Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС “Хан Жаргалант Ховд” хоршооныхны ололт, дэвшлээс хуваалцавал

“Хан Жаргалант Ховд” хоршооныхны ололт, дэвшлээс хуваалцавал

1493080 712603878757352 527410946 n
1481981 712605308757209 542206217 n
1003722 314146845389169 196971147 n
1488434 712605398757200 345388066 n

“Өдөр бүр шинэ” гэсэн уриатай энэ байгууллагын ажил үйлстэй танилцаж, хийж бүтээж буй зүйлийг нь уншигч олондоо сонирхуулахаар бид “Хан жаргалант Ховд” хоршоогоор зочилсон юм. Бидний энэ урилгыг уриалгахан хүлээж авсан тус хоршооны дарга Э.Өлзийхүү байгууллагаа энэ онд чамгүй амжилттайгаар үдэж байгааг онцлон хэлж, байгууллагынхаа ажил үйлсийг танилцууллаа.

Одоогоос есөн жилийн өмнө байгуулагдаж байсан энэ байгууллагын ажил үйлс, амжилт бүтээл ямар яваа нь гаднаас нь харахад л андашгүй мэт санагдах юм. Эмх, цэгч, орчин тойрны өнгө үзэмж гээд энэ талаар нэлээдгүйг дурдаж болно. Бас тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн дунд ямархуу нэр хүндтэй, эрэлт хэрэгцээтэй байдгийг л бодоход энэ тухай нэгийг тусгаж авч дүнэлт хийж болохоор билээ. .

2013 онд эднийх тоног төхөөрөмж болон технологийн шинэчлэл хийж, бүтээгдэхүүнийхээ чанарт ахиц дэвшил гарган, үйлдвэрлэлийнхээ бүтээмжийг нэмэгдүүлээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, шинэ тоног төхөөрөмж авсны үндсэн дээр дөрвөн төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргасан байна. Ингэхдээ хоёр ажилтнаа Улаанбаатар хот руу явуулж, Хүнс комплекс, Русский комплекс зэрэг газруудад үйлдвэрлэл дээр нь дадлагажуулж, ур чадварыг нь нэмэгдүүлснээс гадна эдгээр байгууллагуудын технологиор зарим шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа гэнэ. Тэгэхээр Улаанбаатар хотын хиам хэрэглэх сонирхолтой байдаг хэрэглэгчдийн хувьд шинэхэн бүтээгдэхүүнээ орон нутгаасаа хэзээ ч авч хэрэглэх нөхцөл боломж бүрдсэн гэсэн үг. Шинэ бүтээгдэхүүнүүдээс дурдвал, Царцаамаг, Ховд нэрийн хиам, Цэлцэгнүүр зэргээс гадна тахианы мөч, үхрийн амталж шарсан мах, Адууны утсан мах, үхрийн хэл зэргийг шинээр хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм.

Нэн ялангуяа хиам гэдэг бол хүнсний эмзэг бүтээгдэхүүн бөгөөд давс чихэр мэт ямар ч нөхцөлд хэд хоногоор ч хамаагүй тээвэрлэдэг бүтээгдэхүүн биш. Тиймээс тус хамт олон технологийн болон хадгалалт тээвэрлэлтийн нарийн стандарт шаардлага мөрдөж ажилладаг гэдгийг онцлон хэлж байсан.

“Хан жаргалант ховд” хоршоо нь орон нутгийн малчид иргэдээс гол түүхий эд болох махаа худалдан авдаг байна. Ийнхүү орон нутагт нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нутгийн эдийн засаг, нийгмийн амьдралд бодитой хувь нэмэр оруулж яваа орон нутгийн шилдэг аж ахуй нэгжүүдийн нэг гэдгийг сурвалжлагч миний хувьд онцлон хэлэхийг хүсч байна.

Одоогоор үйлдвэр үйлчилгээгээ арваад ажиллагсадтайгаар 16 нэр төрлийн хиам, утсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ресторандаа 40-50 гаруй нэр төрлийн хоол зуушаар үйлчилж байгаа юм.

Аливаа үйлдвэр, аж ахуй нэгжийн хувьд өөрийн нэрийн дэлгүүртэй байна гэдэг нь чамгүй үзүүлэлт. Тэгэхээр өнгөрсөн 2012 онд тус байгууллага өөрийн нэрийн дэлгүүртэй болж шинэхэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд шууд хүргэх болсон нь Ховд аймаг дахь энэ салбарын хувьд нэг дэвшил болсон гэж хэлж болно. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд “Хан жаргалант ховд” хоршооны энэхүү нэрийн дэлгүүр нь Улаанбаатар хотын Мах импекс компаний үйлдвэрийн нэрийн дэлгүүрээс харьцангуй том дэлгүүр гэдгийг зарим уншигчид мэдэж байгаа байх. Цаашид эднийх хаяг шошго, сав баглаа боодлын шинэчлэл хийх, Котлет, бөөрөнхий мах хийх, мөн мах бэлтгэх зэрэг нэлээдгүй ажил хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Бидний нэгэн олзуурхаж явдаг зүйл бол жилийн жилд, нэн ялангуяа хаврын улиралд махны үнэ манай аймагт тэнгэрт гартлаа өсч байхад эднийх хиам, мах махан бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөггүй, үнээ барьж чаддаг. Нэг үгээр бол түүхий эдийнхээ хангамжийг сайн хийж, махны үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр барьж чаддаг явдал юм. Энэ мэтчилэн нэмүү өртөг шингээн, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэр аж ахуй нэгжүүдийг орон нутагт бодлогын түвшинд мах нөөцлөх, бэлтгэх тал дээр нь жаахан ч гэсэн дэмжээд өгвөл ченжүүдийн гараар орж, иргэдэд хүртээмжгүй явсаар ирсэн махны нөөц бэлтгэлийн ажил ахицтай байх болов уу гэдгийг онцлон дурдахыг хүсэв.

Хан Жаргалант Ховд хоршоо маань аймаг болон бүс нутгийн хэмжээнд ажил үйлс, бүтээгдэхүүнийхээ чанар чанасаагаар олон удаа шалгарч, амжилт үзүүлсэн хэрэглэгчдийн итгэлтэй танил гэдгийг уншигчид мэдэж байгаа. Тухайлбал, 2007 онд Баруун бүсийн шилдэг бүтээгдэхүүн” цомын эзэн болсон бөгөөд энэхүү чансаагаа зургаа дахь жилдээ хадгалсаар явна. Мөн Ховд аймаг болон баруун бүсэд зохиогдож буй уралдаан тэмцээнүүдэд алт, мөнгөн медаль олныг авч байсан төдийгүй МХГ, Стандарчилал хэмжилзүйн газруудын итгэмжлэл, НДХ, Татварын хэлтсүүдийн талархал зэргийг дурдаж болно. Тус байгууллагын ажил үйлстэй танилцахаар зорьсон маань чамлалтгүй олзтой байж, чихэнд чимэгтэй мэдээллийг уншигч олондоо хүргэлээ. Тус хоршооны удирдлага, хамт олны зүгээс манай сониноор дамжуулан “үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулахад үргэлж дэмжин урам өгч, хамтран ажиллаж байдаг бүх хэрэглэгчиддээ баярлаж талархсанаа илэрхийлэн, ирэх ондоо эрүүл энх, эрч хүчээр дүүрэн гэгээлэг оршихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлснийг” уламжилъя.

                                                                                                                                                                          Ж.САРУУЛ

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ