Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Ил ба Далд Ч.Жавзанчулуун Соркоктай бэкүний хатны айлдварыг “Сав Ертөнцийн Хууль –Гэгээрлийн Онол”-оор тайлжээ

Ч.Жавзанчулуун Соркоктай бэкүний хатны айлдварыг “Сав Ертөнцийн Хууль –Гэгээрлийн Онол”-оор тайлжээ

Sudriin tailal

2.  Мухардалд орсон шинжлэх ухаанд ямар зам үлдэв

                                                                                                                                              (цуврал 2)

Түрүүчийг нь өмнө нийтлэгдсэн хэсгээс уншина уу!

Бид геометрийн прогрессээр хөгжих үеийг дуусахад хөгжлийн дөрвөн үеийг тууллаа гэсэн үг. Тэгээд дараагийн дэлхийд очно. Тавин мянгаас хол давсан жилд энэ дөрвөн улирлыг туулаад ирсэн нэг жишээг Соркоктай хатны айлдварын энд сая эш татсан хэсэгт үгүүлсэн байна.  

Мэндлэх ертөнц гэдэг бол гэгээрсэн хүний сүнсийг дээд оюунд суулгах болсныг мэндлэх ертөнцөө оллоо гэдэг. Тэгвэл долоон дээд өвөг маань тавин мянгаас хол давсан жилийн өмнө гарагийн солилцлоор мэндлэх ертөнцөө олж бидэндээ дээд ТНГР болжээ. “Бойжих тэнгэрээ олжээ” гэж бичсэн нь дээд тэнгэрийн ЖРЛГ жаягаар хэний тэнгэрт хэнийг мэндлүүлэхээ хариуцдаг болсон гэсэн үг.

Боданчу эр дэлтэй гөрөөс цаламдаж

Буман жилийн хүслийг биелүүлж, ноен болжээ” гэж их хатан бичсэн. “Дэлтэй гөрөөс цаламдаж”   гэдэг нь догшин сахиус нарыг орон зайд суулгаж, буман жилийн хүслийг биелүүлжээ.

Судрын “Түмэн настын үлгэр” гэдэг хэсэгт

“Есөн мянган жилийн тэртээ удамшилт гэн хижүүд

Алтай Хангай уулстай хар задын орон газар

Есөн мөрөнд цаг уур орон зай болж

Дэлхийн усны эхэнд байгалийн хүчин дор үржив” гэжээ. Бас “Дэмчийн тухай аялгуу”-нд  

“Нуур тээл, цав гашуун говь цөл нь Заан тэмээн хяруул, үлэг амьтдын орон байхад Их Моногоуул ухамсрын үр соёолж эхэлжээ” гэж бичсэн бий.

“Алтан дээд ГЭР – ИЭ”-нд

“Нуур тээл гашуунууд тал далайн заан хяруул үлэг амьдын орон байхад Алтайн Мангадай нар Мон ухамсартай, Өтүгэ боловсролтой, Бөө иэ тархитай, Бука тара кау эхт оройн дээд Гэр иэ тэй, хазаартай морин зарчимтай байжээ” гэж бичсэн бүгдээс үзэхэд есөн мянган жилийн өмнөөс энэ дэлхийд шилжилтээр 33 градус ба Өтүгэ боловсролтой, бөө гэгээн тархины онолтой, хазаартай морио унах хэмжээний сэтгэлгээтэйгээр буусан байна. Өтүгэ гэдэг нь хүн төрөлхтний оюун ухааны түвшинг тодорхойлсон нэршил бөгөөд тухайн эрин үеийг ч мөн тэр нэршилээр нэрлэдэг байж гэдэг нь анзаарагдаж байгаа байх. Өтүгэн цаг үед байсан бөө гэгээн тархины онолыг анх Толуй тайлж гаргаж тавьжээ. Буман жилийн тэртээ долоон дээд өвөг ертөнцийн орон зайд суух эрх авсан тул бидний дээд ТНГР тэр юм.

Иймээс бүхнийг өртөөлөн өрнүүлэгч ГЭГЭЭН ТАРХИ гэж хэлж иржээ. Тэр үеээс энэ “хөх толбо” эрхийг авчээ. Хэрэв бид одоо долоон дээд өвгийн хүрсэн түвшинд хүрэхийн тулд Бүхнийг өртөөлөн өрнүүлэгчийн ёс жаягийг авахгүй бол долоон дээд өвгөө дээд зэргээр гомдоож, дахиад хэзээ ч энэ эрхийг олж авах боломжгүй болно”, “...Зуун мянган жилийн тэртээд Моногоуулчууд гариг солилцох шилжилтийг удирдан хийж байж авсан энэ эрхийг, хойч үе нь үгүйсгэж өвөг дээдсийн айлдварыг үл ойшоовол, бөөгийн ёсоо голоод авахгүй бол дэлхийн аль нэг улс энэ шилжилтийг хийх эрх авав ч, оюун ухааны цагаан туяны шидийн хүчийг доод уналтанд унагах болно. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний олсон бүх ололтийг үр дүнгүй болгох болно.

Хэрэв мунхаг руу улс үндэстэнээрээ гулсвал ТНГР заяанаас салдаг жамтай ажээ. Тэгвэл мунхаг руу гулсахын шалтгаан үндэс нь юу вэ? Үнэнээс эмээж, сэтгэлийн болон оюуны гэгээрлээс зайлсхийж, буруу үзэл, буруу бодол санаанд татагдан “булай”, “булхай”, “боулигай”-руу хальтран ороод түүндээ гэмшихгүй, засах хүсэлгүй болохыг ийн хэлж байна гэсэн үг. Эдгээр нь өмнөх түүхийн алдаа эндлийн сургамжийг байнга сануулж байгаа хэрэг бөгөөд “булай” гэж өөрийн улс орноос урваж гай учруулсан хүнийг, “булхай” гэдэг нь улс орон, хүн ардаа хохироож, өөрөө буруу замаар хөрөнгөжихийг, “боулигай” гэдэг нь бүр XIII зууны үеэс гарсан үг бөгөөд “бүхнийг олзлуулан ул идэгч гай” гэдэг үгсийн товчлол ажээ. Буруу онолоор ард олныг болон улс түмнийг мунхаглал руу гулсуулж, хижи гөрөөсний төрөлд ойртуулж, тархийг нь “амьтансаг” болгож байгааг “боулигай” гэж ойлгож болно хэмээн “элч” үгүүлсэн байна. Бас мунхаг руу гулсагчдын шинж тэмдэгүүдийг сударт айлдахдаа “хижи”, “хий үмүүн”, “хор”, “гэмтэн” “мунхаг” гэсэн байх ба хижи гөрөөсний арван гурван байдал хэмээн тодотгожээ. Судрын “Хижи гөрөөсний мунхаглал гэсэн хэсгээс эш татвал.

 

“Одоо бид их Моногоуул иргүнүүд, моныг голлогчид билээ.

Уг нь болбоос хижи гөрөөсний хүүхдүүд байсан билээ

Хорлож байж идэхийг хүсэгч гөрөөсийг хижи гэнэ

Булаацалдаж идэгч хижи гөрөөсийг хий үмүүн гэнэ

Хижи-гээс зорилгыг нь хасчихвал үлдсэн бие нь оул болму

Булаагдсаныг дээрэмдэн идэгч хижийг боулихай гэнэ

Идэхийгээ булаалгаж дассан хижийг булхай гэнэ

Хоолоо олоход хоосролыг ашиглагч хижийг булай гэнэ

Мунхаглалаас мунхаглал руу тэмүүлэгч хижийг хор гэмү

Арван зургаан гай гэмийн нэгийг хүсвээс гэмтэн гэмү

Мон амин чанараас айгч хижийг гул гэмү

Хэрэгцээ, сонголт, зорилгоо үл мэдэгч хижийг мунхаг гэмү

Энэ бүхүй арван гурван гэмт хижийг хар хижи гэнэ”   хэмээжээ.

Моногоуул бидний дээдис нар хүн биеэр амьдарч байхдаа шүдний махаар хооллож байж, шүлсээрээ ундлаж байж, хуруу хумсаа тайран байж, дэлхийн шинжлэх ухааны оргилд хүрч нэг ч эрсдэлгүй өөр гарагт шилжих шилжилтийн учрыг олсон бөгөөд урдах дэлхийгээс энэ дэлхийд”хазаартай морин зарчмаар”, нэр усаараа дуудалцах, овог угсаагаа ялгах хэмжээнд Өтүгэ боловсрол ба оюуныг тэтгэх 214 дүгээр елемент болох цагаан туяаг гурвалжны 33 граудст харгалзуулж шилжилт хийжээ. Гайхамшигтай том амжилт бөгөөд үүнийг “Моногоуул улсын аялгуу гэнэ” хэмээн “ЭЛЧ” үгүүлсэн байна.

     Хүн төрөлхтний оюун ухааныг оройлон удирдаж байсан Моногоуулын үр удам Монголчууд маань одоо хаана явна?

Их хатантаны айлдварт зөгнөн томьёолсончилон бид харийн далд бодлого, эзэрхийллийн харгайгаар мунхаг руу гулсуулах арганд баригдан, гансарч суух 500 гаруй жилийн турш дэлхийн шинжлэх ухаанд барууныхан шийдвэрлэх нээлтүүд хийв.

Демократ ертөнцийн атомын онолоо дэвшүүлж, Коперник тэнгэр эрхисийн хөдөлгөөнийг нээж, Бараун ертөнцийн хязгааргүйн тухай онолоо гаргаж, Галилей механик хөдөлгөөний хуулийн үндсийг тавьж, од эрхисийг 30 дахин өсгөх дуран авай бүтээж, Б.Бекон, И.Кант, Г.В. Гегел, Л.Фейрбах. К. Маркс, Ф.Энгельс, В.И Ленин. Алберт Эйнштен нарын нарын суутнууд төржээ.

Эрдэмтэн Менделеевийн оюун ухаанаар химийн элементүүдийн үелэх системийг бий болгож, улмаар ертөнцийг бүрдүүлэгч бодисууд дэс дараалан нээгдэв. Рентген туяа, электрон, радио идэвхт бодисууд ашигладаг болж, хийсвэрлэл загварчлах арга, логик, математик арга сэтгэлгээ нь электроник, кибернетик, тооцоолон бодох техникийг хөгжүүлж байна.

Нано технологи хөгжиж,эсийг өөрөөс нь төлжүүлэн ургуулах боллоо. Эгэл бөөмийн физикчид ертөнц хэрхэн бий болсныг мэдэхийг оролдож, коллайдер хэмээх хурдасгуур бүтээв. Сансар судлал, одот ертөнц олон мянган гэрлийн жилийн зайд хүрчээ. Энэ хүрээд шинжлэх ухаан мухардалд оров.

Дэлхийн шинжлэх ухааны нээлтүүдийг яагаад баруун европынхон, тэр дундаа еврей нар голцуу хийчихсэн юм бол гэж эрэгцүүлэн бодсоор, эцэст нь ертөнцийн дээд оюуны хүчнээс өгсөн хувь заяа юм байна гэж мэдэв” хэмээн “ЭЛЧ” бас үгүүлжээ.

Тэгээд мухардалд орсон шинжлэх ухааныг цаашид үргэлжлүүлж, ертөнцийг бодитоор танин мэдэх онолыг хаанаас олж болохыг эрэлхийлсэн байна. Айлаас эрхээр авдраа уудал гэгчээр энэ лут онолын үндэс нь өөрсдийн маань хэдэн зуун, мянган жилийн тэртээх өвөг дээдсийн ихэд чандлан нууцлаж үлдээсэн, өв эрдэмд байгааг мэдэж, гаргаж авах оньсыг нь арай чу ухаж олжээ.

“ЭЛЧ”-ийн тайлснаар ЧИН –ГИС гэдэг нэрийн ЧиН гэдэг нь атомын онолын задралаар орчлон ертөнц шүтэн барилдахуйд оршдог нь туйлын үнэн гэсэн ойлголт. Өөрөөр хэлбэл ертөнцийн чин үнэн хууль, зүй тогтлыг томьёолсон томьёолол. ГИС гэдэг нь гарагаас гараг хооронд бүх бодис электрон, протон, нейтрон, альфа, бетта, гамма болон өндөр хурдны гурван туяа ба атомын задралын төгсгөлийн эгэл бөөмсөөр, дээрхи бодисын байршлын дэс дарааллаар оршихыг томьёолон хэлсэн нэршил. Өөрөөр хэлбэл эл тогтолцоог ГИС тогтолцоо гэнэ. Энэ ГИС тогтолцоонд тохируулж зохион байгуулан, нэү монын (хүмүүний оюун ухааны хөгжлийн түвшинг нэрлэсэн нэршил, нөгөө талаасаа атом зүйн онолын нэг томьёлол) сүнс нарыг суулгасан ба цогцост бид нар тэдэнтэй харьцах үйл ажиллагааг үүнд тохируулсан байдаг. Энэ бол хүн ба орчлонг хариуцах ГИС зохион байгуулалт юм. Үүнийг ЧИНГИС онол гэдэг. ЧИНГИС онол дээр үндэслэн, нүүдлийн соёл хийж, эцэст нь гарагийн солилцол хийх нь ЧИНГИС таван байдал дээр түшиглэн явуулсан шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухааны ололтыг Чингис хаан гэж байна. Дээрхи бодисын тогтолцоонд зохицуулан байгуулсан ГИС бол сав ертөнцийн хаан юм байж. Энэ онолыг ээзмшсэн хүнийг тэр цолоор шагнадаг ажээ.

Мөн “ЭЛЧ”-ийн тайлсан “гэрийн онолт харилцаа”-ны тухай авч үзье. Соркоктай хатны сударт

“Өвсний үрийг хэн ч хариуцахгүй бол мал турму

Адуу сүрэг турваас хэм чу үсүн хомсдому

Зуун найман хэм чу үсүн зуу болоход

Зон олон бутарч улс оршму” гэсний Зуун найман хэм чу үсүн зуу болму гэдэг давхар утгатай. Хүн амьдралдаа адуу малаас долоон дороор удмын генээ хаявал сүнс ба цогцосыг тэгшитгэх үүрэгтэй 101-117 –ын хоорондох 18 элемент гажуудалд орж, (эдгээр нь хүний бие махбодийг болон тархи, зүрхний эд эсийг бүрдүүлдэг элментүүд бололтой) хүн өөрөө махчны төрхөд ойртож, гэмт хэргийн орон болсон нэгдэл үгүй улс болно. Нэг жишээ нь цус ойртолт ба үүнээс өөр олон шалтгаан бий. “Арван түгээмэл нь харшилдаж амьдрал нь үхлээр солигдму гэдэг нь генийн хэт доройтол бол амьдрал биш мөхөл юм. Генийн доройтлоос болж сэтгэхүйд өөрчлөлт орж, ааш зан хүртэл хувьсаж, хөдөлмөрөөр олох орлогыг чамлаж, хийсвэр аргаар амьдрах тэмүүлэл үүсэж, хүн гөрөөс адил сүйтгэж хоолоо олж идэж эхлэнэ. Тэгвэл

“Хүнийг эдэд захируулваас хижи байхаас ч яахав

Эдээр удирдах хэмээх эгэлгүй мунхаглалыг яанам бэ

Амьгүй амьтдыг захируулчихаад удирдагч гээд яана вэ..

Хэл хилтэй улс хаантай боловч

Нэүрит Засаг үгүйд хүмүүний цуглуулга

Хэрүүлийн далай уруулын уранхай

Амьтнаас үл ялгагдагч төрийн хэрэг шийдвээс

Ахуйт төр иргүнийг гутаамой

Хар амиа бодогч худалч, булхай хамаг улсыг сандаргах болмой” гэж шүлэглэсэн нь Эдэд захирагдсан, баг зүүсэн ардчилал яг таарч байна. Жинэхэн ардчиллыг юу гэж хэлсэн байна гэвэл

“Цагдах шорон, тахал, тамлал, доройтол үгүй

Цаг бусын үхэл, өвчин, ган,зуд үгүй

Моныг голлож, Моногоуулаар амьдрахыг эрх эдлэхүй гэнэ гэсэн байна.. (Моныг голлох гэдэг нь хөгжлийн хувьд оюунт биеийг буюу сүнсэн биеийг зөв голлож хөгжих, Моногоуул гэдэг нь моныг голлохдоо дээр өгүүлсэн ГИС тогтолцоонд зохирох эрдмийг төгс эзмшиж гэгээрснийг хэлнэ хэмээн ЭЛЧ тайлжээ) ЭЛЧ цааш нь үгүүлэхдээ “Ардчилал бол эрх эдлэх гэдгийн хөрвүүлэг үг юм. Өнөөдөр авлигатай тэмцэж байна гэж нэрлэж байгаа үйлдлээ ардчиллын төлөө тэмцэж байгаа баатарлаг үйлс болгоод л хашхираад байцгаах юм. Авлигал үүсэх үндсийг хэн тавьсан бэ. 23 жилийн тэртээд өмч хувьчлах гээд бүх хяналтыг буулгасан. Тэгээд хийснээ нураасаар өнөөдрийг хүрэв. Авлигач булхай төрлөө гээд олон шорон байгуулдаг нь ямар төрийн ухаан бэ? Өөрөө төрүүлчихээд үр хүүдээ өөрөө цаазлах ажил нэмдэг ямар ардчилал вэ? Төр барих ямар гүн ухаан бэ? Хөгжиж байна гээд идэвхгүй үндсэн хөрөнгөтэй хөөцөлдөх нь ямар дэвшил вэ? Улаанбаатар мэт хот руу бүхнийг цуглуулах нь ямар ирээдүйг зөгнөж харсны шинж билээ? Утаа тортогт мансуурсан мансуурлаас салах гээд урагдсан хуучин дээлийг шинэ даавуугаар нөхөх адил хөрөнгө цацаж шамшигдуулан өөрсдийгөө хуурч байгаа нь ямар алсыг харсан бодлого вэ? Газрынхаа эрдэс баялгийг ард олноосоо дайжуулж, гулсуулна гэдэг нь бусдын дор итгэл олох гэсэн булхай биш үү? Төр барих дээдсийн ухаан, үндэсний өв заншлаа хөсөр гишгэж, даяаршил хэмээн дэвж, дэвхцэх нь ямар ардчилал билээ? Энэ бол миний үзэл. Гэвч төр маань эргүүлээд алдаагаа чимх чимхээр засаж байгаа нь яамаа даа” хэмээн ЭЛЧ үгүүлсэн байна.

Судрыг тайлсан “ЭЛЧ”-ийн тайлалд энэ мэтчилэн эмзэглэмээр, гайхаж цочирдмоор зүйлс олон байгаа гэдгийг дээр сануулсан. Гэвч үнэн үг гашуун боловч тустай гэсэн өвгөдийн сургаал буйг санаж, хүлээж авахаас аргагүй бололтой. “ЭЛЧ”-ийн зарим нэг ийм хатуу үгний цаана Монгол түмнээ, улс үндсээ гэсэн халуун хайр, энэрэл нуугдаж байгаа нь ч ив илхэн.

Энд би тухайн тайлал судраас энд тэндээс нь өөрт аль ойлгомжтой, ойр дөт санагдсанаас эш болгон сонгож оруулж байгаагаас гадна, номонд юун тухай үгүүлснийг өөрийн мөхөс оюуны хэрээр улбаалан дамжуулахыг хичээж буй билээ. Алдаа эндэл байваас залруулан ойлгохыг мэргэн уншигчид та бүхнээс хүсье.

                                                                                                                                                      (Үргэлжлэл бий)

Г.Төрмөнх

 

 

 

 


 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ