болгари, Албани, Молдав, Филиппин, Хятад, Микронес, Камбож, Панам зэрэг улсын сурагчдын эсээнүүдийн хамт Олон улсын хороогоор шүүгдэн шилдэг нь шалгарах болно.

Ховд аймгийн бүтээлч бичлэгийн уралдааны ялагчид, АНУ-ын Энх Тайвны Корпусын СДА, зохион байгуулагч Боловсролын газар болон Америк соёлын төвийн ажиллагсдын хамт

Ерөнхий боловсролын сургууль

6 дугаар анги                                                                    

I байр Х. Дашням   Прогресс сургууль

II байр М. Халиун Цаст Алтай сургууль

III байр Б. Мөнхтуул   Цаст Алтай сургууль

7 дугаар анги

I байр Б. Мишээл Прогресс сургууль

II байр Ү. Батхүрэл   Прогресс сургууль

III байр П. Бат-Эрдэнэ Прогресс сургууль

8 дугаар анги

I   байр Б. Жамцаа   Прогресс сургууль

II   байр Б. Мичидмаа Прогресс сургууль

III байр Т. Баярцэцэг  7 дугаар сургууль

9 дүгээр анги

I байр Н. Солонго Прогресс сургууль

II байр Б. Амгаланбаатар 1 дүгээр сургууль

III байр Г. Ганмарал   6 дугаар сургууль

10 дугаар анги

I байр О. Дуламсүрэн   Прогресс сургууль

II байр Т. Хосбилэг Прогресс сургууль

III байр Г. Буянхишиг Прогресс сургууль

11 дүгээр анги

I   байр Б. Юндэрмаа   Прогресс сургууль

II   байр Т. Бэлгүтэй   Прогресс сургууль

III байр Т. Дэлгэрмаа   Прогресс сургууль

Их сургууль 2 дугаар курс

I   байр н. Марзияа

II байр н. Лхайжав

III байр К. Маржан

3 дугаар курс

I   байр н. Оюунбилэг

IV дүгээр курс

I байр Д. Алтанбилэг

Мэргэжлийн түвшинд

I байр Д. Лхамзаяа Прогресс сургууль

II байр З. Буянхишиг   Прогресс сургууль

III байр н. Харашаш Прогресс сургууль

АНУ-ын Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтнууд бид Ховд аймгийн Боловсролын газар, Америк соёл мэдээллийн төв болон Ховд аймгийн гадаад хэлний багш нартаа дэмжлэг туслалцаа үзүүлсэнд, ялангуяа энэхүү тэмцээнд оролцож өөрсдийн санаа бодлоо бидэнтэй хуваалцсан нийт багш сурагчиддаа талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Эрдэнэбүрэн сумаас оролцсон 16 сурагчиддаа гайхалтай хичээл зүтгэлийг нь онцгойлон хэлмээр байна. Ирэх жилийн тэмцээнд бусад сумаас илүү олон сурагчид оролцоно гэж найдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтнууд болон Ховд аймгийн боловсрол соёлын газрын Гадаад хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн М. Бердигүл нараас лавлана уу.

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ