Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Төлөвлөгөөтэй ажиллахыг сануулав

Төлөвлөгөөтэй ажиллахыг сануулав

Ээлжит цахим хурлаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Архангай аймагт хувийн хэвшлийн дэмжлэгээр битүү худалдааны төв баригдаж ашиглалтанд орсон, Өвөрхангай аймаг Засаг даргын дэргэд мэдээлэл шуурхай ажиллагааны төв байгуулсан зэргийг сайшаагаад, сар бүр хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, хийсэн ажлаа тайлагнадаг механизмд шилжиж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов.

Төрийн мэдээллийг түмэн олонд хүргэв

Энэ сарын 4-ны өдөр аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтарсан нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн ЗДТГ, ИТХ-ын ажлын алба, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагын дарга удирдлагууд, Жаргалант сумын багийн Засаг дарга зэрэг 100 гаруй хүнийг оролцуулсан сургалт зохион байгуулж төсвийн тухай хууль, тулгамдаж байгаа болон анхаарах асуудал, харилцаа, албан харилцаа, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль зэрэг сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Мөн үйл ажиллагаагаа нээлттэй болгосон нэрэмжит өдрийн хүрээнд аймгийн хамгийн их хүн ам төвлөрсөн цэг болох Баруун бүсийн төв захын билльяардны хэсэг, Хан-Орд хүнсний зах зэрэг газруудад явуулын сурталчилгаа ажиллуулж, газар дээр нь иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Энэ үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтсийнхэн илүү санаачлагатай оролцсон.

Явуулын сурталчилгааны үеэр иргэдийн дийлэнх олонх нь газартай холбоотой асуудлаар санал хүсэлтээ ирүүлсний дагуу аймгийн ГХБХБГ-ын дарга Ч.Пүрэвдоржид гомдлуудыг хүлээлгэн өгсөн юм.

Шинэ томилогдсон аймаг орон нутгийн удирдлагууд энэ хугацаанд юу хийж хэрэгжүүлсэн, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар холбогдох хэлтэс тасгийн дарга нар орон нутгийн Эко телевизээр “Төрийн мэдээллийг түмэн олонд” нэвтрүүлэгт оролцож, нэг өдрийн туршид иргэддээ үйл ажиллагаагаа хүргэж ажиллалаа. Цаашдаа зөвхөн нээлттэй хаалганы өдрөөр хязгаарлагдахгүй иргэдээ сонсож, нээлттэй ажиллана гэдгээ ярилцлаганд оролцогчид хэллээ хэмээн аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Г.Одонтуяа мэдээлэв. .

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ