Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Нийгмийн сэдвээр Аажмаар ч гэсэн ахиц гаргахын төлөө

Аажмаар ч гэсэн ахиц гаргахын төлөө

1

Манай аймгийн хувьд ногоон байгууламж муутайн дээр хотын төвийн тохижилт тааруухан байсан цаг ард үлдэх нь гэсэн таатай мэдээ байна. Чих худал нүд үнэн гэдэг шиг. Бидний нүдэн дээр орчны тохижилтын ажил хийгдэж эхэлсэнд иргэд ч ам сайтай байна. Ховд хотын захирагчийн ажлын алба өмнө нь нохой усгах, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, орчны тохижилтод анхаардаг “хязгаарлагдмал” статустай байсан мэт санагддаг. Өнөөдрийн Ховд хотын захирагчийн ажлын алба бодлого боловсруулах түвшний асуудал эрхлэн ажиллаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар

Ховд хотын А зэрэглэлийн бүсийг тохижуулж, ногоон байгууламжжуулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа тэд хэлж байна. Ховд хотын хувьд өвөлдөө утаа, хавар, зундаа тоосжилт хүн бүхний толгойны өвчин болдог. Энэ жилийн хувьд хотын А зэрэглэлийн бүсэд хашлага хайс хийж, талбайгаа бэлтгээд ирэх жилүүдэд ургамалжуулах, ногоон байгууламж бий болгох ажил үргэлжлэн хийгдэх юм. Ингээд уншигчиддаа хотын захирагчийн албаны ахлах мэргэжилтэн Д.Ариунболдын өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

 

Ховд хот ирээдүйд LED гэрэлтүүлэгтэй болно

Аливаа ажлын эхлэл ямар байхаас төгсгөл нь шалтгаална. Хотоо тохилог болгоход чиглэгдсэн бүтээн байгуулалтын ажил хаа сайгүй өрнөж байна. Хотын гудамжны гэрэлтүүлгийн хувьд эрчим хүч ихээр зарцуулдаг. Захирагчийн ажлын албанаас сардаа зургаа орчим сая төгрөгийн цахилгааны мөнгө төлдөг байна. Ирээдүйд хотын гудамжны гэрэлтүүлгийг Швед технологийн орчин үеийн стандартад нийцсэн лед буюу цагаан туяатай, орчны өнгийг уусган харагдуулдаг болгохоор төлөвлөж байгаа юм байна. Хотын гудамжны гэрэлтүүлэгт 50 саяын тендер зарлагдсан бөгөөд Баруун бүсийн төв захын дээд доод хар зам, урд тал болон хуучин нисэх хүртэлх зам дагуух хэсгийн гэрэлтүүлгийн ажил хийгдэнэ гэсэн мэдээлэл өгч байлаа. Хотын төвийг ганц жилийн дотор ийм гэрэлтүүлэгтэй болгох гэж байгаа хэрэг биш, аажим аажмаар ойрын хэдэн жилийн дотор өнгөний уусалттай, тог цахилгаан бага зарцуулдаг өдрийн гэрэлтэй болгох аж.

Ургамалжуулалт, тохижилт энэ жилээр хязгаарлагдахгүй

Нэг үеэ бодвол хотын гудамж талбайн өнгө үзэмж сайжирч, цэцэг ногоо тарьсан нь харахад хүртэл урамтай санагдаж байна. Хайс, хашлагын тоосгыг унагах гэж байгаа нэгнийг хараад иргэд зэмлэж байх юм. Аймгийн төвийн ургамалжуулалтад Жаргалант сумын 12 багийн төлөөлөл болсон 12 хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан, Захирагчийн ажлын албаны мэргэжилтний удирдлага дор ажиллуулж байгаа бөгөөд тус ажилд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ховд хотын Захирагчийн ажлын алба, “Эрч хүч” компаний хамт олон гар бие оролцож байна. Энэ жилийн тохижилтын ажилд хайс хашлаганд 200-аад сая төгрөг, гэрэлтүүлэг 250 сая, гэрлэн чимэглэл 10 сая төгрөг зарцуулагдах гэнэ.

 

Хогийг дахин боловсруулах үйлдвэртэй болох боломж бий

Хөрсний бохирдлыг гэр хороолол гэлтгүй орон сууц, албан байгууллагын хог хаягдал ямар ч ялгалтгүйгээр хогийн цэг дээр хүргэгддэг учраас хогийн цэг хаяагаа тэлэх нэг нөхцлийг бүрдүүлээд байх шиг. Хогны менежментийг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авах гэж байгаа талаар тус албаны ахлах мэргэжилтэн ярьж байлаа. Энэ юу гэхээр нийт 40 сая төгрөгийн улсын төсвийн санхүүжилттэй тендер зарлагдах бөгөөд хогийн цэгийн хогийг зайлуулах ажил юм. Уг ажил зураг төсвийн дагуу хийгдэх юм байна. Мөн орон сууцны дунд гүний хогийн савыг байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ. Уг хогийн савны 3/2 нь газар доор байрлана. Хогийн сав дотроо тусгай ууттай, каранаар гаргаж машинд ачих учраас хүний гар оролцохгүй хүний хөдөлмөрийг хөнгөвчилснөөрөө онцлогтой юм. Нэг иж бүрдэлдээ гурван сав байх ба ялгаж ангилах зориулалттай ажээ. Хог хаягдлаа ялган ангилаад ирэхээр мэдээж дахин боловсруулах үйлдвэр зайлшгүй шаардлагатай. Тиймээс дахин боловсруулах үйлдвэр байгуулахад 10 сая төгрөг төсөвлөсөн гэнэ. Мөн зам дагуу 40 метр тутамд нэг хогийн сав байрлуулах бөгөөд үүнд 18 сая төгрөг, Бичигт багийн урд хэсгийн үерийн даланг дахин сайжруулахаар 50 сая төгрөг төсөвлөгджээ.

 

Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ