Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр Сүүн бүтээгдэхүүний төсөлд 27 сая ам.долларын зээл олгоно

Сүүн бүтээгдэхүүний төсөлд 27 сая ам.долларын зээл олгоно

25572

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзлаа. Энэхүү уулзалтаар үйлдвэрлэл эрхлэн явуулахад тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар тэдний санал хүсэлтийг сонсож харилцан ярилцав.

Шинэчлэлийн Засгийн газраас 2013-2016 онд Улаанбаатар хотын  хүн амыг үнээний сүүгээр хангах зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилтыг

хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын үнэт цаас борлуулсан орлогоос сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл төсөлд 27 сая ам.долларын санхүүжилтийг хөнгөлөлттэй  зээлийн нөхцлөөр олгохоор шийдвэрлэсэн билээ.

Монгол Улс 40 гаруй сая малтай, жилдээ 440 сая литр сүү бэлтгэх нөөцтэй ч одоогийн байдлаар маш бага хэмжээний сүү боловсруулж байна. Хэдийгээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид НӨАТ-аас чөлөөлөгдсөн ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хувь нэмээд зогсохгүй давхар хоёроос гурван хувийн шимтгэл авдаг. Энэ нь эцсийн худалдан авагчдад өндөр тусч, үйлдвэрлэгчдэд ашиггүй тусдаг учраас хууль эрх зүйн хувьд зохицуулалт хийхдээ жижиг, том үйлдвэрлэгчид гэсэн бодлогын алдааг засах, цагийн түр ажилчдыг  нийгмийн даатгалаас чөлөөлүүлэх зэрэг асуудлыг тавьж шийдвэрлэхэд нь Хүнсчдийн холбооны ерөнхийлөгчийн хувиар дэмжлэг үзүүлэхийг үйлдвэрлэгчид Шадар сайдаас хүсэв.

Эх сурвалж: www.medee.mn

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ