Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 26th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ Төрийн албаны сонгон шалгаруулалт

Төрийн албаны сонгон шалгаруулалт

  • PDF

           Ховд аймгийн Стандарт хэмжилзүйн дарга, аймгийн ХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн албаны дарга, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, Үенч сумын ЗДТГ-ын дарга, Үенч сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Зэрэг сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Дуут сумын ЗДТГ-ын дарга, Жаргалант сумын ЗДТГ-ын дарга, Чандмань сумын соёлын төвийн захирлын гэсэн 9 ажлын байрны сонгон шалгаруулалт явагдлаа. Тус шалгалтанд нийт 60 хүн оролцсоноос 54 нь тэнцжээ. Төрийн албаны шалгалтанд оролцогчид ийм өндөр үзүүлэлттэй тэнцэж байсан тохиолдол ховор юм.

          Шалгалтыг цахимаар биш уламжлалт хэлбэрээр авсан нь үүнд нөлөөлсөн бололтой. .

         Ихэвчлэн одоогоор төрийн байгууллагад ажиллаж байгаа хараахан шалгалтандаа орж тэнцээгүй байсан хүмүүс энэ шалгалтанд орсон ба төрийн албаны албан тушаалын ТЗ-7, ТЗ-5, ТЗ-6 гэсэн ангиллаар нөөцөд шууд бүртгэгдэх юм байна. Харин өмнө нь буюу 9 сард цахимаар шалгалтанд ороод тэнцээгүй 300 гаруй хүний хувьд дахин шалгалтанд орж төрийн албанд ажилд орно гэдэг найдлага талаар болж байгаа бололтой. Дашрамд дурдахад шалгалтын комиссийн бүрэлдэхүүний зүгээс энэ удаагийн шалгалтыг өмнөх 9 сард явагдсан цахим шалгалтыг бодвол харьцангуй хялбар байдлаар дүгнэгдсэн хэмээн онцлож байсан. Оролцогчдын дийлэнх нь тэнцсэн ч гэлээ энэ шалгалттай холбоотой санал гомдол нэлээд байна. Тухайлбал, шалгалтын талаар мэдээлэл хомс байсан төдийгүй зарим иргэдийг бүртгэхгүй буцааж нэг үгээр бол ялгавартай хандаж байсан гэцгээж байгаа юм.

                                                                                                                                                                                  Ж.Саруул

 

 

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ