Download Firefox
Download Firefox

Monday, Jun 26th

Last update12:14:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХУУЛЬ ХУУЛИУД “Иргэн таныг сонсож байна” нээлттэй өдрийг зохион явууллаа

“Иргэн таныг сонсож байна” нээлттэй өдрийг зохион явууллаа

Tsagdaa 002

 

Бичсэн Г.Одонтуяа   

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр” 2007 оны 190 дүгээр тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал, ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргын албан тоотыг хэрэгжүүлэх, олон нийтийг өргөнөөр оролцуулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “иргэн таныг сонсож байна” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2013 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд хүн ам ихээр төвлөрсөн Баруун бүсийн төв зах дээр зохион байгууллаа.

“Иргэн таныг сонсож байна” арга хэмжээний үеэр Хэв журмын тасгийн алба хаагчдын ашиглаж байгаа техник хэрэгсэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзүүлэн, гарын авлага, сурталчилгааны материалыг дэлгэн сурталчилсан ба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн 1200 ширхэг санамж, сэрэмжлүүлэгийг давхардсан тоогоор 1600 орчим иргэдэд тараан өгч ажилласан.

Мөн Баруун бүсийн төв зах, Техникийн захын узелээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 төрлийн санамж, сэрэмжлүүлэг, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах нь”, “Олон нийт-цагдаагийн харьцаа” зөвлөмжийг уншиж сонордуулан олон нийтэд хүргэсэн байна. Энэ үеэр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар бичгээр 102 иргэнээс, хайрцгаар 68 иргэнээс санал авч нэгтгэн дүгнэлээ гэж Цагдаагийн газрын ОНХ албанаас мэдээллээ.

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ