Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ Миний инфляцияг л “Мугабе” гуайнх шиг....

Миний инфляцияг л “Мугабе” гуайнх шиг....

lad9rl581-300x206

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа үйлчилгээнээс бүрддэг гэсэн албан ёсны баримт байна. Энэ нь үнийн индекс гэдэг юмыг гаргахад тустай юмбайх. Би гэдэг хүн нэг том сагстай, дотор нь 329 бараа үйлчилгээ хийчихсэн сууж байгаа нөхөр байх нь. Бас буурсан инфляцитай шинэчлэлийн Засгийн газрын тооллогод нь багтаад байдаг.

Статистикийн алба гэдгийн гаргасан мэдээний дагуу хэрэглээний үнийн улсын индекс нь наадамласан үед буюу долдугаар сард 0,1 хувиар, оны эхнээс 4,9 хувиар, өмнөх жилийн мөн үеийнхээс 8,3 хувиар өсчээ. Ингэж нөгөө инфляци гэдэг “мангас” өсөн томорчээ.

Улс ч яах вэ, мангастай байлдаж байгаа болохоор “хүнс, бараа, ус, ундаа”, “орон сууц, ус цахилгаан, түлш”гэх мэтээр бүлэглэж байгаад нэг нь нөгөөдөө нөлөөлснөөс ийм юм болчихлоо, “Яг энүүхэндээ гэхэд галзуу эм Бумаа, орос эмч хоёроос л боллоо” гэдэг шиг тайлбар тавиад л сууж байх юм.

Харин надад тайлбар тавих сагс гэдэг зүйл бий билүү? Эхлээд сагстай болье. За, тэгээд л сагсандаа хэрэглээгээ хийгээд байдаг хэрэг. Одоохондоо сагс хоосон учир тэг үнийн индекстэй. Тэг бараа, үйлчилгээтэй. Бүлэглээд ч яах вэ. Бүтэн гутал байна. Хүн болсон хойно, хэдэн бүтэн цамц, өмд байгаа. Дахиад ч хэдэн жилээ даах учраас “Хувцас, бүс бараа, гутал”-аа хаслаа. Бас дээр нь гэр ахуйн тавилга, бараагаа хаслаа. Телевиз шатчихвал, үүнийг шинээр авч үзэх л байх. Ажил ойрхон. Явганаар таваргаад байх учир тээвэр ч хэрэггүй. “Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ ”одоохондоо хэрэггүй, дулаалаад л туугаад байя. Гэхдээ?! Ингээд л заавал хэрэгтэй зүйлээ сагслаад эхэлье.

“Хүнс, бараа, ус ундаа ”хэрэгтэй. Килограмм мах өнгөрсөн оны хавар 5000 төгрөгийн үнэтэй байсан ч зунаас нэмсээр байгаад одоо 7000. Миний хэрэглээний махны үнэ 50 хувиар өсч, авдаг хэдийн минь 30 хувьтай тэнцлээ. Муу зуршилтай этгээдийн нэг учраас өдрийн хэрэглээний нэг хайрцаг тамхиа сагслав. 700 төгрөгийн “хямд” гэх тамхийг одоо“ лангуун доороос ”муу зуршилтнуудад 1600 төгрөгөөр зарж байна. Үнийн өсөлт бараг 2,5 дахин. Сард сайндаа л хоёр лонх архи авлаа гэвэл үнийн өсөлт нь дөрвөн лонхтой тэнцэнэ. Гурил ногооны үнэ өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өссөн. Харин үйлчилгээ байхгүй учир өсөлт тэг. Энд худал залчихшиг боллоо. Өдрийн хоолыг орлох зоогийн газрын хуушуур бууз бараг нэг дахин жижгэрсэн хэдий ч үнээ нэг дахин нэмсэн байгаа. Бааранд амралтын өдөр суувал үйлчилгээний зардлын инфляци маань бас л 2-3 дахин нэмэгдчихнэ.

Миний хэрэглээний сагсанд орсон бараа бүтээгдэхүүн цөөн ч миний инфляци Мугабе гуайнх шиг гэхээр. Авдаг хэд маань хэвээрээ, надад Мугабе шиг сан хөмрөгтөө хуримтлал үгүй. Гайхалтай үйлчилгээ, гайхалтай барааны сагсыг телевизийн дэлгэцнээ ширтэн суугаа Ш.МЯГМАР өөрийн сагстай болоод Н.Алтанхуягийн гарыг харахаа болив. Гэхдээ хишиг тараавал авалгүй яахвэ. Миний хувийн инфляци гурван оронтой болсон юм чинь.

 

                                                                                                               Бэлтгэсэн: Ж.Саруул

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ