Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Ил ба Далд Ч.Жавзанчулуун Соркоктай бэкүний хатны айлдварыг “Сав Ертөнцийн Хууль –Гэгээрлийн Онол”-оор тайлжээ

Ч.Жавзанчулуун Соркоктай бэкүний хатны айлдварыг “Сав Ертөнцийн Хууль –Гэгээрлийн Онол”-оор тайлжээ

Sudriin tailal

1.  Адаглаад зуун мянган жилээс наашхи

   Монголчуудын хувь заяаны өрнөлийг багтаажээ

                                                                                                                       (цуврал 1)

Өдгөөгөөс 800-аад жилийн өмнө буюу XIII зуунд бүтээгдэн, “дэмч”-дийн ой санамжаар өртөөлж ирсэн Сорхугтани бэкинү хатны айлдваруудыг ном болгон хэвлэж, нийтэд ил гаргаснаас хойш арав гаруй жилийн нүүрийг үзэв.

Эл судрууд нь Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний оюуны дээд өв гэдгийг нэг хэсэг нь ухаарч ойлгон, судалж, хүмүүст түгээхийг эрмэлзэж байхад бас зарим хэсэг нь учрыг нь сайн ухаж дийлэхгүй, үзэж уншсан нэг нь болохоор дотроо гайхсан болоод л өнгөрч буй нь нууц биш.

Гэтэл аз голлож, “Хөх Моногоуулын Ний – Хэмээр Бадраах Хутагтай Дөрвөн Нэүрит Их Засагийн Алтан Дээд Үнэний Аялгуу” судрын гүн утгасыг тайлан үгүүлсэн тайлал бүтээлийг олж авах завшаан тохиосныг уншигчидтай хуваалцахгүй байж яахин чадах.

Судрын тайлал ном хэвлэгдсэнийг сонсоод зохиогчийг зорьж очиход “урт чихт чи сонсоо юу? Би “Сав Ертөнцийн Хууль Гэгээрлийн Онол” номоо хэвлүүлээд тун удаагүй байна. Цөөхөн хувь хэвлүүлсэн болохоор бараг дуусах тийшээ хандаж байна даа” гэсээр угтав.

Бид хоёр хэсэг зуур яриа дэлгэв. Мэдээжийн хэрэг би түүнээс номондоо юу бичсэнийг сонирхов. Өмнө надад ноорог байдлаар уншуулж байсан “Бүх Дэлхийн Сав Ертөнцийн Хууль – Бумбын Эрины Шинжлэх Ухаан” хэмээх бүтээлээ хэвлүүлснээ хэлэв. Тэгвэл миний сонссон худлаа болох нь ээ гэж бодтол “золиг минь би чамд нэг ном бэлэглэлээ. Уншаад яахыгаа өөрөө мэдэмз. Би чамд бүрэн эрх мэдэл олгож байна. Чамаас өөр хүнд бол тийм эрх олгохгүй гэдгийг өөрөө гадарлаж байгаа байлгүй” хэмээн хошигнох, сануулахыг хослуулсан нь нэг утгандаа миний энэ номын тухай хүмүүст мэдээлэл хүргэх эрхийг чамд олгож байна гэсэн үг, бас нөгөө утгандаа бүтээлийнхээ үнэ цэнийг битүүхэн ойлгуулж байгаа нь тэр юм байна гэдгийг мэдэрч амжив.

                Залуу идэр насандаа сум, орон нутагт хариуцлагатай ажил алба хашиж явсан, харин одоо уул усаа түшин, малын зах бараадасхийж хэнд ч үл анзаарагдам эгэлхэн аж төрж буй энэ хүнтэй би өмнө нь хэд хэдэн удаа уулзаж, үлэмж сонирхолтой ярилцлагууд авч, сонинуудад нийтлүүлж байв.

                2009, 2010 онд “Нийгмийн толь”, “Зууны мэдээ” сонинууд түүнчлэн “Ховдын толь” сонинд нийтлэгдэж байсан “Дэлхийн дулаарал явагдах нь жам ёсны зүйл, озоны цоорхойг бүтээж болно”, “Хүн төрөлхтөн Оюун ухааныхаа хүчээр шалгарлыг давах болно” гэсэн гарчигтай ярилцлагуудыг уншигчид санаж байгаа байх.        

Номыг аваад үзлээ. Миний сонссон худлаа байсангүй дээ. “Сав Ертөнцийн хууль гэгээрлийн онол” хэмээх энэ бүтээлд нэгд Чингис хааны отгон хүү Толуйн хатан Сорококтай бекүни-гийн (зохиогчийн тайлснаар хатны нэрийг ингэж бичих ёстой юм байна) бүтээж, өвлүүлсэн “Хөх Моногоуулын Ний – Хэмээр Бадраах Хутагтай Дөрвөн Нэүрит Их Засагийн Алтан Дээд Үнэний Аялгуу” судрын тайлал болон “Сав Ертөнцийн Хууль Гэгээрлийн Онол” гэсэн хоёр номыг нэг боть болгон гаргажээ.

Бид хатны судрыг уншихад ойлгогдоод байх шиг санагддаг ч энэ бол өнөөгийн бидний сэтгэлгээний цар хэмжээнд тохируулсан өнгөц “хучлага”, “хальс”-ыг нь л харж мэдэрсэн хэрэг байж. Гэтэл тэр их суут хатан байнга шүлэглэсэн хэлбэрээр бичсэн эл судрыг туурвихдаа өнөөгийн биднийг уншихад өөрсдийнхөө оюуны хэмжээнд сургаал болгон ойлгож үлдэхүйц утга агуулгаар гадна өнгийг нь хучаад, бидний ухаж ойлгож дийлэхгүй “дээд оюун ухаан”-ы ойлголтууд, шинжлэх ухааны нарийн онол томьёлолуудыг утга агуулгын хэдэн давхаргыг нэвтлэж байж сая ойлгохуйц гүн далдад нууж үлдээжээ.

Чухам ингэж бүтээснийх нь гэрч бол хатны бүтээлийг бодис зүйн онол дээр тулгуурлан тайлсан “Сав Ертөнцийн хууль гэгээрлийн онол” бүтээл юм. Яагаад заавал хүн болгон гүйцэд ойлгож чадахааргүй, тусгай хүн тайлах ёстой байдаг юм гэж уншигч та гайхаж магад. Тэгэхээр сударт үгүүлсэн зүйл нь өөрөө оюун ухааны өндөр хөгжлийг шаардсан, өөрөөр хэлбэл дээд оюун ухааны түвшинд бүтээгдсэн зүйлүүд юм. (Энэ тухайд нэг жишээ хэлэхэд их зөнч Нострадамусын үлдээсэн бүтээлүүдийн утгыг тайлах гэж олон улсын эрдэмтдийн том баг ажилладаг шүү дээ)   Тиймээс тайлахын тулд тэр бүхнийг ухаж ойлгож чадахуйц өндөр түвшинд боловсорсон байна гэсэн үг. Боловсрох гэхээр хичнээн сургууль төгссөн, орчин цагийн шинжлэх ухааны салбарт эрдмийн ямар зэрэг, цолтой, эсвэл ямар томоохон ажил алба эрхлэдэг, эрхлэж байсан гэх мэттэй жишиж ойлгож болохгүй. Арай өөр ойлголт гэдгийг бас сануулах нь зөв байх. Би үүнээс хойш зохиогчийг байнга “ЭЛЧ” гэж бичих болно. Яагаад гэвэл судрыг ингэж тайлсан болохоор хатны судруудад хэдэнтээ айлдсан “элч” нарын нэг гэж үзэхээс өөр аргагүй юм. “Нууц түлхүүр”-ээр тайлах ёстой бас нэг шалтгаан байгааг энд одоо үгүүлэхээс зайлсхийв. Элчийн хэлснээр бол Сорококтай бекүни хатны судруудыг олон талаас нь мэрж, олон янзын түлхүүрээр тайлахад хүн төрөлхтний тэр тусмаа Хөх Монголын маань хувь заяатай холбоотой өөр өөр ай салбарын том нээлтүүд гарч ирэх ёстой юм байна.

Бидний үгүүлэн буй “ЭЛЧ” Ч. Жавзанчулуун гуай бодис зүйн онол буюу атомын задралын онолоор шинжлэх ухааны ойлголтуудынх нь эх сурвалжыг тайлж байгаа бол, Монгол суу ухааны Манукол акедемийн ерөнхийлөгч, судлаач доктор З.Бат-Отгон нийгэм, хүмүүнлэгийн ойлголтуудыг мөн л шинжлэх ухааны арга барилаар тайлж, тайлбарлаж байгаа. Харин нийслэл Улаанбаатар хот дахь “Гэрлийн Өргөө”-ний дайчид эл судруудыг эртний Монгол гүн ухааны хувьд “Чуман”-ы номын онолоор буюу БӨӨ-гийн ухаанаар тайлж байгаа ажээ.

Номонд юу үгүүлэгдсэн болохыг мэдэхсэн гэж уншигчид тэсэж ядаж буй нь магад. Гэвч энэ нэг, ганц удаагийн бичвэрээр тийм далай их бүтээлийн тайллын утгыг уншигчдад тоймлон ойлгуулна гэдэг бараг л боломжгүй гэмээр.

Ямар ч атугай эл бүтээлд адаглаад нэг зуун мянган жилээс наашхи Монголчуудын түүхэн хөгжил, хувь заяаны өрнөлөөс эхлээд түүхэн судруудад байдаг нэр уснуудын утгыг хүртэл тайлбарласан нь бий. Тухайлбал Чингис гэдэг үгийн утгыг ойлгохын тулд одоо бидний огт төсөөлөхгүй байгаа Монгол гүн ухааны онол, түүний үндэс улбааг мэдэх хэрэгтэй болно.

“Элч” энэ номондоо хамгийн түрүүнд судрын нэрийг тайлжээ. ХӨХ МОНОГОУУЛ гэдэг үг бол Бүхнийг өртөөлөн өрнүүлэгч ухаанаар гэгээрэл олсон гэж хэлсэн үг юм байна. Мон бол сүнс бие хоёр нэг байгааг илтгэсэн үг, Монгол гэвэл сүнсний гол гэсэн утгатай. Монгул гэвэл сүнслэг чанар доройтож, цогцос гээсний дараа доод шатлалд сүнс унах гэсэн утгатай. Харин Моногоуул гэвэл сүнс ба эзэн бие төгс боллоо гэсэн үг. Үндсэндээ бол МОНОГОУУЛ гэдэг нь ГЭГЭЭРЭЛ гэсэн утга ажээ. ХӨХ гэдэг үг нь язгуур оюун ухаан, ёс заншлаа бусад үндэстэнтэй холилгүй цэврээр авч үлдэж хэрэглэхийг илэрхийлдэг байна. НИИ – ХЭМ гэдэг нь бүх хүнд хэм өгөх гэдэг утгатай. ДӨРВӨН НЭҮРИТ гэдэг нь дөрвөн төрлийн НЭҮ буюу одоогийн бидний “хоосон чанар” гээд байгаа хүчин. ИХ ЗАСАГ бол Монгол бүхнийг өртөөлөгч нарын бие ба оюуны эс, ген заслын ухааныг томьёолон хэлсэн үг юм байна. Хүний бие ба оюуны эсүүдэд хэм өгч сэргээн засдаг байгалийн бус амин бодис буюу НЭҮ бодисууд байдгийг өнөөгийн шинжлэх ухаан нээгээгүй байгаа бололтой. Дөрвөн Нэүритээр бие ба оюуны эсэд хэм өгөхийг дөрвөн нэүритээр бадраах гэдэг хэмээн “ЭЛЧ” үгүүлсэн байна.

БӨӨ гэж юу гэсэн үг юм гэдгийг манай эрдэмтэд, сэхээтнүүд янз бүрээр хэлж байсныг нь олонтаа уншиж сонссон. Гэтэл энэ нь “Бүхнийг Өртөөлөн Өрнүүлэгч” гэсэн шинжлэх ухааны агуулагатай товчилсон үг гэдгийг онож мэдсэнийг нь одоо хүртэл олж үзсэнгүй. Тэрчлэн Монголчууд яагаад хөх толботой байдаг тухай ч олон янзын таамаглал бий. Тэгвэл эл номонд Монголчууд яагаад ийм хувь заяаг олсон, Тэр хөх толбонд юу агуулагдаж байдаг. Түүнийгээ хэрхэн авч явж, хамгаалж тэтгэж чадсан, цаашид биднийг ямар эгзэгтэй хувь заяа хүлээж байгааг нээж гаргасан байна. Хатны нэрийг элч тайлахдаа СОРКОКТАЙ БЭКҮНИ гэх нь зөв гэж үзээд, СОР гэдэг нь бүхний сор, тэргүүн гэсэн утгыг агуулах, КОК бол хөх өнгийг хэлсэн бэлгэдэл агуулсан үг. ТАЙ бол дээд эзэн гэсэн цол хэмээн ойлгох хэрэгтэй гэсэн байна.    

Номонд үгүүлсэн нь “...Өмнөх дэлхийн үед бидний эзэн Чингис хааны долоон дээд өвөг эцэг Бумбын шинжлэх ухааныг өөрсдөө хөгжүүлж, гарагын солилцлыг гардан хийсэн тул үр удам нь хөх толбот тамгатай төржээ..

.”. 21-р зуунд манай дэлхийнхэн бумбын эрины “эрчим судлал”-ын шинжлэх ухаан гэж юу байдгийг төсөөлөөгүй байхад Соркоктай хатан атомын онолын бүх задаргааг яагаад бичдэг юм. Ирээдүйн шинжлэх ухааны техник технологийн онол, генетик, сүнсний онол, тэр ч атугай гарагийн шилжилтийн тухай ингэж энгийн үгээр нууцлаж бичиж үлдээх ямар учир байв гэдгийг та нар маань эрэгцүүлж нэг бодох ёстой. Хойч үе бидний тархины сэтгэн бодох чадвар доройтож, амьтны төрх рүү ойртож байгаа гутамшигт байдлаас хэрхэн гарч болох тэр аргыг бидэндээ зааж өгөхийн тулд ингэжээ. Үүнийг хэлэхдээ “хохимой толгой хүртэл өрөвдөж уйлмаар болтлоо мунхарна” гэж айлдсан байдаг. Ганц жишээ дурьдахад Монголчууд дотор нь юу гэж бичсэнийг нь мэдээгүй байтлаа баринтагтай шашны сударт мөргөж, юу гэж хэлснийг нь ойлгоогүй ч тангуд хэлээр цээжилсэн тарни уншсан ламд мөргөж, дүрсэнд буулгаж тахьсан бурханд мөргөж, энэ их дээд шүтээнүүдийг “гурван эрдэнэ гэнэ хэмээн 16 үеийн турш итгэж, мөрдөж ирсэн. Гэтэл Монголын гурван эрдэнэ бол монын онол, атомын онол, гэр-ийн онол байсныг төсөөлөх ч үгүй болтлоо мартаж мунхарчээ.

Манж тэргүүтэн гаднын шуналт хувхай нар гурван эрдэнийн онолыг маань буруугаар эргүүлж, ухвар мөчид Монгол ноёд, хуврагуудын мунхаг шунахайг ашиглан, өөрсдөөр нь могой бариулж, ийнхүү өөрсдийнхөө оруулж ирсэн жаяг сургаалд мөргүүлж, шүтүүлсээр хэвшүүлжээ”.

Судрын тайллыг уншихад энэ мэт цочоож, гайхшируулам үгүүлэмжүүд олон тохиолдоно. Гэвч үнэнээс зугатаах аргагүй тул гадны үзэл суртахуунд, ЭЛЧ-ийн хэлснээр бол “буруу үзлийн “БОУЛИГА”-д хэтэрхий автагсад хэдий эмзэглэж, шаналавч, угтах ирээдүйг бодон, дээд оюунт хатны айлдварыг хүлээн болгоохоос аргагүй.

Бас номонд үгүүлснээс эш татвал “...Соркоктай хатан “Төрийн найман цаха аялгуу”-ндаа 1206 онд байгуулсан Их Монгол улсын Их Засаг-ийг

“Мэдэхүйн дээд нэүрит засгийг

Бодож дуурайж яваад олоогүй ажгуу

Манукол хүртэл мандаж явсан зүтгэсэн

Найман зуун мянган жилийн олз

Нэүрит үнэнээр байгуулсан ажгуу” гэж айлдсан байна. Найман зуун мянган жилийн өмнөөс бидний өвөг дээдис шинжлэх ухааныг гартаа авч эхэлжээ. Тэр үеэс 144-216 хүртэл нэүрит үнэн дээд бодисыг гартаа авсан байна. Ирээдүйг одоо байгуулдаг туяа судлалын шинжлэх ухааны сүнс солилцох эрдмээр туяаны хувиралд хөгжүүлж эхэлсэн онол нь шинжлэх ухааны суурь болдог ажээ. Атомын есөн задралаас нээж эхлэх үед гэрлийн хурдаар явуулдаг техникийг хөгжүүлэхийг “УЛ” шинжлэх ухаан гэдэг. Ул шинжлэх ухааны суурь дээрээс бодисыг бодитоор туяанд хувиргаж, бодит шинжлэх ухаан болгосон цагт хөгжлийн оргилд хүрэх боломжийг олдог байна. Энэ зам нь эртний Монгол гүн ухаанаар гэгээрлийн зам бөгөөд хүний амьдралыг мөхлөөс аврах зам юм. мөн “Төрийн найман цаха аялгуу”-нд айлдахдаа

“Хөх нуруутууд тавин мянгаас хол давсан илүү жилүүдэд

Сэрэхүйн дөрвөн улирлыг туулж, сэтгэхүйн нэүрит үнэнийг нээж

Мэндлэх ертөнц, бойжих тэнгэрээ олоод, мэдэхүйн мон тоба болсон ажгуу” гэжээ. Яг одоо 2013 он бол манай дэлхийн хөгжлийн манукол улирлын төгсгөлийн шатанд орох үе бөгөөд оюуны төвийн цагаан туяа, оюуны төв эрхис гарагийн гурвалжины 90 градусаас 91 градуст шилжих буюу арифметик прогрессийн хөгжлөөс геометрийн прогрессийн хөгжилд шилжих огцом эргэлтийн үе юм. Нэг ёсондоо Манукол улирал дуусаж, Бумбын эрин ба Хөх Моногоуул улирал эхлэх цаг үе тулж ирээд байна гэсэн үг. (Моногоуул гэдэг нь моныг голлохдоо атомын задралын зүй тогтлын дагуу эрэмбэлэгдсэн ГИС тогтолцоонд зохирох эрдмийг төгс эзэмшиж гэгээрснийг хэлнэ хэмээн ЭЛЧ тайлжээ. Моныг голлох гэж юуг хэлдэг ГИС тогтолцоо гэж юу болохыг энэ нийтлэлийг цааш унших явцад ойлгох болно)

Г.Төрмөнх

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ