Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Оюутан залуус Мэдээлэл Швейцарь анд Анита Фарни мэндчилж байна

Швейцарь анд Анита Фарни мэндчилж байна

Anita parni

Швейцарь улсын иргэн Анита Фарнигаас ирсэн шинэ жилийн мэндчилгээг Ховд Их сургуулийн багш В.Янжиндуламын монгол хэлнээ хөрвүүлсэн хувилбарын хамт уншигч олон нийтэд хүргэж байна.

“Анита Фарни нь ХИС-ийн оюутан, багш нарыг Швейцарь улсад оюутан солилцоогоор суралцуулах их боломж үүдийг нээж өгсөн дотнын туслагч. Бас ХИС-д олон зуун ном, кино бүхий Швейцарь номын санг бэлэглэсэн. Монгол улсын хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл гарган тусалсан түүний сэтгэлийн өглөгийн нэгээхэн хэсэг нь Ховд их сургуульд оруулсан оюуны хөрөнгө оруулалт юм. Анд нөхөр Анита Фарни жил бүрийн он солигдох энэ мөчид бидэнд хандан, дотно сэтгэлийн мэндчилгээ илгээдэг уламжлалтай” хэмээн орчуулагч В.Янжиндулам тайлбарласан байна.

 

Anita Fahrni-Minear Wishes for 2014, from Friend to FriendsAt the end of a year it is common for friends to exchange greetings and to wish each other health and happiness in the New Year. Thinking now of Mongolia and of my many friends there, I have been wondering what I should wish that country in addition for the coming year. Here are several of my wishes for Mongolia for 2014:First of all, I wish Mongolia a winter which is not too bitterly cold and which allows allof the animals to survive.I wish Mongolia more solidarity among its own people and more financial independence. I hope that the newly gained wealth will be spread more equally throughout the entire population. Donors of aid should now be Mongolians, as there are many who could help those outside their own extended families. I wish Mongolia more solidarity among all its ethnic groups and less discrimination within the society.

This would include more openness and acceptance of lesbians and gays but less acceptance of extreme nationalism and violence against foreigners. I wish my Mongolian friends a stronger education system, better trained teachers and more diligent students, truly interested in learning, motivated to move themselves and their country forward.I wish Mongolia success in fighting against the expansion of the desert. Efforts to plant trees are not enough; the trees much be cared for, watered, protected from animals and from illegal cutting.

I wish Mongolians more jobs, less alcoholism, less domestic violence and more respect for human rights and the law. All of these problems are interlinked. Solutionscan be found.Most of all I wish all Mongolians that they have officials, politicians, judges, businessassociates and friends whom they can trust. A sense of well-being and security mustbe based on trust at all levels of society, on the trust that one will be treated justly by everyone, from teachers to police to bankers to neighbors. Nothing can replace trust.With its tremendous annual economic growth, Mongolia could see these wishes come true if the will of the people is strong and all Mongolians participate in deciding the future of their country. One can gain wealth from natural resources while also protecting the environment, if the will of the people and the politicians to do so exists. One can raise the living standards of everyone if that is the will of the people and the politicians. Establishing trust will take many years; the twelve months of 2014 will not be enough to accomplish that. But why not begin to build that trust in 2014? I wish all Mongolians health and happiness in the

 

Монголын тухай бодож, Монголд амьдран суугаа олон найзаа санан дурсаад би энэ орны ард түмэнд ирэх 2014 ондоо: Юуны өмнө өнөтэй сайхан өвөл болж мал сүрэг нь тарган тавтай өвөлжиж, онд мэнд ороосой гэж хүсч байна. Монголчууд өөр хоорондоо эв нэгдэлтэй байж, эдийн засгийн тусгаар тогтнолоо илүү бэхжүүлээсэй. Улсын баялгаас бүхий л ард иргэдэд тэгш хүртээгээсэй. Тусламж өглөгийн донорууд нь одоо Монголчууд байгаасай. Өөрийн өнөр өтгөн гэр бүлээс гадна өөр бусдыг ч дэмжин туслах олон хүн монголд бий. Олон ястан үндэстнүүд нь хоорондоо илүү эвтэй найртай байж, нийгэмд ялгаварлан гадуурхах хандлага бага байгаасай.

Үүнд хэт үндсэрхэх үзэл болон гадаад хүмүүсийн эсрэг хүчирхийллийг дэвэргэхгүй байхыг багтаан ойлгоосой. Би монгол найзууддаа боловсролын илүү хүчтэй систем, илүү чадварлаг багш бас эх орныхоо хөгжлийг түргэтгэх сэдэл тэмүүлэлтэй, сурах үнэн дур сонирхолтой, хичээнгүй оролдлоготой оюутантай байгаасай гэж ерөөж байна. Цөлжилтийг бууруулах ажилдаа амжилт гаргаж, зөвхөн мод тариад орхих биш түүнийгээ услан тордож, хууль бусаар мод огтлох гэх мэт халдлагаас хамгаалж байгаасай. Бүхнээс түрүүнд, нийт монголчууд албан хаагчид, улс төрчид хууль сахиулагчид, бизнесийн холбоод цөмөөрөө адилхан найз нөхдөдөө итгэж найдаж чаддаг байгаасай.

Сайхан амьдрал, аюулгүй байдал нь нийгмийн бүхий л түвшинд итгэл найдвар дээр тулгуурлан, багшаас эхлээд цагдаа, банкны ажилтнаас аваад хөршүүд хүртэл хүн бүр бие биедээ итгэж, нэгнийхээ итгэл найдварыг дааж яваасай. Монголын эдийн засгийн жилийн хөгжилтэй зэрэгцэн, Монголын иргэн бүр чин хүсэл сэтгэлийн тэнхээтэй, ажилсаг байж, өөрийн эх орныхоо ирээдүйн төлөө хөдөлмөрлөх аваас энэ ерөөл бүхэн биелэх нь дамжиггүй. Байгалийн нөөц баялгаас ашиг хүртэгсэд хүрээлэн байгаа орчноо хамгаалж, хүмүүсийн болон улс төрчдийн хийх бүтээх хүсэл тэмүүлэл өрнөн байгаасай. Хүн бүрийн амьдралын стандартыг дээшлүүлэх нь хүмүүсийн болон улс төрчдийн зориг, хүсэл тэмүүллээс хамаарна. Итгэл найдварыг бий болгоно гэдэг олон жилийн хугацаа шаардана.Магадгүй 2014 оны 12 сар бүрэн итгэлцлийг цогцлооход хангалтгүй ч байж болно. Гэхдээ яагаад бие биедээ итгэж найдахын сууриа 2014 онд тавьж болохгүй гэж? Би Бүх монголчууддаа шинэ ондоо эрүүл энх байж, аз жаргалаар бялхан байхыг ерөөж байна. гэжээ.

                                                                                                                             Орчуулсан В.Янжиндулам

 

 

 

 

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ