Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр Засаг даргын Тамгын газар 7 сард

Засаг даргын Тамгын газар 7 сард

    Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөл хоёр удаа хуралдаж 8 асуудал хэлэлцлээ. Уг хурлаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлын журам шинэчлэх, аймгийн шагнал, түүнийг олгох журам, Монгол улсын Засгийн газрын тогтоол шийлдвэрийн эхний хагас жилийн биелэлт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний хагас жилийн биелэлтийг тус тус хэлэлцэж, Засаг даргын захирамжаар 4 иргэнд тус бүр 50 000 төгрөгийн буцалтгүй тусламж олголоо.

    Ховд аймагт Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа

онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ван Шяолун 2013 оны 07 сарын 26 ны өдөр ажиллаж, Аймгийн Засаг даргын орлогч тэргүүтэй удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах боломжуудыг сайжруулах, хилийн худалдааг нэмэгдүүлэх зарим асуудлын талаар санал солилцлоо.

    7 дугаар сарын 5-ны өдөр аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн хуралдаж, “Их Монгол улс байгуулагдсаны 807, ардын хувьсгалын 92 жилийн ой, үндэсний их баяр наадам”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл ажил хангах талаар аймгийн төв Жаргалант сумын албан байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг чиглэлийг өгч, наадмын талбай тохижуулах газрыг газар дээр нь хуваарилж, 1 хоногийн дотор хэрэгжүүлж ажиллалаа.

    Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт болон мэргэшлийн шалгалтад тэнцсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Норовын Бөхболд, Засаг даргын Тамгын газрын дарга Баасанхүүгийн Батмөнх, Мэргэжлийн хяналтын газрын Газрын харилцаа, геодези зурагзүйн хяналтын улсын байцаагч Гаваагийн Ганзориг нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлж, 2012 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албан хаагчаар   баталгаажууллаа.

    Монгол улсын Засгийн газрын 224 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг барих эрх аймагт шилжиж ирсэнтэй холбогдуулж Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг газрын асуудлыг эцэслэн шийдвэрлэх мөн төсвийг дахин шинэчилж зохиох зэрэг холбогдох арга хэмжээ авч, үнэлгээний хороо байгуулагдан тендер зарлахад бэлтгэж байна.

    Ховд аймагт 2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх “Буянт услалтын системийн долдугаар хэсгийг шинэчлэх ажилд хяналт тавих, ашиглах гэрээ”–нд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан гарын үсэг зурж баталгаажуулж, барилга байгууламжийг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Монгол менежмент төв” ХХК тендерт шалгарч 1,853,483,194,0 төгрөгийн өртөгөөр хийж гүйцэтгэхээр ажил эхлээд байна.

    Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн аймгийн А бүсийн зам дагуу хйисэн хамгаалалтын саад болон доторх ургамалжуулалтын ажилтай танилцаж, хэрэгжсэн ажлуудыг комисс ажиллаж хүлээн авлаа.

    Аймгийн хэмжээнд хууль бусаар ашигт малтмал эрж хайх болон олборлож буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль бусаар ашигт малтмал олборлож буй үйл ажиллагааг таслан зогсоож газрын гадаргууг нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Засаг даргын А/268 тоот захирамжаар байгуулж, Цэцэг сумын Мянган Угалзатын Улсын тусгай хамгаалттай газрын хязгаарлалтын бүсэд хууль бус вольфром олборлолтын үйл ажилгаатай явуулж буйтай холбоотой холбогдох заавар, зөвлөгөөг сумын дарга нарт өглөө.

    Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 55 тоот тогтоолоор батлагдсан ажлын хэсэг 2013 оны 7 дугаар сарын 24-25 хооронд аймгийн Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг төсөл байдлаар боловсруулж дууслаа.

 

                                                                                                                   Г.Одонтуяа /ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан/

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ