Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Технологи Хүнд машин механизмын оператор мэргэжлээр анх удаа 29 мэргэжилтэй ажилтныг бэлтгэжээ

Хүнд машин механизмын оператор мэргэжлээр анх удаа 29 мэргэжилтэй ажилтныг бэлтгэжээ

Hund mehanizmiin simulyator laboratori 03
Hund mehanizmiin simulyator laboratori 02
Hund mehanizmiin simulyator laboratori 01

Танхимд сууж байгаад хүнд машин механизмуудыг бүрэн хэмжээгээр ажиллуулж, жолоодож сурах бололцоо нээгдсэний үр шимийг өнгөрсөн 2012 онд 29 төгсөгч хүртэж, энэ төрлийн мэргэжил ээзмшиж төгсчээ.

Танхимд сууж байгаад уул уурхай, зам барилгын үйлдвэрлэлийн нүсэр том машин механизмуудыг жолоодож ажиллуулж сурна гэж юу байхав дээ хэмээн уншигч та гайхаж магад. Гэтэл орчин үеийн технологийн дэвшлийн үр дүнд ийм боломж нээгдэж, бүүр манай мэргэжлийн үйлдвэр сургалтын хөтөлбөрт биеллээ олсон байна.

Танхимд суурилуулсан симулятор буюу сургалт дадлагын електрон төхөөрөмж дээр суралцагсад дадлагажиж, 5 төрлийн хүнд машин механизмийг жолоодож ажиллуулж, үйлдвэрлэлийн орчинд ажиллаж байгаатай яг адилхан даалгаврууд гүйцэтгэнэ.

                 Ингэснээр бараг л үйлдвэрлэл дээр ажиллаж дадлагажсантай ялгаагүй хэмжээнд суралцаж чадна гэсэн үг.

“Ховд” политехник коллежид 2012 оны 2-р сард АНУ болон Монголын Мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалтаар энэхүү лабораторийг байгуулж өгсөн ба тухайн оныхоо намар шинэ ангид элсэлт авч 29 суралцагчийг ийнхүү амжилттай сургаж, төгсгөсөн тухай мэргэжлийн багш Д.Дамдинсүрэн, С.Ширбазар нар ярьж байна.

Төгсөгчид нэг жилийн хугацаатай суралцаж, тухайн мэргэжлээр 2, 3, 4 дүгээр зэргийн үнэмлэх авах боломжтой ба бульдозер, эксковатор, скрепер, хүнд даацын өөрөө буулгагч, хүнд даацын дугуйт ачигч гэсэн 5 төрлийн механизм дээр бүрэн хэмжээгээр ажиллаж сурдаг байна.      

Суралцагсад танхимд ийнхүү технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл дээр тулгуурласан лабораторийн орчинд суралцаж, мэргэжил эзэмшихээс гадна тухайн төрлийн машин механизмуудийг үйлдвэрлэлд хэрэглэдэг аж ахуйн нэгж комданиуд дээр хавар 4 сараас 6 сар хүртэл үйлдвэрлэлийн дадлага хийж, чамлалтгүй сайн туршлагаждаг тул төгсөөд ямар ч газар шууд ажиллах бүрэн боломжтой ажээ.

Өнгөрсөн хавар төгссөн анхны төгсөгчдийн хувьд Ховдын АЗЗА, Алтайн зам, Тулга, мөн Увсын АЗЗА компаниуд дээр үйлдвэрлэлийн дадлага хийсэн байна.

Хүнд машин механизмын оператор мэргэжлийн анги маань 2013 – 2014 оны хичээлийн жилд 30 суралцагчтай хичээллэж байгаа юм байна.

Нэг үеийг бодоход манайд үйлдвэрлэлийн орчинд ажиллах мэргэжилтэй ажилчдын нөөцийг бэлтгэх бааз суурь бүрэлдэж эхлэж байгаагийн нэгэн жишээ нь энэ ажээ

 

                                                                                                                                                                                                                                                 Г.Мөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ