Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Боловсрол П.Өлзийбуян: ЭЛСЭГЧИД ТЭТГЭЛЭГИЙГ ГОЛЛОН СОНИРХОЖ БАЙГАА НЬ АЖИГЛАГДДАГ

П.Өлзийбуян: ЭЛСЭГЧИД ТЭТГЭЛЭГИЙГ ГОЛЛОН СОНИРХОЖ БАЙГАА НЬ АЖИГЛАГДДАГ

Kollej Ulziibuyan

Ховд Политехник коллежийн сургалтын үйл ажиллагааны

тухай сургалтын албаны дарга П.Өлзийбуянтай ярилцлаа.

 

-Сургуулийнхаа сургалтын үйл ажиллагааныхаа тухай ерөнхийд нь танилцуулах уу?

-2013-2014 оны хичээлийн жилд манай сургууль 1234 оюутантай, 71 багш, 51 ажиллагсад, 8 удирдах ажилтантайгайр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол боловсон хүчний бүрэлдэхүүний хувьд 116 багш ажиллагсадтай, үүнээс 71 нь багш, 10 нь удирдах ажилтан, 37 нь үйлчилгээний ажилтан байгаа. Багшлах боловсон хүчнийг эрдмийн зэрэг цолоор нь авч үзвэл: Доктор 1, магистр 22, бакалавр 36, дипломын боловсролтой 12 багш бий. Нийт багш нарын 30 хувь нь эрдмийн зэрэг цолтой. Мэргэжлийн зэргийн хувьд тэргүүлэх 6, заах аргач 38 багш байгаа.

-Энэ хичээлийн жилд 1200 гаруй оюутан элссэн гэж байна. Өмнөх жилтэй харьцуулахад өссөн үү, буурсан уу?

-Өмнөх 2012-2013 оны хичээлийн жилд манайх Оюунтолгойн төслийн сургалтанд хамрагдасдыг оруулаад 1718 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаа явуулсан.

Оюу толгойн төслийн сургалтанд хэдэн суралцагч хамрагдсан бэ? 300 хүн хамрагдсан. Энэ жилийн хувьд манай элсэлтийн тоо энэ 300 хүнийг оролцуулахгүйгээр 200-гаад оюутнаар буурсан харагдаж байгаа байх

-Элсэгчдийн тоо буурах болсон нь юунаас шалтгаалсан гэж үзэж байна вэ?

- Манайд мэргэжлийн боловсрол эзэмшиж буй 24-ээс доош насны оюутнууд тэтгэлэг авдаг. 24-ээс дээш насныхан болохоор тэтгэлэгт хамрагддаггүй юм. Үүнээс шалтгаалаад хэдийгээр хэрэгцээ шаардлага байгаа ч гэсэн 24-ээс дээш насныхан элсэх нь бага байдаг. Бид түншлэгч байгууллагаас тавьж буй санал мөн тодорхой судалгааны байдлыг харгалзан, тэтгэлэггүйгээр 1 жил суралцаад ажлын талбарт гарах зориулалтаар элсүүлэн сургах элсэгчид буюу мэргэжлийн сургалтын төрлийн элсэгчдийн тоог нэмж, тэтгэлэгтэй элсэгчдийн тоог тодорхой хувиар бууруулсан. Яагаад гэвэл нийгэмд ийм хэрэгцээ их байна. Сургууль төгсчихсөн ажилгүй залуус, иргэд олон байна шүү дээ. Тэднийг мэргэжил эзэмшүүлээд гаргавал ажлын байр жилээс жилд нэмэгдэх хандлагатай болоод байгаа. Гэтэл дахиад л энэ төрөлд хүмүүс цөөхөн элслээ. Энэ нь юунаас шалтгаалж байна гэвэл хүмүүс тэтгэлэг степендтэй л гэвэл тэр зүг рүү хошуурдаг, тийм биш гэвэл дурамжхан ханддаг явдал байсаар байна. Оюутнууд манайд элсэж суралцахын тулд тэтгэлэгтэй юу л гэж асуудаг юм. Энэ онд мэргэжлийн сургалтын төрөлд элсэгчдийн тоо төлөвлөснөөс нэлээд доогуур байгаа нь бас л үүнтэй холбоотой. Учир нь манайх энэ төрлийн элсэгчдэд тэтгэлэг олгохгүйгээр үнэгүй суралцуулдаг бол Оюутолгой төслийн хүрээнд явагдаж байгаа сургалт нэг суралцагчид сард 190000 төгрөгийн тэтгэлэг олгодог. Тиймээс сонирхсон хүмүүс нь бүгд тийшээ хошуурч байна. Түүнд багталгүй үлдсэн нь л манайд элсэж байна гэсэн үг.    

-Техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалт гээд ангилаад байгаагийнхаа ялгаа заагийг тайлбарлахгүй юу?

-Техникийн боловсрол гэдэг маань ерөнхий боловсролын сургууль төгсөгчид 3 жил суралцаад дипломын дээд боловсролтой болно гэсэн үг. Мэргэжлийн боловсрол нь 2.5 жил тэтгэлэгтэйгээр суралцаад бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй бас мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө. Мэргэжлийн сургалт гэдэг нь насанд хүрэгчдийг элсүүлж 1 жил сургаад зөвхөн мэргэжлийн үнэмлэхтэй мэргэжлийн зэрэгтэй төгсгөдөг сургалт юм.

-Танай коллеж энэ хичээлийн жилд хэдэн төрөл мэргэжлээр сургалт явуулж байна?

-Энэ хичээлийн жилд нийтдээ 23 төрөл мэргэжлээр сурггалтын үйл ажиллагаа явуулж байгаа.

-Сургалтын үйл ажиллагаатай холбоотой нэг зүйлийг сонирхоход Баруун бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл гэж хэрэгжиж байгаа гэсэн энэ төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа юм бэ?

- Энэ төсөл нь баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор зэрэг 6 аймагт 2012 оны 11 сараас эхлэн 2 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа. Төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг гаргах, жимс, жимсгэнэ, хүнсний ногоог боловсруулах, хадгалах, савлах үйлдвэрлэлийн мэргэжлийн ЧСС- хөтөлбөр боловсруулах, тухайн төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулах, мэргэжлийн дадлагын сургалтын байрыг засварлах мөн хөдөлмөрийн яармаг, туршилтын сургалт зохион байгуулах, удирдлагыг чадавхижуулах сургалтууд явуулах, нарийн мэргэжлийн багш бэлтгэх ажлууд хийгдэх юм.

-Төслийн явц ямар байна?

- Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог боловсруулах,чиглэлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж дууссан. Энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах зориулалтаар 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм. Ажлын байрыг нь засварлах ажил хийгдэж байгаа. Удирдлагыг чадавхижуулах сургалтууд графикийн дагуу явж байна. Бусад ажлууд цаашид төлөвлөсний дагуу хэрэгжинэ.  

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

                                                          Ярилцсан Г.Үнэнтоль          

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ