Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Технологи Цахим ном хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байна

Цахим ном хэрэглэгчдийн тоо хурдтай өсөж байна

tsahimnom

Манай улсад анхны цахим номыг Мөнхийн үсэг группын ВиЭсЭм компанийн залуус зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Гэвч жил ч болоогүй энэхүү богино хугацаанд цахим ном хэрэглэдэг монголчуудын тоо хурдтай өсч 80 мянгад хүрчээ. Ялангуяа алс хол гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын хувьд хэдхэн минутын дотор хэрэгцээт номоо худалдан авдаг болсон байна. Мөн орон нутгийн уншигчдын

хувьд ч цахим ном хамгийн их эрэлттэй нүдээ олсон бараа бүтээгдэхүүний нэг нь болж чаджээ. Ухаалаг гар утас, таблет, Ipad, Iphone гэх мэт өнөөгийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон төхөөрөмжүүд дээр сонирхсон номоо татаж авч уншдаг болсон нь Монголчуудад олгосон бас нэг дэвшил билээ. Энэхүү цахим номын талаар хэрэглэгчид сэтгэл хангалуун байна. Сүүлийн үед байгаль дэлхийгээ хамгаалах үүднээс “Эко” нэртэй бүтээгдэхүүнүүд зах зээлд давамгайлах болсон. Харин энэхүү цахим ном буюу цаасгүй ном болох “Эко ном” монголын зах зээлд нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ. Сүүлийн үеийн шинэ содон номуудыг уншихаас гадна худалдаа хийхийн өмнө номынхоо товч мэдээллийг унших, жишээ татаж авах зэрэг сонголт хийхэд олон боломжийг олгосноороо давуу талтай юм байна. Мэдээж цаасан номтой харьцуулахад асар олон давуу талтай учраас яах аргагүй оюуны зах зээлийг ийнхүү эзэгнэжээ. Г.Ганаа

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ