Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

duunet tarvaga

Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийн Азарын ам гэдэг газар 15 настай хүүхэд тарваган тахлаар өвчилсөн болох нь шинжилгээгээр нотлогдсон байна.
Өвчтөний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Мөн аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Алтай, Үенч, Булган суманд ажиллаж байна. Ард иргэд тарваганы нойтон мах идэх, хот суурин газралуу

оруулж ирэх явдалыг таслан зогсоох, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар аймгийн Онцгой комиссын 01 тоот албан даалгавар гарган хэрэгжүүлж эхлээд байна.
Ард иргэддээ анхааруулахад тарвага агнахгүй байх, үхсэн тарвагатай харьцахгүй, тарвага тээвэрлэхгүй байх нь зүйтэй.
Тарваган тахал өвчний илэрэх шинж:
-    Богино хугацаанд 39-40 хэм хүрч халуурах
-    Толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр нүд улаах, бүх биеийн булчин өвдөх
-    Булчирхай цочин томорч эмзэглэх
-    Цээжээр хатгуулан өвдөх
-    Ханиалгахад цустай цэр гарах
-    Амьгал давхацах ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ