Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Жишиг хорооллын хашааг дамлан худалдаж эхэллээ

Жишиг хорооллын хашааг дамлан худалдаж эхэллээ

SANY0301
Untitled-1
SANY0316

Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй үйл ажиллагааны дагуу  Ховд аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр тендер зарлаж, аймгийн төвийн зүүн өмнө хэсэг Ямаат улааны хормойн цөлөрхөг газарт гурван компаниар хашаа бариулан, газар үнэгүй өмчилж авах хууль ёсны эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэд, айл өрхүүдэд нэг хашааг 2 сая 300 мянган төгрөгөөр худалдаж байгаа. Аймгийн удирдлагын зүгээс үүнийг газар эзэмшилт өмчлөлтийн түргэтгэх их оновчтой менежмент хэмээн тодотгож ярих нь сонсогддог.  

Жигд цэвэрхэн баригдсан гэдэг утгаар нь “жишиг хороолол” хэмээн нэрлээд байгаа энэхүү шинэ хороололд одоогоор хөдөөнөөс орж ирсэн ганц хоёрын зэрэг айл буусан нь эзгүй суурингийн сахиул мэт торойж харагдана.

              Энэ байдлаараа бол тэнд хашаа худалдаж авч буй иргэд айл өрх тун ховор байгаа юм байна даа гэсэн бодол төрөх. Гэтэл хүмүүсийн ярих нь худалдагдаагүй сул хашаа тийм ч олон биш үлдсэн гэх. Айлууд худалдаж авсан хашаандаа нүүж очихгүй байгаа нь дэд бүтцийн асуудал шийдэгдэхийг хүлээж байгаа юм байна даа гэж бодсон чинь, харин өөр шалтгаан бас байгаа бололтой. Юу гэвэл зарим нэг бэл бэнчин сайтай нөхдүүд “жишиг хороолол”-оос сүйхээчилэн хашаа худалдаж аваад, түүнийгээ газар авч чадахгүй байгаа, хашаа хороо олдохгүй байгаа, мэдээлэл муутай, хөдөөний голдуу нэгэндээ дамлан худалдаалж байгаа бодит мэдээлэл бидэнд ирэх болов.

              

              Жишиг хорооллын дамын үнэ нь дунджаар 3.0 сая төгрөгөөс 3.5 сая төгрөг байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулан мэдээлэхэд жишиг хорооллын асуудалд иргэд янз бүрийн байр сууринаас хандаж буй нь харагддаг. Зарим нь нэгдсэн журмаар ийм цэвэрхэн жигдхэн хашаа бариад иргэддээ худалдах нь боломжийн санаа. Гагцхүү үнийг нь жаахан буулгачих хэрэгтэй гэцгээнэ. Нөгөө хэсэг нь болохоор газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хуулинд зааснаар Монгол улсын бүх иргэн хуулинд заагдсан хэмжээний газрыг ямар ч үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй. Гэтэл иргэдийн энэ эрхэн дээр бизнес хийж байгаа үйлдэл юм. Засаг захиргаанаас газраа үнэгүй өмчилж авах боломжийг нь л иргэдэд олгож өгөх хэрэгтэй. Тэгээд хашаа хороогоо хэрхэн цэгцтэй, жигдхэн барих тухай журам заавар гаргаж мөрдүүлээд, холбогдох албаны хүмүүсээрээ хяналт тавиулах хэрэгтэй. Ингэвэл айл өрхүүд үнэгүй авсан газар дээрээ хашаа хороогоо босгох гэж 2.0 сая гаруй төгрөгний зардал гаргахгүй. Үсрээд л сая гаруй төгрөг зарлагадана. Харин одоо бол тэр зардлыг бүтэн нугалсан үнээр хашаа худалдаж авч байна. Энэ нь иргэдэд ээлтэй гэхээсээ илүү хэн нэг бизнес эрхлэгчийг дэмжсэн үйл ажиллагаа гэж ойлгогдож байна хэмээн шүүмжилдэг.

             

             Гэтэл одоо дээрээс нь дамын наймаа гэсэн бас нэг асуудал гараад ирлээ. Үүн дээр иргэд ямар байр суурьтай байгаа нь сонин.

Хамгийн гол нь тэр дамын наймааг зогсоох уу, эсвэл өөгшүүлэх үү гэдэг тухайд засаг захиргааныхан шийдлээ гаргах хэрэгтэй. Ард нийтийн эрх ашиг үүнийг л хүсэн хүлээж байгаа нь маргашгүй билээ.

Г.Үнэнтоль   

   

 

 

 

 

 

 

 

 

 


Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ