Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Ил ба Далд “....Итгэл олохын тулд төлбөр төлвөөс Засаг үхмү...” (Цуврал 6)

“....Итгэл олохын тулд төлбөр төлвөөс Засаг үхмү...” (Цуврал 6)

Has

         Айлдвар судрыг тайлсан тайлал бүтээлийн тухай нэн сонирхолтой мэдээллийн зургаа дахь хэсгийг хүргэж байна.

Ч.Жавзанчулуун Соркоктай бэкүний хатны айлдварыг

“Сав Ертөнцийн Хууль – Гэгээрлийн Онол”-оор тайлжээ

 

“Тэр худал үл хэлэгч нэгэн бөгөөд түүний өртөөлөгчийн үг дэлхий дахиныг гайхшируулна.

Тэнгэр халиагчийн ном бүрнээ цуглахад анхны гарвал дэлхийг аварна.Тэр өнгөрснөөс ирээд

чангаар хашхирч, эхний эхлэл, төгсгөлийн зөнг үнэн болгоно”

                                                                                                          Францын их зөнч Мишел Нострадамус

(Түрүүчийн хэсгүүдийг мөн энэ сайтаас уншаарай)

                                                                                                                                                               (Цуврал 6)

“Үжирхэл” хөгжил гэж өвөг дээдэс юуг үгүүлсэн болохыг авч үзсэний эцэст судраас бас нэгэн мөрийг эшлэл болгон толилуулбал: “Хаданд ургасан хайлаасыг намагт ургуулваас хөгцөрмү...” хэмээн айлдсан нь асар гүнзгий утгыг агуулсан бөгөөд хүн төрөлхтний хийгээд Монголын маань өнөө үеийн “хөгжил”-ийн байр байдлыг маш товчоор илэрхийлсэн утга санаа гэж ойлгууштай.

Эшлэлийг цааш үргэлжлүүлбэл:

“...Хаан эрдэнэ байлаа ч мунхаглал руу зүтгэвэл мөхмү

Гэмийг тэвчвээс Моногоуул зөн үжирч үхмү

Амин хүчний эх үүсвэр хомсдвоос амьдрал үхмү

Итгэл олохын тулд төлбөр төлвөөс Засаг үхмү

Мэдвэл зохихуйг мэдүүлэхгүй болвоос амь зуулга хоосорму

Мунхаглалын аюулаас амь бие эрсдэмү

Наран зөв хас дөрвөн ухамсараа гээвээс мохму

Өөрийн өөдгүйн боол, зан бусын идэш, нийг-гэмийн ууш болж

Өсөлсөн булхай, булай, боулигай гурав моныг гул болгому

Мянган онол, мэргэшлээр, нэү оюунлагаар магад гарахгүй бол

Моногоуул зөнг доройтуулж, долоон янзаар үхүүлмү

Бусдын гараар олзыг булаалган идэгч боулигайнууд

Буруу бодлогын нялуун дайныг үүсгэж моныг хоосолму

Мэдэхүй, сэрэхүйгээр хөдөлбөөс хөгийн болж үхмү

Үүслийн гурван эрдэнээ голвоос үнэгүйжиж бас үхмү

Сархад, огиудасанд шунаваас сэг, зэм болж үхмү

Уялгын онолыг ухаараагүйгээс ахуйгүй болж үхмү

Хэрсүү бөө занг гээвээс хөгийн болж үхмү

Өвгөдийн боловсоныг хаяваас өөдгүйд боолчлогдму

Өөдгүй бүгд өөгшвөөс өөдтэй нь гутаагдаж үхмү

Холын сайхныг зүүдлэвээс хэмээ цөлмөмүй

Хамтын хариуцлагыг халваас ний – гэм дор үхмү

Хөндлөнгийн хөл дор хөгийн болвоос тамлагдаж үхмү

Идэж эдлэхийн төлөө ижил төрлөө устгаж үгүйрмү

Төвшин сайхныг голвоос төвгөөр хүлхэгдэж үхмү

Моногоуул нэрээ мартваас мунхагийг сонгож үхмү

Чингис чанараа алдваас шорон, цагдаад алагдаму

Нялуун, шулуун, халуун дайнд нидрэгдэж бас үхмү

Зан бусын төлөө үнэлж баршгүйгээ цацагч булхайнууд

Бусдын бурууг дуурайж,халуун дай – яр зарлаж харламу

Гэдэс цадах гэж ний – гэм үйлдэж хараар зэмлэгдмү

Идэж ууж байхдаа итгэлтэй байхын төлөө

Идэгч боулигайд төлбөр төлж хэмийг барму

Ний – хэм байхын бүх үндсийг таслаж сүйтгээд

Ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж

Муугийн махан дээр Моногоуул улсын ирээдүйг зоож

Засгийг турааж, ний – гэмийг таргалуулж, хүслийг алму

Ний үхэл, ний тамлал, ний доройтол дор

Акок Моногоуул иргүнүүд аргал хоргол мэт

Авиргүй булай, боулигай, булхай нарт идэгдэж

Өлсөж, даарч, хийсч хөгийн болж үхмү.....” гэж Чингис хаан зовинон, чин дор мэдээлсэн хэмээн сударт айлджээ. Энэ бол Чингис хаан дээд тэнгэрт хальж одсоныхоо дараа дээд орон зайнаас мэдээлэл дамжуулдаг өвөг дээдсийн аргыг хэрэглэн үр хойчистой ирүүлсэн мэдээлэл гэдгийг уншигчид маань одоо ойлгодог болсон гэж найдна. Дээдсийн сүнс оюун энэ дэлхийгээс явж одсоныхоо дараа ч үр хойчсоо байнга харж хандаж, ирээдүй юуг нь зөгнөн болгоож, санаа сэтгэл талбисаар байдгийн чухам жишээ нь энэ юм. “Үхтэл үр харам” гэж бид хэлэлцдэг бол бидний дээдэс “Үхсэний хойно ч үр харам” хэмээн хэлэлцдэг байсан тухай судрын утгыг тайлагч бээр нэгэнтээ үгүүлжээ.

Чингис хааны энэхүү захиас, сануулгаас гол болгон хэд хэдэн хэсгийг чухалчилан авч үзэж уншигчидтай санал бодлоо хуваалцахыг хичээе. Толуй хааныг нас барсны дараа Чингис хаан бас л дээд орон зайнаас болгоогоод “Хөгийн” болохоос сэрэмжлүүлж, захиас айлдсан, гэсэн ч түүнээс хойш найман зуун өнгөрөхөд бидний улс хөгийн болдогоороо болж, мунхаг руу гулсадгаараа гулссан болохыг тодорхой нотолгоон дээр тайлбарлаж дээр үгүүлсэн. Түүнтэй адил энэ сануулга бүхэлдээ бидний өнөөгийн байгаа байдлыг урьдаас (бас л найман зууны тэртээгээс) илт хараад болгоомжлуулж хэлсний тод илэрхийлэл болно.

Тухайлахад “...Уялгын онолыг ухаараагүйгээс ахуйгүй болж үхмү..” гэсэн нь өвөг дээдсийн бий болгосон оршихуйн гурван гол онол буюу “гурван эрдэнэ”-ийн нэг болох ахуй байдлаа тэтгэн дэвжээхэд үндэс язгуураа болгох ёстой уялгын онол гэж нэрлэгддэг онол ухааныг хөсөр хаяж, бүхнийг гаднаас хуулж дууриасан зээлдмэл арга ухаанд дулдуйдан хөгжүүлэх гэж оролдвол онолын гүн бат үндэстэй Монгол ахуйгаа устаж, мухардмал харанхуй ирээдүй рүү гулсан орох болно гэдгийг зөгнөн сануулсан хэрэг.

“ ... Моногоуул нэрээ мартваас мунхагийг сонгож үхмү Чингис чанараа алдваас шорон, цагдаад алагдаму...” гэснийг задалвал Моногоуул гэдгийг өвгөдийн онол эрдэмд суралцаж, “есөн хүслийн зүй”-г эзэмшиж, таван тусгаар тогтнолыг олж, долоон дээд эцгийн арван хоёр зөнд боловсорч, өөрөөр хэлбэл “өвгөдийн боловсоныг өвлөн авч, соёолуулан дэлгэрүүлснээр гэгээрлийг олж, өөрийгөө болон айл бүл, улс гүрнээ өмөөрөн босоо орших төгс чадвартай болно гэсэн үг гэж бид мэддэг болсон. Тэгвэл энэ бүх удамшил, уламжлалт мэдээллээ гээж, гэгээрэлгүй, харанхуйн зам руу гулсаж, муу бүхэнд эзлэгдсэнээр мунхагийг сонгож үхэх болно хэмээн сануулсан байна. “Чингис чанар” гэж юу болохыг бид бас мэддэг болсон. Хамгийн товчоор дахин сануулахад энэ үг нь “хүн ба орчлонгийн оршихуйг чин үнэнээр хариуцах ГИС зохион байгуулалт” гэсэн үг хэмээн элч Ч.Жавзанчулуун гуай тайлсан. Бас л өвөг дээдсийн бий болгосон, тэгэхдээ Чингис хааны долоон дээд өвөг эцгийн нээсэн шинжлэх ухааны нээлт юм. Энэ чанараа алдваас гэгээрэлгүй боловсролгүй болж, хоосорсон ний - гэмийн үр урхаг болсон цагдаа, шоронгийн гарт өөрсдөө алагдана гэсэн үг. Уншигч та сайтар ухаж бодож үзэгтүн. Ний даяараа зөв удамшилтай, зөв уламжлалтай байж гэгээрсэн, муу муухай бодол санааг хураадаггүй, муу үйл хийдэггүй “ний – хэм” – д бол ямар ч цагдаа, шоронгийн хэрэггүй шүү дээ. Соркоктай бэкүни хатан “...Хоолоо олж идэхдээ хоосорлыг ашиглагч хижийг булхай гэнэ..” хэмээсэн нь “нийг – гэм”-.ийн олдмол тогтолцоог ашиглаж хоолоо олж идэгсэд болох дээрхүүдийг хамаатуулан хэлсэн хэрэг.

“....Итгэл олохын тулд төлбөр төлвөөс Засаг үхмү...” гэдгийг өнөөгийн төр засгийн ажлыг явуулж буй эрхэмүүд сайтар тунгаан бодууштай !!! Бас түүнчилэн

“....Бусдын гараар олзыг булаалган идэгч боулигайнууд

Буруу бодлогын нялуун дайныг үүсгэж моныг хоосолму...”

“...Өвгөдийн боловсоныг хаяваас өөдгүйд боолчлогдму

Өөдгүй бүгд өөгшвөөс өөдтэй нь гутаагдаж үхмү...”

хэмээсэн нь өнөөгийн нийгмийн амьдралын дүр зургийг зураад байгаа хэрэг биш гэж үү. Үүнийг нотлохуйц өчнөөн баримтыг энд жагсааж болох ч нэгд цаг, цаасанд хайран, хоёрт уншигчидтай санал бодлоо хуваалцаж байгаа болохоор уншигч та нөхдөд ч бас бодож тунгаах орон зайг нь үлдээх хэрэгтэй гэж үзэв.  

“....Идэж ууж байхдаа итгэлтэй байхын тулд

Идэгч боулигайд төлбөр төлж хэмийг барму

Ний – хэм байхын бүх үндсийг таслаж сүйтгээд

Ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж

Муугийн махан дээр Моногоуул улсын ирээдүйг зоож

Засгийг турааж, ний – гэмийг таргалуулж, хүслийг алму...” нөмөрт нь шалз мэт хоргодож, далбаан дор нь өчүүхэн амиа аргацаах, амар хялбараар хоол олж идэхийн төлөөнөө хэн нэгэнд итгэл олох гэж төлбөр төлөх, ийнхүү идэж ууж байхдаа итгэлтэй байхын тулд бас л тэрхүү ивээгчид бусдын хоолыг булааж өгөх замаар төлөөс төлж, гэмээ мартан, өөрийгөө цайруулан бодох явдал энэ “ний – гэм”-д хэтэрхий газар авсан билээ. Нэг жишээ нь авилга хэмээн нэрлэж буй зүйл. Гэвч авилгатай тэмцэж байна хэмээн ард олонд ойлгуулсан үйлдэл нь өнөөх л булаагч булхай, идэгч боулигайнуудын захиалага болж байгааг зарим гярхай хүмүүс сайтар ажигласан байдаг юм билээ. Улсын бодлого нэрээр гаднын боулигай нартай сэм хуйвалдан, газар орны баялгийг тийшээ гулсуулж, итгэл олж авах гэж оролдох, үнэнийг хэлж илчилсэн заримыг барьж хорьж, цагдаж, тамлаж зүрх зоригийг нь мохоох гэж улайрах зэргийг бид байнга харж сонсож байна. Энэ мэтийгээ ухаарах сөхөөгүй цааш улам улангассаар байвал чухамхүү   “...ний – хэм байхын бүх үндсийг таслаж сүйтгээд, ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж, муугийн махан дээр Моногоуул улсын ирээдүйг зоож, засгийг турааж, ний – гэмийг таргалуулж, хүслийг алму...” хэмээн сэрэмжлүүлж, захисан байна.  

Дээд орон зайнд мөнхөрсөн дээдсийнхээ санааг ингэтэл нь зовоож, элгийг эмтлэх байдалд хүрсэн нь хаанаас эхтэй вэ гэж бодож болох ч ийм түвшинд хүрсэн үед буруутныг эрж, шалтгаан нэхэх нь илүүц болох бизээ. Сударт айлдсан болон судрын утгыг тайлсан зэргээс олж үзвээс олон зүйл шалтаг нөхцөлдсөн нь магад бөгөөд үүний дотор дотоодын ноёд ихсийн мунхаг, шуналдаа хөтлөгдөж, гэгээрлээс урвасны харгайг гаднын булаагч боулигай нар идэш болгон ашигласан нь нэн тодорхой харагддаг.

Канси буюу Манжийн Энх-Амгалан хаан Монголыг булаан эзлэх хорт бодлогыг явуулахдаа Монголын эртний гүн ухааныг ашиглажээ. Харийн хаан яагаад дээдсийн маань онол гүн ухааныг тэгтлээ сайн судалж, өөрсдийн маань эсрэг ашиглав. Энэ тийм ч магадтай бус болов уу гэж эргэлзэж болох юм. Гэтэл тэр хаан бидний дээдсийн онол гүн ухааныг өөрийн эмэг эхээсээ мэдэж авчээ. Түүний өвөг эцгийн хатан болж очсон Монгол эмэгтэй хаан болох ач хүүдээ Монголын дээдсийн онол гүн ухааныг зааж сургасан нь буруугаар эргэсэн хэрэг. Судрын утгыг тайлагч энэ явдлыг дүгнэн үгүүлэхдээ ”.... чухамхүү тэнгэрийн дайн гэгч энэ болой. Гэсэн ч тэнгэрийн дайныг буруу сэтгэлээр хийж буруу үр дүнд хүрсний улмаас тэр хаан өөрөө төдийгүй улс үндэстэнтэйгээ хамт тэнгэрийн гэсгээлийг хүртэж, дэлхийгээс арчигджээ. Бүүр цаашилбал сүнс нь тамын шатлалд унасан болой” гэсэн байна. Судрын утгыг тайлагч, элчийн эш болгосон жишээг одоо толилуулья. Монголчууд манжийн эрхшээлд байх тэр үед нар сар хиртэх үзэгдлийг буддын шашны ойлголтоор тайлбарлаж, РАХУ хэмээх мангас нар, сарыг залгилаа хэмээн тогоо түмпэнг шанагаар нүдүүлдэг ёс дэлгэрсэн байсан тухай зарим кино шийнээс үздэг. Тэгвэл өвөг дээдсийн онол гүн ухаанаар РАХУ гэгчийг тайлбарлавал хүмүүн бид гэгээрэлгүй яваад байвал муу бодол санаа, муу үйлийн боол болж, мунхагт эзлэгдэнэ. Түүний үрээр үр удмынхаа цаашдын удамшилд доройтол үүсгэж өөрөө “хар ертөнц”-ийн нэгэн хэсэг болно.

Хийсэн муу үйлийнхээ үрээр “тийрэн” болохоос эхлээд зөвхөн нэг чулуун дээр хэдэн мянган жил суух ялд унадаг байна. Ийн “хар ертөнц”-ийг бий болгогсод хэт ихэсвэл ертөнцийг хар РАХУ нөмөрдөг гэж үздэг байж. РАХУ гэдэг нь үндсэндээ доод шатлалд унасан “хар сүнс”-ний ертөнц ажээ. Ертөнцөд хар РАХУ-гийн эзлэх жин ихээр нэмэгдвээс нар ба сарыг залгина гэдэг байж. Нар, сар бол гэгээрлийг тэтгэгч, байгалийн бус нэү дээд бодисыг агуулагч, сүнслэг эрхис гарагыг хэлсэн шинжлэх ухааны нэршил гэж бид өмнө үзсэн. Тэгтэл манж нар Монголын энэ гүн ухааныг урвуугаар эргүүлэн, эх толгойг нь алдуулснаар барахгүй Монголчуудыг мунхагийн боол болгож устгах айхтар далд дайныг өдөөн, далд бодлогоо ингэж хэрэгжүүлж байжээ. Хатуухан хэлэхэд энэ мэт оюун санааны дайны нөлөөгөөр бий болсон үр урхагаас бид одоо ч гарч чадаагүй байна. Өвөг дээдсийн нэн гүн билэгдэл агуулсан ёс заншил олон зүйл дээр урвуугаараа эргэсэн хэвээр. сэтгэл санаа тархи оюуныг маань “оюуны хорт зэвсэг агуулсан” шашны боол болгож, дээдлэж хүндлэх, мөргөж залбирах ёсыг маань ч хөл толгойг нь сольж орхисныг Монголчууд бүрэн гүйцэд ухаарч сэрж чадаагүй л байна. Түүхийн үнэн мөнийг бараг үндсээр нь гажуудуулж, цаг тооллыг хүртэл буруу зөрүүгээр хэвшүүлжээ. Энэ бүхний цаана маргашгүй баримт нотолгоонууд байгаа учраас ингэж бичиж байгаа гэдгийг нурших нь илүүц байх гэж санана. Хамгийн ойрын жишээ гэхэд одоо бидний өвлийн сард тэмдэглэж хэвшсэн цагаан сар буюу сар шинийн “баяр” нь манж, хятадынхан улс төрийн бодлогынхоо халхавч болгон ашиглаж байсан Буддын шашны нөлөөн доор бий болсон харийн үүсмэл ёс байтал (Зарим судлаачид болон шашныхан бурхан багшийн рид хувилгаан үзүүлсний баяраас үүсэлтэй гэж тайлбарладаг бол зарим хэсэг нь Богд Зонховын нас барсны төлөө уй гашууг цайруулан илэрхийлэх гэж бий болгосон зүйл гэдэг) бид үндэсний хамгийн том баяр хэмээн эндүүрсээр ирэв. Гэтэл үндэсний хамгийн том баяр болох цагаан сарыг бидний өвөг дээдэс намрын сард тэмдэглэдэг, нармын сараас шинэ оныхоо сар улирлыг эхлүүлж тоолдог байсан тухай бүхий л нотолгоог түүхч, зохиолч Н.Нагаанбуу тэргүүтэн номч мэргэдээс эхлээд, бөө гэгээнтнүүд, Монголч эрдэмтэд нотолсоор байна. Энд би бидний тархийг “оюуны хорт зэвсэг агуулсан шашны боол болгож устгах санаа”-г манж тэргүүтнүүд сэдсэн гэсэн маань Буддын шашныг яг тийм мөн чанартай гэж хэлсэн үг биш билээ. Гагцхүү Монголд дэлгэрүүлэхдээ тийм санааг шингээж ашигласан гэдгийг л хэлсэн хэрэг. Ямар ч шашин гэгээрлийг номлодог, үндсэн чанар нь хүмүүсийг гэгээрүүлэхэд чиглэгдсэн байдагтай маргашгүй. Жишээлэхэд буддын шашны Будда, Зонхов нарын сургаальд “Билгийн илдээр хүлээс торыг таслаж, ахуй цогцосын хоосон чанарыг нээвэл мадаггүй тэр цагт үзэл онолын төгсгөл ирнэ

“...Долоон нар шарах цагт Довцог байтугай сүмбэр ч шатна

Догшин далай ч ууршиж арилна. Доорд хэврэгхэн хүмүүсийг яалтай билээ... “ гэсэн нь Монголын гүн ухаанд байдагчилан амьд эсэд хэм, эрчим өгөгч “наран долоо”-н бодисын үйлчилгээг хар муу эрчимээр халхлаж, түүнээс тусгаарлагдсан бол устгалын цаг болохоор генийн доройтолтой хэврэгхэн хүмүүс яалтай билээ гэсэнтэй утга дүйх ойлголт гэж судрын утгыг тайлагч үгүүлсэн байна. Устгалын цаг гэдэг нь хар ертөнц буюу РАХУ хэвийн байдлаас хэтрээд ирэх үед дээд тэнгэрээс тэднийг устгах ажиллагаа явуулдаг ба энэ нь бидний өвөг дээдсийн нээсэн онолоор бол орчлонт ертөнцийн оршихуйн зүй тогтлын хуулиар буюу ертөнцийн хязгааргүй дэх туяаны урсгал соронзон хуйларлын хүчээр ийнхүү хар ертөнцийг хийсгэн арилгаж, хар нүхэнд оруулан булшилдаг жамтай гэжээ.

Цуврал бичвэрээ бий үүгээр өндөрлөж байгаа болохоор өмнөх хэсэгт амалсан ёсоороо зарим нэг ойлголтын тухай товч тайлбар өгөх нь зүй гэж үзэв.

Элч буюу судрын утгыг тайлагчийн үгүүлснээр Тэнгэр нь: ухаан, эрдэм, арга, билгүүн, цэвэр таван зүйл, Ертөнц нь: дээдис, огторгуй, газар, бөх, хар таван зүйл. Дээдис бол дөрвөөс дээш шатлалынхан, огторгуй нь од эрхис, орон зайн эрхис туяа, нэүрит байдлаар байгаа бодис, Газар нь: таван махбодь бүхий эст амьдрал, бөх бол хоёр хөх ертөнц, хар гэдэг нь хар сүнсний ертөнц гэжээ. Өмнө нь бидний мэддэг болсон ГИС тогтолцоо, мөн дээд орон зайн шатлалд суудалтай нэү монын сүнс нарын бий болгосон гэх, тархины хөгжлийг тэтгэгч оюуны төв эрхис гараг зэрэг нь мөнөөх “хоёр хөх ертөнц” юм байна.  

Тэгвэл “ОО СУУ” гэж юуг хэлээ вэ? Хатны сударт ООСУУ, ЭЛ СУУ гэж үг байдаг. ООСУУ нь оул биетэй, мангадай удамшилтай, өтүгэ боловсролтой, мон ухамсартай шинэ дэлхийд буусан хүмүүсийн ДНХ-ийн мэдээллийн удамшил. Нэг дэлхийд хүний амьдрал 633 үеийг туулах хуультай. Шинэ дэлхийд буусан Батын ба түүний хүүхэд, түүний хүүхэд гэсээр 633 үе явсаар хөгжлийн үе шатыг туулахдаа хүүхэд тус бүр үе тутамд бас оул биетэй, өтүгэ боловсролтой, мон ухамсартай, мангадай удамшилыг үе тутамд дэрэлгэн, дөрөөлөн дээшлүүлэн сайжируулсаар төрсөөр явдаг. Тухайн дэлхийн хүмүүсийн бие болон оюуны генээ дагаад шинжлэх ухааны хөгжил нь ОУЛ-аас Моногоуулыг дуустал хөгжих ганц хуультай.Тэгээд шинэ дэлхийд Дутукун ертөнцийг хүлээн авдаг гэж хатан хэлжээ. Нэг улсын хөгжил ч гэсэн тухайн дэлхийдээ дэрэлгэн, дөрөөлөн хөгжихдөө Өтүгэгээс Мугулюйд шилжих үеийн тохироо бүрдэх үед ДУТУКУН үүсдэг гэх мэтээр явдаг. Иймээс “....Дутагдахыг мэдэж байвал олохын оршил, байхгүйг мэдэж байвал байлгахын өмнөх” гэж Сор кок тай хатан “ХӨХ Моногоуулыг төрөөр бадраах алтан дээд үнэний аялгуу” судартаа бичээд, Хөх Моногоуул Хар Монгул болох үед Дутукун үүснэ гэдгийг сануулж, тэр цагт яах вэ гэдгийг зааж өгсөн байдаг хэмээн Ч.Жавзанчулуун тайлсан байна.

Хар сүнсний боол гэдэг бол дээдсийн билгэ ухааныг үл ойшоож, мунхагын зам руу гулсан, арван зургаан ний – гэмийг үйлдэж, хар хижи болсон хүн төрөлтнүүд хэтэрхий олширсны улмаас, бусад нь ч бас тэдний эрхшээлд орж, тэдний боол мэт болно гэсэн үг. Тиймээс ийн хар сүнсний боол болохгүйн төлөө тэмцэх ёстой. Тэмцлийн зам нь гэгээрлийн зам, гэгээрэх онолыг нь өвөг дээдэс маань бүтээгээд, өөрсдийн түвшинд хүрэх бүх арга ухааныг заагаад үлдээсэн байгаа тухай цувралын өмнөх хэсгүүдэд хэдэнтээ давтан үгүүлсэн. Эцэст нь гэвэл өмнө үгүүлснийг дахин давтаж, судрын утгыг тайлагч Жавзанчулуун гуайн сануулан хэлснийг толилуулахгүй орхиж үл түвдэв. “Бид мунхаглалын идэш болж, “хар сүнсний боол” боллоо, мөхөх шат эхэлжээ гэж огтхон ч айж болохгүй. Дээд удмаас заяатай “иргүний ОО СУУ” нь тасраагүй, Засахуйн хоёр хөх ертөнцийг өмчилсөн өтүгэн цагаас ирсэн өвөг дээдис маань байхад Монголыг хөтөлж, мандан бадраах зам руу замнах бүрэн боломж нь байна” хэмээн тэрбээр айлдсан билээ.                                                                                                            

                                                                                                                                                          Г.Төрмөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ